part6

3K 164 3
                                    

Гэрээс гаран алхалсаар тоглоомын талбайд ирвэл Бэкхён сандал налан сууж байлаа. Гадаа харанхуй байсан ч тэрний гартаа барьсан цустай алчуур болон цаахан талд нь ухаангүй болсон цус нөжиндөө холилдсон хүн хэвтэх нь сайн харагдаж байлаа. Үүнийг харан би зүгээр л хөшиж орхив.
Би юу хийхээ мэдэлгүй урагш харан зогсоход Бэкхён ам нээн: чи миний зөвшөөрөөгүй үйлдлийг битий хийж бай.
Би: юу
Бэк: чи миний хүүхэлдэй. Зөвхөн миний хүслээр л хөдлөх болно.
Би: чи галзуу юм байна Бён Бэкхён гээд эргэж харан алхах гэтэл Бэкхён араас ирэн мөрнөөс татан өөрлүүгээ эргүүлж харуулаад: Энэ залуутай дахиж ойртоод хэрэггүй үгүй бол би чамайг ч ийм болгож чадна гээд хөмсгөө зангидлаа.
Би түүний цаана байх хүнийг дахин харан Лэе гэдгийг арай ядан таньлаа.
Бэк: сонсож байна уу Хан Хэсү гэж мөрнөөс минь чанга атгахад би ам нээн: ойлгосон болохоор одоо би гэр лүүгээ орлоо гэж хэлэн түүнээс холдох гэсэн ч тэр намайг тавьсангүй.
Бэк: орилж хашгирч айж байгаагаа ил гаргаад өг Хан Хэсү харах бүрт зэвүү хүрч улам их биеийг чинь сийчмээр санагдаад байна Хан Хэсү гэж хөмсгөө зангидсан хэвээр ориллоо.
Би: хүссэнээ хий гэж хэлсэн шдээ
Бэкхён эрүүнээс минь өргөн өөрлүүгээ харуулаад: надаас амь гуй Хан Хэсү гэж орилоход би түүний нүдрүү харан: би орлоо гэж хэлээд эргэж харан гэрийн зүг алхаллаа.
Маргааш сургууль дээр ирэхэд Лэе харагдсангүй. Арга ч үгүй биз. Тэгж их зодуулсан хүн өдийд хөл дээрээ ч тогтох чадалгүй хэвтэж байгаа байх. Гэсэн ч надад түүнийг өрөвдөж санаа зовох сэтгэл алга. Би ийм л хүн мөс шиг хүйтэн зүрхтэй Хан Хэсү.
Хичээлийн цагууд дуусч ангиас гаран номын санг зүглэхэд номын сангийн үүдэнд малгай болон маск зүүсэн нэг хүн замыг минь хаан зогсох нь тэр.
Би хажуугаар нь зөрөн гарах гэтэл тэр: Сайн уу гэж маскаа аван надруу харлаа.
Би: чи зүгээр юм уу гэж гайхан асуухад Лэе:  мм хичээлээ давтах гэж байгаа юм уу
Би: мм гээд цааш номын санд орон суудлаа эзлэн суухад Лэе хажууд ирэн суулаа.
Лэе: надад өнөөдрийн хичээлийг тайлбарлаад өгөөч гээд нүүр нь шархтай ч их л дулаанаар инээмсэглэлээ.
Лэе амаа даран: ахх гэж ёолход сэтэрсэн уруул нь инээхэд нь хүндрэл учруулж байгааг ойлгуулж байв.
Би: эмч дээр очсон уу гэж доош харан хичээлээ хийнгээ асуулаа.
Лэе доошлон нүүрний минь хажууд тулж ирээд: санаа зовоод байгаа юм уу?
Би: үгүй ээ
Лэе дээшлэн тааз руу хараад: ахх хоёулаа үерхэх үү
Би: үгүй ээ
Лэе: гайхаж сандрах ч үгүй хэлж байна шүү
Би дуугүй хичээлээ үргэлжлүүлэн хийлээ.
Лэе цүнхнээсээ хичээлийн дэвтрээ гаргаж ирэн: за хичээлээ хийе даа
Би: математикийн хичээлээ гаргаа би тэрийг л зааж өгнө
Лэе: ойлголоо гэсээр нэг дэвтрээ үлдээн бусдыг нь далд хийлээ.
  Хичээл хийж суусаар цаг харвал аль хэдийн 7 өнгөрч гадаа бүрэнхий болсон байлаа.
Лэе: явцгаая би хүргээд өгье
Би: гэртээ харь би өөрөө харьж чадна гээд босоход утсанд Бэкхёноос мсж ирэв.
Лэе утас руу минь нэг харчихаад ойлголоо гээд номын сангаас түрүүлэн гарлаа.

●Impossible●Où les histoires vivent. Découvrez maintenant