𝐈𝐈 - 𝐓𝐖𝐎

1.4K 76 7
                                    


Heejin. 💍

Гэнэтийн төлөвлөгөөгүй үйл хэргээс болж жилийн эцсийн төлөвлөгөө эргэн нэг харж байтал хаалга тогших чимээ гарав. 

Зөөлхөн нэгэн хэмнэлийн гурван тогшилт. 

"Ор ор Хенри.." 

Намайг ийн хэлэхэд гаднаас Хенри бор хавтас болон миний дуртай кофе шопын карамельтай латтег барьчихсан орж ирэх аж.

Кофегоо түрүүлж над руу сунгахдаа тэр мишээж байлаа. 

"У бага ноёнтоны мэдээлэл.." 

Сайхан чихэрлэг амт аманд мэдрэгдэхэд үнэхээр би инээхгүй байж чадсангүй. Түүнд талархсанаас илэрхийлэн үдэж өгчихөөд мөнөөх бор хавтасыг нээвэл хэд хэдэн зураг гэмээр зүйл ганц ширхэг цаасны хамт ширээн дээр минь унах нь тэр.

Эхлээд зургуудыг нь харахад сургууль гэмээр барилгаас гарч ирж байгаа бололтой папараци зурагнууд байлаа. 

Хөөх.

Гэхдээ энэ залуу үнэхээр царайлаг юм.

Манхваны гол дүр гэмээр.

Өөгүй.

Цэвэрхэн. 

Бас түүнд хослол гайхалтай сайхан зохидог юм байна.

Баримтуудыг нь эхнээс нь уншвал "1994-04-12" гэсэн байв. Тэр надтай нас чацуу юм байна. Өмнө нь миний сүйт залуучууд ихэвчлэн надаас ах байдагсан.


Жинхэнэ нэр - У Сэхүн

Ашигладаг нэр - Joseph

1994 онд БНСУ-ын Сөүл хотод төрсөн. У овогтийн ганц хүү буюу угсаа залгамжлагч

Оксфордын их сургуулийг улаан дипломтой дүүргэсэн

Одоогоор Оксфордын их сургуулийн эрдэм шинжилгээний хүрээлэнд хоёр дох жилдээ ажиллаж байгаа

Унаган хэл Англи. Түүнчлэн Хятад, Испани хэлээр чөлөөтэй ярьдаг

Жудогийн тэргүүлэх зэрэгтэй

Өргөст хэмхний харшилтай

Болздог эмэгтэй байхгүй

Өв хөрөнгө найман их наяд-


Мм заза.

Тийм байдаг байж.

Цаасан дээрхийг уншсанаас дүгнэж үзвэл түүнд элдэв гаж муу зуршил байдаггүй бололтой. Аль эсвэл манай хүмүүс тэрний талаар ихийг мэдэж чадаагүй байх. 

세훈: 𝐑𝐎𝐒𝐄𝐍𝐇𝐈𝐋𝐋𝐀 𝐈𝐈Where stories live. Discover now