Толиор бараг л өдөр алгасалгүй аяласаар тоолох тольны тоо улам ихэссээр л...
Тольны тухай олж мэдсэн өөр нэг сонирхолтой зүйл бол миний тэндээс буцаад шилжиж байгааг зөвхөн Тэхён,Харин Аригийн шилжиж байгааг ганцхан Жонгүг л харж чадаж байгаа нь юм.Ари бид хоёр бол бие биенийгээ хараад л байгаа юм даа.Энд ирсэн тохиолдолд гадуур явж чаддаггүй хүнд шилжиж байгаагаа харагдуулахгүйг хичээдэг байсан ч одоо санаа зовох зүйлгүй тэд угаасаа харахгүй.
Мэдээж Ари Жонгүг хоёрыг үерхэж эхлэсэн талаар дурдах хэрэгтэй байх.Бага зэрэг нялуун хос л доо.Ийм зүйл битгий болоосой гэж хүсэж байсан ч энэ биднээс хамаарахгүй бололтой.Одоо би өөрийгөөч...
Өнөөдөр амралтын өдөр.Би Аригийнд хонож Ари манайд хонож байгаа.Яг үнэндээ бид хоёр толин дотор байх болно.Анх удаа энд хонож үзэх нь.Эрсдэлтэй ч гэсэн одоо яая гэхэв.
Би:Чи хамгийн сүүлд хаанаас буцсан юм?
Ари:Жонгүгийн гэрээс чи?
Би:Хоолны газар.
Ари:Чи хаагуур явъя гэж бодож байна?Бас хаана хонох юм?
Би:Сайн мэдэхгүй л байна.Тэхён дээр очиж болох юм.Тэгээд холбогдоё.Хэрвээ та хоёр завтай байвал шүү дээ.
Ари:Ойлгож байнаа.За орцгооё.[Аригийн талаас]
Толиор дамжин гарж ирэхэд л миний хамгийн их харахыг хүссэн хүн өөдөөс минь мишээн дулаахан тэврэлтээрээ угтаж авлаа.
Жонгүг:Чамайг хүлээж байлаа.Би үг хэлэлгүйгээр зөрүүлэн чангаас чанга тэврэв.Хэсэг тэгж зогсоод намайг дурамжхан салахад
Жонгүг:Өнөөдөр юу хиймээр байна?Гадуур гарцгаах уу?Хоолонд орох уу?Цэцэрлэгт хүрээлэн?
гэж нүдээ том болгон хурдан ярихад нь би өхөөрдөн хацрыг нь зөөлхөн чимхээд:Чамтай хамт бол хаашаа ч явсан яав вэ гэхэд тэр Bunny smile гарган инээмсэглэж байлаа.[Тэхёны талаас]
Хаалга тогшихийг сонсоод Ханна хаалга тайлав.Ина орж ирэхэд саяхан л надтай хэрэлдээд байж байсан Ханна ажилтай болчихлоо гээд зөрөөд гараад явчихлаа.Орчин бүрдүүлээд байгаа юм уу?
Ина буйдан дээр суугаад:Хосуудыг орхичихоод ирлээ.Ээж чинь байхгүй байгаа юм уу?
Би:Чи надаас илүү ээжтэй дотно юм аа.
Ина:Заваан амьтан минь дахиж тэд нар луу аашлаагүй биз дээ?
Би:Үгүй ээ.
Ина:Зазз би өнөөдөр нилээн орой явах байхаа.
Би:Тэгвэл байж л бай.Удаан байвал бүр л сайн байна
Би:Юм уух уу?
Ина: Хүйтнийг.
Би:Гадуур гарах уу?
Ина:Гадаа халуун байсан ш дээ.Үдээс хойш болёоо.Одоо бол хэвтээд байж байх нь амар байна.
YOU ARE READING
Boy in the mirror
AdventureТолин дээр хар шороо болчихсон байхаар арчих гээд хуруугаа явуултал цаашаа нэвтрээд гарчихав.Бурхан минь?!? Би:Юу гээч нь вэ?гээд алгаа бүтнээр нь хийхэд ус нэвтэлж байгаа аятай л цааш гарчихав.Би хөшин гацаж орхив. Highest rank:#1 in adventure