Chapter - 7 Ханыл жирэмсэн!

231 21 0
                                    

Би: "Жисүнаа, Хаана байна?"

Жисүн:"Би энд байна аа" гэсээр нэг л их жаргалтай амьтан өөдөөс гүйж ирээд "Чи итгэхгүйдээ, сая юу болсон гээч?"

Би: "Юу болсон юм? Би ямар нэгэн юмнаас хоцроо юу?" гэхэд Жисүн нөгөө л нэг аз жаргалтай, гэрэлтсэн царайгаараа над руу ширтэн

Жисүн: "Юнги...сая..." гэж ичингүйрэхэд

Би үргэлжлүүлэн " Чамд сайн гэсэн" гэхэд

Жисүн: "Чи яаж мэдсэн юм?"

Би":Жо..." гэснээ зогсоод, "Нэг хүн хэлсэн юм аа, одоо явцгаая" гээд урд нь гарч алхахад тэр ч араас дагав. Биднийг ангид ирэхэд Ван хадагтай ирээгүй л байсан тул шууд л суудал суудалдаа суув.

Наын: "Чи чинь хаагуур явж байгаад ирэ..." түүнийг үгээ гүйцээхээс нь өмнө би гараа түүний уруулны өмнө аваачиж чадлаа. Тэгээд

Би: "Чшшшш... хэн нэгэн надтай ярилцахаар ирж" гэхэд

Наын хөмсгөө өргөн "Хэн?"

Би нүдээ эргэлдүүлэн, цонх руу хараад санаа алдан " Хонки" гэж худал хэлэхэд

Наын: "Хонки юу? Тэр ирсэн юм уу? Хаана байна?" гээд нүдээ томруулан ийш тийш харж, харагдахгүй байсан учир миний эрүүнээс барин миний нүд рүү хараад "Нээрээ ирчихсэн юм уу?" гэж асуув.

Би: " Наынаа, чи Хонкид сайн юм уу?"

Би анхнаасаа л түүнийг Хонкид сайн гэдгийг мэдэж байсан. Энэ миний Хонкид зөвшөөрдөггүй бас нэг шалтгаан. Хэдий Наын намайг Хонкитой болз гэж хэлдэг ч дотроо бага зэрэг атаархаж байгаа нь надад мэдрэгддэг. Тиймдээ ч би аль болох Хонкигоос зайгаа барихыг хичээдэг. Хэн мэдэх вэ, жоохон царай өгчихвөл, юун гэрлэх бараг намайг гэртээ чирж аваачаад хамт амьдръя болох биз. Тэглээ ч би угаасаа түүнд талтай биш.

Наын: "Үгүй" гэж нэг хашхиран хошуугаа унжуулан уурлах, эрхлэхийн хооронд болоход би түүнийг харан жуумалзаад амжив. Удсанчгүй Ван хатагтай орж ирлээ.

~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~

Ходоодоо баярлуулах цаг болсны тэмдэг гэлтэй хонх ч баясгалантайгаар дуугарлаа.

Жэмин, Наын 2-тойгоо хэлхэлдэн хоолны зааланд очоод суух ширээ хайж эхэллээ. Тэнд 5 ширээ л байх бөгөөд 4 ширээ нь эзэнтэй болсон байсан учир бид ямар ч сонголтгүй булангын ширээнд суулаа. Хоолоо авчихаад дөнгөж идэж эхэлж байтал Наын намайг дуудсанаа эрүүгээрээ хэн нэгэн рүү заав. Би ч юугаа заагаад байгаа юм бол гэж бодон эргэж харахад, тээр тэнд Жонгүүг явж байх нь тэр.

Би түүнд зориулагдсан нэгэн бишWhere stories live. Discover now