Яагаад ч юм надад Хонки баян, царайлаг, ухаантай, ер нь л эмэгтэйчүүдийн хүсээд байдаг тийм нэгэн хэрнээ огт таалагддаггүй. Яг ч таалагддаггүй биш л дээ. Зүгээр л миний зүрхэнд түүнийг багтаах зай байхгүй :P Хихи ойлгож байгаа биз дээ?
Би гэр хүртлээ алхаад залхуу хүрсэн учраас дугуйгаа гадаа орхиод орлоо. Та нар магадгүй дугуйгаа алдчих вий гэж санаа зовж байгаа байх л даа. Гэхдээ битгий санаа зовдоо. Миний дугуй угаасаа хуучин, харин ч алдвал шинэ дугуй авах шалтгаантай болно гэсэн үг. /хахаха/
"Би ирлээ" гэж хэлчихээд зочны өрөөнд очин, буйдан дээр хэвтээд ээжийг хариу дугарахыг хүлээв. Гэвч тэр дугарсангүй. "Магадгүй унтсан байх" гэж бодон дээд давхарт байх түүний өрөө рүү явлаа. Тэр орон дээрээ их л тухтай унтаж байх харагдсан тул
Би: "Тэр минь их ядарч дээ" гэж зөөлөн шивнээд эргэн доод давхар луу буув.
Утас минь дуугарах сонсогдсон тул гялс доош буун утсаа аваад
Би: "Байна уу?" гэтэл хэн ч дугарсангүй. Дахин "Байна уу?" гэтэл хариу байхгүй байсан тул магадгүй хуурамч дуудлага байх гэж бодон
Би: "Хэрвээ хариулахгүй бол тасаллаа шүү" гэж хэлэн улаан товч дарах гэж байтал
...:"Хүлээгээрэй, би чамайг зүгээр эсэхийг асуух гэж залгасан юмаа." гэх бүдүүн хоолой сонсогдов. Би утсаа эргэн чих рүүгээ ойртуулаад
Би: "Хэн бэ?" гэхэд
...: "Ж...Ж...." ээрэх сонсогдов.
"Ж....гэхээр арай Жонгүүг биш байгаа?" гэж бодоод "Тэр юу гэж залгах вэ дээ? гэж бодлоо няцаагаад, хоолойгоо засан дахин
Би:"Ж..Хэн гэж?" гэтэл
...:"Жимин. Пак Жимин байна аа" гэв.
Харин одоо би ээрэх нэгэн нь боллоо. Би түүнд юу гэж хариулахаа мэдсэнгүй. Дуугүй л доош харан, гараа оролдон зогсоно.
DU LIEST GERADE
Би түүнд зориулагдсан нэгэн биш
Fanfiction"Анхны үнсэлтээ чамд өгч, чамаар хайрлуулах, чамтай хамт байх мөч магадгүй хэзээ ч тохиохгүй байх. Учир нь би чиний Ms.Right / заяаны хань/ биш" гэхэд тэр намайг гарнаас минь татан өөртөө ойртуулж, "-Чшшшшш... Надад ямар ч Ms.Right хэрэггүй" гээд...