Part10 "The End"

4.4K 422 33
                                    

Сургуулийн цайны газар нэг хүн хашгирч харин сургуулийн бүх хүүхдүүд түүнийг тойрон зогсох аж. Харин голд нь орилж, хашгичих хөвгүүн нэгэн охиныг хараан цүхэж орилох ажээ.
Сухо: Хөөе хүний үнэргүй амьтан минь чи өөрийгөө хэн гэж бодоод байгаа юм бэ хатан уу гэж орилж охиныг газар түлхэж унагалаа.
Лухан Сухог зогсоон: Сухо одоо болно явцгаая гэхэд тэр гараа татаж аваад
Сухо: юу гэлээ сэтгэл чинь хөдөлдөггүй гэл үү ёстой инээж хүргэж байх шив муу гудамжны тэнүүлч
Сэүн: одоо болноо Сухо явъя
Сухо: байж бай гээд Хэсүгийн урд суугаад: хөөе чи сайн сонс чам шиг гуйлгачин манай сургуульд өдий зэрэгтэй байгаа нь аз гэж бод өнөөдөр Бэкхён дээр очоод өвдөг сөгдөж уучлал гуй тэр чам шиг юмнаас болж зовох ёсгүй гэхэд Хэсү чимээгүй л сууна.
  Лухан, Сэүн нар Сухог чирсээр дагуулан цайны газраас гарав.
Сүжон түүн дээр гүйж ирэн: Хэсүяа зүгээр үү гэж асуулаа.
Хэсү: мм гээд зүгээр л инээмсэглэлээ.
Вик: алив босоорой эндээс гарцгаая гэсээр түүнийг дагуулан гарахад сургуулийн хүүхдүүд бүгд ам амандаа бувтнаж, түүн рүү сонин сонин харцгаана.
Ангид
-Хэсүгийн талаас-
Луна: хөөе Бэкхён 7 хоног харагдсангүй та 2 үнэнгээсээ салчихаа юу гэж санлран асуув.
Би: мм гээд толгой дохилоо.
Сүжон: ваа чи юу гэж хэлсэн болоод тэр зэрлэг амьтан чамаас салаа вэ мм?
Би мэдэн будилан: мэдэхгүй ээ зүгээр салъя л гэсэн тэгээд л салсан. Тэгээд л болоо.
 
  Хэдэн долоо хоног өнгөрөн цаг хугацаа явсаар гурав дугаар улиралын хичээл дууслаа..
Харин би Франц дахь загварын их сургуулийн тэтгэлэгийг авч чадсан тул маргааш өглөө л гэхэд солонгос улсыг орхин явах болно.
  Өдөржин гадуур маргааш явахдаа бэлтгэн хийх хэдэн зүйлээ амжуулчихаад гэртээ ирлээ.
  Лифтнээс буун хаалганыхаа өмнө ирэхэд Бэкхён газар суун толгойгоо доош гудайлган сууж байв.
Бэкхён Хэсү рүү харан: Хэсү
Би: мм
Бэк: чамд сүүлийн удаа нэг зүйл хэлмээр байна гээд чухал харцаар харлаа.
Би: юу юм?
Бэк: чи 2 сарын өмнө хүн зовж шаналахдаа ямар мэдрэмж мэдэрдэг вэ гэж асуусан... миний хариултыг санаж байна уу?
Би толгой дохин: бүх зүйл дууссан мэт...
Бэк: тиймээ яг наадах чинь гээд газраас өндийн урд минь ирээд: яг одоо амьдрал минь тэр чигтээ зогсчихсон Хэсү, бүх зүйл ингээд дууссан мэт л... үгүй ээ бүр дуусчихлаа... миний итгэл найдвар гээд бүгд
Би хэлэх үгээ олж ядан түүн рүү харахад түүний харцнаас гуниг мэдрэгдэнэ.
Бэк: дахиад хамтдаа бүхнийг эхлэе Хэсү? Гуйя
Би сулханаар: чи миний үгийг ойлгоогүй бололтой Бэкхён яв гээд хажуугаар нь зөрөн гэр лүүгээ орлоо.
  Магадгүй энэ бүхэн миний хувьд ч дууссан байх...
Маргааш өглөө нь онгоцны буудал дээр Сүжон, Викториа, Луна нар намайг гаргаж өгөхөөр ирцгээсэн байв.
Би чемоданаа аван: за би ингээд явлаа сайн сууцгааж байгаарай
Сүжон түүнийг тэврэн: мм сайн яваарай Хэсүяа
Вик: эегүү бид нар зуны амралтаар очих болноо биеэ бодоорой
Луна: тийм шүү заавал очиноо баяртай Хэсү
Би: мм хүлээж байя гэхэд 'зорчигчид онгоцондоо орно уу' гэсэн зарлал дуугарах нь тэр.
Би эргэж харан онгоц руугаа орохоор явж байгаад яагаад ч юм сэтгэл хорогдон буцаж эргэж гүйн нөгөө гурав дээр очоод тэвэрлээ.
Би: биеэ сайн бодоцгоогоорой
Сүжон: тэгэлгүй яах вэ за ор доо хоцорлоо
Би: мм гээд толгой дохиод онгоцондоо орон суудлаа эзэллээ.
Онгоцонд орон чихэвчээ зүүгээд нүдээ анин хэвтэж байтал онгоц хөөрч байгааг илэрхийлэн онгоц чичирлээ. Би нүдээ нээн аюулгүйн бүсээ зүүхээр хажуу тийш хартал хажуу таоын суудал дээрх хүн нүдэнд туслаа.
Би: Б-Бэкхёнаа гэж амандаа хэллээ.
Бэкхён надруу харж инээмсэглээд: за нислээ дээ гээд бүсээ зүүлээ.
  -Өнгөрсөнд-
Хэсү сэтгэцийн эмчийнхээ өрөөнд эмчтэйгээ ярилцан сууна.
Эмч: Өнөөдөр яагаад ирсэн юм дараа жил уулзана л гэж бодлоо
Би: надад таньтай ярих зүйл байна эмчээ гээд чухал царай гаргалаа.
Эмч: юу юм Хэсү
Би: би өөрчлөгдсөн бололтой
Эмч: тэгээд чи өөрийгөө өөрчлөгсөн гэж хэлэх гээд байна уу
Би хэсэг бодсоноо: үгүй ч байж магадгүй гэхдээ би сайн хэлж мэдэхгүй байна
Эмч: яг юунаас болж ингэж бодох болов гээд ширээн дээрх үзгээ аван тэмдэглэл хийхээр бэлдлээ.
Би: сүүлийн 2 сар мэдэрсэн... өөрийгөө урьд өмнөхөөсөө өөр болсоноо гээд хөлөө ачин сандалаа хойш налан суулаа.
Эмч: цааш нь?
Би: нэг хүнтэй хамт байхад их амгалан байдаг болж, тэр хүн рүү харахад сэтгэл уужраад, багын явдалаа санахыг ч оролдохоо больсон бас...
Эмч: бас юу гэж?
Би: догдлох гээд гацлаа.
Эмч надруу хэсэг харж байсанаа инээн: догдлох гэсэн үү Хэсү гэхэд би эмч рүү харан толгой дохин: мм магадгүй догдлох гэх тэр зүйл байх
Эмч: Нэг үгээр чи тэр хүндээ сэтгэлтэй болсон гэсэн үг үү
Би гайхан эмч рүү хараад: сэтгэлтэй гэнээ гэж зөөлөн асуугаад доош харан хэсэг байснаа толгой дохин: мм тийм байх
Эмч: сайн байна Хэсү хэн нэгэнд өөрийгөө хайрлах боломж олгосон чинь сайн болж-
Би эмчийн яриаг таслан: үгүй дээ эмчээ би боломж олгосон юм биш... тэр хүн надаас боломжийг хайсан юм гээд нүдээ аньлаа.
Эмч хэсэг гайхсанаа: Хэсү тэгээд ямар нэг асуудал байгаа юм уу
Би: мм гээд эмч рүү хараад би айж байна эмчээ
Эмч: юунаас
Би: гэнэт өөрчлөгдөж байгаа өөрөөсөө... надад энэ өөрчлөлт гэнэтийн болоод ч тэр үү аль эсвэл би өөрчлөгдөхийг хүсээгүйд ч байж болох юм
Эмч надтай санал нийлж буй бололтой толгой дохин: тиймээ Хэсү хүмүүс ихэнхидээ өөрчлөлтөөс эхэндээ айдаг юм
Би: хаяа өмнөх шигээ байх нь дээр санагдах шиг болдог... үгүй ээ би зүгээр л хүсэхгүй байна.. тэр хүнийг хайрлахыг ч, өөрийгөө өөрчлөхийг ч тэр гэхдээ би чадахгүй байна эмчээ
Эмч: Хэсү анхандаа хэнд ч хэцүү л байдаг юм зүгээр л тэсээд үзвэл-
Би толгой сэгсрэн: үгүй дээ би маргааш Франц явах гэж байгаа... энэ бүхнээс холдмоор байна хэдий тэр хүний дэргэд баймаар байгаа ч тэр хүнээс холдмооргүй байгаа ч би айгаад байна...
  Тэдний ярилцлага энэ мэтээр удаан үргэлжилсэний эцэст өндөрлөн Хэсү эмчийн өрөөнөөс гаран явлаа. Түүнийг гарсаны дараа эмчийн хажуу талын хувцас солих өрөөнөөс Бэкхён гарч ирэн: баярлалаа эмчээ гээд жуумалзлаа.
-Одоо үед-
Бэкхён Хэсүгийн бүсийг зүүж өгөн: Хэсү?
Би: мм?
Бэкхён: хэн нэгнийг битий хайрлахаасаа ялангуяа намайг хайрлахаасаа битий ай хайртай бол хайртай гээд хэл гээд миний гарыг чанга атган: яг над шиг... Би чамд хайртай Хан Хэсү гээд уруул дээр минь зөөлнөөр үнсэхэд би хэсэг азнаж байгаад эргүүлэн түүний гарнаас чангаар атгалаа.
Баярлалаа, Бён Бэкхён. Хайр гэж юу байдаг гэдгийг мэдрүүлсэнд баярлалаа. Хайр байж байж хорвоо оршин тогтнож, чи байж байж л би оршин тогтнож байна...

нхны ватт дээрх энэхүү өгүүллэгийг минь уншсан, сэтгэгдлээ хуваалцсан, хамт байсан бүх хүмүүсдээ баярлалаа./

●Impossible●Onde histórias criam vida. Descubra agora