Chapter 4-2 "Гүзээлзгэнэн малгайт охин"

269 19 3
                                    

(Ханылын талаас)

Намайг зочины өрөөнд буйдан дээр хэвтэж байхад ээж гал тогоонд аяга тавгаа угааж байлаа.

"Ёо...нуруу тасарлаа. Яах вэ?" гэж хашхирахад ээж шоолж байснаа гэнэт "Чамайг багш чинь яагаад чөлөөлснийг гайхахгүй байна уу?" гэж асуув.

Би: "Мэдээж.. тэгээд би багшаас асуусан. Тэгсэн чинь "Бие чинь муу байгаа гэсэн болохоор л" гэсэн. Би хэн хэлснийг нь мэдэхгүй ч гэрлүүгээ үнэхээр их явахыг хүсч байсан болохоор хэн хэлсэнийг нь асуугаагүй ээ. Арай та хэлсэн юм биш биз? Аргагүй л миний ээж шүү." гээд түүн рүү нүдээрээ инээмсэглээд "Та яаж миний сарын тэмдэг ирснийг мэдсэн юм?" гэхэд

Ээж над руу дөхөж ирж суугаад, нухацтай харснаа "Жонгүүг над руу залгасан юмаа. Тэгээд чамайг гэртээ харих хэрэгтэй, эсвэл тамирын хичээлдээ суухгүй байх хэрэгтэй байна. Бие нь өвдчихсөн гэж хэлсэн. Өнөөдөр та 2-н дунд юу болсон юм? Надад хэлэх ямар нэгэн зүйл байгаа гэж найдъя" гэв.

Би: "Тэр үнэхээр тэгсэн гэж үү?" гээд түр зогсоод амьсгаа аваад "Би таниас юу ч нууж чадахгүй бололтой"

"Тэгэхээр би өнөөдөр санамсаргүйгээр толгойгоо ширээнд цохичихсон. Гэтэл Жимин надаас зүгээр үү гэж асуусан. Харин би түүнд "Явж үз" (үнэндээ зайл гэсэн байсан л даа. Орчуулахдаа арай зөөлрүүлээд орчуулчихсан юм.) гээд хэлчихсэн юм. Тэгээд л бүх зүйл эхэлсэн. Хүн бүр намайг харааж, зүхсэн. Нэг охин хүрч ирээд надад бүр гар хүрсэн.Би лав тэр охиныг хэн гэдгийг нь мэдээгүй" гээд би түр яриагаа зогсоогоод амьсгаа авлаа.

Ээж: "Ямар галзуу амьтан нь тэгдэг байна аа?" гэж санаа зовсон байртай над руу харав.

Би цааш үргэлжлүүлэн: "Гэтэл Жонгүүг гэнэт гарч ирээд намайг цонх руу түлхсэн..."

Ээж:"Юу" гэж уулга алдахад

Би санаа алдаад "Тийм ээ,тэр тэгсэн. Түүнийг Жимин болиулсан ч эцэст нь Жонгүүг намайг чирээд явсан."

Ээж: "Жонгүүг тэгээд яасан юм?" гэж миний яриаг таслан асуув.

Би түүнд үнсэлтийн талаар хэлэх эсэхтээ эргэлзэж байна.

Түүний өөдөөс эгцлэн хараад гараараа оролдон, удалгүй үсээ чихнийхээ араар хийлээ.

Ээж намайг анзаараад "Хонгор минь юу болсныг хэл л дээ" гэв.

Би: "Тэр намайг үн...үнсчихсэн" гээд доош харан санаа алдахад

Ээж: "Юу? Хүүхдүүдийн нүдэн дээр үү? Жиминий нүдэн дээр хүртэл үү?"

Би: "Үгүй ээ" гээд сулхан хариулахад ээж намайг өөр лүүгээ татан тэврээд

Би түүнд зориулагдсан нэгэн бишWhere stories live. Discover now