ЕС: СПИКА

7.1K 588 7
                                    

Өрөөндөө тааз ширтэн хэвтэх миний хувьд өглөө үнэхээр жаргалтай эхэлж байна. нөгөө л танил дотно шоколадны үнэр ханхалж, арааны шүлс гоожуулах шахна. Орноосоо өндийгөөд сайн гэгч нь суниаж аван дээрээс минь тусах нарны гэрлийн өдөөс нүдээ онийогон инээмсэглэлээ. Би яагаад ийм жаргалтай байгаа билээ? Хо хо хо. Мэдээж Тэхён намайг Жэжүрүү буцах хэрэггүй гэсэн болохоор. Би энд Тэхёны дэргэд үлдсэн ч болохоор болчихсон шүү дээ. Бас... бас... бид 2 үнсэлцсэн. Тэгээд бас миний гараас атгасан. *орон дээрээ тийчигнэх*
Хаалга онгойн Жин орж ирэв.
Жин: Хёнсон аа – юу вэ? *гайхах*
Би: за ахаа *юу ч болоогүй юм шиг томоотой*
Жин: золиг чинь *инээх* -- Хурдан босоод ир ээ. Нээх цаг дөхчихлөө. Ямар их унтдаг юм. Өглөөний цайгаа уу
Би: за.
Жин хаалгаар гарах гэж байснаа буцаж орж ирснээ "чи Тэхёнд сайн биз дээ?" гэж нүд нь гялалзав.
Би: үүүүүгүййй чишшшш *шал худлаа*
Жин: худалч. Наад нүүрэн дээр чинь томоос том биччихсэн байна. *инээгээд гарч явах*
Би: юу гэж дээ *нүүрээ илэх*
*
Орноосоо босоод хувцасаа сольж өмсчихөөд 2 давхрын зочны өрөөрүү ороход нөгөө хэд ширээ тойроод суучихаж цайлах гэж байлаа.
Би: өглөөний мэнд
Намайг харсан Тэхён ууж байсан юмандаа хахаж, Юнги ахын ам нь ангайж, Намжүүн маанаг хүн шиг инээд алдаж Жимин харин миний өмнөөс ичиж байгаа юм шиг нүүрээ буруулан хацар нь улайв.
Би: яасан бэ? *гайхах*
Жин: чи Тэхёнд сайн юм уу? *саяных шигээ нүд нь гэрэлтэн*
Би: юу яриад *ичингүйрэн сандалаа татан суухад өөдөөс харж суусан Тэхёны хамаг хацар ам нь улаанаараа эргэлдээд бүр баларч байгаа харагдав*
Гүүги: үнэхээр зоригтой юм аа *инээх* --хөдөөний охидууд зоригтой байдаг гэж үнэн юм аа *шоолсон байртай*
Юнги: чиний хийсэн хэрэг үү? *гүүгирүү харах*
Гүүги: үгүй чишш *гэмгүй царайлан урдахаа идэх*
Жимин: тэгтлээ сайн юм уу? Тэхёнд *надруу харах асуух*
Би: юу яриаддддд *бүр гайхаж орхив*
Тэнд Тэхён бүр дуу нь гарахаа болиод баларч гүйцэж байлаа.
Жин: нүүрэн дээр чинь бичээстэй байна аа гэж хэлсэн биз дээ? *инээд алдах* --нүүрээ толинд хар л даа
Би: айн-- *духаа илэх* --тоглоод байгаа юм уу?
Гүүги: тэгтлээ дэлхий ертөнцөд өөрийгөө Тэхён ахад сайн гэдгийг зарламаар байгаа юм байлгүй дээ. *хэргийн эзэн царайлчихаад*
Би нүдээ бүлтэлзүүлэн ширээний ардаас босоод угаалгын өрөөрүү гүйлээ. Ороод толинд харвал духан дээр том хар маркераар "би Ким Тэхёнд сайн" гээд биччихсэн байв.
"бурхан минь. Юу вэ?" гэж амандаа үглэн нүүрээ үрчийлгээд духаа хүйтэн усаар угаасан ч арилсангүй. "юу вэ?" "яагаад арилахгүй байгаа юм бэ" гэж үглэн уйлагнаад үүрээ тэр чигээр нь савандаж угаасан ч нэмэр алга. Бүдгэрсэн ч үгүй. Арилдаггүй маркераар биччихсэн байна.
Угаалгын өрөөнөөс духаа гараараа дарсаар хөлөө зөөж ядан гарч иртэл үүдэнд Тэхён зогсож байснаа намайг хараад баригдсан туулай шиг доороо баахан бөндөгнөж эхлэв.
Би: арилахгүй байна *уйлагнах*
Тэхён: я-я-яагаад? *ээрэх*
Би: мэдэхгүй ээ. Би зөндөө арга хэрэглэж үзсэн. *гараа духнаасаа холдуулах*
*
Хёнсон гараа духнаасаа авахад дух нь бүр улайчихсан байлаа. Магадгүй маш их үрж, сойздож угаасных байх. Гөвдрүү татсан улаан дух нь сэтгэл өвдмөөр өрөвдөлтэй харагдав.
Тэхён уурандаа уруулаа хазалж "муу тэнэг Жонгүк" гэж зандархад Хёнсон хошуугаа унжуулан дахин гараараа духаа хаав.
Тэхён: өвдсөн үү? Бүр улайчихсан байна шд. *гарыг нь духнаас нь холдуулаад духруу нь үлээх*
Хёнсон: уучлаарай. Надаас болоод их ичсэн биз дээ?
Тэхён: мангар. Алив би арилгаад өгье. *гараас нь атгаад өрөөрүүгээ дагуулан орох*
*
Тэхён түүнийг дагуулан өрөөндөө орж ирээд орныхоо булан дээр суулгачихаад өөрөө цаашаа яван жижиг шүүгээ ухаж эхлэв. Тэр хооронд нь Хёнсон сайн залуугынхаа өрөөнд сандран биеэ барьсан байдалтай сууна. Удалгүй Тэхён гартаа хөвөн, вазелин авчираад хажууд сууснаа шоолонгуй инээмсэглэн нөгөө вазелинаасаа Хёнсоны духанд зөөлхөн түрхэж эхлэллээ.
Тэхён: ингээд арилах байх.
Тэр маш анхааралтайгаар түрхэх бөгөөд ам нь хагас ангайн гар нь болгоомжтой нь аргагүй хөдөлж, үе үе уруулаа зөөлхөн долооно. Хёнсоны нүүрэнд бараг тулж ирчихээд ийн байгаа нь хөөрхийг улам бүр сандаргаж орхилоо. Тэр 2 гараа өвөр дээрээ цус нь боогдтол чангаар атган цагааруулна. Бүр амьсгал ч авч чадахгүй царай нь минчийтлээ улайжээ.
Тэхён: дуусчихлаа. Жаахан байлгаж байгаад арчвал арилчих байх *Хёнсоны минчийсэн царайг анзаарах* --зүгээр үү? *санаа зовсон байдалтай*
Хёнсон: зү-зүгээр дээ *уртаар гүн амьсгал авах*
Тэхёний инээд хүрнэ. Эгдүүтэй санагдаад барьж аваад базаад нухаад хаячихмаар байгаа ч аль болох нүүрэндээ инээмсэглэл дотруулахгүй гэж хичээн "тэгвэл боллоо" гээд хөвөнрүү гараа сунгахад нөгөөрн ь өвдөг дээрээс нь газарт унаж орхив. Унасан хөвөнг авахаар 2уулаа зэрэг тонгойх үед духаараа хоорондоо хүчтэй мөргөлдөөд Хёнсон орны хөлрүү өнхөрөөд уначихав.
Мөргөлдөх үед вазелин түрхэж зөөлрөөд хуулрах гэж байсан Хэёнсоны духан дээрх бичигний зарим хэсэг нь Тэхёны духанд наалдаж орхив.
Тэхён: Хёнсон *мөргөлдөөд өвдсөн духаа барьсаар ухас хийх* --зүгээр үү?
Орны хөлд байх жижигхэн мухарлуу өнхөрөөд уначихсан Хёнсон муухай царайлсаар Тэхёнд татуулан босч ирэхдээ нөгөө духны бичигнийх нь зарим хэсэг Тэхёныхд наадсан байхыг хараад инээд нь хүрэв. Тэр 2 яг л дэггүй жаалууд шиг харагдана.
Хёнсон: ингээд харах хөгжилтэй юм аа *амаа даран инээх*
Тэхён: юу? *гайхан зогсох*
Хёнсон: энэ—"сайн" гэсэн бичиг нь, --*гараа явуулан зөөлхөн арчих*--чиний духан дээр наалдчихсан байна.
Тэхёнд гэнэт одоо л биш бол гэх бодол төрөв. Яг ингээд өөрийнх нь духыг арчиж байгаа Хёнсонд хэлэхгүй бол болохгүй юм шиг санагдсандаа өөрийн мэдэлгүй амнаас нь гарах үгс сэтгэлийг нь Хёнсонд илчилж өгөв.
Тэхён: сайн. *гэнэт чухал дууны өнгө*
Хёнсон: юу? *гайхан бүлтэлзэх*
Тэхён: би чамд сайн гэж байна. *духыг нь арчих Хёнсоны гараас нь зөөлхөн атгах*
Түүний гэнэтийн сэтгэлээ илчлэлтийг сонсосн Хёнсон бүр алмайрч орхив. Юу хэлэхээ мэдэхгүй зүгээр л Тэхёнруу ширтсээр байлаа.
Ингэж өөрлүү нь ширтэж байгаа нь Тэхёныг бүр ичээж орхив. Тэр нөгөө хөвөнгөөрөө шуудхан Хёнсоны духыг шудран арчсанаа "арилчихлаа, явж ажлаа хий дээ" гээд өрөөнөөсөө гүйх шахам гараад явчихав. Харин Хёнсон өөрийнхөө хацраас чимхэж үзсээр үлдлээ. "Би арай зүүдлээгүй байгаа?" гэснээ өвдсөн хацраа илэн тэнэг хүн шиг доороо баахан дэвхцэн инээд алдав. Ер нь хорвоо дээр Хёнсон шиг жаргалтай хүн байсангүй.
*
Өдөржин кафе маш их ачаалалтай байсан тул залхуу Тэхён хүртэл ажиллав. Хэд хоног нээгээгүй учир үйлчлүүлэгчид гэнэт ингэж шавсан байж. Бүр оройн 6 цаг өнгөрч байсан ч захиалга дийлдэхгүй маш их ачаалалтай байхад кафены утсанд дуудлага ирсэнд жин хариулав. Тэгснээ "ойлголоо, түр хүлээгээрэй" гэснээ кафег тойруулан Хёнсоныг нүдээрээ хайв.
Жин: Хёнсон аа, чамтай утсаар ярья гэнээ *харилцуур өргөн харуулах*
Хёнсон үйлчлүүлэгчдээсээ уучлалт гуйгаад текний ард байх утасны хариулцуурыг авав. Энэ үеэр Тэхён ойролцоо меню арчаад зогсож байлаа
Хёнсон: байна уу? Кан Хёнсон байна.
...: Хёнсон аа /Жэжү аялага/ --ээж нь байна.
Хёнсон: өө, сайн сууж байсан уу? Яаж мэдэж залгаа вэ? *баярлах*
...: чиний захидал сая ирлээ. Сайн байгааг чинь мэдээд захианд тэмдэглэсэн утасруу залгаж хоолойг чинь сонсмоор санагдаад.
Хёнсон:... ёстой их санаж байна шүү *хошуугаа унжуулан эрхлэн ярина* --намайг санаж байна уу?
Түүнийг хэнтэйгээ ингэж нялуунаар яриад байгаа юм бол гээд Тэхён бага багаар ойртсоор бараг харилцуурынх нь дэргэд ирчихсэн чих тавьж байв. Тэгснээ эмэгтэй хүн байгаад нь баярлан инээд алдлаа.
...: саналгүй яахав. Охиндоо төрсөн өдрийн мэнд.
Хёнсон: өө, нээрээ миний төрсөн өдөр билүү? Ээжээ, баярлалаа, би өөрөө таг мартчихаж *инээмсэглэн ярьна*
Тэхён: ээж,-- төрсөн өдөр гэнээ? *бодол болох*
*
Орой кафег хаасны дараа цэврэлгээ хийх гэтэл Намжүүн ирснээ шүүр булаагаад авчихав.
Би: яагаад байгаа юм?
Намжүүн: чи өөр юм хий. *хог шүүрдэж эхлэх*
Тэгэхлээр нь ширээ арчих гээд алчуурлуу сарвайтал Гүүги булаагаад авчихлаа.
Би: яагаад байгаа юм бэ? *гайхах*
Гүүги: өөр юм хий. Хөөсөн мантуу минь *гэмгүй инээд*
Би: тэгвэл *эргэлдэх* --хогоо гаргаж хаяая даа...
Жин: би хог хаяна. Хүрээд үзээрэй. Би хог хаях дуртай. *гэнэт хаанас ч юм үсэрч гарч ирээд ууттай хог булаацалдах*
Жимин: надад цагаан шоколад хэрэгтэй байна. Хёнсон аа, яваад ирээч *инээмсэглэн толгойгоо цухуйлгах*
Би: ойлголоо...
Юнги: би хамт явья. Ганцаараа явах аюултай *хормогчоо тайлаад гарч ирэх*
*
Юнги ах бид 2 зүгээр л замын нэг сүпер маркетаас ганцхан ширхэг цагаан шоколад аваад буцаж явна.
Юнги: чи айдаггүй юм уу? Энд байхаас?
Би: буцчихвал болох зүйл илүү аймар санагдаад *ичингүйрэн доошоо харах*
Юнги: тийм үү?
Би: байгаа зүйлсээ алдмааргүй байна. тэгээд л...
Юнги: гэхдээ хэрвээ нэг удаа хэсэгхэн зуур холдсон ч гэсэн удалгүй бүр илүү жаргалтайгаар уулзах боломж байгаа гэвэл яах вэ?
Би: ммм-*удаан бодох* --тэгвэл хэсэгхэн зуур салаад явахад ч болох юм шиг. *инээд алдах*
Юнги: амархан бодолтой хүүхэд *толгой илэх* --төрсөн өдрийн мэнд.
Би: яаж мэдсэн юм? *гайхах* --үнэндээ би ч өөрөө мартчихсан байсан
Юнги: харин л дээ. *инээмсэглэх* -хурдан явцгаая. Нөгөө хэд хүлээж байгаа.
*
Бид 2 эргэн ирэх үед кафе хэдийнэ хаачихсан байлаа. Тэгээд 2 давхарлуу гартал бас л харанхуй байв. Гэсэн ч удалгүй өрөөнд гэрэл асахад бүгд цугарчихсан томоос том төрсөн өдрийн бялуу бас амттай хоол өрсөн баярын ширээ тойроод зогсож байлаа.
Жин: төрсөн өдрийн мэнд хүүхдээ *инээмсэглэх*
Гүүги: хөөсөн мантуу, хөгширч явна даа
Намжүүн: төрсөн өдрийн мэнд.
Жимин: хөөсөн мантуу ингээд 22 хүрч ахтайгаа нас чяцуу болж байна. баяр хүргье.
Тэхён: наашаа ирээд лаагаа үлээ *инээмсэглэх*
Тэднийг хараад баяралсандаа уйлж орхив. Дэндүү их жаргалтай байлаа.
Гүүги: гэнэт мэдсэн болохоор бэлэг бэлдэх зав гарсангүй. *инээмсэглэх*
Жин: тийм ээ, хэлж байхгүй. Эрт мэдсэн бол илүү их бэлдэх байсан юм.
Тэхён: юундаа уйлаав. Царай муутай харагдаж байна.
Би: үгүй дээ. Үнэхээр сайхан байна *нулимсаа арчих*
Бүгд л инээмсэглэн Гүүги Намжүүн 2 надад дундаасаа 7 хоног цэврэлгээнээс чөлөөлөх эрхийн бичиг гардуулав. Харин Жимин надад шоколад хийхийг заана гэж амлаад тогоочын малгай бэлэглэлээ. Жин ах шинэ гутал бэлэглэж, харин Юнги ах өөрийнхөө дуртай жижигхэн чихмэлийг дурсгав.
Тэхён харин бэлэг бэлдэж амжаагүй бололтой. Би түүнээс бэлэг авна байх гэж бодсон ч юм өгөөгүй болохоор нь жаахан урам хугарлаа.
Унтах цаг болж бүгд өрөө өрөөндөө орох үед Тэхён хажууд ирээд хоолойгоо засан их л мундаг хүн шиг гараа халаасандаа хийн зогсов.
Би: их баярлалаа. Өнөөдөр үнэхээр гоё төрсөн өдөр боллоо. *инээмсэглэх*
Тэхён: болж дээ *толгой дохин төв царайлах*
Би: би орж унтлаа. *өрөөрүүгээ алхах*
Тэхён: юу--*цамцны захнаас татах*
Би: аа-*хоолой боогдох* --яагаад байгаа юм бэ?
Тэхён: түр... түр уулзаатах. Нааш ир. *татсан чигээрээ чирэн явах*
Бидний ирсэн газар нь өмнө нь энэ байшинд ийм газар байдаг ч гэж мэдээгүй тийм газар байв. Миний өрөөний хажууханд байх том тагт. Зөвхөн Тэхёны өрөөний хананд байх нарынхан шатаар дамжин гарч ирэх боломжтой юм. Энд тэхён их гарч ирдэг бололтой, савладаг модон сандал, модон ширээ бас од хардаг дуран байв.
Би: хөөх...*алмайрах*
Тэхён: би эндээс од их хардаг юм. *дурангынхаа таглааг авах.*--өнөөдөр 8 сарын 23 гэхээр охины ордны эхний өдөр гэсэн үг.
Би: мм *толгой дохих*
Тэхён: даарч байна уу? *гадуур цамцаа надад нөмөргөх* --чамд харуулах юм байна. нааш ир. *гараас хөтлөн дурангынхаа урд аваачих* --- алив... *дурангаараа харах* --аа тэр байна. хар даа *надад дурангаар хар гэв*
Би дуранруу тонгойн харвал маш тод одыг голлуулсан байлаа.
Би: хөөхх
Тэхён: энэ одийг Спика гэдэг юм. Охины ордны хамгийн тод од. Гэхдээ байна аа. Спика ганцаараа биш. Хэрвээ ингээд харвал *дурангаа жаахан татах* --яг дэргэд нь өөр нэг од байгаа. Энэ 2 од хоорондоо дэндүү ойрхон болохоор нэг од мэт харагддаг юм. Тэгээд тэднийг Спика гэж нэрлэсэн. Эртний грекд бол энэ нь үүрдийн хайрыг илэрхийлдэг байсан.
Би: өөх, чи сайн мэдэх юм аа. үнэхээр 2 од байна. Спика гэнээ *алмайран харах*
*
Хёнсоныг Спика харан алмайрах зуур Тэхён халааснаасаа 2 давхар одний хэлбэр бүхий шигтгээтэй гинжин бугуйвч гаргаж ирээд Хёнсоны нүдний өмнө унжуулав.
Түүнийг харсан Хёнсон дурангаас холдон Тэхёны зүг цэхлэн зогслоо.
Тэхён: энэ бугуйвч. Чиний төрсөн өдрийн бэлэг. *зүүн гарт зүүж өгөх*
Хёнсон: хөөх, Спика байна. *бишрэн харах*
Тэхён: тийм ээ. Спика. Чи одооноос миний Спика. Нэг юм шиг. Үргэлж хамт байдаг Спика. Тийм болохоор-- *хайрын хайрцаар ширтэх*
Хёнсон: тийм болохоор? *шүлсээ залгих*
Тэхён: тийм болохоор миний на—най—найз охин болох уу? *ичсэндээ хацар нь улайх*
Хёнсон: тэгье *шуудхан билхүүсээр нь тэврэн аваад наалдаж орхив*
8 сарын намуухан орой. 99% ХАР ШОКОЛАД кафений ард талруугаа харсан тагтан дээр 2 аз жаргал бялхаж байлаа.
*
Дараа өдөр.
Жин: за хаалгаа түгжлээ. Өнөөдөр ч их ядарсан байна шүү *эвшээх*
Гүүги: энэ бороо хэзээ зогсох юм бол оо? *цонхоор харах*
Гадаа бороо яг л хувингаар цутгах шиг орж байлаа.
Би: харин л дээ...
Намжүүн: Юнги ах, Тэхён 2 шүхэргүй явсан. Одоо ч шалба норсон байх даа.
Жимин: норох ч яахав. Юнги ахын шинжилгээний хариу л гайгүй байгаасай.
Бүгд санаа зовсон байдлаар цонхны цаана асгарах бороог ширтэнэ. Өнөөдөр Юнги ахыг хагалгаанд оруулах талаар эмчтэй уулзаж шинжилгээ өгөхөөр явсан юм. Миний сонссоноор Юнги ах маш ховор өнчин тархины хавдартай бөгөөд хагалгаа хийлгээд ч эдгэрэх найдмар маш бага юм гэнэ. Гэхдээ Хэран гэж тэр эмэгтэй тэр хагалгаанд ороод амьд үлдэж одоо бүр цоо эрүүл болсон гэсэн учир Юнги ах ч бас зориглохоор шийдсэн юм.
Бүгд дээшээ унтаж амрахаар гарцгаалаа. Би л ганцаараа Тэхёныг хүлээн үлдэв. Гэтэл хаалгаар Юнги ах ороод ирлээ.
Юнги: Хёнсон аа, юу хийж байгаа юм?
Би: юу—тэр нөгөө *тэхён байхгүй ганцаараа исрэнд нь гайхах*
Юнги: Тэхён уу? *чөтгөр шиг* --чамд зайрмаг авна гээд дэлгүүр орчихоод ардаас чинь очьё гээд л үлдсэн. Энүүхэн гудамжны үзүүрт байгаа байх. Атаархмаар юм аа *инээсээр дээшээ гарах*
Миний нүүрэнд инээмсэглэл тодроно. Гартаа шүхэр шүүрч аваад кафены үүдэнд гарлаа. Бороо шаагиж гудамж хов хоосон. Инээмсэглэн гудамжны уруу алхахаар хөлөө зөөж ч амжаагүй байтал хэн нэгэн амыг нь дарав. Хүчтэй спиртийн үнэрнээс болж би удалгүй гартаа барьсан шүхрээ алдан ухаан балартан мэдээ алдагдаж эхэллээ.
Нүдээ хагасхан нээн харвал би жижиг тэрэний арын суудалд хүлээтэй хэвтэх бөгөөд цонхны дэргэдүүр зайрмаг барин инээмсэглэсэн Тэхён зөрөн өнгөрөв. "намайг авраач, Тэхён аа" дахин ухаан балартлаа.
*
Тэхён гартаа ууттай зайрмаг барьсаар кафеныхаа урд иртэл газарт унасан шүхэр олж харад тонгойн автал яг дэргэд нь Хёнсоны бугуйвч хэвтэж байв. Байдал бишдсэнийг мэдсэн Тэхён эргэн тойрноо харсан ч гудамжны цаашаа эргэх хар машины гэрэлнээс өөр юу ч байсангүй. Тэр гартаа бугуйвчыг тас атган өнөөх машины ардаас хамаг хурдаараа гүйсэн ч гудамжны үзүүрт ирэхэд тэр нь хэднийнээ төв замруу ороод олон машинууд дунд уусан алга болов. "болохгүй ээ, Хёнсон аа" гэж бороонд норсон нүүрээ шувтран газарт сөхрөн унав. "ингэж болохгүй шдээ" гэж аяархан хэлээд эвхрэн уйлан Тэхён бороон дунд үнэхээр өрөвдөлтэй харагдаж байлаа.
Яг энэ үеэр утсанд нь мэссэж ирэв. "анх уулзаж байсан газартаа дахиад нэг уулзья. Энэ бидний сүүлчийн уулзалт байх болно" гэсэн үгтэй мэссэж Хёнсоны дугаараас ирж. Энэ бол алтан шүдэт гэдгийг тэхён мэдэж байлаа.
Тэр босоод шууд замруу гүйн такси барихаар гараа өргөв. Царай сандрал, айдсаар дүүрэн ч аль болох хурдхан Хёнсоныг л олж авах гэсэн хүслээс өөр зүйл мэдрэгдсэнгүй. Бороон дунд такси олдохгүй дэлбэрэх шахаж байтал хөх өнгийн жижиг 2009 оны визз машин урд нь зогсов. Жолооч нь цонхоо доошлуулвал Хусог сууж байлаа.
Хусог: юу хийж байгаа юм? *гайхсан*
Тэхён: хурдан *машинд нь суух* --хурдхан Чоннам явья. Чонннамруу *хашхичих*
Хусог: би такси биш шд.
Тэхён: хурдлаач дээ *нүд нь улаанаараа эргэлдсэн*
Түүний байдал биш байгааг ойлгосон Хусог шуудхан машинаа хөдөлгөв.
*
Нүдээ нээх үед би нэгэн хуучин буйдан дээр хүлээтэй байв. Аманд минь даавуу чихснээс болж дуу ч гаргаж чадсангүй. Эргэн тойрноо харвал балгас гэмээр. Өмнө нь шатсан бололтой харласан мөрнүүд энд тэндгүй. Арай хийн өндийх үедээ өөдөөс минь хараад сандал дээр суучихсан инээж байгаа хүнийг олж харав.
Гадаа гялбах аянганы гэрэлт шүд нь гэрэлтэн, нүд нь яг галзуурсан нохойных шиг үзэгдэхэд би өөрийнхөө төлөө биш Тэхёны төлөө айж эхэллээ.
Алтан шүдэт: Хёнсон аа, сайхан амарсан уу? *инээмсэглэх*
*
Нэг жил хагасын дараа.
Жэжү арал.
Өвлийн улирал ирсэн Жэжү аралд 1 сард ч гэсэн тийм ч хүйтэн биш, энэ жил цас бараг ороогүй учир зарим газарт зүлэг хүртэл ногооноороо өвөлжив. Хүйтэнд адууны туурай элээнэ гээд өвөлдөө би морь нэг их унадаггүй учир зүгээр л явганаар арлаар тэнэн хоног өдрийг барж байлаа. Энэ урт, хүйтэн өвөл хэзээ дуусах юм бол? Тэхёнд тайруулж жижигхэн болсон үс маань одоо ургаад мөр давсан ба би ихэнхидээ ардаа боодог ч өнөөдөр салхины эрхэнд өгмөөр санагдсандаа задгай орхисон билээ. Үд дундын тэнгэрийг ширтэн далайн эрэг дагуулан барьсан далан дээр хөлөө жийн суунгаа ердийнхөөрөө бодолд автлаа. Энэ бодол намайг төсөөллийн ертөнцрүү чирэн явна.
"би Сөүлд 99% хар шоколадныхантай хамт байж байна. тэгтэл нэг тавьтаргүй үйлчлүүлэгч миний өгсөн халуун шоколадыг өөрийнхөө өвөр дээр асгачихаад намайг загнана. Жин ах, Юнги ах, Намжүүн, Гүүги 4 санаа зовсон байртай надруу харж, заалан дахь шуугианыг сонссон Юнги ах Жимин 2 гал тогооныхоо цонхоор шагайгаад л. Гэхдээ би маш чадварлаг болсон байх бөгөөд нөгөө үйлчлүүлэгчийг аятайхан аргалж дөнгөнө. Бусад маань надруу сайн байна гэсэн харцаар харж Тэхён надруу харан инээмсэглэнэ." ..
Энгийн л нэг өдөр. Гэхдээ л одоо миний амьдарч байгаа энэ хоосон ертөнцөөс хамаагүй илүү жаргалтай тэр энгийн л нэг өдөр миний хувьд хүршгүй хол санагдах болж ээ. Гарт минь гялтагнах Спикаг дүрсэлсэн бугуйвчруу харах төдий нулимс нүдэнд дүүрэн ирнэ.

99% ХАР ШОКОЛАД  (дууссан)Where stories live. Discover now