Жонгүг нэгэнт сэтгэл шулуудсан чигтээ өнөөх компани дээрээ хүрч ирээд байлаа. Суа тэрнийг хүлээж буй бололтой үүдний сандал дээр сууж байх нь тэр.
Жонгүг нэг гүнзгий амьсгал авч хоёр гараа халаасандаа хийн алхсаар түүний өмнө ирэн зогслоо.
"Чи их зөв сонголт хийсэн шүү, бусад залуус шиг. За сонсъё лдоо" хэмээн аальгүйтэн инээх Суа хөлөө ачин гараа эвхээд хойш суудлаа наллаа.
"Хүнгүй газар очсон нь дээр байх" Жонгүгийг мушилзан эргэн тойрноороо хальтхан нүдээ гүйлгэхэн хэлэхэд Суа бүр л чангаар инээв:
-"Зүгээрдээ, хүмүүсээс санаа зовоо юу?"
"Чиний нэр хүндийг бодсон төдий л" хэмээн хэлэхдээ Жонгүг зангиагаа бага зэрэг суллан уруулаа хазлах аж.
"Тэгвэл бүр л анхаарал татах хэрэгтэй дээ" гэснээ Суа богино цэнхэр даашинзныхаа хормойг янзалсаар босож зогсоодх түүний мөрөн дээр гараа тавьж эргэн тойрныхондоо хандан чангаар хэллээ:
-"Бүгд наашаа анхаарлаа хандуулна уу, энд нэг чухал үйл явдал болох гэж байна"
Түүгээр эргэлдэж байсан хүмүүс ч үүнийг сонсоод тэдний зүг анхаарлаа хандуулцгаах бөгөөд Суа түүний чихэнд:
-"За, харцгаая. Ичсэний хэрэггүй дээ, энэ байдаг л юм" гэж шивнэчихээд гараа эвхсээр хэдэн алхам холдож зогслоо.
Жонгүг ахин нэг гүнзгий амьсгал авсанаа өмднийхөө халааснаас нэгэн цаас гаргаж ирээд Сувагийн өмнө хаясан нь өчигдөрхөн тэрний халаасанд шургуулсан зүйл болох чек байв.
"Чи энийгээ мартчихсан байна лээ, надад энэ хог чинь хэрэггүй. Бас чам шиг завхай эмэгтэйтэй ойр ажиллах ч хүсэл алга" Жонгүгийг шийдэмгийгээр ингэж хэлэхэд байдал бодсоноос нь өөрөөр эргэсэнд гайхах Суа түүн рүү хөмсөг зангидна.
"Чи үхмээр байна уу? Юугаа яриад байгаа юм?"
"Чи мөнгөөр хүссэн болгоноо авч чаднаг гэж боддог байх, гэхдээ мөнгө байлаа гээд бүх юм болчихдоггүй юм. Бусдыг худалдаж авах сонирхолтой ийм хөгийн занд би дургүй"
Түүний ярианаас болж уур нь буцлах Суаг өөрийг нь цохихоор гараа далайтал Жонгүг амжин түүний бугуйнаас барьж авлаа.
"Өөрийгөө хатан хаан, мөнгийг хүсэл биелүүлэгч гэж бодохоо боль. Дэндүү арчаагүй санагдаж байна"
Ажилчид одоо юу болох бол гэхийг хүлээж буй мэт тэдэн лүү чимээгүйхэн ширтэнэ.
"Амаа татаач новш минь!!" гэж Суаг шүд зуусаар бухимдан өндөр дуугаар хэлэхэд Жонгүг түүн рүү ойртон:
-"Бас эрэгтэй хүнийг өөртөө татмаар, бүр унтмаар байвал ахиж битгий ийм бохир арга хэрэглээрэй. Би тэвчих чадахгүй шүү" хэмээчихээд гарыг нь зөөлнөөр тавин эргэж харлаа.
"Өөрийнхөө нэр хүндийг бодоорой, энд ажилчид чинь байна" гэж тэрнийг цааш алхах зуураа хэлэхэд Суа өөр лүү нь гайхсан байртай харах хүмүүсээс болоод юу ч хийж чадсангүй.
"Ажилдаа орцгоо" хэмээн тэр арай ядан бухимдлаа барьж захирангуй өнгөөр хэлчихээд Жонгүгийн хойноос хорсол тээсэн харцаар ширтэнэ..
"Тиймээ, би зөв юм хийсэн. Энэнээс илүү зөв зүйл байхгүй" Жонгүг санаа алдсаар гарч явахдаа өөртөө ийн хэлнэ.
"Хөөе, хүлээгээрэй" гэсээр хэн нэгний түүн рүү далласаар ирэх ба Жонгүг нэг их тоогоогүй ч дороо зогслоо.
"Гайхалтай залуу юмаа, хэн ч Суагийн өөдөөс тийм үг хэлж байгаагүй. Намайг Жон Хусог гэдэг" хэмээн өөр лүү нь инээмсэглэх залуутай Жонгүг гар барилцлаа.
"Жон Жонгүг, дургүйцэхгүй бол би явах хэрэгтэй байна"
"Байз, би чамд нэг санал тавих гэсэн юм"
"Ямар?"
"Чи одооноос надад ажилла, надад чам шиг хүн хэрэгтэй..."
YOU ARE READING
- YOUNG FAMILY S2 - [END] || JJK
Romance.. Залуу гэр бүлийн маань цаашдын амьдрал хэрхэн үргэлжлэх бол?...