"Тэдний агуу хайрыг үүрдийн үүрд дуурсан санаж явах болтугай.."
Англи улс Оксфорд хот.
Оксфордын их сургууль.
Эрдэм шинжилгээний төв хэлтэс.
Шал цонхноос нь авхуулаад бүхий л зүйлс нь шил толь болсон томоохон тэнхим байх бөгөөд доторх хүмүүс нь бүгд албаны хувцастай залуухан эрэгтэй эмэгтэй хүмүүс байгаа харагдана.
Тэрхүү хүмүүс хуралдаж буй бололтой.
Мэтгэлзэж бас шийдэл хайн ярилцаж байлаа.
Тэр дунд хэн ч харсан харц унагам нэгэн залуу хөмсөгөө зангидан суух ба тэрээр тунчиг царайлаг залуу юмсанж.
Өөгүй цэвэр арьс, хурц нүд, тэгшхэн өндөр хамар, нимгэхэн уруул, тас хар үс гээд бүх зүйл нь тэрнийг дур булаам гэдгийг батлан харуулах шиг.
Магад энэ залуу урьд насандаа ханхүү ч байсан байж мэднэ. Үгүй бол зурагт номноос унаад ирсэн ч байж магадгүй.
Төд удалгүй хурал дуусаж байгаа бололтой ихэнх нь өөрийн юмаа цэгцлэн тэнхимийг орхин гарч байв. Харин хамгийн сүүлд нөгөө залуу босон гадуурх хүрмээ аваад тэнхимаас гаран явлаа.
Түүнтэй зөрж өнгөрөх цэнхэр нүдтэй хүмүүс бүгд л түүнтэй мэнд мэдэж инээмсэглэж байх юм гэнэ.
Тэр ч хүн татах ауратай бололтой шүү.
Харин залуу тэд нарын хариуд зүгээр толгой дохих төдийхөн үйлдэл хийж байлаа.
Тэр ч бас болоогүй их зантай нэгэн бололтой.
Sehun. 💍
Өнөөдрийн төлөвлөсөн ажил ерөнхийдөө дуусч гэрийн зүг даруй хөдөллөө. Аргагүй л Оксфорд шүү. Өнөөдөр ч бас өмнөх өдрүүдийн адил үүлтэй агаад тэнгэр саарал өнгөтэй үзэгдэнэ.
YOU ARE READING
세훈: 𝐑𝐎𝐒𝐄𝐍𝐇𝐈𝐋𝐋𝐀 𝐈𝐈
Fanfic✦「 XVIII,XIX зууны агуу хайр энэ зуунд эргэн ирсэн гэдгийг хэн мэдэх билээ? Сөүл хот, Бүгд найрамдах Солонгос улс.. 」✦