Heejin. 💍
"Эх орондоо буцаж ирээд аль хэдийн долоо хоногтой золгожээ.. Цаг хугацаа ч гэж хурдан юм. Харин нэг сонин хачин нь би У бага ноёнтонтой үерхээд яг тав хонож байна. Үнэхээр.. үнэхээр тэр миний сэтгэлд бүрэн нийцэж байгаагаа дараа хожмын нэг өдөр унших гээд үүнийг онцолж бичлээ. Тэр үнэхээр халамжтай бөгөөд дулаахан хүн юм шиг санагдаад байгаа. Юу гэмээр ч юм бэдээ анхнаасаа би түүнийг хүйтэн хөндий гэж буруу танисан юм шиг. Үнэхээр тийм.. Цаашид бид-"
Ээж минь.
Яг онгод орчихсон тэмдэглэлээ бичиж суутал түүний дуунаар үхтлээ цочиж орхилоо.
Чөтгөр алгад.
"Чи өдрийн тэмдэглэл бичдэг хэрэг үү?.."
Түүнийг дэргэд ирсэнийг мэдээд бичиж байсан зүйлсийг маань уншаагүй гэж найдан бушуу хайрт тэмдэглэлийн дэвтрээ жижиг цоожоор нь цоожлон далд хийв.
Ичиж үхмээр юм.
Яг сайхан уянгалж байхад чинь.
Харин тэр ташаагаа тулчихсан миний дэвтрийг нэг намайг нэг хараад "Миний өв хөрөнгө ч ийм түгжээтэй байдаггүй шдээ хөөрхөн юм" гэх нь тэр.
Хнн.
Шоолсон харцаар харж гэнэ.
Яадаг юм, энэ дэвтрийг ямар хүүхдэд зориулж хийсэн юм уу.
Тэглээч энийг би өөрөө худалдаж аваагүй Хенри өгсөн юм чинь.
"Заа галуун хошуут минь доошоо бууж өглөөний цайгаа уу.."
Сэхүнийг ингэж хэлэхэд л би өөрийн мэдэлгүй цорволзчихсон байгаагаа мэдсэн юм. Дахиад л хацар улайгаад ирлээ.
Боль боль.
Доош буухад сайхан шинэхэн галд шарсан бололтой талхны үнэр бас чихэрлэг ч юм шиг кофены үнэр сүлэлдэн үнэртэж байв. Ширээний ард суухдаа би шүлсээ залгихгүй байж чадсангүй.
Үнэхээр үнэхээр.
Миний бас нэг төсөөлөөгүй зүйл нь энэ залуу үнэхээр гайхалтай хоол хийдэг нэгэн болж таарсан.
Яг миний эсрэг хувилбар мэт.
Би бүр ганц гоймон ч чанаж чаддаггүй гээд л бод. Яахав, нэг удаа далайн замагтай шөл хийх гэж үзсэн лдээ. Гэхдээ үнэн хэрэгтээ шөл биш түлэнхий хуурга болчихсон. Гэтэл Сэхүн өглөө, оройны хоолоос эхсүлэд бүр дессерт хүртэл хийж чаддаг гээд бод доо.
YOU ARE READING
세훈: 𝐑𝐎𝐒𝐄𝐍𝐇𝐈𝐋𝐋𝐀 𝐈𝐈
Fanfiction✦「 XVIII,XIX зууны агуу хайр энэ зуунд эргэн ирсэн гэдгийг хэн мэдэх билээ? Сөүл хот, Бүгд найрамдах Солонгос улс.. 」✦