part4

3K 162 4
                                    

Би бүх л чадлаа шавхан гүйсээр сургуулийн хонгилын ангид орж ирэн хаалгыг түгжлээ. Хаалга түгжсэн хэдий ч сэтгэл түгшсэн хэвээр гэдсээ даран ёолсоор буланд шигдэн суув.
Тэрэнд толгой дохин зөвшөөрснөөс хойш хоёр долоо хоног өнгөрлөө. Амьдралаа нураахгүй гэсэндээ тэвчсээр. Одоо ч гэсэн би түүнээс зугтан энд бүгэж байна.
Өдөр бүр нүдээ анин суугаад одоо удахгүй ээ гэж өөртөө шивнэнэ. Одоо ч бас өвчнөө тоохгүй байхыг хичээж, нүдээ анин сууж байна.
Гэнэт хаалга хүчтэй өшиглөх чимээнд цочин нүдээ нээлээ.
Бэкхён хаалганы цаанаас хаалга хүчтэй өшиглөн: Новш минь хаалгаа онгойлго гэж хашгирна.
Харин би зүгээр л суусаар. Удалгүй хаалга дуугарахаа болилоо. Нилээд хугацаанд суусны эцэст гарахаар хаалга руу зүглэн цоожыг нээхэд хаалганы доорх гэрэрлд сүүдэр үзэгдэн хүн байгааг илтгэх нь тэр. Би амжиж хаалгыг цоожлох гэсэн боловч амжсангүй тэр ороод ирлээ.
Бэк: муу новш гэж гэсээр намайг хойш түлхэж унагаах нь тэр. Тэр хаалгыг буцаан хааж миний дэргэд ирэн хөл дээрээ суугаад: чам шиг юмны хаанаас нь надад гар хүрэх зориг гардаг байнаа гэсээр цус шүүртэл хазуулсан гараа илнэ.
Би юу ч дуугаралгүй зүгээр газарт доош ширтэн суусаар.
Бэкхён гэнэт л уурсан: ЯДАЖ ГАНЦ ҮГ ДУУГАРЧ НАДРУУ ХАШГИЧААЧ ХАН ХЭСҮ гэж орилон миний эрүүнээс дээш өргөөд: чамайг дуугүй байгаад байх тусам улам ихээр чамайг тамалмаар санагдаад байна.
Би: хүссэнээ хий гэж тайван өнгөөр хэлээд түүн рүү харахад түүний нүднээс гал асаж байлаа.
Бэк: тиймээ би хүссэнээ хийе хэдий хүртэл чамайг тайван байдлаа хадгалхыг харъя Хан Хэсү гээд намайг хүчтэй угзран татаж босгоод хананд шахлаа.
Тэр уруулыг минь хүчтэй озон цус амтагдтал хазалж, доошлон хүзүүг минь шимнэ. Түүний нэг гар нь миний мөрийг бяцлах нь уу гэлтэй хананд шахна. Би дуугарвал ямар ч нөлөөгүйг мэдэх учир зүгээр л нүдээ анина.
Бэкхён надаас хөндийрөн нүд рүү минь хараад: хашгир, орил, тусламж гуйж, надаас өршөөл гуйж хашгир гэж шүд зуун хэлэхдээ нөгөө гар нь бугуйг минь маш хүчтэй атгаж байлаа.
Би харцаа түүнээс буруулан: би одоо хичээлтэй гэж түүнд сонсогдохуйц аажуухнаар хэллээ.
Бэкхён хөмсгөө зангидан: муу новш гээд намайг хажуу тийш хүчтэй түлхэхэд би газар унах нь тэр.
Бэк: одоо арай өөр аргаар үзье гэж уруулаа арчин ёжлон инээгээд гараад явлаа.
Би түүнийг гарсаны дараа босон эмчийн өрөө рүү хөлөө зөөж ядан алхаллаа.
Эмчийн өрөөнд
Эмч: үгүй ээ энэ сурагч чинь зодоон хийсэн юм уу гэж надруу ширүүн харц шидэв.
Би: уучлаарай эмчээ гэхээс өөр үг дуугаралгүй орон дээр гарч суулаа.
Эмч хэд хэдэн газар эмчилгээ хийж байгаад: бугуйны чинь шөрмөсүүд сунаж, ясанд гэмтэл учирсан учраас хэд хоногтоо цайны цагаараа орж ирж боолтоо солиулж байгаарай. Бас хэвлий хэсгээрээ хүндвэртэй байна. Төв эмнэлэгт очиж үзүүлээрэй гээд эм бичиж өглөө.
Эмчийг өрөөнөөс гаран ангийн үүдэнд ирэн хувцасаа засаад байгшаас орох зөвшөөрөл аваад ангидаа орон суулаа.
Сүжон: Х-Хэсүяа гэж харцанд нь гуниг төрөн надруу харна.
Би: хичээлээ хий гэж сул дуугаар хариулчихаад урагш самбар луу харан хичээлээ хийлээ.
Хичээлийн дараа
Хичээл таран сургуулийг үүдээр гартал Вик гарнаас минь татан гүйсээр машиндаа суулгаад жолоочдоо 'Хөдөл' гэж тушаалаа.
Би: Хөөе Вик
Вик: өнөөдөр манайд хоноо гэж их л санаа зовон бугуй руу минь харна.
Би: хэрэггүй дээ намайг гэрт буулгаад өг
Вик: чи өнгөрсөн хоёр долоо хоног их зовсон шдээ тэгээд дээрээс нь орой гэртээ ганцаараа хичнээн их шаналах болоо гээд нүдэнд нь нулимс цийлэгнэн цонх руу харлаа. Харин би зүгээр л түүнийг харж суув. Энэ охид үнэхээр миний төлөө санаа нь зовж байна гэж үү? Баян айлын бусдаас ялгаагүй хүүхдүүд л гэж боддог байсан юмсан. Ингээд миний төлөө санаа зовж байгаа нь намайг үнэхээр сайн найзаа гэж бодож байна гэж үү? Тэднийг надад ийм их сэтгэл гаргаж байхад би тэдний сэтгэлд хариу үзүүлж чаддаггүй... Хан Хэсү хэзээ зүрх чинь бусдыг хүлээж авах юм бэ?
Замын бид хоорондоо юм ярилгүй явсаар Вик-н гэрт ирлээ.
Вик: миний өрөөнд ороод амар даа. Одоо Сүжон ирж байгаа
Би: мм тэгеээ
Вик: өлсөж байгаа биздээ үйлчлэгчийг хоол өрөөнд оруулаад өг гэж хэлье
Би: зүгээр дээ би өөрөө гал тогоонд орж идье гээд гал тогоонд орон бид хоёр хоолны ширээнд суухад Сүжон хаалга нээн орж ирэв.
Сүжон: Хэсүяа яагаад хэлэхгүй гараад явж байгаа юм гар чинь зүгээр үү гэж гал тогоонд орж ирэн хажууд минь байх сандалыг татан суулаа.
Би: хөөе битий санаа зов доо би зүгээр мм? Гэсээр хоолоо идлээ.
Сүжон: мангар юм уу Хан Хэсү хэцүү бол хэцүү гээд зовж байвал зовж байна гээд бусадтай сэтгэлээ хуваалцахгүй яагаад ганцаараа дотроо шаналаад байгаа юм гэж уйлан хэлэхэд би гацаж орхилоо.
Би шаналсан гэж үү? Би өөрийгөө шаналж байгаа эсэхийг ч мэдэхгүй байна. Өнгөрсөн нэг сарын хугацаанд миний мэдэрсэн зүйл маш их өвдөлт байсан. Эсвэл тэр өвдөлтүүд нь шаналал юм болов уу гэж дотроо бодов.
Би аажуухнаар Сүжон руу харан: би шаналаагүй ээ Сүжонаа гэж хэлээд ширээнээс босон үүд рүү зүглэлээ.
Вик: хөөе хайчих гэж байгааюм
Би: зүгээр нэг газар очиж үзмээр байна битий санаа зовдоо орой ирж хонох болохоор гээд гутлаа өмсөн гарлаа.
Ганцаараа алхсаар Хан мөрний дэргэд ирж зогслоо.
Би: ахх өмнө нь энд хэзээ ч ирж байгаагүй юм байна гэж өөртөө шивнээд нүдээ анин салхийг мэдэрлээ. Зүгээр л бурхан надад найзуудыгаа гэсэн нандин сэтгэл, Бэкхёноос мэдрэх шаналал гээд зүгээр л надад хэн нэгнийг хайрлах эсвэл үзэн ядах мэдрэмж өгч болохгүй гэж үү хэмээн дотроо бодон зогсохын зэрэгцээ алсыг ширтэн зогслоо.
Маргааш хичээлийн дараа бүжгийн зааланд орон охидтой бүжгээ бэлдлээ.
Муму хөгжмөө унтраан: Хэсүяа үнэхээр зүгээр байна уу гар чинь их өвдөж байгаа биздээ
Наён: хөөе тиймээ их л хавдсан харагдаж байна нөгөөдөр тэмцээн болох гэж байдаг одоо яадаг ч юм билээ
Би: би зүгээрээ тэсч чадах болохоор үргэлжлүүлье
Наён: тэгвэл өнөөдөртөө бэлтгэлээ хийгээд маргааш нэг өдөр бүгд сайтар амраад нөгөөдөр эрч хүч дүүрэн тэмцээндээ орцгооё охидоо
Би: тиймээ тэгье тэр нь зөв байх
Сана: за тэгвэл охидоо эхлэе гээд хөгжмөө асааж бэлтгэл цааш үргэлжиллээ.
Оройн 9 цаг болж цонхоор харвал аль хэдийн гадаа харанхуй нөмөрчээ.
Бэлтгэл дуусан охидыг бүгдийн л жолооч нар нь ирж аван харин би гэрлүүгээ алхлаа.
Өнөөдөр бүжгийн тэмцээн болох өдөр. Тэмцээн гадаа байрлах том цэнгэлдэх хүрээлэнд зохиогдож байлаа. Бид бүжиглэх бүжгэндээ тааруулан нимэгхэн хувцас өмссөн тул салхи биеийг нь минь хөргөж байв. Би богино бариу хар шорт, дээгүүрээ цээжний талаар татах майк, гарын өвчнөө нуух гарын гидер болон өвдгөөр татах түрийтэй гутал л өмссөн болоод ч тэр үү илүү ихээр даарч байлаа.
Лухан: вуаав Хан Хэсү халуухан юм гээч гэж доороос дээш намайг сонжин харна.
Сухо: Дүрэмт хувцас чиний биеийн гоо сайхныг дарж байсан бололтой гээд мушилзан инээлээ.
Тэдний яриаг тоолгүй бидний ээлж болох дөхсөн тул тэдний хажуугаар зөрөн тайзны ар руу явлаа.
Сухо: энэ өлөгчин чинь гээд гара зангидан уурлахад
Лухан түүний мөрөн дээр гараа тавин: тайвшир даа Бэкхён түүнийг шийтгэнэ гэхэд Бэкхён Хэсүгийн араас харан ёжилж байв.
-Зохиогчийн талаас-
Охидын ээлж болон охид тайзан дээр гарч байрлалаа аван ая эхлэхэд цэнгэлдэх дүүрэн хүмүүс шүгэлдэн орилолдож байв. /Rihanna-Bitch better have my money remix ая дээр бүжиглэсэн/
Тэднийг дуусах хүртэл цэнгэлдэх тэр аяараа тасралтгүй орилолдож байв. Тэмцээний төгсгөл ирж эхлээд эрэгтэй төрлийн аваргыг шалгаруулахад хүмүүсийн бодож байсан шиг Шинва сургуулийн хөвгүүдийн хамтлаг биш, өөр сургуулийн бүжгийн хамтлаг шагналыг гардан авахад хүмүүс гайхан хоцрох нь тэр. Хэдий гайхаж байсан ч тэмцээний зохион байгуулагчид үймээн үүсгэхгүйн тулд эмэгтэй төллийн аваргыг шалгаруулах үйл ажиллагааг шууд үргэлжлүүлэн эхлүүллээ.
Хөтлөгч: 14 дэх удаагийн Сөүл хотын ахлах сургуулиудын дунд зохион байгуулагддаг бүжгийн тэмцээний энэ жилийн эмэгтэй бүжгийн төрлийн аваргаар... Шинва ахлах сургуулийн охидын хамтлаг шалгарлаа баяр хүргэе. Гэхэд охид тайзан дээр гаран шагналаа гардан авлаа. Энд Хэсүгээс бусад охид уйлцгааж байв.
Тэмцээний дараа тайзны ард Шинва сургуулийн менежэр тэмцээний зохион байгуулагчийг зандран зогсоно. Мэдээж энэ тэмцээнд хөвгүүдийн хамтлаг хамгийн шилдэг нь байсан ба Шинва сургуулийн зүгээс ч тэднийг аварга болгох бүх боломжийг бүрдүүлсэн байгаа. Харин тэдний яриаг нууцхан буланд зогсон сонсох Хэсү нүүрэндээ үл ялиг инээмсэглэл тодруулсаар тайзнаас буулаа.
Бэкхён: Зогс Хан Хэсү...

●Impossible●Where stories live. Discover now