Хэсү инээмсэглэсээр түүн рүү очиход хажуунаас нь Мёнсүү ч бас очиж байв. Харин Бэкхён тэднийг ажиглан зогсоно.
Энэ хүн бол Ханыл. Ханыл Хэсүг харан түүний доголсон хөл, гипсдсэн гарыг харан санаа зовнисон харцаар харах аж.
Хэсү: Ханыл
Ханыл: Хэсүяа наад гар хөл чинь- гэж асуухад Хэсү Ханылыг шууд л тэврэн авлаа.
Хэсү нулимсаа барин: ахх чамаас л авдаг энэ мэдрэмж гээд нүдээ аньлаа.
Хэсүг Ханылаас холдоход тэднийг харан зогссон Мёнсүү Ханылыг тэврэн уруул дээр нь үнсэв. Үүнийг харж зогссон Бэкхёны сэтгэл нь амарсан бололтой санаа алдлаа.
Ханыл, Хэсү нар Мёнсүүгийн машинд суун Хэсүгийн гэр лүү хөдөллөө. Бэкхён онгоцны буудал дээрээс өөрийн машинд суун хичээл рүүгээ явсан нь энэ аж.Тэд Хэсүгийн гэрт орж ирэхэд Хэсү түүнийг шууд л унтлагын өрөөнд орж амраалаа.
Ханыл: сайн сууж- гээд асуух гэж байсан зүйлээ болин Хэсүгийн гар луу харан: миний үгийг сонсоогүй бололтой гээд санаа алдлаа.
Харин Хэсү гэм хийсэн мэт түүн рүү харан: Уучлаарай Ханылаа
Мёнсүү: Ханыл одоо амар даа их олон цагийн нислэг байсан болохоор ядарсан байгаа гээд түүний духан дээр үнслээ.
Хэсү: мм тэгдээ
Мёнсүү оройжин тэдэнтэй хамт байж байгаад ажил гаран хаа нэг тийшээ явав. Харин Ханыл, Хэсү хоёр шөнөжин ярилцаж хонолоо.
-Хэсүгийн талаас-
Өглөө болж хичээлдээ явахаар гэрээс гарахад удаан тэвчсэн нулимс шууд л нүднээс ундарлаа. Сургууль руу орон ортол нулимс тасралтгүй урссаар л байв. Ингэж явсаар сургуулийн үүдэнд ирэн арай хийн нулимсаа зогсоогоод сургууль руу орлоо.
Хичээлийг цагууд үргэлжилдгээрээ үргэлжилсээр цайны цаг болон хонх дуугарлаа.
Виктэй ангийн үүдэнд уулзан цайны газар явах гэж байтал Лухан, Сэүн нар намайг дуудан сургуулийн урд талын цэцэрлэг рүү явлаа.
Сэүн: их зантай Хан Хэсү
Би түүний нүд рүү тайвнаар харан: яасан
Сэүн: бид мэдсэн гээд их л сэжигтэй инээдээр инээлээ.
Би: юуг
Лухан: чиний бүжгийн тэмцээний үеэр хөтлөгчийн авч гарсан дугтуйг сольсоныг чинь
Би: аан.. их удаж байж мэдсэн байна хэлэх зүйл чинь дуусчихсан уу?
Сэүн хөмсгөө зангидан: бид удаж байж мэдсэн юм биш эрт мэдэж чамайг шийтгэх гэсэн ч Бэкхён зогсоосон учраас тэр
Лухан Сэүний мөрөн дээр гараа тавин: тайвшир гэчихээд надруу харан: Хан Хэсү чи өдийд аль хэдийн сургуулийн хүүхдүүдийн тоглоом болж, адлуулж байхаар хүүхэд... харин хэн энэ бүхнээс чамайг өмгөөлсөн гэж бодож байна
Би тэдэн рүү харан: Бён Бэкхён гэхэд тэд гайхсан нь илт мэдэгдэж байлаа.
Сэүн: чи мэддэг юм уу
Би: мэднээ тэрнийг намайг өөрийн хүүхэлдэй болгож, бусдаас тусгаарладаг гэдгийг
Лухан: тусгаарласан гэдэг үгний утгыг ойлгосон уу
Би: яасан найзынхаа адгийн амьтан гэдгийг надад ойлгуулах гэж ирсэн юм уу
Сэүн уурлан: Хөөе Хан Хэсү муу доод зиндааны- гэж надруу орилоход Лухан түүнийг зогсоон: явцгаая гэхэд тэрний ширүүн харц хэсэг над дээр тусч байснаа эргэж харан яваад өгөв.
Би тэдний энэ үйлдлийг ч тоосонгүй сургууль руу цайны газар луу зүглэлээ.
Цайны газарт орж ирэн хоолоо аваад Сүжоны ширээг зүглэн алхаж байтал урд Бэкхён гараад ирлээ.
Бэк: тэр ширээ рүү суу гээд найзуудынхаа сууж байгаа ширээ рүү заалаа.
Би дуугүй л толгой дохисоор түүний заасан ширээ рүү явлаа.
Сэүн: энэнийг энд суулгах шаардлага байгаа гэж үү гэхэд Бэкхён тэрэн рүү тийм гэхийн аргагүй харцаар харлаа.
Лухан: хоолоо ид дээ гэж Сэүнд хандан хэлэхэд Сэүн дахин үг дуугарсангүй хоолоо идлээ. Би ч тэднийг тоолгүй хоолоо идлээ.
-Бэкхёны талаас-
Хэсү хоолоо идэж дуусаад ширээнээс түрүүлэн явав.
Сэүн: хөөе Бён Бэкхён галзуураа юу
Би: яасан
Сэүн: энэ их зантай юманд сайн болж л байдаг
Би: чи сэтгэлээ удирдаж чаддаг гэж үү
Сухо: Одоо болно доо Сэүн тэр өөрөө мэдэж байгаа байлгүй
Сэүн: гэхдээ эхлээд охидууд чамд сайн болдог байхад чи өөрөө эхэлж сайн болоод дээрээс нь энэ охин чамд сэтгэлгүй нь илт мэдэгдэж байна
Би түүнрүү эгцлэн харан: чамд хамаагүй У Сэүн тэр минийх би хүсч л байгаа бол тэр хэзээд минийх байх болно гээд ширээнээс босоход ширээн дээр Хэсүгийн утас байхыг харан түүний утсыг аван халааслаад цайны газраас гарлаа.
VOCÊ ESTÁ LENDO
●Impossible●
FanficХан Хэсү гэх охин шинэ сургуульд шилжиж орсоноор түүний амьдралд бас нэгэн зовлон нэмэгдэх болно. Гэвч түүний хэний ч төлөө цохилдоггүй зүрх нь хэн нэгнийг бүр ч ихээр байж ядуулан, улам их тамлах хүслийг нь өдөөнө... Гол дүр: Бюн Бэкхён, Хан Хэсү Т...