Part7

2.9K 159 4
                                    

-Өнгөрсөнд-
Хэсү: Ханылаа гэж нулимс урсган зогсоно.
Ханыл: Хэсүяа гэж түүний үеийн охин Хэсүгийн нулимсыг арчина.
Хэсү түүнийг тэврэн: сайн яваарай Ханылаа
Ханыл түүнийг зөрүүлэн тэвэрч: намайг явлаа гээд битий хэнтэй ч дуугаралгүй ганцаараа байгаад байгаарай... Хоолоо сайн идэж, бусадтай эвтэй байгаарай мм?
Хэсү дуугүй л түүнийг тэврэн зогсоход нэгэн нас тогтсон эмэгтэй ирэн: Ханылаа гэж дуудахад Ханыл Хэсүгийн нулимсыг ахин нэг арчаад машинд суугаад яваад өгөх нь тэр.
-Одоо үед-
Хэсү өөдөөс харан зогсох залуугийн өөдөөс харж хэсэг зогссоноо доголсоор түүн рүү дөхлөө. Харин түүнийг харж зогссон Бэкхён хөмсгөө зангидан түүнийг ажиглана.
Бэкхён тэднийг харан гараа зангидаж хичнээн удаан зогссоныг мэдэхгүй. Лухан энэ хооронд Бэкхёныг сайтар ажиглан зогссоор.
Хэсү тэр залуутай нилээн удаан ярилцаж зогссож байснаа залууг тэврээд авах нь тэр... Лухан Бэкхёны нүдэнд гал дүрэлзэж байгааг ажиглаж байлаа. Бэкхён тэссэнгүй бололтой машины хаалгаа хамаг чангаар хаан Хэсү рүү очин нөгөө залууг түүнээс холдуулан түлхлээ.
Хэсү ам нээн: Мёнсүү одоо яв даа би өглөө эрт очно
Мёнсүү Бэкхёныг гайхан харж байснаа: мм ойлголоо гэсээр цааш эргэн явлаа.
Харин Бэкхён залуугийн нүдэн дэх цийлэгнэсэн нулимсыг гайхан хэсэг зогссоноо эргэн хөмсгөө зангидан түүний араас явах гэхэд Хэсү түүний гарнаас зууран зогсоолоо.
Бэк: хэн юм гэж Хэсүгээс ширүүнээр асуув.
Хэсү Бэкхёны машин руу эргэн: хоолонд орно гэсэн биз дээ явъя гээд машин руу нь явлаа.
Бэкхён, Хэсү, Лухан нар нэгэн тансаг ресторанд хооллон суух ба Бэкхён одоог ч хөмсөгөө зангидан хооллох ажээ. Удалгүй Хэсүгийн утас дуугаран тэрээр утсаа аван ярьж байгаад толгой дохин тасаллаа.
Хэсү: ангийн багш дуудаж байна би бие даалтаа шалгуулах ёстой явчих уу гэж намуухнаар асуун Бэкхён руу харлаа.
Харин Бэкхён түүнд хариу дуугаралгүй зүгээр толгой дохилоо.
Хэсү ширээнээс босон бас л доголсоор хаалга руу зүглэхэд Бэкхён хойноос нь харсаар хоцордоо.

  Хэсүг явсаны дараа Лухан, Бэкхён нар чимээгүй суун хооллоно.
Лухан нам гүм байдлыг эвдэн ам нээж: Бэкхён
Бэкхён: Мм
Лухан: чи Хэсүд сайн болчихоо юу гэхэд Бэкхён юу ч дуугаралгүй үргэлжлүүлэн хооллолоо.
Лухан дахин ам нээн: чиний ийм байдлыг харж байгаагүй юм байна. Өмнө нь оролдсон охидынхоо араас зууралддаггүй байсан биздээ
Бэкхён энэ удаад ам нээн: би өөрөө ч ойлгохгүй байна. Өдөр ирэх тусам тэр охины юу боддогийг мэдэхийг хүсэж, мэдэж чадахгүй байгаадаа уур хүрэн тэрнийг зовоож, дараа нь түүнд санаа зовоод л гэж хэсэг дуугаа хурааснаа үргэлжлүүлэн: тэгсэн ч ахиад л дотор нь ормоор санагдах юм...
Лухан түүний яриаг анхааралтай сонсож сууснаа: тийм байх нь... чи зүгээр л тэрний дотор юу нуугдаж байгааг мэдэхийн тулд л зовоогоод байгаа хэрэг үү
Бэкхён гайхан Лухан руу хэсэг харсанаа үргэлжлүүлэн хоолоо идэнгээ: тийм байж ч болох юм гэж намуухнаар хэллээ.
Лухан: миний таамагласанаар чи түүнд сайн болсон бололтой Бэкхёнаа гэж инээгээд хоолоо үргэлжлүүлэн тайвнаар идлээ.
Харин Бэкхён дотроо өөртөө 'Тийм' эсвэл 'Үгүй' гэсэн хоёр эргэлзээг бий болгон дунд нь эргэлдэнэ.
-Хэсүгийн талаас-
Би сургуулийн үүдэнд ирэн багшид бие даалтаа тооцуулан оноогоо авчихаад номын сан руу зүглэж байтал утсандаа ирэх мсжийг уншаад чиглэлээ өөрчлан явлаа.
Утсанд 'өнөөдөр 4 цагаас та эмчилгээндээ ирнэ үү' гэсэн мсж ирсэнээр би сэтгэцийн эмнэлэг рүү зүглэлээ.
Эмч: Өө Хэсү наашаа суугаач гэхэд
Би эмчийн өөдөөс харсан суудал дээр суун: сайн байна уу эмчээ
Эмч: за эмчилгээ эхлэхээс өмнө ойрын хугацаанд болсон өвөрмөц явдлаасаа яриач гээд миний гарлуу
харснаа: зодоон хийсэн бололтой бас эмчдээ зөвхөн үнэнгээ хэлж байж эмчилгээ хийгдэнэ гэдгийг мэднэ биздээ гэлээ.
Би: мм гээд бодож байснаа нэг хүнд дээрэлхүүлж ойрд их өвдөлт мэдрэх болсон үүнээс өөр зүйл болоогүй гээд хэсэг чимээгүй сууж байснаа өдрийн явдлыг санан: аан бас өнөөдөр нэг хуучны танил минь миний өмнө гарч ирсэн яг тэр үед зүрх чичирсэн... айдас... мэдэхгүй юм даа
Эмч үзгээ ширээн дээрээ тавин: за ойлголоо тийшээ явцгаая гээд суудлаасаа босон өрөөний нөгөө хэсэг рүү явлаа. Би араас нь даган явж нэгэн буйдан дээр суун хойш налан хэвтлээ.
Эмч: за Хэсү тайвшраад нүдээ аниарай... тэгээд хамгийн сайхан дурсамжаа эргэн санахыг хичээгээрэй. Юу харагдаж байгаагаа яриарай.
Би эмчийн хоёр тийш хөдөлгөх бөөрөнхий төмөр рүү харж байснаа удалгүй нүд анилдан төсөөлж эхэллээ.
Би: Би тэрний араас гүйж байна... тэр нэг жоохон охин... би түүний араас гүйж байна. Энэ Ханыл байна... тэр инээн гүйж харин би түүнийг барихаар хойноос нь гүйж байна...
Эмч: одоо тэгвэл тэрнийг явсан үеийг санаарай
Миний нүднээс нулимс урсан: тэр явж байна... тэр явчихлаа... би би тэрний араас гүйж байна... гэхдээ... тэр явчихлаа. Дахиад харанхуй... дахиад сэтгэл хоосорч байна.. дахиад... дахиад...
Эмч: одоо сэрээрэй Хэсүяа... сэрэээрэй гэх дуунаар би төсөөллөөсөө эргэн бодит байдалд ирлээ. Нүднээс нулимс урссаар.
Эмч: байнга л санадаг зүйлээ санаж байна. Чи Ханылтай уулзсан уу гээд хөлөө ачин суугаад миний яриаг тэмдэглэж авч байлаа.
Би толгой дохин: мм уулзсан
Эмч: тэр чамд сайхан мэдрэмж авчирсан уу
Би хэсэг бодсоноо: сайхан... бас гуниг дагуулсан
Эмч: хэзээ ахиж уулзсан бэ
Би: хоёр жилийн өмнө
Эмч: тэрнээс хойш хэр удаан хамт байсан?
Би: тэр өдөр л уулзсан тэгээд ахиж уулзаагүй гэхэд надад гуниг төрж байлаа.
Эмч: ойголоо одоо тэгвэл Ханылаас ч өмнөх дурсамжаа санах гээд үзэх үү
Би толгой дохиход эмч ахин нүдний урдуур нөгөө төмрөө савлуулахад нүд ахин анилдаж эхэллээ.
Эмч: За сайн байна... Хэсү юу харагдаж байна
Би: тэр охин гүйгээд байна... тэр хаашаа ч юм гүйгээд байна
Эмч: хэн бэ Хэсү хэн гүйгээд байна гэж
Би: тэр зугтааж байна... хаашаа ч юм зугтааж байна... харин нөгөө эмэгтэй орилоод л байна
Эмч Хэсүг ажиглан суухад тэр төсөөлөлдөө хэт автан уйлж эхэллээ. Эмч аргагүйн эрхэнд эмчилгээг зогсоон түүнийг сэрээлээ.
Бид эргэн эмчийн ширээнд ирэн суув.
Эмч: 16 жил.. 16 жил яг л адилхан үр дүнтэй байна. Ханыл бас тэр зугтааж байгаа охин, орилж буй эмэгтэй.
Би дуугүй л хүлээн зөвшөөрсөн аятай толгой дохилоо.
Эмч: нөгөө зүүдээ л зүүдэлсээр байгаа юу
Би: тиймээ
Эмч: тайван унтаж чадаж байгаа юу
Би: та мэднэ би үргэлж тайван байдаг
Эмч: үнэндээ Хэсү би санаа зовж байна
Би: юунд тэр вэ?
Эмч: чи 16 жил хэтэрхий тайван болчихлоо. Энэ байдлаараа мөнхөд байж болох ч гэлээ. Миний бодлоор хэзээ нэгэн цагт энэ байдал алдагдаж магадгүй... хэрвээ алдагдвал сэтгэцэд чинь том өөрчлөлт ч гарч болох юм
Би: би өөрийгөө маш сайн хянадаг магадгүй энэ байдал алдагдахгүй байх
Эмч толгой дохин: гэхдээ аль болох гэнэтийн зүйлд орохоос сэргийлээрэй. Магадгүй чи хэн нэгнийг хайрлахаар оролдож үзэх хэрэгтэй байх
Би: мм
Энэ маягаар бидний ярилцлага үргэлжилсээр орой болоход би эмнэлэгээс гаран гэр лүүгээ явлаа.
Маргааш өглөө үүрийн 5 цагт босон яаравчлан хувцасаа өмсөн гэрээс гарахад Бэкхён машинаа налаад зогсож байв.
Би: хичээл дээр уулзая би ажилтай
Бэк: суу хүргээд өгье гээд машиндаа орон суудаа.
Би ч түүний үгийг сөрсөнгүй машинд нь орон суулаа.
Бэк: хаашаа юм
Би: Онгоцны буудал
Бэкхён надруу харан: яах гэж
Би: хүн тосно гээд урагш харлаа.
Бэкхён ч хариу дуугарсангүй машинаа асаан хөдөллөө. Замын турш тэр ам нээсэнгүй явсаар онгоцны буудлын үүдэнд ирэн зогслоо.

Би машинаас буун хэдий гүйхийг хүссэн ч хөл доголон хурдан хурдан алхсаар дотогш орлоо.
-Зохиолчийн талаас-
Хэсү яаран дотогш ороход Бэкхён ч түүнийг даган орлоо.
Тэд хэсэг хугацаанд гарч ирэх хүмүүсийг харан хүлээн зогссоны эцэст Хэсү хамгийн сүүлд гарч ирэх хүн рүү харан инээлээ.
Харин түүний инээхийг харсан Бэкхён анх удаа л түүнийг ингэж
... чин сэтгэлээсээ инээхийг харсан бөгөөд тэр эргэлзээнийхээ хариуг ч олжээ... Тэр түүнд дурлаж...

●Impossible●Where stories live. Discover now