"Жонгүгаа, өнөөдөр харин эрт ирж байх чинь?" гэх үг болоод баярын инээмсэглэлээр Жинхи гэрийн үүдээр орж ирж буй нөхрөө угтан авлаа.
Жонгүг нууцхан санаа алдсаар, тэр байдлаа Жинхид мэдэгдүүлэхгүйн тулд хүчээр инээмсэглэх аядаад гадуур хувцсаа тайлах зуураа хэлнэ:
"Хөөрхөн эхнэр хүүхэд рүүгээ яараад л боломж гарахаар нь байдгаараа хурдан хүрч ирлээ"
"Хөөрхөн шд.. Ядарч байна уу, хайраа? Бас өлсөж байна уу? Би чамайг орой ирэх байх гэж бодоод хоол арай л хийж амжаагүй байсан юм. Одоохон, түр хүлээчих" гээд Жинхиг эргэн ухасхийхэд Жонгүг шалмагхан хөдөлж гараас нь атган аваад өөр лүүгээ зөөлхөн татаж түүнийг цээжиндээ наан тэврэв.
"Битгий ядар гэж хэлсэн шдээ. Өнөөдөр эрт ирсэн юм чинь би хоол хийчихье, чи минь сайн амар. Хамаагүй огцом хөдөлж болохгүй шдээ? Жонхи маань ч гэсэн ядарчихна" гэх Жонгүгийн чин сэтгэлийн халамж тавьсан үгс.. Энэ дулаахан үг, тэврэлт, агуу хайр байхад тэд хар хүйтэнд ч тэд хэзээ ч даарахгүй байх...
"Бас, чамд ахиад ярих юм байна.. Сонсоно биздээ?"
"Хэзээд бэлэн, би хэзээд чиний сонсогч бас зөвлөгч байна. Үүрд"...
Жонгүг Жинхиг буйдан дээр тухыг нь олж суулгаад өөрөө хоол хийн ийш тийш холхих зуураа түүнд өнөөдрийн болсон явдлыг ярьж өглөө. Гэхдээ мэдээж зарим хэрэгцээгүй зүйлсийг хасаж...
"Тэгээд л сая өөр аргагүй болоод гэр лүү нь хүргэж өгчихөөд ирлээ" гэх санаа алдалттай хавсарсан үгээр Жонгүгийн яриа дуусч, Жинхи түүний тайлбарт анхаарлаа бүрэн дүүрэн хандуулаад байснаа чимээгүй бодолхийлнэ..
Жинхиг ямархуу бодолтой байгаа бол гэдгийг сонирхсондоо Жонгүг түүн рүү сэмхэн харц шилжүүлэх агаад Жинхи буйдангийн түшлэгт шанаагаа тулан, хаашаа ч юм ширтэж хөдөлгөөнгүй суусаар байлаа..
Жонгүг үүнд нь төдийлөн ач холбогдол өгөлгүй үргэлжлүүлэн хийж буй ажилдаа анхаарлаа хандуулна..
Жонгүгийг хоолоо хийж дуусаад, бэлдсэн зүйлсээ ширээнд өрөх зуур ч Жинхи дуугаа хураасан хэвээр тэрний үйлдэл бүрийг ажиглана..
Үүнд нь Жонгүг ч жийрхээд байх шиг, сайн ойлгоогүй, гайхсан аль эсвэл бүр уурласан эсэх, ер нь юу бодож байгааг нь ч гадарлаж чадахгүй байсан учир..
Жонгүгийг төвөгшөөхгүйг хичээсээр өөдөөс нь харан сууж хооллож эхлэхэд ч Жинхи түүн рүү учир нь тайлагдахгүй зорилгоор ширтсэн хэвээр.
YOU ARE READING
- YOUNG FAMILY S2 - [END] || JJK
Romance.. Залуу гэр бүлийн маань цаашдын амьдрал хэрхэн үргэлжлэх бол?...