"Би өлсөөд байна"
*Facepalm* Ёстой нэг!!
Би: аливээ би хийчихье, хамаг юм эвдлэх нь байна
Түүний урдуур орон хоолыг нь халааж, гадуурх хувцас хунарыг нь тайлж буйдан дээр суулгалаа. Хоолыг нь аягалаад өгтөл өлбөрч үхэх гэж байгаа амьтан шиг бараг л ууж байв.
Би: өдөр юм хум идэж уугаагүй юм уу
Сэүн: кофе,........... Виски...... Дахиад виски , "зогсуулгах" өөр юм хоолойгоороо давуулаагүй юм байна
Би: ёстой нэг!! Наад ходоод чинь ялзарч дууслаа одоо түлэгдээд бараг харалчихсан байгаа байх даа!
Сэүн намайг тоосон шинжгүй аягатай хоолоо шавхачихаад тавгаа надад сарвайн "Дахиад идье"
〰〰〰"Ажилдаа яваад ир дээ" гэсээр Жиёон Сэүнийг үдэж өгөөд хаалгаа хаалаа. Тэр 2 одоо л бүхэнтэй эвлэрч нэг нэгнийгээ тэвчихтэйгээ болж байгаа гэлтэй муудалцаж хэрэлдэх нь багасч харин улам ойр дотно болно. Жиёоны хичээл ороход 7 хоног дутуу байгаа болохоор гэрийн буг болж багаа нь энэ.
Их цэвэрлэгээ хийж дуусахад дөнгөж 2 цаг болж байлаа. Хийх юмаа олж ядан зурагт үзсээр гийвэрэн сууж байтал хаалга дуугарах нь тэр.
Би: ийм эрт хэн байдаг байнаа гэж бодсоор хаалгаа тайлтал өндөр хөөрхөн ёстой л сахиусан тэнгэр гэмээр нэг эгч зогсож байлаа. Би гайхширсаар том нүдлэн зогсож байтал өнөөх бүсгүй над руу инээмсэглэн "Чи Жиёон мөн биз дээ" гэв. Хэдий дулаахан инээмсэглэл тодруулж байв ч надад нэг л хол хөндий айдас хүрмээр санагдлаа.
Би: Тийм ээ, өөрөө хэн билээ?
Хөөрхөн бүсгүй: эхлээд оруулахгүй юм уу? Би муу хүн биш ээ гээд инээв.
Түүнийг гэртээ оруулж жүүс аягалж өгөхөд тэр: Намайг Кан Мира гэдэг гэсээр ёжтой инээх нь тэр!
Кан Мира? Сэүний яриад байдаг тэр Мира юу? Тэр энд юу хийж явдаг билээ?
Би: аан энд ямар хэргээр?
Мира: эгчийн дүү жоохон болохоор томчуудын амьдралыг ойлгохгүй байж мэднэ. Сэүн бид 2--
Би: би дараа жил их сургуульд орно. Тийм болохоор жоохон гэх хэрэггүй дээ бүгдийг нь ойлгож байна!
Мира хорон гэгч нь инээх нь улам уурыг минь хүргэж байлаа.
Мира арай хийн инээхээ болин: Уучлаарай. Тийм ээ том байлгүй яахав.... Эгч нь Сэүн ахтай нь үерхээд 2 жил байна. Гэтэл гэнэт л түүний өвөө нь нэг балай зүйл сэдсэн байсан. Тэгэхээр би шуудхан хэлчихье гэсээр харц нь эрс ширүүсэн нүд рүү минь эгцлэн хараад "Сэүнийг өөрийн болгох гэж бодсоны ч хэрэггүй шүү. Тэр минийх" гэх нь тэр!
STAI LEGGENDO
У Жиёон💑 (Completed)
Teen FictionСолонгосын алдарт дуучин У Сэүн болон түүний бяцхан эхнэр Жиёон нарын адармаатай амьдралын талаар гарах бөгөөд тэд хоёул энэ гэрлэлтийг эсэргүүцнэ. Яах ч аргагүй учир хэдэн сарын турш хамт амьдарч байгаад сална гэж тохиролцсон боловч тэдний санаснаа...