А Р В А Н Т А В

6.8K 452 18
                                    

Одоо ч хүртэл зүрх минь аймшигтай хүчтэй цохилсон хэвээрээ л байна!!!

Бид оройн 23цагт Сөүлийг чиглэн салхи татуулан давхина. Машин дотор анир чимээгүй ноёрхож байгаа нь надад үнэхээр тав тух муутай болгоно. Саяхан Сэүн намайг үнссэн гэж бодохоор зүрх амаар гартал хүчтэй хүчтэй цохилохыг нь яана!

Чимээгүй явж байхаар ядаж дуу сонсоё гэж бодоод дуу тоглуулагчийг ажлуултал

Nick Jonas - Close дуу явж байх нь тэр.

Арай дээрдэн цонх руу харан жирэлзэн өнгөрөх гэрлүүдийг харж байтал Сэүн гарнаас минь атгах мэдрэгдэн хартал баруун гараараа үрүүлээ барьсан чигтээ нөгөө гараараа миний гарыг хөтлөж байв. Би удаанаар зөрүүлэн салаавчлан түүний гарыг нь хөтлөв.

Зөөлөн эгшиглэх дуу, хурдны зам, түүний гар... Яг л зүүд шиг байна.

                               ✡✡✡

Дараачийн 7 хоногт бид 2 Сэүний ээж аавын гэрт байж тэдэнд хань боллоо. Ээж одоог хүртэл сэтгэл санаа нь хямарчихсан байгаа болохоор хоол унд, гэрийн ажил хийх тэнхэл ч байхгүй байгаа. Тийм болохоор би жинхэнэ бэрийн үүрэг даалгаврыг хэд хоног хийхээр болсон юм.

Би: ХООЛ БЭЛЭН БОЛЛОООО

Аав Сэүн 2 гал тогоонд орж ирэн хооллож, харин ээж өрөөнөөсөө цухуйсангүй.

Аав: ээж чинь ингэж байгаад сөхөрч унахвий дээ! Олигтой ч хоол унд идэхгүй

Би ээжид тусад нь хоол бэлдэж жижиг ширээн дээр засаад өрөө рүү нь орлоо.

Би: ээжээ! Босоод жоохон ч болтугай хоол идчих л дээ

Ээж: наанаа тавьчихаа миний охин. Дараа идье

Би: үгүй ээ т.т би таныг гээд тусад нь хоол хийж өгч байхад, идэхийг тань харж байж л явна

Ээж өндийн босоод муухан инээмсэглэн, хоолноос бага багаар амслаа.

Би: ээжээ, маргааш их дэлгүүрээр хэсэх үү?

У ээж: хэрэггүй дээ миний охин хичээлтэй байж. Дараа л болоё

Би: тэгвэл манай ээжтэй дэлгүүр хэсэх үү? Таныг ингээд хямраад хоолоо ч идэхгүй болохоор чинь би яаж амар хичээлээ хийх юм!

У ээж: ойлголоо, одоо сайн хоолоо идэх болохоор та 2 гэртээ харь. Энд тухгүй байгаа биз дээ

У Жиёон💑 (Completed)Where stories live. Discover now