𝐈𝐗 - 𝐍𝐈𝐍𝐄

1.3K 85 14
                                    



Өрөөн дэх бүхий л эд хогшил нь дэндүү чамин тансаг юмсанж. 

Тэрхүү эртний Викториагийн эрин үеийг санагдуулам өрөөний голд тэр дундаа нүсэр том алтлаг толины наана нэгэн үзэсгэлэнт бүсгүй зогсож байх юм гэнэ. Ерөнхий суурь өнгө нь цасан цагаан боловч алтан шаргал өнгийн оруулгатай ихэд хээнцэр урт даашинз өмсөн торон гивлүүрээр нүүрээ халхалсан байгаа нь түүнийг сүйт бүсгүй гэдгийг илтгэх шиг. 

Уг бүсгүйн гоо төрх нимгэн цагаан торны цаанаас ч гэрэлтэн байсан юм. 

Тэрээр ялимгүй мишээнгээ ихэд жаргалтайгаар толины тусгалаа харан зогсож байлаа. Өрөөнд цонхны тусламжтай орж ирэх нарны гэгээ тэргүүнд нь байх титмийг гялбуулахад өрөөн дэх жаргалтай бүсгүйг яг л эрт дээр үеийн дээдэс шиг харагдуулах аж. 


Heejin. 💍

Би хувь тавилан гээчид огтоос итгэдэггүй нэгэн байлаа. Магад итгэхийг ч хүсдэггүй байсан байж мэднэ. 

Харин одоо бол хувь тавилан гэж байдаг гэдэгт итгэхийн дээдээр итгэж зогсоно. Гагцхүү миний өмнөх бодлыг Сэхүн гэгч залуу эрхэм өөрчилж чадсан юм. 

Ердөө гуч хоногийн дотор өөрөө эргэлт буцалтгүй дурлуулсан тэр л залуу миний учрах ёстой хувь тавилан байсан гэдгийг одоо л би мэдэрч, мэдэж байх шиг байна. 

Хайрт минь.

Чи минь миний хувь тавилан мөнөөсөө мөн юм шүү. 

Гэх зэргийг бодонгоо толинд харан зогсож байх зуур минь хэн нэгний хоолой ард талд минь дуулдах нь тэр. 

"Сүйт бүсгүйг өмнө нь харж болдоггүй ч гэлээ.. Чи үгээр хэлэмгүй үзэсгэлэн төгөлдөр харагдаж байна Хэжинаа.."


Хосуудын албан ёсны үерхэлийн гуч дах өдөр.


У бага ноёнтоны өгсөн өнөөх том чихмэлийг тэврэн орон дээрээ хийх юмгүй өнхөрөнгөө алдаж байтал өрөөний хаалга дуугаран Сэхүн орж ирэх аж. 

Хэдий би түүнийг орж ирсэнг дуулсан ч гэлээ багахан сахилгагүйтмээр санагдаж түүний тоолгүйгээр өнөөх баавгайтайгаа ноцолдож ноолж гарав. 

Хэсэг хугацаанд Сэхүн юу ч дуугарсангүй.

Зүгээр л орны хөлд суучихаад баавгай бид хоёрыг ажиглана. 

세훈: 𝐑𝐎𝐒𝐄𝐍𝐇𝐈𝐋𝐋𝐀 𝐈𝐈Where stories live. Discover now