А Р В А Н Г У Р А В

5.7K 379 6
                                    

Буцаад гэр лүү орж ирэхэд ээж гайхан: Яасан? Юмаа мартчихаа юу?

Би: харин нөгөө...

Гэтэл хойноос "Би өлсөөд хоол идэх гээд ороод ирлээ" гээд Сэүн ороод ирэх нь тэр.

У ээж: өө миний хүү өлсөө юу? Ороод сууж бай би бэлдээд ирье гээд хөл нь газар хүрэхгүй баярлаж байгаа харагдана..

Сэүн над руу харахад нь би түүн рүү нэг муухай харчихаад том өрөө лүү орлоо.

                               ✡✡✡

Харих замдаа би урсан өнгөрөх замыг ширтэн цонх наллаа. Их ядарсан болохоор нүд анилдан нэг мэдэхнээ унтаад өглөө.

Сэүний талаас

Түүн рүү хартал хүйтэн цонхонд нүүрээ наачихсан унтаж байлаа. Замын хажуу тал руу гарч зогсож байгаад суудлыг нь хэвтүүлээд унтахад нь эвтэйхэн болгов. Ойроос харахад яагаад ч юм зүрх хүчтэй цохилж уруулнаас нь нүд салгаж чадсангүй

Толгойгоо сэгсрэн буцан жолоогоо барьлаа. Замдаа Сухо ах руу залгаж өнөөдөр очиж чадахгүй болсноо хэлээд амжив. Яагаад ч юм түүний үгээр хэлсэн болгоныг нь биелүүлмээр санагдаад байх юм. Түүнийг баярлуулж, инээмсэглэхийг нь хармаар. Уурлах нь хүртэл, уйлах нь ч тэр эгдүүтэйг нь яана аа.

Машинаа грашинд тавьчихаад түүнийг сэрээхэд нойрмог, уур нь жоохон гарсан бололтой байв. Лифтэнд явж байтал тэр ам нээн: Өвөөд витамин авч өгөх хэрэгтэй. Бие нь тааруу харагдсан

Би: ойлголоо

Жиёон: бас шинжилгээнд оруулдаг ч юм уу....нэг л зовиуртай байх шиг байна лээ

Би: заа....

Жиёон: чи яв даа, би өөрөө орчихно

Би: өнөөдрийн бэлтгэл цуцлагдсан гэсэн, тэгээд ирээд хэрэггүй гэж байна лээ

Жиёон: өө тийм үү. Заза

Би: гоё байна уу?

Жиёон инээж байгаа ч түүнийгээ нуун: битгий мөрөөд! гэхэд лифт нээгдэн түрүүлээд буучихлаа.

Дуртай байгаа юм байж


~~~

Өдөр хоног ээлжилсээр би ч шинэ цомгын ажил бараг цэгцрэх тал руугаа хандаж, Жиёон хоцорсон хичээлээ нөхөхөөр өдөр бүр номын санд суун оройтдог болохоор би очиж авна. Дээрээс нь төгсөх шалгалтандаа бэлдээд надаас завгүй хүн л байна цаадах чинь.

Лхагва гариг 21:07

Орой хоолойн бичлэгтээ орчихоод энтээс гарахаар бөөнөөрөө явж байтал үүдэнд Мира зогсож байх нь тэр. Нөгөө хэдийг түрүүлээд явж бай гэчихээд хүн харахгүй харанхуй газар түүнтэй уулзлаа.

Тэр надад ойртон гэдсээр минь оройн тэврэхэд ядаргаатай санагдав. Урд нь арай л өөр байсансан, магадгүй тэр үед сэтгэл хөрөөгүй байсан байх. Түүний мөрнөөс барин өөрөөсөө бага үэрэг холдуулахад тэр хөмсөг зангидлаа.

Би: хүн харчихвал яана!  Яах гэж ирсэн юм

Мира: юу?.... Чи надтай 1 сар уулзах байтугай холбоо ч барьсангүй. Тийм байж яах гэж ирээв гэсэн үү? Би чиний хувьд хэн юм бэ??

Би: Кан Мира..... Одоо ингээд бүгдийг дуусгая. Энэ бүгд чиний буруу биш. Магадгүй чамайг ганцаардуулсан миний буруу байх. Тийм болохоор ингээд чимээгүй салцгаая. Мөр мөрөө хөөсөн нь дээр бололтой.

Мира: чи тэр Жиёоноос болж ингэж байна тийм үү?

Би үгүй гэж хэлэхийг хүссэн ч яг үнэндээ үгүй биш шүү дээ.

Би: чи цаанаа хүнтэй. Би тэрийг чинь мэднэ. Гэхдээ би чамайг буруутгахгүй ээ

У Жиёон💑 (Completed)Where stories live. Discover now