2.Буцах

2.5K 299 15
                                    

Өглөө болгоныг инээж угтдаг байсан ч өнөөдөр тийм биш байна.Буцаад оччихсон байгаасай гэж хичнээн их хүссэн билээ дээ.Гэвч өнөөх сандал дээрээ бусдын намайг гайхан харах харц нь доор сэрлээ.

Дахиад жаахан л байх юм бол яг хөлдөх нь байна.Ямар нэгэн газар орж суух хэрэгтэй гэж бодоод хамгийн түрүүнд тааралдсан газар луу ороход кофе шоп байв.

Хүн багатай байсан болохоор зөөгч эгчээс нь гуйгаад жаахан ч гэсэн сууж болохоор боллоо.

Би гүнзгий амьсгаа аваад бүгдийг нь эхнээс нь бодож эхлэв.Одоо айж сандрах цаг нь биш.

Ойд явж байгаад үл мэдэгдэх толь олсон.Тэрийгээ гэртээ авч ирээд сонирхож байгаад л ийшээ орчихсон.Одоо энд байж байна.Толиор орж ирсэн байх нь тэгэхээр буцаад толиор гарж болох юм.Нээрээ намайг энд ингээд байж байх хооронд тэнд намайг хайж байгаа болов уу? Эсвэл цаг хугацаа нь зогсчихдог юм болов уу?

Бодол таслан зөөгч эгч халуун кофе барин ирж өөдөөс минь харж суухад
Би:Хэрэггүй дээ.Баярлалаа.
Зөөгч:Зүгээрээ уучих их даарсан бололтой.
Би ч саяхан хөлдөх гэж байснаа санаад оочлон бага багаар ууж эхлэв.
Зөөгч:Яагаад энд ирчихснээ бодож байна уу?Яг энэ үйл явдал танил биш байна гэж үү?Байр нь л солигдчихож.
Би хэсэг ойлгохгүй сууснаа босж зогсоод
Би:Т-Та намайг энд авчирсан намайг одоо эндээсээ гаргаадах гээд дуугаа өндөрсгөн ярив.
Тэр хажуугаар минь юу ч болоогүй юм шиг зөрөн өнгөрөхөд би очих гэсэн ч өөдөөс хамгаалагчид гарч ирээд зогсоов.
Би:Би тэр зөөгчийг танина.Уулзах хэрэгтэй байна.
Гэхэд тэд зөөгч рүү асуусан маягтай харахад
Зөөгч:Би танихгүй ээ.Төөрчихсөн эсвэл сэтгэцийн гажигтай хүн байх.гэж хэлээд яваад өгөв.

Хамгаалагчид намайг өөрөө гарах шаардлага тавихад аргагүйн эрхэнд зөвшөөрөв.Тэр л миний амьдралд орж ирээгүй байсан бол болох байсан юм.Одоо би энд үүрд гацах юм байх даа.

Өнөөдөр өчигдрийг бодвол арай дулаахан байгаа нь авууштай.Хоёр дах өдрөө хоолгүй явж байна.Буцаж очиж чаддаггүй юм аа гэхэд ядаж ямар нэгэн юм олж идэх юмсан гэж бодох төдийд л гэдэс минь хонхолзон дуугарна.

Харсан зүгрүүгээ алхсаар л.Замд таарсан хүнээс цаг асуухад 12 өнгөрж байв.Хэрвээ дахиж аав ээж Ари бас хэдий хөндий байдаг ч Юнгитэй уулзахгүй бол гэж бодохоос ч сэтгэл өвдөнө.Нөгөө нулимс гэдэг зүйл нь асгарчих гээд л...Тэгээд өөртөө Зүгээр дээ буцаж очих болно ямар нэгэн аргаар гэж хэлээд л тайшруулаад яваад байлаа.

Boy in the mirrorWhere stories live. Discover now