𝐕 - 𝐅𝐈𝐕𝐄

1.1K 71 11
                                    


Heejin. 💍

Сэхүн утсаар ярингаа хоёр тийш холхиод байх аж. 

Харин би энэ толгой эргэм үйлдэлийг нь харангаа ванилльтай зайрмаг идэж байсан юм. Өчигдөрхөн хэд хэдэн гайхалтай чанарын өндөр түвшинд үнэлэгдэх загварууд гаргачихсан тул надад хийх зүйл үнэндээ байхгүй байгаа нь энэ билээ. 

Ширтэх.

Бас идэх. 

Өөр хиймээр байгаа хийх ч юм алга.

Тэгээд тэрний яриаг цухас анхааралтай сонсвол "Үгүй ээ үгүй", "Зааварыг нь уншаад дагаад хий", "Чамд ер нь бие дааж хийж чаддаг юм байна уу" гэх зэргээр нөгөө утсаар яриад байгаа хүндээ уураа гаргаад байх шиг.

Үүний хажуугаар тэр үнэхээр дажгүй Британи аялагатай юм байна.

Удалгүй ярьж дууссан бололтой утсаа буйдан руу шидсэнээ миний хажууд ирж суух нь тэр ээ.

"Чи сая хагас цаг шахуу намайг ширтэж суулаа.. Арай нэг сар болоочгүй байхад дурлачихаагүй байлтай"

Би түүний өөртөө итгэлтэй өгүүлбэрт зүгээр л нүдээ эргэлдүүлсэн юм. Тэгээд түүнд бодож хоносон зүйлээ хэлэхээр яаравчлав.

"Ноён У.."

"Би таны өчигдөр өглөөний саналыг хүлээн авлаа"

Намайг ингэж хэлнэ гэж санаагүй бололтой тэр учиргүй том нүдээр над руу харж байлаа. Аргагүй дээ, орой нь хариугаа хэлье гэчихээд алга болчихсон болохоор тэр гарцаагүй намайг саналд нь зөвшөөрөхгүй нь гэж бодсон байх.

Инээдтэй нь би тэр шөнө олигтой унтаж чадаагүй учраас унтаж унтаж түрүүн л сэрсэн юм лдаа. 

Хорин таван цаг унтчихна гэж яаж мэдэхэв.

Тэгээд л одоо хариугаа хэлж байна.

"Гайхалтай.."

"Тэгэхээр Хэжинаа.. Хоёулаа өөрсдийн бяцхан хайр хүрэм үерхэлээ тэмдэглээд өнөөдөр гадуур хооллох уу?.."

Би амандаа маш том халбагдалт зайрмагтай байсан учир хариу хэлж чадсангүй зүгээр л толгой дохисон юм.

Тэгээд бид оройн хоолонд орохоор болсон.

Яахав инээдтэй ч гэсэн албан ёсны үерхэл учраас хувцаслалтандаа анхаарах нь зүйн хэрэг байх. 

Шинэхэн хувцасны өрөөндөө эргэлдэж эргэлдэж арай гэж нэг юм улаан хүрэн өнгийн даашинз олж авав. Би үнэхээр Парисаас хувцасгүй ирсэн бололтой шүү.

세훈: 𝐑𝐎𝐒𝐄𝐍𝐇𝐈𝐋𝐋𝐀 𝐈𝐈Where stories live. Discover now