17.Чи

1.7K 188 36
                                    

Гэртээ орж ирэхэд аав ээж хоёр хоёулаа сууж байв.
Би:Та хоёр эрт иржээ?

Ээж:Тэгсээн.Хоол идэх үү?
Би:Юнги бид хоёр хоол идчихээд ирлээ гээд буйдан дээр суув.

Ээж:Ойрын үед гадуур явж байх чинь.

Би:Харин тийм ээ.

Орж ирснээсээ хойш инээмсэглэн сууж байгаагаа анзаарав.Магадгүй одоо өөртэйгөө уулзаад байх боломж гарсан болохоор байх.

Аав:Яасан их жаргалтай байх юм?Зурагтын суваг солингоо хэнэггүй асуув.

Би:Манай баг түрүүлсэн.
Аав:Хусог сайн байсан уу?
Би:Тийм ээ Хусог гялалзаж байсан.

Аав миний найзуудын талаар ярьдаггүй.Тэр намайг өөрөө өөрийгөө аваад явчихаар болсон гэж бодож байгаа.Хааяа дурсдаг хүн нь Хусог.

Ээж:Чиний сэтгэл хөдлөлийг бүр ойлгохоо байлаа.Хэд хоног үхчихсэн юм шиг л өрөөндөө бүгээд байсан.Одоо харин үрчлээтлээ ш дээ инээсээр байгаад.

Би:Яахав дээ сайхан л байна ш дээ гэхэд утас дуугарав.

Би утсныхаа дууг ам барин дуулж бүжиглэж байв.

Ээж намайг яана даа гэсэн харцаар харан:Утсаа ав л даа.

Би:Яахынбэ гээд дуугаа дуулав.Угаасаа манай ангийн байнга даалгавар асуудаг хүүхэд байна.Өөрөө тэмдэглэж авж байх хэрэгтэй гээд үргэлжлүүлэн дуулж эхлэв.

Удалгүй дуудлга тасран намайг буцан суухад

Ээж:Энэ баг ялсны баяр яавч биш ээ.Чи найз залуутай болчихсон юм уу?

Би гацан хөшив.

Юнги:Та хоёр мэдээгүй юм уу?Нэрийг нь Тэхён гэдэг ш дээ гээд ёжтой инээв.

Энэ одоо юу гээд байгаа юм бэ?!Юу ч дуугарахгүй байж байснаа ярихаараа ийм юм яриад байхдаа яадаг байна аа.

Аав тоосон шинжгүй:Ашгүй дээ чамайг чинь ижил хүйстэн юм болов уу л гэж бодож байлаа.

Би:Юууу?!!?Үгүй ээ худлаа.
Ээж:Мэдээд байсан юм аа.
Би:Үгүй ээ!
Ээж:Хэзээ авчирах гэж байна?
Би:Байхгүй юмыг яаж авчирах юм?

Аав:Хүүхэд ичээгээд.

Би:Би өрөөндөө орлоо гээд босов.

Ээж араас:Авж ирэхийнхээ өмнө хэлээрэй.

Би шатаж байх шиг байна.3 уулаа нийлж намайг ингээд байх даа яахав дээ зэвүүн амьтад.

Өрөө лүүгээ орохын өмнө хаалган дээрх Юнги орохыг хориглоно гэсэн бичгийг харав.Би энийг яагаад өдий хүртэл байлгаж байдаг байна аа.Ямар ч байсан авах хэрэгтэй.Хэдий сая намайг чадсан ч гэсэн надад хангалттай туслалаа шүү дээ.

Boy in the mirrorWhere stories live. Discover now