Bonus

1.3K 139 13
                                    


"Сэрээрэй, Жонгүг"

"Хөөш, Жон Жонгүг, сэрээч!"

 Ийн хэсэг хүмүүсийн дуу чихэнд нь аажмаар тодрон дуулдаж эхлэхэд Жонгүг нойрноосоо сэрж аажмаар нүдээ нээлээ.

Түүний дээрээс тонгойн зогсох Тэхён, Ина нарыг хараад тэр гайхсан төрх царайндаа илрүүлж байснаа, ямар нэг зүйл санах мэт огцом өндийв. 

"Жинхи. Жинхи хаана байна? Жинхи?!" гэж түүнийг ер бусын сандрангуй хашгирахад тэд түүнээс эхлээд тайвшрахыг шаардана. 

"Чи амрах хэрэгтэй, жоохон хэвт"

"Жинхи хаана байгаа юм бэ? Хурдан хэл лдээ? Тэр зүгээр биздээ? Зүгээр гэж хэлээч?"

 Гэсэн ч Жонгүг улам л тэвдэн, Тэхён ч бууж өгөөд Жонгүгийг араасаа дага хэмээн дохиод өрөөнөөс гарав.

 Эмнэлгийн коридороор залуус маань зэрэгцэн алхсаар.. Жонгүг ч зүгээр яваад байсангүй, Тэхёноос Жинхигийн тухай шалгаах авч тэр ганц ч үг цухуйлгасангүй.

  Явсаар нэгэн өрөөний дэргэд ирэн зогсоод Тэхён хаалга руу нь заан "Чагнаад үз" гэж хэлэв.

 Жонгүг ч түүний юу хэлэх гээд буйг ойлгож ядан салганаж чичирсээр хаалга руу ойртон чимээ чагналаа.

... Нялх хүүхдийн шуухитнан уйлах дуу хийгээд түүнийг бүүвэйлж буй мэт эгшиглэн хангинуулах уянгалаг хоолой..

 Жонгүгийн бие тэр дороо л царччих шиг боллоо..

"Сонсож байгаа биз дээ? Тайвширч үз, Жонгүг. Бүх юм зүгээр. Энэ хаалганы цаана гэр бүл чинь байгаа, эхнэр чинь бас шинэхэн гишүүн чинь"

 Тэхёны намуухан ба баясгалантай хоолойг дуулаад Жонгүгийн бие суларч, газар өвдөглөн уналаа...

 Зүрхнийх нь хэмнэл чихийг нь дөжрөөж, асар их баяр баясалд автсан бяцхан нэгэн цээжин дотор нь дэвхцэж бүжиглээд ч байх шиг..

 Шокны байдалд залуу маань ахиад л автчихлаа.. Гэхдээ уйтгар гунигаас болоод бус хэт баяртай байгаа болоод тэр..

"Юугаа хийгээд байгаа юм бэ? Хурдан орооч" хэмээн Тэхёныг тушаахад Жонгүг сая нэг юм ухаан орж, тархиа захирахыг хичээсээр ухасхийн босоод хаалгыг татан дотогш орлоо.

 Өрөөний нэг буланд байх орон дээр хэвтэж буй Жинхи болоод түүний тэвэрт байх бяцхан нэгэн...

 "Жинхи!" хэмээн тэр өмнө нь хэзээ ч гаргаж байгаагүй баясгалантай өнгөөр чангахан хэлээд гүйхийнхээ тэрээр тэдний дэргэд очиж орных нь дэргэд сөхрөн суугаад хамтад нь тэвэртээ багтаав.

"Жинхи.. Ямар их айсан гээч.. Та хоёрыг байхгүй болчихлоо гэж.. Үнэхээр их айсан" гэж түүнийг уйлагнан хэлэхэд, аль хэдий нь хөөрлийнх нь нулимс хацрыг нь даган урсчээ..

"Чишш.. Жонгүг. Жонхиг арай гэж тайвшрах гэж байхад" Жинхи бага зэрэг зэмлэнгүй авч эелдгээр ийн хэлэх агаад Жонгүг тэврэлтээсээ салан Жонхиг нэгд нэгэнгүй ажиглалаа.

 Жижигхэн хамар, жижигхэн гар, жижигхэн нүд, жижигхэн бие гээд... Яг л тэдний холилдсон бяцхан хувилбар мэт.. Анх удаа тэр гайхалтай бяцхан шидийг хараад Жонгүгийн зүрх хайлчих шиг л боллоо..

 Жонхи ч уйлахаа азнан нүдээ үл ялигхан нээн түүний зүг ширтэх шиг. Аавыгаа таньсан мэт л..

"Жонхи.. Жонхи.. Миний Жонхи.. Чи минь зүгээр байна. Аав нь байна аа, Жон Жонгүг. Миний охин аавыгаа таньж байна уу?" гэсээр Жонгүг түүний өөдөөс нь арай ядан сунгаж буй мэт харагдах бяцхан гараас зөөлнөөр атгалаа.

"Охин биш шдээ, Жонгүг. Хүү, чиний минь хүсдэг байсан шиг хүү"

"Хөөх.. Хүү байх нь ээ? Миний хүү.. Жонхи"

 Жонгүг уруулаа Жонхигийн духан дээр авааччихаад дараагаар нь өндийн Жинхигийн урууланд хүргэлээ.

"Чи минь ч бас зүгээр байна. Жинхи, миний эхнэр. Бие чинь гайгүй биз дээ? Ямар их айсан гээч?"

"Чи л зүгээр бол би ч бас зүгээр шүүдээ.. Чи муу тэнэг, өөрөө намайг үхтэл айлгачихаад.. Хэд хоног ухаангүй байснаа мэдэж байна уу?"

"Хэд?"

"Долоо хоног. Бүхэл бүтэн долоо хоног сэргэхгүй байхаар чинь үнэхээр их айсан"

"Үнэхээр үү?.. Уучлаарай. Үнэхээр их уучлаарай. Үнэхээр шоконд ороод, бас айсандаа л.."

"Тэнэг чинь.. Миний амлалтыг мартаа юу? Чамайг орхихгүй гэж амласан биз дээ? Бас Жонхитойгоо гурвуулаа сайхан амьдарна аа гэж"

"Тиймээ.. Уучлаарай..Бүхнээс илүү хайртай шүү Жинхи.. Ямар их жаргалтай байгааг минь төсөөлж байна уу?"

"Мэдээж.. Би ч бас дэндүү их жаргалтай байна. Чамдаа бас Жонхидоо бүхнээс илүү хайртай"

"Одоо.. Одоо л бидний мөрөөдөл биелж байна. Хоёулаа.. Бишээ гурвуулаа сайхан амьдарна аа.. Амлаж байна, та хоёрыгоо жаргалтай байлгана гэдгээ"

 Инээд хөөр, аз жаргалдаа умбах нэгэн залуу гэр бүл.. Одоо л бүрэн бүтэн болж байх шиг байна.. Жонгүг, Жинхи бас тэдний бяцхан үр Жонхи.. Энэ багахан хугацаанд үнэхээр их зүйл туулжээ? Эцэст нь тэд бол нэгэн жаргалтай ЗАЛУУ ГЭР БҮЛ <3

  Ахх.. Хэтэрхий сайхан төгсгөл биш гэжүү? Жонхи.. Чи маш сайн эцэг эхтэй болсон шүү? :3 <3






teku_jin
2018 он

- YOUNG FAMILY S2 - [END] || JJKTempat cerita menjadi hidup. Temukan sekarang