Би халуун кофен дээрээ сахар нэмэх зуураа түүний тухай бодно. Тиймээ ТҮҮНИЙ тухай. Шинэхэн өглөөг минь гайхалтай болгох ТҮҮНИЙ тухай.
Халуун кофегоо хутгах зуураа инээмсэглэж байгаагаа би огт анзаарсангүй. Намайг хайрлахгүй нэгний тухай бодон яг л галзуу амьтан шиг инээмсэглэнэ.
Ээж: "Яа! (хөөе) И Ханыл! Чи яагаад инээгээд байгаа юм?" гэж ээж над руу жоготой нь аргагүй харан шоолов. Би барьж байсан халбагаа тавиад, кофегоо уухаас өмнө:
Би:"Ммм? Би юу? Би инээсэн гэж үү?" гэж ээжээс гайхан асуув.
Ээж тавган дээр бин тавьж өгөөд, над руу итгэж ядсан харцаар харав. Би ч түүнийг харан инээж:
Би."Ээж битгий ингэж хараад бай" гээд халуун кофеноосоо балгав.
Удалгүй ээжийн халуун ногоо цацаж өгсөн бинг хазан, зажиллаад ээж рүү харан:
Би: "Амттай байна" гэхэд
Ээж: За тэгээд, ямар онцгой нэгэн нь миний охиныг инээмсэглүүлээд байгаа юм бэ дээ?
Би идэж байснаа болин босч, гал тогоо руу ороход ээж араас даган ирэв. Би хүйтэн ус уун, ээж рүү хараад:
Би: "Би хэн нэгэн залуугаас болж инээгээгүй ээ. Энэ чинь боломжгүй зүйл. Би бүхэл бүтэн 16 жилийн турш ганц ч удаа хүнд дурлаж байгаагүй." гэхэд ээж нүдээ эргэлдүүлэн, гараа урдаа эвхэх нь түүнийг надад итгээгүйг илтгэнэ.
Ээж: Чи итгэлтэй байна уу?
Би: Ти...тий...Мэдээж үгүй. (санаа алдах)
Би буцан хоолны өрөөрүүгээ очин бингээ үргэлжлүүлэн идэв. Үнэндээ энэ зүгээр л миний зугтах гэсэн санаа байсан юм. Ээж миний тухай бүхнийг мэднэ. Намайг дурласан эсэх, ямар нэгэн сэтгэл зовоосон асуудалтай учирсан эсэх мөн худлаа ярьж байгаа эсэх гээд бүгдийг.
Мэдээж 10 настайгаас минь хойш, намайг ганцаараа өсгөж, надад анхаарал халамж тавьсан цор ганц нэгэн учир намайг мэдэх нь тодорхой биш гэж үү. Аав гэх хүн намайг 6 настай байхад, ээж бид 2-г орхисон юм. Хэдий тэр эргэж ирнэ гэж амласан ч, амлалтандаа хүрээгүй.Ээж: "Худлаа ярих хэрэггүй шүү. Би чамайг 6р ангид байхдаа 1 бандид дурлаад, даанч ижил хүйстэн байсан болохоор уйлж байсныг чинь санаж байна шүү" гээд инээв.
Би: "Оммо...Би тэрийг яаж гомо гэж мэдэх юм. Тэр юу ч ярьдаггүй байсан, бас аймар лаг эрэгтэйлэг байсан юм чинь.Би тэгээд уурлуулах гээд ангийнхаа хүүхэдтэй хамт шүүгээнд нь аалз хийсэн чинь тэр аймар чанга хашхирдаг юм даа. Хаха тиймээ тийм, таны зөв" гэхэд ээж өөр сандал аван миний өөдөөс харж суугаад:
YOU ARE READING
Би түүнд зориулагдсан нэгэн биш
Fanfiction"Анхны үнсэлтээ чамд өгч, чамаар хайрлуулах, чамтай хамт байх мөч магадгүй хэзээ ч тохиохгүй байх. Учир нь би чиний Ms.Right / заяаны хань/ биш" гэхэд тэр намайг гарнаас минь татан өөртөө ойртуулж, "-Чшшшшш... Надад ямар ч Ms.Right хэрэггүй" гээд...