Chapter-3 Ууртай Жонгүүг

273 24 4
                                    

    Шинэхэн Пүрэв гараг. Уул нь тамир Баасан гарагт ордог л доо. Гэхдээ маргааш багш нар семинартай тул Шин багш өнөөдөр тамир орохоор болсон. Гэвч энэ нь миний хувьд тун муу хэрэг. Учир нь өнөөдөр миний сарын тэмдэг ирсэн. Би нэвтэрчихвий гэж үнэхээр их санаа зовж байна.

    Дүрэмт хувцасаа өмсөөд, үсээ дээш нь шуун, цүнхэндээ тамирын хувцасаа хийгээд доош шатаар буулаа. Гал тогооны ширээн дээр байх талхыг авчихаад ээжид явах гэж буйгаа хэлээд хаалга руу зүглэлээ.

Ээж: Чи цай уухгүй хэрэг үү? гэж намайг яг гарах гэж байхад асуулаа.

Би:  "Уучихсан"

Ээж: Ааягүү.... Эрт ирээрэй!

Би: "За."  гээд аманд байх талхаа хазчихаад хурдан хурдан алхан гэрээсээ гарав. Хэдий би хоцрох гээгүй ч яагаад ч юм эрт очмоор байгаа тул, хөл минь өөрийн эрхгүй хурдан хурдан алхална.

  Цаг хартал 6:32 болж байна. Гадаа урьдны л адил хүйтэн хэвээр. Би хүзүүндээ зүүсэн алчуураараа өөрийгөө ороогоод, чихэвчээ зүүгээд, дуугаа тавьтал миний хамгийн дуртай "Эксо-Питтэр Пэн" явж байв. Би чихэвч зүүхээрээ орчноос тасарч, хаана байгаагаа ч үл умартан дагаж дуулдаг зуршилтай тул "You're my Peter Pan, This world so lonely without you...' гээд дагаад дуулж гарлаа.  Гэтэл хэн нэгэн миний цүнхнээс татав. Мэдээж, би тэрнийг хэн гэдгийг мэднэ.

  Би эргэж хараад, "Тавь" гэж хэлээд хамгийн муухай харцаараа хараад эргэж харан алхтал, араас дагах нь мэдэгдэв.

Тэр: Чи ууралчхаа юу? гэхэд нь би эргэж хараад

Би: Намайг дуулж байхыг шоолж байгаа нэгний өөдөөс би инээгээд харьцах хэрэг үү? гэтэл тэр миний цүнхний 2 мөрөвчнөөс татаад намайг өөртөө ойртуулав.

Би: Чи үхэхийг хүсээ юу? гэж хашхирахад

Тэр: "Би чамтай уулзах гэж тийм холоос ирж байхад чи ингэж аашилж болно гэж үү? гээд инээснээ Би чамайг ч бас надад сайн гэдгийг мэднэ ээ. Тийм болохоор ингэж маяглаад байлгүй миний саналыг хүлээж ав. Хурдхан хуримаа хиймээр байна" гэв. Энэ бол миний багын найз Жүн Хонки. Солонгосын хамгийн алдартай зочид буудлын эзний хүү. Тэр надад анх 4-р ангид байхдаа дурласан гэсэн, гэхдээ би түүнийг хэзээ ч эр хүний нүдээр харж байгаагүй. Найз эсвэл ахын хувиар л хардаг. Бид 2 дандаа зодолддог. Зодолддог ч гэж дээ, тэр надтай дандаа гэрлэнэ гэж ярьдаг болохоор тэгэх бүрт нь би цохидог юм.

Хонки: "Чи намайг санаагүй гэж үү? Бүхэл бүтэн 5 жил хол байчихаад? Санасан биздээ. Би мэдэж байна аа." гээд гарыг минь атгав.

Би түүнд зориулагдсан нэгэн бишWhere stories live. Discover now