Би: ".... Чи сая на..... на....намайг сонирх..." гэж түр яриагаа зогсоогоод түүн рүү гайхшран харахад
Жонгүүг: " Юу?" гэж тэр асуув.
Би нүдээ онийлгон, уруулаа хазаад, түүн рүү бүр ойртон
Би: " ....намайг сонирхолыг чинь татаж байгаа гэж хэлэв үү?" болгоомжтой гэгч нь асуухад
Тэр үнэхээр сандарсан харагдах бөгөөд, миний харцнаас зугтан юу хийхээ үл мэдэн байн байн санаа алдаж, эцэст нь
Жонгүүг: "Үгүй.." хэмээн доош харсаар хариулав.
Би: "Тэгвэл би буруу сонссон бололтой" гээд мөрөө хавчин, санаа алдлаа. (Үнэхээр би сонссон л юмсан)
Би дахин нэг санаа алдчихаад ширээн дээр тавьсан утсаа аван, цоожийг нь гаргах үед тэр нэг зүйл хэлэх гэсэн бололтой амаа ангайлгах нь нүдний буланд харагдав.
Жонгүүг: " Би чамд сайн биш ээ..." гэхэд би гомдсон, эсвэл шархалсан зүйл мэдэрсэнгүй. Харин ч миний уур хүрч, цээжин дотор минь гал авалзаад ирэх нь тэр.
Гэвч энэ мэдрэмжээ хэрхэн илэрхийлэх билээ дээ. Түүнд сайн болсон миний л буруу. Тэр үнэхээр ойлгомжгүйн дээр би хэзээ ч түүний юу бодож явдагыг мэдэж чадахгүй бололтой.
Би: "Новш гэж, өөр хүнд сайн болно л гэж найдъя" гэж өөрөө өөртөө шивнэн хэлэхэд тэр над руу харж инээмсэглэв. Харин би яг одоо түүнийг алахад ч бэлэн байна. Тэр яаж энэ бүхний дараа ингэж хэлж чадав аа. Юу гэх гэсэн бэ гэхлээр, тэр саяхан л надад санаа тавиад хагас цаг асарсан гээгүй билүү, бас ээжийг минь ЭЭЖ гэж дуудах дуртай байна гээгүй билүү. Тэгчихээд би чамд сайн биш гэнээ????!! Сайн биш, ямар нэгэн мэдрэмж мэдэрдэггүй юм бол яах гэж ингэдэг байна аа!
Жонгүүг: "Би чамд сайн биш.... Харин чамд хайртай болж эхэлж байх шиг байна" хүзүүгээ барин хэлэхэд би дэрээ шүүрч аван чанга тэврээд
Би: "Үнэхээр үү?" гэж догдлон асуув.
Жонгүүг:" Үгүй ээ...тоглосон юм" гээд чанга инээв.
Би урдаа барьж байсан дэрээрээ түүний улаан нүүр лүү цохин
Би: "Тэгвэл тэр новшийн бүх тусламж, халамж, ҮНСЭЛТ чинь юу байсан юм!" гэж чангаар орьлон түүнийг тасралтгүй дэрээр цохиж эхлэв.
Жонгүүг:" Чи намайг чамд сайн биш гээд уурлаад байгаа юм уу?" гээд ёжтой инээснээ үргэлжлүүлэн " Би чамд сайн биш, Сүёонд сайн гэж өмнө нь хэлж байсан шүү дээ. Бас...тийм ээ, би түүнийг чамайг, өөрөөр хэлбэл захианы эзэн гэж бодоод үерхсэн минь үнэн. Гэхдээ би түүнд дурлаж, бүр хайртай болж эхэлсэн. Учир нь тэр миний Ms.Right. Харин чи... миний хувьд НАЙЗ. Чамд тусалсны хувьд бол мэдээж хэн нэгэнд тусламж хэрэг болвол би адилхан л туслах байсан. Тэгээд л болоо. Чи энэ бүхнийг буруугаар ойлгосон бололтой. " гээд инээсэн хэвээр тайлбарлав.
YOU ARE READING
Би түүнд зориулагдсан нэгэн биш
Fanfiction"Анхны үнсэлтээ чамд өгч, чамаар хайрлуулах, чамтай хамт байх мөч магадгүй хэзээ ч тохиохгүй байх. Учир нь би чиний Ms.Right / заяаны хань/ биш" гэхэд тэр намайг гарнаас минь татан өөртөө ойртуулж, "-Чшшшшш... Надад ямар ч Ms.Right хэрэггүй" гээд...