- "Жинхи, чи дажгүй юу?"
"Тиймээ, зүгээр. Харин чи ямархуу байна? Хоцроогүй биздээ? Ажил чинь зүгээр үү? Хэцүү юм байна уу? Ядарч байна уу?" Жинхиг утасны цаанаас зай авалгүй шахам олон асуултаар булахад Жонгүг инээвхийлснээ хариуллаа:
- "Сайн байгаа. Санаа зоволтгүй, гэртээ очоод амарч бай. Удахгүй тараад очноо"
"Ойлголоо, битгий их ядраарай. Жонхи бид хоёр хүлээж байя" Жинхиг инээсээр ийн хариулчихаад дуудлагаа таслахад Жонгүг одоо ч утас руугаа ширтээстэй хэвээр зогсоно.
"Жинхи, гайгүй байдаг байгаа? Тиймээ зүгээр, бүх юм зүгээр" гэж тэр өөртөө шивнээд дэргэдэх сандал дээрээ суун цайны цагаа дуусахыг хүлээв.
Ажил тарахын алдад өдөржингөө өнөөх өөрт нь асуудал удаж мэдэхийг ойлгосон эмэгтэйгээс зайлсхийж байсан Жонгүг түүнтэй таарсангүйдээ баярлан гарч явлаа.
Тэгсэн ч энэ түүний хүслээр болохгүй бололтой..
Компаний барилгын үүдэн дээр өнөөх үл таних эмэгтэй нь түүнийг хүлээж буй бололтой машиныхаа дэргэд ийш тийш харц шидлэн зогсож байв.Жонгүгийг яг л түүнийг хараагүй юм шиг царайлж эсрэг зүг рүү нь явах гэтэл эмэгтэй түүний нэрийг дуудах нь тэр.
Тэрнийг төвөгшөөсөн ч яаж ч чадалгүй дороо зогсон эргэж харахад мөнөөх хүн буюу Суа өөр лүү нь дөхөн ирж байлаа.
"Гуйж байна, надтай битгий зууралд" Жонгүгийг арга ядсан байртай хэлэхэд тэр тоосон ч шинжгүй өөдөөс нь зальжинаар инээмсэглэнэ:
-"Жон Жонгүг, миний хэн гэдгийг дуулаа л байлгүй. Би энэ компаний захирлын охин Суа, юу гэж хэлэх гээд байгааг минь ойлгож байгаа байх. Ухаан чинь сайхан царай шигээ хэрэгцээтэй гэж найдъя"
"Тэгээд надаас юу хүсээд байгаа юм? Зугаацах гээ юу?" хэмээн ширүүхэн хэлэх түүний харц Суагийн эгдүүцлийг бүр л хүргэв бололтой урдхан талд нь тулж зогсоод зангиаг нь оролдох ба:
-"Зөвөөр ойлгоорой, зүгээр нэг зугаацах биш.." гэсээр чихэнд нь ойртон шивнэлээ:
-"Хөгжилдөх гэдэг юм"
Жонгүг үүнээс нь нэг л жийрхэх шиг болж тэрнийг өөрөөсөө зөөлнөөр түлхэн холдуулав.
"Би чиний бодож байгаа шиг тийм хүн биш болохоор надаар битгий оролд"
"Тэгээд чи ямар юм бэ дээ?"
Эхнэр хүүхэд гэх үнэтэй зүйлсийнхээ талаар тэр хэлчихмээр байсан ч мэдэгдүүлж яавч болохгүй. Тэгэх юм бол яаж тэрнийг ажилд авах билээ?
"Би хайртай хүнтэй" түүний толгойд байсан хамгийн зөв хариулт бол энэ юм.
"Хөгжилдөхөд тэр хамаагүй байдаг юм, царайлаг залуу минь"
Жонгүг тэрнээс яг яаж эвтэйхэн салах тухайд бодол болон харцнаас нь дальдчиж зогсоно.
"Би шинэ ажилчиддаа ганцхан болзол тавьдаг, яахав чамд эхний удаа юм байна гэж бодоод амархан санал тавъя" Суаг ингэж хэлэхэд тэр асуусан царай гарган өөдөөс нь харлаа.
"Энд үлдэх ганц боломж чинь гээд бодчих, намайг доромжилсоныхоо хариуд өмнө минь сөгдөөд уучлал гуй"
Огт тоглосон шинжгүй шулаахан хэлэх түүн рүү Жонгүг хөмсгөө нумруулан үнэхээр үү гэсэн царай гаргаж байснаа түүнийг үл тоон эргэж явахаар зэхэв.
"Энэ ажил тийм амархан олдоод байдаг боломж биш, энэ чиний ганц боломж шүү. Маргааш дуустал хугацаа өгье, энэ хаягаар хүрээд ирээрэй" гээд Сува хүрэмнийхээ халаасан дахь нэрийн хуудас бололтой цаасыг гаргаж ирэн түүний халаасанд шургуулчихаад эргэн явлаа.
Жонгүг бухимдлаа арайхийн тэвчиж гараа зангидсаар дотроо хараал урсгана..
***
"Ажил чинь ямархуу байсан? Сайн уу? Мэдээж сайн биздээ?" гэсээр тэрнийг угтах Жинхигийн инээмсэглэл түүний уурыг гаргачих шиг л болов.
"Мэдээж сайн" хэмээн тэр хүчээр инээмсэглээд тэрнийг тэвэрч аваад бие нь ямархуу байгааг асууна.
"Сайн байна гэсээн, удахгүй эрүүл төрөх байх ч гэж хэлсэн шүү"
"Ашгүй дээ"
"За, хоол болчихсон. Хурдан хувцсаа сольчихоод ир" гээд Жинхи тэрний хацар дээр үнсмэгцээ эргэн гал тогооны өрөө лүү орлоо.
Тэрнийг явмагц Жонгүгийн нүүрэн дахь бяцхан инээмсэглэл алга болж уруу царайлах нь тэр.. Удахгүй гарч ирэх бас нэгэн асуудлын талаар бодож байгаа болохоор тэр..
Суагийн хэлсэн үгс...
YOU ARE READING
- YOUNG FAMILY S2 - [END] || JJK
Romance.. Залуу гэр бүлийн маань цаашдын амьдрал хэрхэн үргэлжлэх бол?...