Heejin. 💍
Үнэхээр тухгүй эвгүй байдалд үлдчихсэн бас дээр нь хэт гэнэтийн мэдээнд уур хүрээд байсан тул хажуудаа яваа дажгүй залуутай яриа өдөх манатай байлаа.
Тэр ч бас түрүүлж юм ярих хүсэлгүй байгаа юм шиг юу ч ярихгүй зүгээр л машины цонхоор гадагш харан явж байсан юм.
Бид явсаар нилээн дажгүй хоёр давхар байшингийн гадаа зогсох аж.
Санасаныг бодоход том юм гэж бодохтой зэрэгцэн бас хажуугаар нь энэ том байшинд түүнтэй таарахгүйгээр хэсэг амьдарчихаж болмоор ч юм шиг санагдах нь тэр.
Яахав.
Тун дажгүй залуу бас миний мөрөөдлийн байшинтай тун дөхөхүйц энэ байшин хоёр одоохондоо таалагдаж л байна.
Гэхдээ цаашид яахыг хэн ч таашгүй.
"Чи түрүүлээд өрөөгөө сонгодоо.."
У бага ноёнтон миний гар тээшийг дотор оруулж өгчихөөд ингэж хэлсэн. Бас тэгэж хэлчихээд шууд утсаар яриад гараад явчихав.
Түрүүнээс хойш ажиглаад л байлаа тэр үнэхээр их зантай юм шиг ээ.
Учиргүй үл тоохгүй байгаа ч юу ч гэмээр юм нэг л хөндий.
Анх уулзаж байж мэдээж ингэж санагдах нь хэвийн зүйл тул түүнийг ч бас эцэг эхдээ уурлаж байгааг нь ойлгохын дээдээр ойлгох хүний хувьд хувийн орон зайг нь олгоод цаашид түүнд аль болох төвөг удахгүй байхаар шийдсэн юм.
Хоёр давхарт гарч ирээд нүдэнд туссан хамгийн эхний өрөөндөө орж ирэхэд цаанаа л нэг тав тух мэдрэгдэх шиг.
Магадгүй олон цагийн нислэгтэй байсан учраас том хөвсгөр ор хараад тэгэж сайхан санагдсан ч байж магадгүй.
Яадаг ч бай энэ өрөөг сонгочихоод байж байтал өрөөнд Сэхүн ороод ирлээ.
"Чамд ч бас энэ өрөө таалагджээ.."
Тэр толгой дохих ба "Би хажуу өрөөнд орлоо" гэж хэлэнгээ надруу ихэд сэтгэл татам инээмсэглээд гарсан юм.
Саяхан л доод давхарт л үл тоочих гээд байсан хүн одоо болохоор.
Дуу цөөтэй байхдаа их хөндий хүйтэн хүн юм шиг хэрнээ инээвэл үнэхээр дулаахан баймаар хүн шиг санагдах нь хачирхалтай.
Чамгүй олон цаг ниссэн учраас ирсэн даруйдаа унтчихсан байлаа. Сэрүүлэг тавиад унтсан нь аз болж.
YOU ARE READING
세훈: 𝐑𝐎𝐒𝐄𝐍𝐇𝐈𝐋𝐋𝐀 𝐈𝐈
Fanfiction✦「 XVIII,XIX зууны агуу хайр энэ зуунд эргэн ирсэн гэдгийг хэн мэдэх билээ? Сөүл хот, Бүгд найрамдах Солонгос улс.. 」✦