"Аймхай юм байж.. дуугүй зогсооч" Хусогийн дуу ширүүн мэт боловч намуухан бөгөөд тайван сонсогдоно..
Тэд бие биедээ наалдан чимээгүй зогссоор л байлаа....
Хэр удаан тийм байдалтай байсан юм бүү мэд, эргэн гэрэл асахад танхимд орж ирэх үйлчлэгчийн дүрэмт хувцастай нэгэн эрэгтэй хаах цаг болсон тул явахыг тэдэнд сануулав.
Тэднийг гадагш гарахад гадаах орчныг бүрэнхий нөмөрч амжсан байв.
"Чи унаагүй яваа юмуу?" гэж Хусогийг төв царайлсаар лавлахад Суа тийм хэмээн хэлээд ямар нэг хариулт хүлээх мэт дороо зогсоно.
Залуус мөр зэрэгцсэн байх авч хоёр тийш харцаа чиглүүлжээ.
"Тэгвэл ганц удаадаа би хүргээд өгье. Орой болчихож, аймхай минь" гэж Хусогийг хэлэхэд Суа ч татгалзаж чадсангүй зөвшөөрлөө.....
Өдөр хоногууд урсах мэт хурдтай өнгөрсөөр.. Жонгүгийн санаачлага ч биеллээ олж, Хусог, Сува нар эргэн дотно харилцаандаа очиж эхлээд байлаа.
Нэг л мэдэхэд Жинхигийн төрөх цаг хаяанд ирээд байсан юм.. Мэдээж эцэг эх болох хүмүүсийн хэн хэн нь хүүхдийнхээ төрөлтөд санаа зовсоор..
Өдөр алгасалгүй шахам тогтмол очиж зөвлөгөө авдаг эмч дээрээ тэд энэ өдөр ч бас ирж удаах яриагаа хийгээд байв.
"Эмчээ, Жинхигийн төрөлт аюулгүй биздээ?" хэмээн их л нухацтай царайлсаар асуух Жонгүгт өөдөөс нь харан суух цагаан халадтай эмэгтэй ядмагхан инээмсэглэсээр хариулна.
"Сүүлийн үед И Жинхигийн бие их сайжирч байгаа, энэ мэдээж сайн хэрэг. Гэхдээ албан үүргээ гүйцэтгэж байгаа ч эмч хүн гэдэг үнэнийг хэлж байх ёстой. Төрөлт зуун хувь амжилттай болно гэдэг баталгаа байхгүй шүүдээ, үндсэндээ амаржигчийн тэнхээ мэдэх асуудал. Эрсдэл ч гарч мэдэх учир хэн хэн чинь сэтгэлийн тэнхээтэй байх хэрэгтэй. Өмнө нь хэлж байсанчлан өсвөр насан дээрээ төрнө гэдэг их хүндрэлтэй гэдгийг ойлгоорой"
Жонгүг толгой бөхийлгөн уртаар гүнзгий амьсгал авах агаад Жинхи юу ч болоогүй мэт мишээн түүний нуруун дээр гараа тавин аргадах мэт илнэ.
"Зүгээрдээ, Жонгүгаа. Битгий санаа зов, бүх юм зүгээр. Бүх зүйл сайхан болно, удахгүй Жонхитойгоо гурвуулаа сайхан амьдарна аа. Тийм болохоор битгий бухимд"
Хэдий Жинхигийн тайвшруулах мэт увидастай намуухан дуу бага ч атугай сэтгэлийг нь зөөллөж байсан ч тэр их зовнилыг нь яаж бүр мөсөн арилгаж дөнгөх билээ..
YOU ARE READING
- YOUNG FAMILY S2 - [END] || JJK
Romance.. Залуу гэр бүлийн маань цаашдын амьдрал хэрхэн үргэлжлэх бол?...