6.Уусган

2.2K 221 15
                                    

Би:Энэ толийг энд байлгах дэмий байх.
Ари:Харин тиймээ гэхдээ өөр хаана байлгах вэ?
Би:Өнөөдөр манай ээж аав хоёр ирж байгаа аваад очвол анзаарах байх.Хэд хоногтоо эндээ байлгаж байя.
Ари:Маргааш дахиад оръё тэгэх үү?
Би:Жонгүг та хоёрыг анзаарсан шүү гээд шоолж инээгээд за тэгвэл солих хувцас авчираарай.
Ари:Одоо харьцгаая.

Би гэрлүүгээ явах замдаа чихэвчээ гаргаж ирж сонсоод тэр ертөнцийн талаар бодон алхана.Яг ямар учраас тэр эмээ намайг сонгосон юм бэ? Өнөөдөр тэнд халуун байсан гэтэл энд хүйтэн байх юм.Он сар цаг хугацааны хувьд өөр хирнээ цаг агаар нь эсрэгээрээ байх юм.

Тэр ертөнцийг бодох төдийд л зивүүн үгс Тэхён гэх эзэнтэйгээ толгойд орж ирээд байхаар нь дургүй хүрээд гэрлүүгээ хурдаа нэмэн алхана.

Гэрт орж ирээд:Би ирлээ.

Ээж:Миний охин ирчихвүү ажлаасаа эрт гарсан юм уу?
Би:Ммхн.

Намайг цагийн ажил хийнэ гэхэд тэд дургүй байсан ч эцсийн эцэст би чинь Мин Ина шүү дээ.

Аав:Юнги та хоёрыг амьд байгааг харах сайхан байна.
Би:Тэрнийг ч алчихмаар л байлаа.
Юнги миний хажууд ирж зогсоод:Нэг зүйлийг тэд мэдсэн бол хэн нь үхэх байсан бол.
Би шүдээ зуун ярина:Хэрвээ хэн нэгэн гэртээ байхгүй байсныг мэдсэн бол хоёул хоёулаа дуусах байсан.
Ээж:Алив хоолоо идэцгээ.
Аав:Сонин сайхан юу болов?

Хамгийн сонин содон юмаар дүүрсэн хүн нь би байсан ч энгийн л хариулт өгнө.
Би:Эмээ өвөө хоёр сайн биз дээ?
Ээж:Сайн2.Та хоёрыг л нэхээд байсан дараа хамт явцгаая.
Би:Тэгцгээе.Юнги удахгүй бүсийн сагсны тэмцээн болохыг чи мэдэж байгаа.Манай сургууль дээр очиж дасгалжуулаад өгөхгүй биз?
Юнги:Би завгүй.
Би:Хэдхэн хоногийн дараа болно ш дээ.
Юнги:Би хэлсэн ш дээ.
Ээж:Та хоёрыг хамт байсан гэхээр л итгэж өгөхгүй юм.

Унтахаасаа өмнө цүнхэндээ чөлөөт хувцас нэмж хийлээ.Нөгөө хоолны газраа гарж ирэх болохоор зам мэдэхгүй.Тэдний сургууль дээр очиж асууж болох юм.Юмыг яаж мэдэхэв Жисог багштай нь таарчихвал гэж бодоод нилээн сул загврын хувцас авсан.Дахиж тийшээ орно гэхээр нэг л догдлоод байх юм?

Өглөөний бэлтглийн дараа сагсны тэмцээнд бэлдэж байгаатай холбогдуулан хуваарьт бага зэрэг өөрчлөлт орсныг мэдэв.Тэгэхээр хичээл тарсны дараа сагсны бэлтгэлийн дараа орох юм байна.
Ажил маань ажилласан цагаараа цалингаа тооцуулдаг нь давуу тал боллоо.

Boy in the mirrorWhere stories live. Discover now