-: юу??? Та чинь солиорчихоо юу
: Хан Жиёон!! Чи чинь аавтайгаа яаж ярьж байгаа чинь энэ вэ??
Жиёон: Ээжээ та хүртэл яагаад байгаа юм бэ?
Аав: ойлгож байна. Тэхдээ би өвөөд чинь амлалт өгсөн болохоор яах ч арга алга... Ойлго охин минь~~
18 жилийн өмнө⇜
У өвөө: за өвөө болсонд чинь баяр хүргье
Пак өвөө: баярлалаа найз минь, хөөрхөн гүнжтэй боллоо доо
У өвөө: ер нь танай охиныг ач хүүдээ эхнэр болгодог юм бил үү
Пак өвөө: худ ураг барилдвал ямар уу?? ~~
Тэр үед хоёр тал хэлэлцэн тохироод 2 хүүхдүүдийг нийлүүлэхээр сүй тавиулжээ. Тухайн үед охин 1 настай, хүү 7 настай байсан ба хоёул юмны учир ойлгох насан дээрээ биш юу болоод байгааг ч ойлгох сөхөөгүй балчир байсан юм.. Мөн охиныг 18 нас хүрэхээр хурим хийхээр товлосон байна.
~~
Пак өвөө: аав нь ганц ач охиныхоо хуримыг үзэж чадалгүй явах нь байна.. Хүү минь нэг зүйлийг амла
Аав: ааваа битгий ингэж ярь л даа..
Пак өвөө: У овогт охиныг минь заавал бэр оруулна шүү.. "ханиалгах" ойлгосон биз
Аав: ойлголоо аав аа
Аав: Чамайг 18 нас хүрэхээр хуримыг хийнэ гэж товлож байсан юм. Өчигдөр сүйт залуун аав нь залгаж гэр бүлийн уулзалт хийхээр тохирсон..
Би: Байзаарай байзаарай.. Тэгэхээр намайг 1 настай улаан нялзрай байхад надаас ч асуулгүйгээр сүй тавиулчихсан гэсэн үг үү?? .... Шударга бус байна штээ!! Хүний эрх.. Эйшш өвөө тэр үед яг согтуу байсан байх.. Галзуурмаар юм
Аав: Сонголт байхгүй ээ хө!
Би байж суух газраа олж ядан аавын өрөөг тойрон алхална.
Би: гүээ ааваа, би одоохондоо бэлэн биш байна л даа... Дээрээс нь би ахлах сургуулиа ч төгсөөгүй байж гэрлэчихвэл хүүхдүүд ч юу гэж бодох юм билээ.. Тийм биз дээ ааваа
Аав шилээ дээшлүүлэн: Чи энэ жил төгсөх анги
Би: АА ҮГҮЙ ЭЭ ҮГҮЙ ХҮНТЭЙ Ч ҮЕРХЭЖ ҮЗЭЭГҮЙ БАЙХАД ЮУН ГЭРЛЭХ?? НАМАЙГ ШУУД ГЭРИЙН АВГАЙ БОЛ ГЭЭД БАЙГАА ЮМ УУ? БАС НАДААС 6-ААР АХ ГЭЛ ҮҮ ТЭР ХӨГШИН ТӨГЗӨГТЭЙ ЧИНЬ ҮХСЭН Ч ГЭРЛЭХГҮЙ.. БИ ҮГҮЙ Л ГЭСЭН БОЛ ҮГҮЙ ШҮҮ!!!
YOU ARE READING
У Жиёон💑 (Completed)
Teen FictionСолонгосын алдарт дуучин У Сэүн болон түүний бяцхан эхнэр Жиёон нарын адармаатай амьдралын талаар гарах бөгөөд тэд хоёул энэ гэрлэлтийг эсэргүүцнэ. Яах ч аргагүй учир хэдэн сарын турш хамт амьдарч байгаад сална гэж тохиролцсон боловч тэдний санаснаа...