<1>

2K 142 10
                                    



   - Жинхи, хоол болох гэж байна шүү гэх дуу ганцхан ханаар тусгаарлагдан буй галын өрөөнөөс сонстоход Жинхи инээмсэглэнгээ өдөр өдрөөр томорч буй гэдсээ зөөлнөөр илсээр хэвтэж буй орноосоо бослоо.

  Болгоомжтой гэгч нь алхалсаар зэргэлдээх өрөө рүү ороход хайрт нөхөр болох Жонгүг нь хормогч зүүчихсэн, тогооч аятай түргэн шаламгай хөдлөн хоол аягалж зогсоо харагдана.

 Өмнөх өдөр бүрийн адилаар чимээгүйхэн түүнийхээ гайхалтай чадварлаг байдлыг ажиглан инээмсэглэх зуур нь Жонгүг  ч түүнийг анзаармагцаа,

   - Яасан? Өлсөөд хүрээд ирсэн үү? Одоохон боллоо гэчихээд яаравчлан хийж буй зүйлээ үргэлжлүүлэх аж.

   - Үгүй дээ, зүгээр л чамайг хармаар санагдаад. Миний хүүхдийн аав яг л тогооч шиг мундаг юмаа.

    - Би энэнээс ч илүү мундаг шүүдээ, чиний нөхөрт чадахгүй зүйл байхгүй.

     - Харин лдээ, сайн үнсэлцэж чаддаг билүү? 

 Жинхиг ийн хэлчихээд янзыг нь үзэж буй аятай мушилзахад Жонгүг ч инээд алдсаар зөөж байсан аягануудаа түргэхэн гэгч нь ширээн дээр тавьчихаад гүйж очин түүнийг зөөлөн тэврэлтээрээ бүчмэгцээ уруул дээр нь хөнгөхөн үнсэлт үлдээв.

   - Дараа харуулъя лдаа. Одоо хоолоо аягалчихаад аваад очъё, за юу? Чи цаанаа сууж бай.

  Өлсөж буй эхнэрээ удаан хүлээлэхгүй гэсэндээ яаравчлах тэрээр ийн дуржигнуулчихаад эргэж харах бол Жинхи түүнийг хэсэгхэн ажиж зогсчихоод ээлжит шаардлагынх нь дагуу галын өрөөг орхих бөгөөд одоо ч мөнөөх баясал дүрэн инээмсэглэл урууланд нь тодроостой харагдана.

Хосууд хамтын амьдралаа эхлүүлээд аль хэдий нь долоон сарыг ардаа үджээ. Харин Тэхён, Ина нартай учраа олсноос хойш таван сар. Ойр зуурын жижиг сажиг асуудлуудыг эс тооцвол тэд одоо өөгүй сайхан, ёстой л нэг аз жаргалтай гэр бүл гэх нэр дор амьдарч байгаа юм.

Жонгүг өөрт олдож буй ажлуудаа хичээнгүйлэн хийж чадахаараа л гэр бүлээ тэжээж байгаа бол бие давхар Жинхигийн бие сайн байгаа дээр нь нэмээп өмнө нь асуудал удаж байсан ихэнх зүйлс чзохицуулагдсан гээд ер нь л залуу гэр бүл маань тогтвортой суурьшиж буй.

  Мэдээж эхлэл бол эхлэл, дөнгөж оршил дээрээ олон зүйлийг туулсан хосуудад маань цаашдаа юу тохиолдохыг бид таашгүй шүүдээ.

   - Бие чинь зүгээр байна уу? Өвдөөгүй биздээ? Маргааш ахиад эмнэлэг орж үзүүлэх үү? гэж нухацтай гэгч нь асуух зуураа аягалсан хоолнуудаа Жинхигийн өмнөх ширээн дээр өрөх Жонгүг нууцхан санаа алдах аж.

   - Зүгээр дээ, ийм сайн халамж тавих хүн байхад яаж өвдөж чадах билээ?

    - Гэхдээ л тогтмол үзүүлж байх хэрэгтэй, маргааш би ажлаа зохицуулаад цаг гаргахыг бодъё.

Түүний цоглог хоолой болоод хайр татам инээмсэглэл дотроо нуун буй зовнилыг нь харьцангуй багасгасан авч багахан алдаа гаргахад л бүх зүйл үгүй болж мэднэ гэдгийг аль хэзээний туршлагаар олоод мэдчихсэн тул Жонгүг өөрт санаа амрах  завдал үл олгоно.

    - Би өөрөө яваад үзүүлчихнэ, чамд төвөг удаад яах юм? Санаа зоволтгүй ээ, хайраа. Хоолоо ид. 

 Жинхи ч энэ байдлаас нь түр ч болов салгах гэсэндээ ийн хэлчихээд түүний хацраас зөөлнөөр чимхэн эрхлүүлэх аядсанаа гарын хоолноос нь амсах бөгөөд амттай байна уу гэх Жонгүгийн асуултын хариуд эрхий хуруугаа гозойлгов.

   - Амтгүй болчихсон байх вий гэж айлаа шүү. 

   - Байнга байдаг шигээ үнэхээр амттай байна, яаж ийм гоё хоол хийдэг байна аа? Чи өөрөө идээч.

   - Чиний идэж байхыг хараад цадчих шиг боллоо.

   - Юу гэж тэгдэг юм? Хурдан ид гэж шаардсаар Жинхиг халбагадсан хоолоо нүүрнийх нь урд барихад Жонгүг ч энэ үйлдлийг нь хүлээж байсан аятай жуумалзсаар толгой дохиод өгснийг нь амандаа хийн залгилна.

     - Сайн идээд ав. Хурдал, хамтдаа хооллоё. Хүү маань ч бас аавынхаа хийсэн хоолонд дуртай байх шиг байна.

   - Ойлголоо доо.

 Ийн тэднийг хоорондоо ойр зуурын зүйлсийн талаар ярилцан инээлдсээр өглөөний хоолоо зооглож байтал утсанд нь ирсэн дуудлагаар анхаарал нь сарнисан Жонгүг гар тавиур дээр орхисон гар утсаа гартаа атгасаар угаалгын өрөө тийш алхана.

  Энгийн хэдий ч инээд хөөр, баяр баясал дүүрэн гэр бүлийн нэгэн өглөө..






teku_jin

2017 он

- YOUNG FAMILY S2 - [END] || JJKWhere stories live. Discover now