𝐕𝐈𝐈𝐈 - 𝐄𝐈𝐆𝐇𝐓

1.2K 68 12
                                    


Heejin. 💍

"Зүгээр үү.."

Машины цонхоор харж явах ч гэлээ миний ухаан санаа тэртээ хэдэн бээрийн цаана үлдчихсэн мэт.

Харин тэр тэнэж явсан миний оюун бодлыг Хенригийн надаас асуух асуулт энэ машинд авчирсан юм.

"Би зүгээрээ.. Шууд аавынх руу яваарай"

Замаараа ээжийн ажлаар дайрах гэснээ болилоо.

Шууд л гэртээ харих минь.

Төрсөн гэртээ.

"Өдөр У бага ноёнтон та хоёр дэлгүүр хэсэж байна гэсэн.. Авсан юмнуудыг чинь би-"

"Хенри миний толгой өвдөөд байна.. Зүгээр л чимээгүй явцгаая тэгэх үү"

Тийм ээ.

Толгой минь чинэрж байна. Гэхдээ үүний сацуу зүрх минь хөндрүүлээд байх шиг. 

Инээдтэй юм.

Яасан гэж тэрэв?

Түүнийг хардсандаа юу?

Аль эсвэл харамласандаа юу?


Хагас цагийн өмнө.

Сэхүн нэг л биш.

Түрүүний захиалга авсан бүсгүйг захиалгаа авчихаад явсанаас нь хойш илт сонин болчих нь тэр. 

Санаа зовсон.

Бас байж ядсан шинжтэй.

Тэд нэг нэгнийхээ нэрийг мэдэж байсан.

Магадгүй танилууд байх гэж таамаглаж байсан ч ширээнийхээ ард эв хавгүй суух үе үе санаа алдах түүний эдгээр үйлдэлүүдээс тэд зүгээр нэг танилууд биш бололтой юм.

"Чи саяны бүсгүйг таньдаг хэрэг үү.."

Асуучих нь гэж санаагүй бололтой Сэхүн нэг хоолойгоо хүчтэй зассанаа "Тиймээ.. Эртний танилууд" гэлээ.

Тоолгүй өнгөрөөчихье гэж бодсон ч үе үе нүд нь гал тогооны өрөө бололтой арын ажилчид л орно гэсэн бичигтэй хаалга руу гүйгээд бас болоогүй үнэхээр тавгүй болтол гүн санаа алдаад байсанд би тэсэлгүй савхаа хүчтэй тавьж орхив. 

"Чамд тэрэнтэй ярих зүйл байгаа бололтой.."

"Ү-үгүй ээ Хэжинаа тийм биш"

"Тэгвэл уулзмаар байгаа юм биш үү.. Хоол идэх хүсэл алга би түрүүлээд явлаа" Ингэж ширэв татан хэлчихээд цүнхээ аваад гарах гэтэл Сэхүн түрүүний хайрлангуй атгаж байсан зүүн гарын маань бугуйнаас татаад "Би Ким туслахыг дуудчихья за юуу" гэх нь тэр.

세훈: 𝐑𝐎𝐒𝐄𝐍𝐇𝐈𝐋𝐋𝐀 𝐈𝐈Where stories live. Discover now