Сэвшээх салхи нүүрийг минь үнсээд байна уу гэлтэй илбэж, анхилуун цэцэгсийн үнэр хамар сэтлэх шахам цоргиж байлаа. Хэдэн зуун цэцгэн мандалын дунд байрлах үл ялиг том усан оргилуурын наахан талд би ганцаар зогсож байх юм гэнэ.
Хорвоо дэлхий бүхлээрээ минийх аятай тайван амгалан басхүү дулаахан мэдрэмж.
Тэнгэр нь бөртийх ганц ч үүлгүй, оргилуурын ус нь цэнгэг тунгалаг, цэцэгс бүрийн ягаан өнгө нь яг л хөвөн чихэр нүд гялбам аж.
Heejin. 💍
Ахиад л өнөөх зүүд.
Сүүлдээ цаг үргэлж үе үе зүүдлэх уг зүүдэндээ ижилдэн дасах шиг болж орхиж.
Кинон дотор орчихсон ч юм шиг. Үгүй гэвэл барууны өөр нэг улсад яваад оччихсон ч юм шиг.
Мэдэхгүй юм даа.
Яадаг ч бай энэ зүүд минь дотно санагддаг болоод удаж.
Нүдээ хэдэнтээ нухлаад өрөөгөө сайтар харвал үүр ч цайгаагүй нь илт. Учир нь өрөө минь бүхэлдээ харанхуй байсан юм.
Орны хажууд талд өчигдөрхөн гаргаж тавьсан электрон цаг минь шөнө дундын 03:06 цагийг зааж байлаа.
Энэ цагийн зөрүү ч мөд арилахгүй шинжтэй шүү. Эргээд унтаж чадахгүй гэдгээ угаас мэдэж байсан тул аль ойр байсан нимгэн халаадыг нөмрөөд би доош буув.
Нам гүм.
Мэдээж л дээ.
Хоёрхон хүн амьдарч байгаа бүр болоогүй шөнө дунд болж байх үеэр энэ байшин нам гүм, ил хуль байхгүй гээд ч яахав.
Ширээний чийдэнг хамгийн бүдэг дээр нь асаахад өчигдөр өдөр буйдан дээр тэр чигээр нь үлдээсэн загварын санаа бүхий ноорог цааснууд энэ хавиар нэг хөглөрсөн байгаа нь харагдана.
Хамгийн ойр байсан ноорогийг авангаа түүний дэргэд байсан HB харандааг амандаа зуухдаа би нүдэндээ урлагийг төсөөлөн харж байлаа.
Тийм дээ ч цаг алдалгүй зурж эхэлсэн юм.
Яг онгод орчихсон дөрөв дэх ногоон хилэн цүнхнийхээ загварыг яг дуусгаад чимэглэл дээр нь ажиллаж байх зуур дээрээс Сэхүн бууж ирэх нь тэр.
Аль түрүүн нар мандчихсан болохоор удахгүй түүнийг бууж ирнэ гэдгийг мэдэж байсан юм. Шатаас бууж ирсэн даруйдаа тэр гал тогоо орж хөргөгчнөөс нэг шингэн зүйл аягалж байгаа нь тод дуулдана.
YOU ARE READING
세훈: 𝐑𝐎𝐒𝐄𝐍𝐇𝐈𝐋𝐋𝐀 𝐈𝐈
Hayran Kurgu✦「 XVIII,XIX зууны агуу хайр энэ зуунд эргэн ирсэн гэдгийг хэн мэдэх билээ? Сөүл хот, Бүгд найрамдах Солонгос улс.. 」✦