Part9

2.8K 165 6
                                    

Хаа сайгүй хайсан ч Ханыл алга байлаа. Мёнсүү бид хоёр цагдаад мэдэгдэн өдөржин хайсан ч олж чадсангүй.
  Өдөржин хайсаар шөнө гэртээ ирэхэд Бэкхён үүдэнд зогсож байлаа.
Мёнсүү: Хэсү гэртээ ороод амар даа би явж хайх болохоор санаа зоволтгүй
Би толгой дохин гэрлүүгээ ороход Бэкхён араас орж ирэв.
Гутлаа ч тайлалгүй гэртээ орон сандал дээрээ суун: чи яах гэж ирсэн юм
Бэкхён: зүгээр
Би: яв даа
Бэк: би хүнээр хайлгаж байгаа удахгүй олох байх
Би түүн рүү харан хэсэг чимээгүй ширтлээ.
Бэкхён хөмсгөө зангидан: яасан
Би: зүгээрдээ гээд эргэн цонх руу харахад утас дуугарах нь тэр.
Би утсаа аван: байна уу
-Зохиолчийн талаас-
Хэсү утсаа аван яриад удалгүй сандран суудлаасаа босч аль эмнэлэг гэж орилох нь тэр.

Бэкхён, Мёнсүү, Хэсү болон хоёр нас тогтсон эрэгтэй эмэгтэй хоёр нар Сөүлийн төв эмнэлэгийн хагалгааны өрөөний үүдэнд сууна.
Эрэгтэй ийш тийш холхин: аль хэдийн 5 цаг өнгөрлөө. 4 цаг үргэлжилнэ гээгүй бил үү гээд их л бухимдан хэлнэ.
Харин эмэгтэйн нүднээс зогсолтгүй нулимс урсах аж. Тэд бол Ханылийг өргөж авсан эцэг эх нь ажээ.
Хагалгаа дахин 2 цаг үргэлжилж нийт 7 цаг үргэлжилсэний эцэст хаалга нээгдэн эмч гарч ирлээ.
Ханылийн эцэг эх эмч рүү яаравчлан очин: охин минь яасан хагалгаа амжилттай болсон уу гэж эмчийн хариуг тэсэн ядан хүлээн асууна. Мёнсүү, Хэсү нар ч тэдний ард хариуг нь хүлээж байлаа.
Эмч: уучлаарай гэж доош хараад өвчтөн Им Ханыл 2016 оны 11 сарын 28ны үүрийн 6цаг 40 минутанд нас барлаа гэх нь тэр.
Энэ мэдээг сонссон аав, ээж нь доош сөхрөн унан ээж нь ухаан алдах нь тэр. Харин Мёнсүү газарт сөхрөн сууж, итгэл найдвар нь тасрав уу гэлтэй нүдийг нь нулимс бүрхжээ. Сайн мэдэхгүй ч гэлээ Бэкхёны нүдэнд ч нулимс хуралдах аж. Энэ дунд Хэсү л нүдээ анин зогсоно.
Бэкхён түүний гараас татан: Хэсү гэхэд тэр нүдээ нээлээ.
Бэк: зүгээр үү гэж нүдэндээ нулимстай асуув.
Хэсү юу ч хэлэлгүй гацсан байх аж.
Хүн хамгийн их зовлон шанлалыг мэдрэхдээ л ямар ч хөдөлгөөнгүй болон хөшдөг. Хэсүд магадгүй яг одоо юу ч хийгээд сэтгэл нь тайтгарахгүй мэт санагдана.
  4 өдрийн дараа
Сургуулийн дээвэр дээр
Хэсү өглөөхөн нь Ханылийн шарлийг гаргаж өгөөд сургууль дээрээ ирэн дээвэр дээр зогсож байгаа нь энэ байлаа. Харин түүний хажууд Бэкхён түүнийг ажиглан зогсоно.
Хэсү: Бэкхён гэхэд Бэкхён гайхан түүн рүү харлаа. Учир нь Хэсү гурван өдөр юу ч дуугараагүй байлаа.
Бэк: яасан
Хэсү: би нэг зүйлийг мэдмээр байна
Бэк: юу гэж сониучирхан асуухад
Хэсү: чамд шаналж хэцүү үе тохиоход ямар мэдрэмж төрдөг вэ гэж урагш харан алсыг ширтсээр асуулаа.
Бэкхён хэсэг бодсоноо: дотор харанхуйлаад, зүгээр л бүх зүйл дууссан мэт санагддаг гэж тайван хэлэв.
Хэсү хэсэг чимээгүй зогссоноо: Ханылийг нас барсаныг мэдэх үед надад цөхрөл мэдрэгдсэн гээд нүдээ аньлаа.
Бэкхён гайхан түүнийг ажиглахад тэр дахин ам нээж: зүгээр л одоо болсон Хэсү гэж би дотроо шивнэж байсан... Хэтэрхий удаан хугацаанд багадаа авсан гэнэтийн явдалын улмаас л ийм болсон гэж дүгнэлт хийсээр ирсэн... Харин одоо л ойлгож байх шиг байна. Би зүгээр л дотоод сэтгэлээ бусдад дэлгэхийг хүсээгүй байж,би зүгээр л хэн нэгэн нь намайг өөрчилнө гээд хүлээж байж гээд нүднээс нь нулимс урсах нь тэр..
Бэкхён түүнийг зөөлөн өөр лүүгээ татан энгэртээ тэврээд: тиймээ одоо болно Хэсү. Сэтгэлээ нээ гээд түүнээс хөндийрөн курткаа тайлаад формных гадуур нөмрүүлээд дахин энгэртээ наалаа. Хичнээн цаг зогссон юм бүү мэд. Бэкхёны энгэр нойтон оргих ажээ. 16 жил хуралдсан зовлон, шаналал нь одоо л гарч байна уу гэлтэй Хэсүгийн нүднээс тасралтгүй нулимс урсах аж.

1 сарын дараа
Өглөөний нар нүүрэн дээр нь айлчлан ирэхэд Бэкхён нүдээ нээн тэвэрт нь хэвтэх хэн нэгэн рүү харан инээнэ. Тэр хэн нэгэн бол Хан Хэсү. Тэрээр түүнийг цоолох шахам ширтэж, амаа задартал том мишээлт нүүрэндээ тодруулах аж.
Хэсү нүдээ бага багаар нээхэд Бэкхёны инээмсэглэл хормын төдийд төв царайгаар солигдох нь тэр.
Бэкхён: зүгээр үү
Хэсү дуугүй л толгой дохилоо.
Бэкхён: өлсөж байна цайгаа ууцгаая гэхэд Хэсү бас л толгой дохин босон халаадаа нөмрөөд угаалгын өрөө рүү орлоо.
Хэсү усанд орж гарч ирээд гал тогоонд орон өглөөний цай бэлдэн өндөг шаран зогслоо. Бэкхён түүний бэлхүүсээр гараа оруулан араас нь тэврээд: анхных бас сүүлийнх чинь байх болно Хан Хэсү гээд хүзүүн дээр нь зөөлөн үнслээ. Хэсү ямар ч хариу үйлдэл үзүүлсэнгүй.
  Тэд хамтдаа өглөөний цайгаа уун өөд өөдөөсөө харан суулаа.
Бэк: би хоолоо идчихээд явлаа орой хүрээд ирье
Хэсү: гэртээ хариа
Бэк: гуйж байна шдээ гээд хүүхэд шиг царай гаргалаа.
Хэсү: чи ямар манайд амьдардаг юм уу гэртээ харь гээд цайгаа балгалаа.
Бэкхёны царай ширүүнээр солигдож:Аль хэдийн нэг сар өнгөрчихлөө одоо ч би сэтгэлд чинь хүрэхгүй байна уу
Хэсү: мэдэхгүй ээ
Бэк: чи яг л хэвээрээ харин ч Ханылийг явсанаас хойш илүү хүйтэн болчихсон Хан Хэсү
Хэсү сандалаасаа өндийн: уучлаарай ийм байгаад гээд унтлагын өрөө рүүгээ оров.

  Хэсү сэтгэлээ онглойлгож, эгэл жирийн Хэсү болно гэж шийдэн Бэкхёнтой үерхээд нэг сарыг ардаа үджээ. Хэсү яагаад ч юм улам л хаалттай нэгэн болох болж, эсэргээр нь Бэкхёны сэтгэлийг  шархлуулна.

Дахин 1 сарын дараа
Бэкхён цөхөрсөн харцаар Хэсүг ширтэн: яагаад байгаа юм
Хэсү: Чамд хэцүү байгаа биздээ ингэн байж миний дэргэд байж өөрийгөө ч зовоогоод надад ч төвөг удаад байх хэрэггүй гээд Бэкхёны хажуугаар зөрөн өнгөрлөө.
Бэкхён энэ 1 сарын хугацаанд үнэхээр эцжээ. Сүүлдээ өдөр бүр архи уух болж, Хэсү дээр очин уйлж, өмнө нь сөхөрч, гуйх болсон ба өнөөдөр Хэсү түүнээс салмаар байгаагаа ийнхүү хэлжээ.
-Хэсүгийн талаас-
Орой гэртээ хичээлээ давтан сууж байтал анхаарал сарниулан хаалганы хонх дуугарлаа. Би очин дурангаар харвал Бэкхён зогсож байв.
Би бага зэрэг ярвайсаар хаалга нээн: яасан гэхэд тэр шууд л дайрч орж ирэн бэлхүүсээр минь тэвэрч, уруул дээр үнслээ. Би түүнийг түлхэхээр оролдоход тэр уруулаа салган: Сайн сонс Хан Хэсү би бол Бён Бэкхён би хүссэнээ хийхэд хэн ч саад болохгүй чи бол минийх гэж ориллоо.
Би: чи согтсон байна харьж амар
Бэк: би чамд бүхнээ зориулж байхад яагаад наймаг ойлгож болдоггүй юм Хан Хэсү
Би түүн рүү хараад: надад чамайг гэсэн сэтгэл хөдлөхгүй байхад би чиний дэргэд байгаад байх шаардлага алга одоо намайг тавьж явуул Бён Бэкхён
Түүнийг ингэж хэлэхэд Бэкхёны гар сулран: Хэсү гэж цөхөрсөн өнгө аясаар хэллээ.
Хэсү: одоо гар гээд унтлагын өрөө рүүгээ орлоо.
Түүний хэлсэн үг хамаг зоригийг нь мохоов уу гэлтэй сэтгэлийг нь хэдэн хэсэг сийчэх мэт болгов. Тэр зүгээр л хөлөө чирсээр Хэсүгийн гэрээс гарлаа...
Үнэхээр эр хүний зоригийг мохоох ганц зүйл нь эмэгтэй хүн бололтой...

●Impossible●Where stories live. Discover now