"Түүнийг битгий тоогоорой, угаасаа адайр ааштай эмэгтэй байгаа юм" гэж хэлсэнийхээ дараа Хусог тэрнийг өрөөний голд байрлах буйдан дээр суухыг урих ба өөрөө ч өөдөөс нь харан суув.
"Яаж таньдаг юм?"
"Аан.. нэг тийм төвөгтэй харилцаа бий. Тэрийг дараа дэлгэрэнгүй тайлбарлъя, одоо гол ажлаа ярилцацгаая" гээд Хусог хоорондох ширээн дээрээ тохойлдон гараа салаавчлан атгаад түүн рүү их л нухацтай царай гаргах аж.
"Ярихыг чинь хүлээж байна"
"Одоо бидний хийх тохиролцоо хэн хэндээ харилцан ашигтай. Чи миний ерөнхий туслах бол, тэгвэл Суа чамд хамаагүй ойртоод байж чадахгүй. Харин миний хувьд бол, ухаалаг ажилтантай боллоо л гэсэн үг"
"Чи миний талаар тийм ихийг мэднэ гэжүү?" Жонгүгийг хөмсгөө өргөн түүн рүү бардам гэгч нь харсаар асуухад Хусог гараа буулгаад хойшлон суудлаа налав.
"Иймэрхүү зүйлс миний хувьд ямар ч асуудалгүй гэдгийг чи гадарлаж байгаа байх, би чамайг өнгөцхөн л судалсан. Тэгээд л надад ажиллаж чадахаар хэмжээний хүн гэдгийг мэдсэн юм"
Жонгүг түүний нүүрний хувирлыг нягт ажиглах бөгөөд худлаа хэлж байна аа гэх ямар ч ул мөр олсонгүй.
"Тэгээд миний хийх ажлыг тодорхой болгоод өгөөч"
"Энэ тийм ч хэцүү биш, чи миний хувийн туслах. Ажил хэргийн уулзалт, гадуур гарах зэрэгт хамт явж байхад л болно. Цалинг чинь хангалттай өгнө гэдгээ өмнө нь ч бас хэлсэн байх"
"Би иймхэн зүйлс хийгээд тийм хэмжээний цалин авч чадахгүй, шудрага бус санагдахгүй байна гэжүү?"
"Чи надад бүр л таалагдаад байна шүү, залуу минь" гэснээ Хусог аажмаар босож зогсоод түүн рүү гараа сунгаад инээмсэглэн хэлнэ:
-"Хүсвэл бас давхар миний жолоочийн ажлыг хий, гэрээс авч хүргэж өгч, хааяа нэг тийшээ дагаж явж байхад л болно"
Манай залууд ч бас энэ санал нь таалагдав бололтой, олзуурхангуй инээмсэглээд өндийн түүнтэй гар барин яриагаа баталгаажуулав:
"Болж байна, одооноос захирал аа гэж дуудах хэрэгтэй байх"
"Тэгж албархуу байх хэрэггүй дээ, бид нас ойролцоо хүмүүс. Хусог, нэрээр минь л дууд"
"Тэгсэн ч бид ажил хэргээр холбогдож байгаа хүмүүс, тийм биш гэжүү? Жон захирал аа"
"За яахав, одоохондоо тэгж л бай. Удахгүй дотносоод эхлэхээр чи өөрөө аяндаа нэрээр минь дууддаг болно оо" гээд Хусог хөхрөн инээгээд түүний мөрөн дээр аяархан цохилт өгнө.
"Одоо шууд ажилдаа орох хэрэгтэй юу?"
"Жон Жонгүг, чи ч ажил хэрэгч шургуу залуу юмаа? Хүсвэл тэгсэн ч болно, гэхдээ өнөөдөртөө товлосон уулзалт алга. Маргаашнаас л чухал хурлууд эхэлнэ дээ, тийм болохоор тэр хүртэл ажил хэргийн холбоогоо тохиолдуулаад нэг газар сууцгаах уу?" Хусог албархуу хэдий ч эелдэг өнгө аясаар түүнд хүсэлт тавих ба Жонгүг дорхноо татгалзсан хариулт өгөх гэж байснаа хэсэг бодолхийлэв:
"Магадгүй бага зэрэг дотносоход буруудах зүйлгүй байх.. Бас Жинхигийн зөвлөснөөр бол ийм нөхцөлд зөвшөөрсөн нь дээр"
Ийн тунгаасныхаа дараа тэр зөвшөөрсөн хариулт өгч, Хусог:
"Тэгвэл, өнөөдөр сайхан наргина аа" гэсээр тэрний мөрөн дээр гараа тавин өрөөнөөс нь гарлаа...
Хэсэг ууж суун амьдралын хамаг л зүйлсийг хамж шимсэнийхээ эцэст Хусог түрүүлэн тасарсан байв. Мэдээж Жонгүгт үг хэлээ цэгнэх гэдэг маш том зорилт байсан тул нэг их ууж, Жинхигийн талаар ч дурьдсангүй.
Ингээд Жонгүг ухаангүй болсон Хусогийг түшиж тулсаар тэр газраас гараад тэднийг хүргэж ирсэн машинд сууцгаав.
Жолооч гэх хүн тэднийг Хусогийн гэрийн гадаа хүргэж ирсэн бөгөөд Жонгүг түүнийг дотогш оруулж үйлчлэгчид нь хүлээлгэж өгчихөөд эргэн гарлаа.
Мөнөөх жолоочийг ч явуулсаныхаа дараа тэр Жинхитэй ярьж очих гэж буйгаа хэлнэ.
Тэгтэл тэндхийн ойролцоо зогсох машинаас Суа бууж ирэх нь тэр.
Түүнийг харсанаа дорхноо цааш явах гэж байхад нь Сува ч тэрнийг анзаараад хойноос нь хашгирна:
"Чи үнэхээр тэр Хусогтой хамтарч ажиллахаар шийдээ юу? Буруу хүнээ л сонгож байна даа, Жон Жонгүг! Чамд анхааруулсан шүү, харамсахаасаа өмнө тэрнээс холд!"..
YOU ARE READING
- YOUNG FAMILY S2 - [END] || JJK
Romance.. Залуу гэр бүлийн маань цаашдын амьдрал хэрхэн үргэлжлэх бол?...