<14>

1K 101 2
                                    



"Заавал.. Өнөөдөр заавал тэр Сува гэдэг эмэгтэйтэй, бас захиралтайгаа учраа олоорой" гэж Жинхи Жонгүгийг гэрийнхээ үүдээр гаргаж өгөхийн өмнө захина.

"Ойлголоо доо" Жонгүг түүн руу нуруугаа харуулан байснаа сэмхэн уртаар санаа алдах ба түүнийгээ Жинхид мэдэгдүүлэхгүй гэсэндээ хүчээр инээмсэглэн эргэж хараад хариулав.

"Байнга дарамттай яваад байхыг чинь харахад хэцүү байна, болохгүй бол би өөрөө очоод зохицуулаад өгч чадна шүү?" Жинхи их л бардам царайлан мишээсээр ийн хэлэх агаад Жонгүг түүнийг өхөөрдөн инээгээд хөнгөхөн толгой дохино.

"Намайг чадахгүй бол тэгээрэй, за? За баяртай, Жонхигоо сайн хараарай. Бас хэлсэн шүү, битгий хамаагүй хүнд хөдөлгөөн хийгээрэй"

  Жинхи түүн рүү гараа далласаар үдэж, Жонгүг ч мөдхөн хувирах зовнилтой царайгаа түүнд анзааруулахгүйн тулд түргэхэн гарч одлоо.

 Түүний толгойд олон асуудал эргэлдэх нь тодорхой шүүдээ.. Ах дүүсийн ээдрээтэй асуудалд орооцолдсон хэрэг нь л гэхэд мэдээж хангалттай толгой өвтгөх шалтгаан.

Гэсэн ч Жонгүг ямарваа нэг асуудлыг ухаалгаар шийдчихэж чадах гайхалтай нэгэн.

Түүний  төлөвлөгөө бол Хусог, Суа хоёрыг эвлэрүүлэх явдал байлаа. Бараг л энэ санаа бүтвэл ихэнх асуудал шийдэгдчихнэ гэж тэр санаж байв.

 Үүний тулд түүний ашиглах гол зэвсэг бол, тэдний хуучны хосуудын харилцаа.  Эрх мэдэл, эд хөрөнгөний төлөөх тэмцлээс болж Хусог, Суа нарын үүсгээд байсан гал халуун хайр дурлал үгүй болсныг тэр дууссан билээ...

  Ийн бодсоноо хэрэгжүүлэх гэсний үндсэн дээр салсан хосуудыг учруулах уулзалтыг хэн хэнээс нь нууцаар товлоно..

 Тэр орой нь хүн хөдөлгөөн багатай нэгэн тохилог ресторанд бүх үйл ажиллагаа эхлэв.. 

 Өөрсдийгөө Жонгүгтай л уулзахаар  ирсэн гэж санаад байсан залуус нэг л мэдэхэд бие биенийхээ өөдөөс гайхсан бас зэвүүцсэн байртай харан сууж байлаа.

"Чи энд" гэж тэд нэгэн зэрэг хэлцгээснээ хэн хэн нь дуугаа хураан харцаа бие биенээсээ салгав.

"Чи энд юу хийж байгаа юм?" дараагаар нь Хусог ийн түрүүлж асуух ба Суа их л дургүйлхсэн царайлсаар гараа элгэндээ тэвэрнэ.

"Чам шиг адгийн амьтантай уулзах гэж лав ирээгүй байх"

"Тэгээд би чам шиг завхай хүүхэнтэй уулзах гэж ирээ юу?"

 Хусогийн хор шар малтам үгний дараагаар Суа зүгээр суугаад байж тэсэлгүй огцом ширээн дээр зангидсан нударгаараа цохин босож ирээд тэрний өөдөөс хашгичив.

"Больж үз! Адгийн амьтан минь, хэнийг завхай гээд байгаа юм?!"

"Чамаас өөр хэн байдаг юм? Чи-" Хусог ч мөн адил суудлаасаа босон ширээнээс холдож түүний өмнө ирэх  ба үгээ гүйцээгээгүй байхад нь заалан дахь гэрэл унтарч харанхуй орчин тэндхийг бүрхэн авах нь тэр.

  Суа цочсондоо чангаар хашгирч өмнөө зогсох нэгнийг тэврэн авлаа. Хусог ч тэр харанхуй орчинд, бас өөрт нь наалдаад буй нэгэнд бухимдан хүндээр амьсгална.

 Зааланд өөр хэн нэгэн байгаагүй мэт л, тэдний амьсгалах чимээнээс өөр дуулдах зүйлгүй..

"Тэнэг юмуу? Холдооч" гэж тэр дургүйхэн хэлэх боловч тэрнийг өөрөөсөө түлхэж хийж эс чадна.. Учир нь тэрнийг харанхуйгаас айдаг аймхай нэгэн гэдгийг мэддэг болохоор.

  Суа ч арайхийн өөрийгөө захирч түүнээс салан зогссон боловч тэр газрын хаа нэгтээ ямар нэг зүйл газар падхийн унах чимээ дуулдахад ахин сэрдхийн дуу алдав.

 Гэхдээ энэ удаад Хусог түүнийг тэврэн авч, биеийг нь цээжиндээ наачихлаа.

 .. Яг одоо тэдний хэн хэнийх нь дотор өмнөх сайхан дурсамжууд нь сэргэж, тэр л сайхан үед бий болдог байсан догдлол мэдрэгдэж байх шиг байна..

 Энэ мөчид хаанаас ч юм нэгэн ая эгшиглэж эхэлсэн нь тэдний анхаарлыг татаад байв.. Мэдээж энэ жирийн нэгэн ая биш, тэдний өмнө нь хамт байхдаа сонсох дуртай байсан хайрын тухай дуу..

"Холдооч, тэнэгээ" хормын дараа Суа чичирхийлсэн хоолойгоор хэлэх агаад  цээж рүү нь сулхан хүчээр түлхэхэд Хусог нэг гараараа нуруугаар нь чанга гэгч нь тэвэрч, нөгөө гараараа толгойг нь зөөлнөөр даран цээжиндээ шигтгэнэ..

Жонгүгийн төлөвлөгөө амжилттай хэрэгжиж буй бололтой..

- YOUNG FAMILY S2 - [END] || JJKWhere stories live. Discover now