Луна: зүгээр коридоорт явж байгаад л санаандгүй тааралдсан үнэн шүү би үнэхээр зүгээр л явж байсан гэж их л сандрангүй хэллээ.
Сүжон: тэдэнтэй холбогдохгүй гэж бодсон юмсан *санаа алдах*
Би: надад тайлбар хийхгүй юм уу
Вик: бүгдээрээ манайх руу явцгаая очоод тухтай ярьж өгье мм?
Сүжон: мм тиймээ тэгцгээе
Би: болж байнаа явцгаая
Сургуулийн хашаагаар гарахад тэр 3 өөрсдийн машинууддаа сууцгааж би ард нь зогслоо.
Сүжон: чи машингүй яваа юм уу гэж надруу гайхан харлаа.
Би: мм гээд зүгээр л толгой дохилоо.
Сүжон: хүрээд ирээ надтай хамт явчих гээд машиндаа түрүүлэн суулаа.
Би ч хэлснээр нь хийн машины хаалгыг татан сууж бид хөдөллөө.
Бид явсаар баячууд л амьдардаг бололтой том орон сууцны үүдэнд ирж зогсоход үүдний харуул бололтой дунд эргэм насны эрэгтэй гарч ирэн бөхийж машины түлхүүрийг аван хаалга нээж өглөө.
Зүгээр л нэг орон сууцны үүд гэхэд тансаг юм.
Лифтэнд суун дээш 10 давхарт буун Викийн гэр лүү орлоо. Би хараад их гайхаагүй ч зүгээр өөрийгөө ийм байдалтай амьдрах боломж байгаа болов уу гэж бодно.
Вик: үйлчлэгчээ гэхэд гал тогооноос нь настай эмэгтэй гарч ирлээ.
Үйлчлэгч: хатагтай та ирэв үү. Хоол бэлдээд тавьчихсан байгаа хэмээгээд бөхийлөө.
Вик: та одоо яв даа маргааш өглөө ирээрэй гээд зочны өрөө рүү орлоо.
Бид ч даган ороход Сүжон, Луна нар хэзээний энд амьдардаг мэт л тухлан суулаа. Би ч тэднийг даган буйдан дээр суув.
Вик: эхлээд хоол идэх үү
Сүжон: би лав их өлсөөгүй байна
Би: би ч бас юм идчихсэн болохоор дажгүй ээ
Вик: мм тэгвэл Хэсүяа
Би: мм?
Вик: би яг юунаас эхэлж тайлбарлахаа мэдэхгүй байна
Сүжон: би хэлээд өгье чи солонгосын топ 5 корпрацийг мэдэх үү
Би: Шинва, Элэктрик гээд үү
Сүжон: мм тиймээ түрүүний хөвгүүд бол тэдгээр корпрациудын өв залгамжлагч болох хүмүүс байгаа юм
Би: мм тийм байхнээ
Сүжон: тиймээ тиймээс манай сургуульд тэдний дүрэм үйлчилдэг
Би: чиний хэлээд байсан хатуу дүрэм?
Сүжон: тэр дүрмийг мөрдөөгүй сурагчид тэдний бай болдог гэж болно. Хэдий бусад хүүхдүүд ч баян айлын хүүхдүүд ч гэлээ тэдний эцэг эхийн компаний тусламжгүй ямар ч компани оршин тогтнохгүйг чи мэднэ байх. Сая Тэдний нэг болох Бэкхён бараг л чамайг араандаа зуусан бололтой
Би: тэрийг ч би ядах юмгүй ойлгосон
Луна: чиний яагаад тайван байгааг чинь ойлгохгүй юм тэр чамайг яаж ч магадгүй
Вик: дээрээс нь чи доод давхаргынх бололтой
Би: баян айлын хүүхэд биш бол доод болдог байхнээ
Вик: ер нь бол тийм манай сургууль энгийн сургууль биш шүү дээ
Би: тийм байх нь тэгээд дүрэм нь юу юм
Сүжон: Бүгдийг тэдний хүслээр хий аль эсвэл амьдралаа алд энэ тэдний дүрэм
Вик: чамд санаа зовоод байх юм
Би тэдни яриаг сонсоод тайван сууна. Би зүгээр л асуудлыг тайвнаар тунгааж гарах гарцыг шийдвэрлэх арга замыг бодно. Гэвч би зүгээр л байдлыг ажиглахаар л шийдлээ. Одоохондоь би зүгээр байна.
Өдөржин охидтой элдвийг ярьж, хөгжилдлөө. Тэд эхэндээ санаа зовнисон байдалтай байсан ч хамтдаа хөгжилдсөөр санаа зовсон асуудлаа ч мартсан бололтой.
Би: орой болчихлоо би ингээд явлаа
Сүжон: мм бид явъя даа Вик
Луна: би хань болоод хамт хонолоо гээд үс нь арзайсан юм цаад өрөөнөөс цухуйлаа
Вик: за баяртай
Би: мм баяртай гэсээр Сүжон бид 2 гарцгаалаа.
Үүдэнд гарахад Сүжоны жолооч ирэн Сүжон яваад өгөв. Уг нь хүргээд өгье гэсэн ч би ганцаараа алхмаар санагдан гэрлүүгээ алхлаа.
Замдаа зүгээр л бүгдийг тунгаан бодно. Би үргэлж л ийм нэгэн байсан сайтар боддог. Хийх үйлдэл минь ч бодсоны сайн эцэст гарсан үйлдэл байдаг. Би хэзээ ч аливааг бодолгүй хийж байгаагүй. Алхаж явсаар гэрийн үүдэнд ирэн түлхүүрээрээ онгойлгох гэтэл хаалганы урд шуудан байв. Доош тонгойн газраас шууданг аван гэрлүү орлоо. Цүнхээ үүдний тавиур дээр тавиад цааш яван цонхны дэргэд байх жижиг буйдан дээр суун шууданг нээлээ. Дотор нь Францаас ирсэн бичиг баримтууд байх аж. Сургалтын төлбөр төлөгдсөн гэсэн баримт бичиг, мөн Франц улсын сонгуулийн санал өгөх хуудас байлаа.
Би хэдий Солонгос хүн хэдий ч Франц иргэшнилтэй учраас надад сонгуулийн санал өгөх хуудас ирж байгаа нь энэ. Би дунд ангидаа л ганц удаа Франц улсын Парис хот руу аялж үзсэн юм.
Аяга цай барин нүдээ анин өөрийн амьдралаа төсөөлнө. Би өдөр болгон боддог. Магадгүй хэзээ ч догдолж, хөөрдөггүй энэ зүрх минь нэг л өдөр бусад шиг аливаад маш их сэтгэл хөдлөлөөр хандах боломж өгөх байх гэж бодсондоо л энэ байх.
Өглөө болж сэрүүлэг дуугаран орноосоо босон хувцаслаж, нүүр амаа янзлан гэрээс гаран алхлаа. Автобусанд суух тийм ч дуртай биш тул ихэвчлэн алхах сонголтыг хийдэг. Алхаж явсаар сургуулийн үүдэнд ирэхэд хүүхдүүд бүгд л тансаг тансаг машинаас бууж ирцгээж байв.
Би: ядаж надад бусдад атаархах мэдрэмж төрж болдоггүй л юм байхдаа гэж амандаа бувтнасаар сургуулийн үүдээр орлоо. Энэ л хэв маягаараа 7 хоног үргэлжиллээ. Дахиад 7 хоног. Ингээд энэ сургуульд сурч эхлээд 14 хоног өнгөрлөө. Өөрчлөгдсөн зүйлгүй хэвийн л хэвээрээ.
Цайны цаг болж охид цайны газар луу явлаа. Харин намайг багш дуудсан тул багш нарын өрөө орон багштай уулзав.
Багш: Хан Хэсү байхаа
Би: тиймээ багшаа
Багш: чи бүжиглэдэг юм байна тийм үү
Би: мм тиймээ
Багш: чамайг сургуулийн бүжгийн хамтлагт оруулсан
Би: би орно гэж хэлээгүй шдээ
Багш: би оруулж байгаа юмаа Францаас надруу утсаар холбогдсон. Чамайг нийтийн ажилд идэвхитэй оролцуулж байгаарай гэсэн. Тиймээс үзээд алдах хэрэгтэй
Би: мм тэгвэл ойлголоо багшаа
Багш: одоо явж болноо хичээлийн дараа бүжгийн зааланд очоорой
Би: ойлголоо гэсээр багш нарын өрөөнөөс гаран коридоороор алхлаа.
Үнэндээ Франц дахь тэр гэр бүлийн хүмүүсийг итгэлийг алдахгүй байх нь миний зорилго учраас би тэдний хэлснээр хийдэг. Учир нь тэд миний хүндэлдэг хүмүүс.
Коридоороор алхаж байтал Бэкхён хана налаад зогсож байв.
Бэк: хөөе
Би: *зогсох* за
Бэк: намайг дагаад яв гэхэд нь би хэсэг зогссоноо тоолгүй чигээрээ явах гэтэл тэр ардаас ирэн гарнаас татаад шатаар буун B1 буюу хонгилын давхарт ирэв.
Энэ хонгилд өмнө нь огт орж үзээгүй юм байна. Хонгилд хуучин ашиглагдаж байсан анги танхим л байдаг гэж сонссон. Тэр намайг чирсээр нэг анги руу орууллаа.
Би: надаар яах гэсэн юм гэж тайвнаар түүнээс асуулаа.
Бэк: чи үнэхээр тайван юм гээд хаалга түгжин надруу ойртлоо.
Би: зүгээр яах гэснээ л хэл
Бэк: хойшоо ухрахгүй юм уу надаас айхгүй байна уу гээд ёжтой инээмсэглэн миний урд ирж зогслоо.
Би: айх зүйл болсон үед л айна биз дээ.
Бэк: тийм үү тэгвэл хувцасаа тайл гээд ангийн нэг буланд овоолсон байх сандалнуудаас нэгийг аван суулаа.
Би юу ч дуугаралгүй түүнийг харан зогсоно.
Бэк: миний үгийг сонсохгүй байна уу
Би: сонсож байна
Бэк: тэгвэл хувцасаа тайл
Би: ...
Бэк: миний уурыг хүргэх гээ юу хэлснээр хий чамд дүрмийг хэлээгүй юу
Би: хэлсэн
Бэк: тэгээд *хөмсөгөө зангидах*
Би: би хүсээгүй зүйлээ хийхгүй гэхэд Бэкхён уурлан босч сууж байсан сандалаа өшиглөөд намайг хананд шахан хоолойг минь боолоо. Би түүний гарнаас мултрахыг хичээх боловч тэрний гар улам чангарсаар байв. Тэрнийг гараа авахад би амьсгаадан хана даган доош суув.
Бэкхён доош хөл дээрээ суугаад эрүүнээс минь өргөн: чамд сануулая чи дүрмийг дагах ёстой үгүй бол амьдын тамыг үзнэ
Би бас л юу ч дуугаралгүй түүнийг ширтэнэ.
Бэкхён уруулыг минь хүчтэй үнсэхэд би эсэргүүцэн түүнийг цохьтол тэр уруулыг минь цус шүүртэл хазаж орхив.
Бэк: чам шиг зиндаагаа мэддэггүй хүмүүс миний өөдөөс босдоггүй юм хэмээгээд босон хаалгыг онгойлгоод яваад өгөв.
Би босолгүй хана түшиж суугаад уруулныхаа цусыг арчлаа. Хааяа надад уураа тэвчиж чаддаг зан чанар минь тус болдог. Уураа тэвчээгүй бол сая үүнээс ч илүү зүйл болох байсан байх.
Хэсэг хугацаанд сууж байгаад босон тэр ангиас гаран хичээлдээ орлоо.
Сүжон: Х-Хэсүяа уруул чинь?
Би: мм
Сүжон: Бэкхён уу хэмээн шивнэх төдий асуулаа.
Би зүгээр л түүн рүү харан толгой дохиод хичээлээ үргэлжлүүлэн хийлээ.
Хичээлийн үеэр Сүжон юу болсоныг асуусан ч хариу өгөлгүй суусаар хичээл тарлаа.
Сүжон: Хэсү одоо яах вэ
Би: битий санаа зов доо түрүүлээд явж бай би өнөөдөр бүжгийн хамтлагт орсон очиж уулзах ёстой
Сүжон: бүжгийн хамтлаг гэнээ
Би: мм тиймээ
Сүжон: хөөе бүжгийн хамтлаг гэдэг чинь Бэкхён, Сухо, Сэүн, Лухан 4н хамтлаг шдээ
Би:
Сүжон: битий ор оо Хэсү
Би: би орох ёстой болохоор заавал орноо чи яв даа гээд ангиас гаран бүжгийн бэлтгэлийн заал руу явлаа.
Бүжгийн зааланд
Хаалга нээн ороход гурван охид бүжиглэж харин заалыг тойруулан тавьсан байх урт буйдан дээр Бэкхён болон түүний найзууд сууж байв.
...: хэн билээ гээд хөгжмөө зогсоон надруу харлаа.
Би: Пак багш явуулсан юм хамтлагт ороорой гэсэн юм
Наён: аан шинэ хүүхэд оруулна гэж байсан чи байх нь ээ тавтай морил
Сэүн: охидын хамтлаг яагаад шинэ хүн авч байгаа юм
Наён: Минжү шилжчихсэн болохоор хамтлагаас гарсан оронд нь Пак багш хүүхэд оруулна гэсэн юм
Бэк: тиймээ хүн дутсан бол оруулах хэрэгтэй *ёжлон инээх*
Сухо: өөрөө ингээд тамруугаа гүйгээд ороод ирдэг сайн хүүхэд юм аа
Би: хэзээнээс эхлэх үү
Наён: одоо бид тарах гэж байна маргаашнаас эхлэе. Бас танилцая намайг Наён гэдэг охидын хамтлагын ахлагч
Муму: Намайг Муму гэдэг
Сана: намайг Сана гэж болноо таатай байна
Сэүн: харин бид бол сургуулийн хөвгүүдийн хамтлаг гээд босч ирлээ.
Би: мм ойлголоо тэгвэл маргааш ирье дээ гээд гарах гэтэл
Бэк: хүлээ
Би: *эргэж харах*
Бэк: та нар яв даа надад хийх зүйл байна
Сухо: бид явлаа
Лухан: за явлаа шүү гээд гарахдаа миний мөрөн дээр гараа тавиад Амжилт хүсье гэж ёжтой нь аргагүй инээгээд гараад явлаа...
![](https://img.wattpad.com/cover/91178107-288-k59568.jpg)
YOU ARE READING
●Impossible●
FanfictionХан Хэсү гэх охин шинэ сургуульд шилжиж орсоноор түүний амьдралд бас нэгэн зовлон нэмэгдэх болно. Гэвч түүний хэний ч төлөө цохилдоггүй зүрх нь хэн нэгнийг бүр ч ихээр байж ядуулан, улам их тамлах хүслийг нь өдөөнө... Гол дүр: Бюн Бэкхён, Хан Хэсү Т...