НЭГ: УХААН МУУТ ба МУУХАЙ ААШТ

19.7K 832 16
                                    

  Онгоцны буудлаас чимоданаа чирэн алхсаар Сөүлийн төв орох автобусанд суулаа. Сөүл хүрэх замдаа зогсоо зайгүй цонхоор харна. "ийм газар байдаг байх нь ээ, чиний минь амьдардаг газар".
Би найз залуугаа хайн Сөүлд ирсэн Жэжү арлын унаган хүүхэд. Би хамгийн сүүлд түүнээс ирсэн захидлыг гартаа чангаас чанга атгасаар ирсэн хаягаар нь түүнийг хайж олно гэсэн итгэлтэйгээр энд ирээд байна.
Дурсамж : 3 жилийн өмнө.
Гаднаа томоос том морьны зүчээ, билчээрийн талбайтай адууны ферм бол миний өссөн гэр. Хүмүүс мэднэ. Жэжү арал адуу, шар айраг, жүрж 3аараа алдартай гэдгийг. Манайх энд 300 жилийн турш үе удмаараа адуу маллаж, жүрж тарьж амтдарсан нутгийн уугуул айл. Манай ферм 300 гаран адуутайн дээр 200 га газарт жүржийн тариалантай. Ногоорсон тал, жүржийн моднууд дунд бидний гэр байдаг. Солонгос маягын байшин байсныг нь аав маань намайг 6 нас хүрдэг жил нураан оронд нь 3 давхар томоохон байшин барьсан нь ажилчидаа ч амьдруулах хэмжээний том гэр болсон юм. Нэг давхарт ажилчид. 2 давхарт гэрийн гал зуух, зочны өрөө, ээж аавын унтлагын өрөө харин 3 давхар буюу дээвэрт 2хон өрөө байдгийн нэгэнд нь би нөгөө нь хоосон байдаг юм.
Далайн үнэр цонхоор нэвт салхилхан орж ирэх өрөөний маань цонхоор адууны ферм маань тэр чигтээ харагдаж, хайртай хүлгүүд минь хэрхэн бэлчиж, тоглож байгааг өглөө бүр харан сэрдэг сэн.
Ахлах сургуулиа төгссөн тэр хавраас эхлэн би их сургуульд сурахгүй гэж шийдээд адууны фермдээ ажиллаж эхэллээ. Их сургууль эрдэм номын мөр надад угаасаа зохихгүй гэж боддог байсан юм. Өглөөнөөс орой хүртэл морин дэл дээр зугаалан өнгөрөөх нь миний хувьд жаргал байсан юм. Урт түрийтэй арьсан гутал, бүрх малгай, савхин бээлий бол миний байнгийн хувцаслалт байв.
7 сар.
Үдээс хойш бороо зогссон тул би морь унахаар гэрээсээ яаран гарлаа. 3 өдөр дарааллан орсон борооноос болж би ганц ч удаа морь уналгүй тэссэн юм. Харин одоо тэнгэрт бүлтийх ч үүл алга. Намайг яаран гэрээс гарахаар малгайгаа тавих зуур ээж минь шинэхэн барьсан жигнэмэгээ барьсаар гал тогооноос гарч ирэхтэй таарлаа. "дахиад л морь унах нь уу? Өнөөдөр битгий оройтоорой. Сөүлээс аавын чинь найзын хүү ирж манайд сар гаран амрахаар болсон. Найрсагаар угтаж оройн хоол идэцгээе" хэмээн сайхнаар инээмсэглэх ээж минь тэрүүхэн зуур үглээ санагдаж "ойлголоо доо, төвөгтэй юм" гэчихээд гүйн гарав.
Бүтэн өдрийн турш уул хадаар зугаалж далайн эргийн элсэн дээгүүр унтаж байгаад нэг сэрэхнээ нар хэвийчихсэн байлаа. Ээжийн захиж хэлснийг санан хамаг хурднаараа хайртай Юүфи* (миний хайртай хилэн хар үрээ морь) дээ морьдон гэрийн зүг давхиулав. Салхи үсээр минь наадан морин дэл дээр давхих зуур бутан дундаас хэн нэгэн үсрэн гарч ирэхэд цочсон морь минь хойш цоройн булгилахад малгай минь хойш уналаа.
Би: Юүфи тайвшир, Юүфи *хүзүүг нь илэх*
Өнөөх үрсэн гарч ирэгч шаггүй айсан бололтой. Нүд нь бүлтэгнэж байснаа Юүфиг тайвширахтай зэрэгцэн тэр ч бас тайвширав.
Би: галзуу юм уу? Моринд гишгүүлвэл яана!
...: уучлаарай, төөрчихөөд замаа олохгүй явна. *малгай минь газраас авах* --энэ хавьд "Ул Сан Жү" гэж адууны ферм байдаг гэсэн. Би олдоггүй ээ.
Би: манайх уу? *гайхан харах*
...: чи арай Хёнсон биш биз? Намайг санахгүй байна уу? *нүд нь гэрэлтэн инээмсэглэх* --багадаа хэд хэд уулзаж байсан даа... хөөх, чи ёстой өөр болжээ. Хөөрхөн болчихож
Би түүнийг ажиглан харлаа. Өндөр нуруу, цагаахан царай, тэгшхэн хамар. Яг л зурагт номноос үсрээд гараад ирсэн юм шиг. Сөүл аялага, загварлаг хувцаслалт гээд үнэхээр харц булаам байгааг нь анзаарав. Хажууд нь би намгийн мэлхий л гэсэн үг. Хөдөөний хөөсөн мантуу царайлчихаад.
...: би байна аа, Хусог. Багадаа их тоглодог байсаншдээ.
Би: сайн уу? *ичингүйрэн инээх* --чи их том болчихжээ. Танигдхааргүй болчихож
Хусог: өөрийгөө хэлээч. *инээмсэглэх* --танайхыг олдоггүй дээ, надад газарчлаач. *гараа сунгах*
Би түүний гараас атган татаад ардаа сундаллав. Харин тэр гартаа байсан малгайг минь надад өмсүүллээ. Багадаа тоглож байсан хүүг ингээд өөрчлөгдөөд ирнэ чинээ хэн санахав дээ.
Тэр өдрөөс хойш 2 долоо хоног өнгөрөхөд Хусог бид 2 үнэхээр дотно болсон байв.
Шөнийн тэнгэр дээр цэлийж, бид адууны уналагийн талбайн дээхэн байрлах тавцан дээр зогсож чийглэг агаарыг шанлтайгаар үнэрлэцгээнэ. Сар өнөөдөр тэргэлээр мандаж, салхи ч байхгүй дэндүү намуухан үдэш юм.
Хусог: би ч бас чам шиг их сургуульд оролгүй ажиллахаар шийдсэн бол сайхан байх байсан юм шиг ээ.
Би: юу яриад байгаа юм? Сөүлийн их сургуульд дуртай нэг нь ордоггүй байх шүү. Орсон төдий бахдаж бахархмаар зүйл байхад. *аялагатайгаар ярих*
Хусог: тийм үү? Надад бол энд үнэхээр сайхан байна. чамтай ингэж зугаалаад л *инээмсэглэх*
Би: тийм гэж үү? (ер нь намайг ярих бүрт аялагатай ярьж байгаагаар төсөөлөөрэй)
Хусог: Хёнсон аа... чи надтай хамт Сөүл явж болохгүй юу? би чамд үзүүлмээр зүйлс зөндөө байна.
Би: би хэзээ Сөүл явахав дээ. Надад Сөүл яг л гадаад орон шиг санагддаг юм.
Хусог: би чамтай хамт Сөүлээр зугаалж, болзмоор байна.
Ингэж хэлэх үед түүний дууны өг нэг л чухал сонсогдлоо. Түүний үгийг сонссон би "болзох" гэх үгний утгийг ухан, чихэндээ итгэж ядна.
Хусог: би чамд сайн болчихож. Хёнсон аа.
Тэр ингэж хэлээд аяарханаар миний баруун гарнаас атгав. Би улам ч ихээр сандран байсан ч түүний дараагийн үйлдлийн таамаглан нүдээ аярхан аньлаа.
Бидний анхны үнсэлт ийм байсан юм. Хусог сар гарангын дараа Сөүлрүү буцахдаа миний анхны бүхнийг аваад буцав. Би түүнд заавал араас нь очихоо амлан, тэр ч надруу байнга захидал, мэссэж бичиж залгаж байхаа амлав. Бид нэгэндээ үнэхээр их хайртай байсан.
Түүнийг явснаас хойш бид захидлаар харилцах болов. Манай гэрийн тэр хавьруу интернет байхгүй, утасны сүлжээ муу учир баталгаатай харилцааг сонгосон нь тэр байлаа. Түүнээс үргэлж шинэ содон зүйлсийн тухай, надтай хамт ингэнэ, тэгнэ гэсэн захидлууд ирнэ. Би харин хэрхэн түүнийг санаж, хэзээ нэгэн цагт уулзаад тэр бүхнийг нь хийх тухай мөрөөдөн бичнэ.
Гэхдээ түүнээс хамгийн сүүлийн захидал нэг жилийн өмнө ирээд дахин захидал ирээгүй. Тэр захидал дэндүү богинохон бас учир битүүлэг үгсээр дүүрэн байсан.
"хайрт Хёнсон минь. Чи мэдэх үү? Хүмүүс хэрхэн өөрчлөгддөгийг? Би чамд хайртай. Гэхдээ хэсэгхэн зуур сансарт нисэх шиг тийм хайр. Хэзээ нэгэн өдөр бид уулзана. Тэр өдөр инээмсэглээд уулзахсан. Чиний Хусог" гэснээс өөр ганц ч үг байгаагүй. би түүнрүү бараг 100 захидал илгээсэн ч ганц ч хариу аваагүй юм.
Түүнээс захиа ирэхгүй болсонд би санаа зовж, аль болох хурдхан Сөүл явахаар шийдсэн ч ээж аавын зөвшөөрлийг авах гэж бөөн юм болсоор одоо л арай гэж нэг ирж байгаа минь энэ. Хусог бид 2н үерхээд 3 жил болсны ойн энэ өдөр би түүнийг олохоор Сөүлд ирлээ.
*
Захидалд байсан хаягаар очиход тийм хүн байхгүй гээд хаалгаа тас хаав. Сөүлийн их сургуулийн үүдэнд очин 3 цаг хүлээлээ, тэр байсангүй. Харин хүмүүс миний салаа гэзэг, бүрх малгай, түрийтэй гуталруу дооглон харах шиг санагдана. Өлссөндөө замын хажуугын задгай хоолны газраас загасан талх авч идэн суусаар байтал Сөүлийн шөнө боллоо. Би Сөүлийн их сургуулийн үүдээр гарах хүмүүст Хусогын зургийг үзүүлж түүнийг асуусан ч надад хариу хэлэх нь байтугай хүмүүс бүр цааш түлхэн хулгайч шиг харна.
"сөүл чиний ярьсан шиг сайхан газар биш байна. Хусог аа" гэж бодон бугуйн дахь цагаа харвал хэдийнэ шөнийн 11 дөхжээ. Ирээд л Хусогийг олоод, хамтдаа амьдарчих юм бодсон минь тэнэглэл байж. Одоо хонох газар ч байхгүй яах болж байна?
Юу ч гэсэн зурагтаар харж байснаараа буудалд очихоор шийдэн чимонданаа чирэн гудамж уруудан алхав.
Улам л харанхуйлах гудамжинд би газрын зураг барин үүргэвчнээсээ гар чийдэн гарган амадаа хийгээд хаа байгаагаа ойлгох гэж хамаг байдгаараа хичээн зогсож байлаа.
...: охин минь, төөрчихөө юу?
Эргээд харвал 3 залуу байв. Тэд цэцгэн хээтэй цамц, брюкен өмд өмссөн байлаа.брюкен өмдийг ихэнхидээ ажил хийдэг хүмүүс өмсдөг. Яг ийм өмд манай ахлах сургуулийн математикийн хөгшин багш өмсдөг байж билээ.
Би: тийм ээ. Хоноглох газар хайгаад
...: ах нар нь туслах уу? *тэр эелдэгээр мөрөөр минь тэврэв*
Би: болох юм уу? *баярлав* --Сөүлд хүмүүс их аймар, нэг нэгэндээ тусладаггүй юм байх гэж бодсон юм. Би бүр зөндөө хүнээс зам асуусан ч ганц ч хүн туслаагүй. Би үнэндээ найз залуугаа хайж ирсэн юм
Тэр 3 ахад би хамаг байдаг амьдралаа тоочиж гарав. Ингээд, тэгээд гээд, харин тэр 3 миний яриаг их л эелдэгээр инээмсэглэн сонсонгоо намайг дагуулан алхсаар байлаа. Нэг нь бүр миний цүнхийг барьж явья гэж уриалгахан хандав.
Би: үнэхээр Сөүлд ийм сайн хүмүүстэй учрана гэж санасангүй ээ.
Гэнэтхэн ах нарыыг дагаж ирсэн гудамж маань нэг л харанхуй бөглүү болохыг анзаарлаа. Яриандаа халаад юу ч мэдэхгүй яваад ирсэн байна.
...: миний дүү одоо хувцасаа тайл.
Нөгөө сайхан ааштай ах гэнэт л кинон дээр гардаг муу хүн шиг харагдаж эхлэв.
Би: ахаа юу яриад байгаа юм бэ?
...: усан тэнэг, хөдөөний хөөсөн мантуу вэ? Цүнхийг нь ух даа *нөгөө 2тоо тушаах*
Тэд миний цүнхнээс аав ээжийн хэрэглээрэй гэж өгсөн боодолтой 3 сая воныг гаргаж ирээд нүд нь бүлтэлзэн гайхширцгаав.
Би: ах нараа, яагаад байгаам бэ? Тоглоод байгаа юм уу? *байдал муудсанд итгэж яван хүчээр шахам инээмсэглэв*
...: одоо ах нартаа биеэрээ ганц үйлчлээд тэгээд салцгаая *тэлээгээ тайлах*
Нөгөө 2нх нь нэг нь халааснаасаа хутга гаргаж ирээд надруу сүрдүүлсэн байдалтай чичлэн доогтой нь аргагүй инээд алдав.
Зүрх амаар гарах шахан айлаа. Толгойгоо барин доош суугаад "Хусог аа, авраарай" гэж чангаар орилов.
Нүдээ багахан нээвэл хүмүүсийн зодолдох сүүдэр гудамжны гэрэлд сүүтэгнэн харагдана. Арай ядан толгой өндийн харвал малгайтай цамцтай нэг залуу нөгөө 3 ахтай зодолдож байв. Би түүнийг Хусог гэж бодож эхлээд баярласан ч тэр биш байлаа.
Үнэхээр аймар зодолддог тул нөгөө 3 ах нэг их удалгүй гудамж уруудан пир пар хийн зугатаацгаав. Харин тэр гараа хэд хэд сэгрсээд надруу эргэн харав. Түүний царай төрх надад бараг харагдсангүй, нүднийхээ урдуур унжих үс нь малгайтай нь нийлэн түүний царайг хааж байлаа. Бас гудамжны гэрлийн бүдгийг хэлэх үү?
Тэр миний гараас хүчтэйгээр угз татан босгов.
...: ухаан муутай юм уу? *ууртай дууны өнгө*
Би: ухаан юутай? *гайхан балмагдсандаа түүний хэлснийг ойлгосонгүй*
...: хөдөөнийх байх нь ээ. Наад аялага чинь Жэжү юу? *эрэгтэйлэг бүдүүн хоолой*
Би: би Жэжүгийнх. *гэнэт санах* --миний мөнгө, бичиг баримттай цүнх!!!!
Нөгөө 3 муу ах миний үүргэвчийг мөнгө бичиг баримттай минь аваад зугатаачихжээ. Үлдсэн нь дан хувцас дүүрэн жижигхэн чимондан минь л байв.
...:ёстой тэнэг байх нь ээ? *үл тоосон байртай* --харь чи!!!
Тэр ингэж хэлчихээд цааш явав. Би харин чимоданаа тэврээд уйлан үлдэв. Энэ Сөүлийн хүмүүс бүгд аймар юм. Тэр ах нар, энэ залуу. Надад туслах хүн алга. Өөртөө туслах хүч хүрэхгүй нь. Хусог аа, намайг авраач дээ. Нулимс том томоор урсана. Хамгийн сүүлд хэзээ ингэж уйллаа даа? 3р ангид байхдаа билүү? Морьноос унасаны дараа ээж маань намайг дахиж морь битгий уна гэхэд л ингэж уйлж байсан санагдана.
*
Нөгөө залуу цааш хэд алхсанаа уйлан суух Хёнсонруу эргэн хараад шилэн хүзүүгээ илэн санаа алдав. Хёнсон түүнд дэндүү тэнэг тэнэмэл муужгай шиг санагдаж буцан түүнрүү алхлаа.
...: хөөе, хөдөөний тэнэгээ *урд нь ирж зогсох*
Хёнсон: айн? *нусаа татан дээшээ харах*
...: дагаад яв.
Хёнсон: хаашаа?
...: дуугуй дагаад яв. Ухаан муут *чимоданыг нь шүүрэн авах*
Хёнсон: дахиад дээрэмдэх нь үү? Туслаарай, авраарай *орилон чимоданаа булаацалдах*
...: дуугуй байгаач тэнэгээ *амыг нь даран хашаанд шахах*
Тэдний хоорондох зай үнэхээр ойрхон байлаа. Хёнсон өөрийнхөө аврагчийн царайг тун ойроос анх удаа харав. Хусог шиг царайлаг тэр залуу Хёнсоны үеийн байх. Өтгөн хөмсөг, урт сормуус, тэгшхэн хамар, шовх ирүү. Харин залууд хөдөөний охин ямар ч будаггүй хэрнээ хөөрхөн харагдана. Хэсэг чимээгүй нэгнээ ширтсэний дараа залуу өөрийн ухаанаа эргэн олов.
...: орилохоо бол, ухаан муут минь. Чи чамд туслах гэж байна. чимээгүйхэн дагаад явбал хоног төөрүүлэх газарлуу аваачаад өгье. Ойлгов уу?
Хёнсон түүнд ойгосоноо илэрхийлэн толгой дохив.
Залуу түүнээс холдоод газарт унагаасан чимоданыг нь шүүрэн аваад ууртайгаар түрүүлэн ахлаж эхлэв.
Хёнсон ч гэсэн газарт унасан бүрх малгайгаа аваад ардаас нь итгэлгүйхэн гэхдээ хурдхан хурдхан даган шогшив.
*
Нөгөө залууг даган явсаар ирсэн газар минь үүдэндээ томоос томоор "99% хар шоколад" гэсэн бичигтэй шоколадны мухлаг байлаа. Би энэ залууг "муухай аашт" хэмээн дотроо хочилж амжив. Энэ мухлаг 3 давхар байшинд байрлах бөгөөд нэг давхар нь кафе бололтой. Шилэн хаалгаар нөгөө залууг даган орвол дотор 2 залуу нэг эмэгтэй байв.
Муухай аашт: хөөе, энийг өнөөдөр энд хонуулчих *текний ард зогсох эмэгтэйрүү*
Эмэгтэй: бас юу, хаанаас олоод ирвээ?
Цэврэлгээ хийж байсан 2 залуу гайхсан байдлаар надруу харна. Муухай аашт миний чимоданыг газар шидчихээд "энийг энд хонуулчих аа гэж байна" гэж ширүүхэн дуугарснаа зүүн буланд байх модон шатаар дээш тип тап хийн өгсөн явав.
Би айсан байртай тэр газрыг тойруулан харах зуур өнөө эмэгтэй миний өмнө хүрээд ирэв. Харахад залуухан, царайлаг тэрээр намайг их л сонжин харна.
Би: сайн байна уу? *итгэлгүйхэн*
Эмэгтэй: нэр? Нас? Ирсэн газар? *угсруулан асуух*
Би: Кан Хёнсон. 22 настай. Жэжүгээс ирсэн. *цэрэг шиг цэх зогсох*
Эмэгтэй: ковбой шиг юм. *инээд алдах* --чи яг ТОГЛООМЫН ТҮҮХ хүүхэлдэйнд гардаг ковбой охин шиг харагдаж байна
Би: би сайн мэдэхгүй юм байна *шилэн хүзүүгээ илэх*
Эмэгтэй: эгчийг нь Ким Сокжин гэдэг. *эелдэг инээмсэглэл*
Нэг залуу: эгчийг нь гэнээ *нөгөөгөө ёврон инээх*
Эмэгтэй: хөөе чи муу *эрэгтэй хүний хоолой* -чи ийшээ суу. *ширээнд суулгах*
Би түүний эрэгтэй хүн шиг хоолойнд нь цочирдсон ч суу гэснээр нь хурдхан суулаа.
Нөгөө 2 залуугын нэг нь надад халуун шоколад аялгалан өгөөд урьд минь тавив. Би халуун шоколаднаас амаа түлэх шахам амтархан уух зуур нөгөө 3 надруу бөөн асуусан харцаар ширтэн өөдөөс хараад суучихсан байлаа. Би тэднийг анзаараад уухаа болин аягаа ширээн дээр тавив.
Эмэгтэй /цаашдаа Жин/: эгчийгээ Жин гэж дуудаарай. Энэ дэлгүүрийн эзэн.
Залуу нэг /цаашдаа Намжүүн/: би намжүүн. Энд толгой хорогддог зөөгч. *инээмсэглэх*
Залуу хоёр /цаашдаа Жонгүк/: би Жон гүги, адилхан толгой хорогдогч.
Би: би Кан Хёнсон. *ёслох*
Тэр 3 надаар илүү их зүйл яриулмаар байгаа бололтой үргэлжлүүлэн асуусан харцаар харцгаасаар байлаа.
Жин: өөрийнхөө тухай, яагаад энд ирээд энэ хар чөтгөртэй таарчихсан юм? Энэ гудамжнаас гөлөг муур цуглуулдаг байснаа болиод хүн цуглуулдаг болж байгаа юм байна л даа *нөгөө 2 залууруу харах*
би тэдэнд бүх зүйлээ ярив. Тэд ч үнэхээр анхааралтай сонсон Жин эгч бүр нулимс дуслуулав.
Жин: өнөөдрөөс эхлээд хүссэнээрээ энд бай. Би чамд өрөө өгнө. Эгч дүүс болцгооё *сэтгэл нь хөдөлсөн хоолой*
Жонгүк: чи ёстой тэнэг юм байна. хөдөөний хөөсөн мантуу *яг л шооч бага ангийн хүү шиг*
Намжүүн: хайр ийм аймар хүчтэй юм уу *бодрол болох*
Би тэднийг намайг ойлгож туслахаар болсонд үнэхээр их баярлан инээмсэглэж байлаа.
*
Шатны цаана суух өнөө залуу яриаг нь сонсож дуусаад чимээгүйхэн босон дээшээ гарч өрөөндөө ороод хаалгаа хаав. "яадаг мангар вэ? Ёстой ухаан муут юм гээч" гэж амандаа үглээд цамцныхаа юүдэнг буулгахад зүүн чихнээс нь хүзүүрүү нь орсон урт сорив үсэн доороос нь багахан цухуйн харагдлаа.   

99% ХАР ШОКОЛАД  (дууссан)Where stories live. Discover now