ХЭСҮ ХЭСҮ... ХЭСҮ гэж нэгэн эмэгтэй орь дуу тавин хашгирна. Эмэгтэй өөрийгөө хүчлэн өөрөөс нь 3 метрийн зайд уйлан суух охин руу очихыг хичээх ч биеэ дийлэхгүй байгаа бололтой хий дэмий л орилж хэвтэнэ. ХЭСҮ.. ХЭСҮЯА...
*зүүднээсээ сэрэх*
Нүдээ нээн эргэн тойрноо ажвал сургуулийн бүжгийн бэлтгэлийн өрөөний шалан дээр өөрийгөө хэвтэж байгааг ойлголоо. Сүүлд Бэкхён хоолойг минь боож.. ухаан алдаж байснаа сайн санаж байна... Харин одоо Бэкхён буйдан дээр нүдээ анин суун сууна.
Бэк: сэрчихсэн үү гэж намуухнаар хэлээд нүдээ нээлээ.
Би хариу хэлэхийг хүссэнгүй босохоор хүчлэнэ.
Бэк: шазруун охин юм
Би бас л хариу өгөлгүй хөл дээрээ арай ядан тогтон хаалга руу зүглэлээ.
Бэк: чамайг хэр удаан тэсэхийг чинь харах болохоор биеэ сайн бодоорой 3-2-н сурагч Хан Хэсү
Би түүний үгийг сонсон хаалганы урд түр зогсон: нийгмийн шаар шавхруу гэсэн гуравхан үгийг намуухнаар хэлээд заалыг орхин гарлаа.
-Бэкхён-
Сая сонссон зүйлдээ итгэж ядан гацаж үлдлээ. Өмнө нь хүмүүс намайг үзэн ядаж хараадаг байсан ч тэр охины хэлсэн үг, үйлдэл бүр цаанаа л тайван байгаа нь дургүйг минь илүү их хүргэж байна.
Нилээд суусны эцэст утсаа гарган 'Юн туслах' гэсэн дугаар луу залгахад удаан дуудуулсангүй авлаа.
Юн: за ноёнтоон
Би: Юн туслахаа Хан Хэсү гэх охины талаар мэдээлэл олоод надад хариу өгөөдөх
Юн: ойлголоо ноёнтоон гэхэд Би хариу хэлэлгүй утсаа таслаад 'Сонирхолтой юм Хан Хэсү' хэмээн түүний нэрийг олон дахин амандаа давтан шивнэхэд нүүрэнд минь өөрийн эрхгүй чөтгөрийн инээд тодроно.
-Хэсү-
Хөл дээрээ дэгэн догон алхсаар гэрийнхээ үүдэнд ирэн хаалгаа нээн дотогш оров. Урьдын л адил цонхны дэргэдэх буйдан дээр суугаад нүдээ аньлаа. Хэдэн минут нүдээ аниж суусны эцэст нүдээ зөөлөн нээн цонх руу харлаа. Би шийдчихлээ.
Би: магадгүй одоо хариу үйлдэл хийх хэрэгтэй байх гээд гартаа барьсан цайнаас амслаа.
Маргааш өглөө босон хичээлдээ явахаар бэлдэж дуусаад гарахаар үүдэн дэх тольны өмнө зогсоход хоолой багагүй хөхрөн харагдахад дээш шууж боосон үсээ задлан доош унжуулан гэрээс гаран алхлаа.
Сургуулийн үүдээр ороход Луна машинаасаа бууж, намайг харан гараа далласаао надруу ирлээ.
Луна: Хэсү сайхан амарсан уу
Би: мм чи сайхан амарсан уу
Луна; тиймээ гээд хамтдаа сургууль руу юм ярин алхаж байтал Луна-н дуу бага зэрэг сулран: нээрээ Бэкхён чамд ямар нэг зүйл хийсэн үү? Гэж аажуухнаар асуух нь тэр.
Би: мм гээд зүгээр л толгой дохилоо.
Луна: ингэж хэлэх тус болохгүй ч зүгээр л тэрний хэлснээр хийгээд бас боломж олдвол нүднээс нь хол яваарай
Би: сонин юм шүү гэж хэлэхдээ өөрийн мэдэлгүй нүүрэнд минь үл ялиг инээмсэглэл тодорлоо.
Луна гайхан: юу тэрэв
Би: бүгд л хэлснээр нь хий гээд байгаа учраас л тэр...
Лунатай хамт сургууль руу ороход Луна анги руугаа яван би ч ангидаа орон суудалдаа суухад Сүжон аль хэдийн ирчихсэн сууж байв.
Сүжон: Хэсүяа зүгээр үү гэж санаа нь зовсон байртай асуулаа.
Би: мм зүгээрдээ гээд суудалдаа суун дэвтэр номоо дэлгэн сууж байтал ангид шуугиж байсан хүүхдүүдийн дуу гэнэт намжихад толгойгоо дээшлүүлэн харвал Бэкхён ангийн хаалгаар орж ирэн миний зүг алхаж байв.
Бэк: дагаад яв
Би: үгүй гэвэл?
Бэкхён нүүрэндээ ямар ч царайны хувирал гаргалгүй төв царайлан бугуйнаас минь татан босгосоор чирээд ангиас гарлаа.
Бэкхёнд чирэгдэн явсаар сургуулийн хойд талд ирэхэд түүний найзууд тамхилан зогсоно. Харин тэдний цаахан талд нэгэн банди цус нөжиндөө холилдон хэвтэнэ.
Сэүн: наад охиноороо яах гэсэн юм
Бэк: ирээдүйд ямар байхыг нь харуулах гэж гээд газарт хэвтэх хөвгүүний зүг харлаа.
Сухо надруу их л нухацтай харан: юундаа найдаж том дуугардаг юм гээд тамхиа газар хаян өсгийгөөрөө гишиглэг унтраалаа.
Бэкхён ч мөн адил надруу харан: чамайг энэ тамхи шиг л няц гишгэж чадах болохоор хэмжээ хязгаартай байж сур гээд мушилзлаа.
Тэдний яриаг сонсон зогсож байгаад халааснаасаа утсаа гаргаж ирэн нэгэн дугаар луу залгалаа.
Бэкхён: юу хийгээд байгаа байгаа юм гэж хөмсөгөө зангидахад нь түүний яриаг таслан
Би: Цагдаагийн газар уу? Хүн зодож мөн сүрдүүлсэн хэргээр дуудлага өгөх гэсэн юм... Шинва ахлах сургуулийн хойд талын цэцэрлэгт гээд утсаа тасаллаа.
Бэкхён: Чи?!
Би: би ямар хэрэг хийсэн гэж чамд дарамтлуулах ёстойгоо мэдэхгүй байна. Бас намайг тайван орхихыг хүсэж байна гэж өмнөхийн адил намуухан хэлчихээд газарт хэвтэх хүн рүү нэг харчихаад эргэн алхлаа.
Тэднийг хойноос харааж, бүр ирээд цохиод авах болов уу гэтэл тэд ямар үг, үйлдэл гаргасангүй ард үлдсэнд гайхахын хажуугаар сая хийсэн үйлдлийнхээ үр дүнг төсөөлөн сэтгэл түгшинэ.
Хичээл дуустал ямар ч онцийн зүйл болоогүй дуусч бэлтгэлийн өрөөг зүглэлээ.
Муму: өө Хэсү ирчихвүү за эхлэе. Юуны өмнө дараа сард Сөүл хотын бүх ахлах сургуулиудын дунд бүжгийн тэмцээн зохиогдоно. Жил бүр манай хөвгүүдийн хамтлаг эрэгтэй төрөлд аваргын цомийг авдаг ч эмэгтэй төрөлд манайх дээшилдэггүй болохоор энэ жил сүүлийнх гээд сайн хичээгээд орох бодолтой байгаа.
Би: мм ойголоо
Сана: за тэгвэл өнөөдрөөс шинээр хөдөлгөөнүүд дэглэж эхэлцгээе бас Хэсү бэлтгэлээ яасан ч битий тасалдуулаарай.
Би: ойлголоо таслахгүй ээ гээд бүжгийн бэлтгэлдээ орлоо.
Тасралтгүй бүгд бэлдсээр завсарлага аван амарч байтал Бэкхён,Сэүн,Лухан,Сухо нар орж ирэв. Тэднийг орж ирэхтэй зэрэгцэн миний утас дуугарлаа. Босч очин цүнхнээсээ утсаа гарган харвал Францаас дуудлага ирж байв. Ирэх ирэхдээ бүр ерөнхий захирлын нарийн бичгийн даргаас ирж байгаад нь ихэд гайхшран заалнаас гарахаар хаалга руу зүгэлтэл Бэкхён надруу дооглонгуй инээж байх нь тэр. Түүнрүү хальт хараад л заалнаас гаран утсандаа хариу өглөө.
Би: За /францаар/
-: Чи ямар хэрэг тариад байгаа юм
Би: ямар гэж юу гэсэн үг вэ
-: Солонгосоос манайхтай түнш компани хувьцаагаа зарж эхэлж байна. Солонгос талаас чамд өгөх туслалцаагаа татах санал тавьсан.
Би: ганц надаас болж ингэнэ гэдэг чинь гээд үгээ гүйцээх гэтэл Бэкхён санаанд оров.
-: Ерөнхий захирал энэ хэргээс болж чамд өгөх туслалцааг цуцлах талаар бодож байгаа бололтой хэрвээ чи энэ талаар мэдэж байгаа бол өнөөдрийн дотор шийдэхийг хичээ үгүй бол бид чамд тусалж чадахгүй нь гээд утсаа тасаллаа.
Би гайхаж ядсаар сая сонссон зүйлдээ балмагдаж хэсэг зогссоор бэлтгэлийн өрөөнд эргэн орлоо.
Сана: Өө Хэсүяа бид тарж болноо. Хөвгүүд бэлдэх гэж байна. Бид гарах гэж байна чи хамт гарах уу гээд цүнхээ үүрэн зогсож байв.
Би зүгээр л толгой дохиод цүнхээ аван тэднийг даган гарлаа.
Бэлтгэлийн заалны үүдэнд тэдний бэлтгэлээ дуусахыг хүлээн зогсоно. Хэдэн цаг заалны үүдэнд суусны эцэст тэд бэлтгэлээ дууссан бололтой гарч ирцгээлээ.
Лухан: Бэкхёнаа чамтай хүн уулзахыг хүссэн бололтой гээд цааш явав. Сэүн,Сухо нар ч надруу хальт харж дооглочихоод Луханы араас явцгаалаа.
Бэк: яасан юм хэлэх гэсэн юм уу гээд надруу ойртов.
Би: Чиний хийсэн хэрэг байх гэж таамаглаж байна. Буцаад хэвэнд нь оруулаад өг.
Бэкхён миний чихэнд ойртсоор: хэрвээ тэгвэл чи надад юу өгч чадах юм гэж шивнэлээ.
Би: юу хүсээд байгаа юм? хэл!
Бэкхён надаас хөндийрөн мушилзаж: ир гэсэн газар ирж, яв гэсэн газар явж, хий гэснийг хийх хүүхэлдэй бай
Би түүний үгийг сонсон нүдээ хэсэг анин бодох гэсэн ч одоо бодох цаг үе биш гэдгийг мэдэж байгаа учир нүдээ нээн түүнрүү хараад толгойгоо дохилоо.
Бэкхён халааснаасаа утсаа гаргаж ирэн нэг хүн рүү залгах нь тэр.
Бэк: Юн туслахаа болчихлоо. Аавд битий мэдэгдээрэй гээд утсаа таслаад надруу харан ялалтанд хүрсэг мэт бахдалтай нь аргагүй мишээлээ...
VOCÊ ESTÁ LENDO
●Impossible●
FanficХан Хэсү гэх охин шинэ сургуульд шилжиж орсоноор түүний амьдралд бас нэгэн зовлон нэмэгдэх болно. Гэвч түүний хэний ч төлөө цохилдоггүй зүрх нь хэн нэгнийг бүр ч ихээр байж ядуулан, улам их тамлах хүслийг нь өдөөнө... Гол дүр: Бюн Бэкхён, Хан Хэсү Т...