Chapter - 9 Нөгөө залуу...

186 19 2
                                    

"Дараагийн өдөр"


Жонгүүгийн талаас:

Ангид ирэхэд ангийнхан чимээтэй байх бөгөөд манайхан ч (Бангтаныхан) тэдэн дунд шуугиж байгаа харагдав.

Би: "Ямар но.." амандаа шивнэн эргэн тойрноо харахад

Бангтаныхан сая л нэг намайг анзаарах бөгөөд хамгийн түрүүнд Жимин намайг дуудав.

Жимин:"Жонгүүг аа!" гэж хашхирахад би тэдэн рүү удаанаар очив.

Би: " Ямар новшоо хийцгээгээд байгаа юм?" гэж түүнээс намдуухан асуухад

Жимин: "Өнөөдөр сурагчийн өдөр!"

Жонгүүг: "Тэр нь юу юм?"

Жимин: " Өнөөдөр сурагчид сургууль руу зөвхөн хөгжилдөх гэж л ирцгээдэг. Ямар ч хичээл орохгүй. Гэхдээ сургууль нээлттэй" гэж хариулан, зүрх гаргахаа ч мартсангүй.

Эргэн тойрноо дахин нэг гүйлгэн харахад Сокжин сандал дээр суусан хэвээрээ орилох бол Намжүүн, Юнги 2 ширээн дээр суун хөлөөрөө товшин ритм гаргах бөгөөд Тэхён, Хусог, Жимин 3 охидын хамтлагийн бүжиг бүжиглэж байв.

Тэднийг хэзээ ч ингэнэ гэж бодож байсангүй.

Би: "Яаж?" юу болоод байгаа талаар ямар ч санаа байгаагүй болохоор тэднээс асуулаа.

Жимин: "Амаа татаад зүгээр л хөгжилд!"

Би цүнхээ мөрөн дээрээсээ буулгаад тэднээс холхон сандал дээр суулаа.

Хаалганы ойролцоо суусан тул надад бүх хүн тэр дундаа Бангтаныхан бүгд харагдаж байлаа. Зүгээр суух хэцүү санагдан дэвтрээ гаргаж ирээд зураг зурж эхэллээ.

Нэг л мэдэхэд модны урд зогсон гэрэлт цох харах хосуудыг зурсан байх бөгөөд мэдээж энэ Ханыл бид 2 гэдэг нь тодорхой. Гэвч яагаад энийг зурчихав аа?

Үүдэнд өндөр өсгийтийн дуу гарах хүртэл би зургаа зурсаар л байсан юм. Удалгүй Сүёон хэдэн найзын хамт манай ангийн хаалган дээр харагдах бөгөөд тэр хэн нэгнийг хайж байгаа бололтой нүд нь ийш тийш гүйнэ.

Түүний харц хэн нэгэн дээр тогтоход тэр хүн рүү харвал Сүёоныг хараад хийж байсан зүйлээ зогсоох Тэхён байсан юм.

Түүнийг Тэхёныг хайж байсныг мэдэж байсан хэдий ч надад ямар нэгэн хардах сэтгэл эсвэл гэрэлт цохыг харах үед мэдрэгдэж байсан зүрхний цохилтын аль нь ч мэдрэгдсэнгүй.Тэгэхээр юу гэсэн үг вэ? Би арай хэн нэгэнд жинхнээсээ сайн...?

Би түүнд зориулагдсан нэгэн бишOnde histórias criam vida. Descubra agora