•SPECIAL• Behind The Scene

5.6K 232 9
                                    

2 жилийн хугацаанд бичигдсэн энэхүү зохиолын ард ажилласан баг хамт олны тухай өгүүлнэ...

У Жиёон зохиолын ерөнхий найруулагч, зохиолч Дөлгөөн

Дөлгөөн: Сайн байцгаана уу? У Жиёон зохиолын зохиолч Дөлгөөн байна

Q: Та энэхүү зохиолынхоо сэдэл бөгөөд юуг ойлгуулах гэсэн гол санаагаа хэлээч

Дөлгөөн: Нээ, сэдэлийн хувьд... би зүгээр л орчин тойрноосоо олдог. Кино, бодит түүх, гадуурх хүмүүсийн харилцаан дундаасаа. Жишээ нь ямар ч хамаагүй кино үзэж байгаад гол дүр нь утга учиртай мөртлөө күүл үг хэллэг хэлэхэд шууд л "аан дараагын хэсэг дээр Сэүнээр ингэж хэлүүлвэл тохирох юм байна" гэж толгойд буудаг. Хааяадаа дэвтэр дээр гоё гоё санаануудаа бичиж мартахаас сэргийлнэ. Аа харин гол санаа гэвэл би анх энэ зохиолыг бичихдээ л эмэгтэй хүний үнэ цэнийг тодотгохын хүссэн. Ялангуяа амьдралтай зүйлсүүдийг нэмж өгвөл уншигчдад илүү дөхөм, ойр санагддаг юм шиг. Сэүний өвөө нас барж байгаа хэсэг, элсэлтийн шалгалт өгөх, их сургуульдаа амжилттай суралцах, мөн түүнчлэн кареерийн тал дээр Жиёоны амжилттай яваа бүсгүй гээд амьдралтай илүү уялдуулахыг хүссэн гэхүү дээ.

У Жиёон зохиолын гол дүр У Сэүн

Q: Энэхүү зохиол дээр ажиллахад авсан мэдрэмж мөн юуг ойлгож авсан бэ?

Сэүн: Бид энэ хугацаанд бараг л гэр бүлээс ялгаагүй болсон. Сайн хамтарч ажиллаж, нэг нэгнээ сайн ойлгодог. Бас юуг ойлгож авсан бэ? гэхээр.... Яг үнэндээ маш их зүйл тоолж барашгүй их. Гэхдээ хамгийн сайн ойлгож авсан зүйл бол Эр Хүн байх. Зохиолыг би давхар уншаад хянаад явж байхад яагаад ч юм зохиол дээрх Сэүн шиг эр хүн болох гэж амьдрал дээрээ хичээдэг болсон.

Q: Жишээ нь?

Сэүн: Санаж байвал У өвөө нас бардаг [14р хэсэг] Эр хүн нулимсаа бусдад үзүүлдэггүй гэж ярьдаг. Дотроо маш их зовлон шаналлыг тээж буй үед үнэхээр тамхинаас өөр ханьгүй мэт. Харин Жиёон тайтгаруулж, зовлон шаналлыг нь ойлгож голыг нь оносон үг хэлэхэд Сэүн Жиёоныг тэврээд уйлдаг шүү дээ. Ахх надад тэр хэсэг үнэхээр... би бараг тэр үед жүжиглэх шаардлага байгаагүй. Жүжиглэлтэндээ бүрэн орсон гэж хэлж болно. Бас 18р хэсэг дээр тамхиа асаагаад "Үзэн ядаж байна уу?" гэж хэлдэг тэр үе. Зохиол дээрх Сэүний тэр үеийн мэдрэмжийг би ойлгож байна. Эксээсээ хүүхэдтэй болчихсон, харин хайртай эмэгтэй нь түүний урд уйлж байсан. Яг тийм байдалд ороход өөрийгөө үнэхээр үзэн ядна. Дэлхийг хөмөрчихсөн юм шиг л... Өөрөөсөө холдуулахаас айсан болохоор тэгэж асуусан байх.

У Жиёон💑 (Completed)Where stories live. Discover now