Пүрэв гариг @SM family concert
Эксо хамтлагынхан гарах ээлжээ хүлээн өрөөндөө сууцгаана. Удалгүй Жиёон орж ирээд бүгдэд нь кофе тарааж өглөө.
Сэүн: тоглолт үзмээр байна уу? Би менежерт хэлчихье
Би: үгүй дээ, би эндээ хүлээж байя зурагтаар л үзчихье
Сэүн: заза тэгвэл өөрөө л мэд гэсээр тэр 2г эрхэлж байхад бусад нь тэднийг харан жиг жуг хийцгээнэ.
Зохион байгуулагч орж ирэн 2 дууны дараа ээлж нь гэж хэлэхэд бүгд өөрсдийгөө янзалсаар гарцгаав.
Би тэдний өрөөнд хувцас хунарыг нь эвхэж, ширээн дээр хөглөрсөн хэрэглэлүүдийг нь цэгцэлчихээд утсаа оролдоод сууж байтал Сэүний утас дуугарах нь тэр. Мира
Байна уу?
Хэн бэ?
Сэүний эхнэр байна
Чи яахаараа Сэүний
утсыг авдаг юм?Тэр яг одоо завгүй байна.
Ямар хэрэг гараав?Чи их том болжээ!
2лаа нэг уулзах хэрэгтэй
юм шиг байнаТэгье ээ, одоо уулзъя
🔯🔯🔯
Жиёоныг кафед орж ирэхэд Мира хэдий нь ирчихсэн сууж байлаа. Жиёон түүний өөдөөс харан суугаад инээмсэглэхэд тэр аль чадахаараа муухай харж байлаа..
Жиёон: ярих зүйл байгаа хэрэг үү?
Мира: би чамд тодорхой хэлсэн байх аа! Би У Сэүний хүүхдийг тээж байгаа гэж!!
Жиёон: тийм ээ, би сонссон
Мира: чи ч Сэүнээс сайн зүүгдэж байх шив!
Жиёон: зүүгдэж байгаа нь би биш чи л юм шиг надад санагдаад байх юм гээд ёжтой инээмсэглэлээ.
Мира: Сэүн надад ойрдоо их анхаарал тавьж байгааг чи мэдэх үү?. Хэд хоноод л хэдэн саяаар нь данс руу шилжүүлж хүүхдэдээ сайн витамин ав, эмнэлэгт үзүүлж гээд л...
Жиёон инээмсэглэн: тийм ээ би мэднэ, би Сэүнд үргэлж чамд анхаарал тавьж бай гэж хэлдэг юм. Чи Сэүний хүүхдийг тээж байхад тэр зэргийн зүйл байлгүй дээ... Харин төрснийхөө дараа санаа зовохгүй хэрэггүй шүү. Би сайн өсгөх болно
Мира: юугнэээ!?!? МУУ ӨЛӨГЧИН!! гээд над руу урдаа байсан усыг цацчих нь тэр.
Харин Жиёон салфетка аван нүүрээ хэд даран арчаад: энэ удаад хүүхдийг бодоод тэвчье. Чи намайг мэднэ биз дээ? Би удаан дээрэлхүүлээд сууж чадахгүй шүү гэж хэлээд явах гэснээ эргэж харан "Биеэ бодох хэрэгтэй шүү, битгий их стрессд. Болохгүй бол би Сэүнд хэлж байгаад гэрийн үйлчлэгч аваад өгье" гэж хэлэн хаалга руу зүглэлээ. Харин Мира байсан байрандаа таг хөшсөн мэт суусаар л байв.
ESTÁS LEYENDO
У Жиёон💑 (Completed)
Novela JuvenilСолонгосын алдарт дуучин У Сэүн болон түүний бяцхан эхнэр Жиёон нарын адармаатай амьдралын талаар гарах бөгөөд тэд хоёул энэ гэрлэлтийг эсэргүүцнэ. Яах ч аргагүй учир хэдэн сарын турш хамт амьдарч байгаад сална гэж тохиролцсон боловч тэдний санаснаа...