Гарц/ THE END

146 7 11
                                    

-Бурхан минь! Ямар гээчийн газар вэ?

Намайг ийн уулга алдахад Newt инээгээд, миний чихэнд: Гарц энэ бололтой гэлээ.

Бид нэгэн хаалга шиг зүйлд тулж ирэхэд дотор нь сонин чимээ гарлаа.

Minho: Чшш!! гээд биднийг хананд тулгаж зогсоогоод, дотогшоо харснаа: грийвэрүүд

-Одоо тэгээд яах вэ?

-Яг хаалган дээр зогсож байна. Нэг арга олохоос. За залуусаа дайрах л хэрэгтэй гэлээ.

Newt миний гарнаас бариад: холдож болохгүй шүү! гээд нухацтай царайллаа.

Бид амьсгаагаа гарган тайвширж байгаад шууд дотогшоо ороод явтал, 2 талаараа нүхтэй, нарийвтар зам биднийг угтав.

Ямар гээчийн хараал идсэн....

Биднийг гүйхэд өөдөөс грийвэрүүд ирлээ. Залуус тэдэнтэй тулалдан, охид нь цаана нь гарах гэж үзнэ. Гэтэл нэг грийвэр Chuck-г сүүлээрээ цохин нүх рүү унагаачихав. Би сандран гүйсээр түүний гараас бариж амжилаа.

-Э..эгчээ. Намайг битгий тавиарай.

-За..за. Аливээ. Нөгөө гараа.

Chuck нөгөө гараа сунгасаар арай гэж барьлаа.

-ХУРДАН ТАТААРАЙ!!! ДООРООС!!

Би доошоо хартал грийвэрүүд ирж байлаа.

Хараал ид!

-ЗАЛУУСАА НЭМЭГДСЭЭР БАЙНА хэмээн намайг орилоход, тэд хаалган дээр очсон байлаа. Бид хоёрыг гүйж байтал хажуугаар Alby шидэгдэн унав.

Б..бурхан минь!!

Би түүний араас гүйтэл тэр доошоо унаж байв.

-Заавал гараарай!!! Donna!!!

Дахин нэг найзаа алдчихлаа гэж үү?

Миний нулимс урсах ч би нэг шувтран арчаад, залуус дээрээ очлоо. Гэтэл хаалга нээгдэн дотор нь Teresa, Vivi хоёр учрын олох гэж зогсож байв.

-Туслаарай, D!! Minho-г тэгэж хэлэх үед нь би грийвэр лүү дайрлаа. Доогуур нь гулсахдаа, хутгаараа гэдсийг нь зүстэл, грийвэр найгсаар нүх рүү унах ч, дахин хоёр талаар грийвэр гарж ирсээр л байв.

-Чөтгөр ав гэж! Шижгийн амьтад чинь!! Яасан их юм бэ??

Бид модоор тэднийг арай гэж тогтоон барина. Гэтэл ард Teresa: Хөөё энэнд код хэрэгтэй юм байна шдээ!!!

Minho: Thomas, чи мэдэх үү?? хэмээн грийвэр лүү жадаараа хатгангаа ориллоо.

-Мэдэхгүй шүү дээ. Ийм хол явж байгаагүй.

My guardian angel /TMR-Newt/Место, где живут истории. Откройте их для себя