ГУРАВ: МИНИЙ ХЭЛСНЭЭР БАЙ!

7.7K 645 3
                                    

  Өрөөсөн тал нь тайрагдсан үсээ харан тольны өмнө хэсэг зогсов. "муу өөдгүй муухай аашт. Чамайг дээ" гэж бувтнасан ч гэрт нь толгой хорогдож байж яахав дээ. *санаа алдав* --нэгэнт ийм болсон хойно одоо яаая гэхэв. Гартаа барьсан хайчаараа нөгөө талын гэзгээ хайчиллаа.
Өглөө Тэхёныг каферуу бууж ирэх үед Жин эгч текний ард зогсчихсон утсаар захиалга авч,гүүги, намжүүн 2 ширээ сандалнуудаа цэгцэлж байлаа.
Гал тогооноос жижиг тогоотой хар шоколадны зуурмаг хутгасаар Юнги Жимин 2 ч бас гарч ирэв. Тэд бүгд яг Тэхёныг хүлээж байгаад үгссэн юм шиг цугларан нэг нэгэнрүүгээ харц чулуудана. Тэд урд талын урт үсээ хяргуулчихсан Тэхёнийг хараад бүгд нүүрэндээ инээмсэглэл тодруулав.
Юнги: хэлээ биз дээ? Дажгүй харагдаж байгаа биз дээ?
Жин эгч: яанөө, манай Тэхён чинь үсээ богиносговол ийм царайлаг байсан юм уу? *амаа даран айлгүйтэх*
Гүүги: юнги ах бид 2 мөрийгөө авлаа шүү *адтай инээх*
Тэхён: хөөе та нар! Хүний үсээр мөрий тавиа юу? *муухай харан уруулаа хазлах*
Намжүүн: чи өөрөө тэр Хөөсөн мантуугын үсийг яасан байлаа? Бас л арай дэнднээ. *инээдэ барьж ядах*
Тэхён: би тус л хүргэсэн *улайм цайм мэлзэх*
Юнги: гэхдээ сая харахад үнэхээр зохичихсон байна лээ.
Гүүги: нээрээ--- тэр хөөсөн мантуу гэнэт хөөрхөн болчихсон. *нүд нь бүлтэлзэх*
Жин эгч: чи бол хараад бараг танихгүй дээ. *инээд алдах* --
Тэхён: тэр ухаан муут яав л гэж *тоосон шинжгүй* --өглөөний цайгаа ууцгаая!! *чангаар*
Юнги: уухгүй ээ, сая Хёнсон бид нарт мёогтой шөл хийж өгсөн. Чинийх гал тогоонд байгаа. Ганцаараа ороод уу.
Тэхён: шөл өө? Бид нар хэзээдээ өглөөгүүр шөл уудаг болчихоов?
Жин эгч: хааяа ч гэсэн солонгос маягаар цайлах сайхан л юм билээ. Чи уухгүй бол боль доо. Би уучихна *инээд алдах* --Хёнсон, тэр охин харих зардлаа олох үртлээ энд байя гэсэн. Найз залуу нь хаячихсан гэдгийг ойлгосон болохоор энд үлдэх хүсэл алга гэж байна лээ.
Намжүүн: хөөрхий дөө
Гүүги: өрөвдмөөр л юм.
Юнги: би бол найз залуудаа эртхэн хаяягдсанд нь баярлаж байна. ийм сайн охин тийм өөдгүй залуугаас эртхэн салсан нь дээр.
Жимин: би Хёнсоны өмнөөс баяртай байгаа *инээмсэглэх*
Тэхён: юу вэ та нар? *гайхан харах*
Намжүүн: тэр хөөсөн мантуу хоол харин сайн хийдэг юм билээ *нүдээ ирмэх*
Гүүги: одоо нэрээр нь дууд л даа. Хёнсон гээд.
Түүнийг ингэж хэлж дуусаагүй байтал ажилчдын хувцас солих өрөөнөөс жижигхээн халимаг үстэй болчихсон, цагаан цамц, хар дэрвэгэр юбкан дээр хөөрхөн хээтэй ягаан хормогч зүүсэн охин гарч ирэв. Нүүрэндээ жаахан энгэсэн түрхэж уруулаа ягаанаар өнгөлсөн тэр охин үнэхээр хөөрхөн харгдсанд муухай аашт Тэхён хэсэг балмагдав.
Юнги: *жиминийг нудрах* --хар даа, хөшчихлөө
Жимин: муухай аашт. Дурлачихсан уу? *инээд алдах*
Тэр хөөрхөн охин өчигдөрхөн үсийг нь хяргаж шоглосон өнөөх Хёнсон болохыг Тэхён таньсан ч нүдээ салгаж чадсангүй. Ер нь нүдэндээ итгэсэнгүй. Тэр бүр тэс өөр хүн шиг харагдаж байлаа. Хачин бүрх малгай, түрийтэй гуталгүй, богино үс, юбкатай эгдүүтэй охин.
Жин эгч: хөөе, Ким техён наад амаа *шоолонгуй*
Үнэхээр Тэхёны ам нь ангайчихсан байж ээ. Өөрөө тэрийгээ анзаарангуутаа хурдхан амаа хаан урсах шахсан шүлсээ залгив.
Хёнсон: би зүгэр байна уу итгэлгүйхэн өрөөний голд ирээд хормойгоо барих*
Жин: ёстой хөөрхөн. *алга таших*
Юнги: ингээд намгийн мэлхий маань гүнж болдог юм байж ээ. *инээмсэглэх*
Жимин: ковбой байснаа тоомбой болчихов оо гэж. Заза, үзэх юм дууслаа, орж ажлаа хийе *гал тогооруугаа орох*
Жин эгч: хөөрхөн байна даа хөөрхөн байна. одоо ажилдаа орцгооё *Тэхёнруу шоолонгуй харах* --Тэхён аа, өнөөдөр төрсөн өдрийн хүлээн авалттай, чи ч гэсэн тусалвал сайнсан.
Тэхён: би яагаад?
Гүүги: амьдрал хэцүү байна шдээ. Бид нар хүчрэхгүй. Тэгээд ч энэ шинэ нөхрийг сургах хүн хэрэгтэй *Хёнсонруу заах*
Хёнсон: тусалж дэмжиж байгаарай*ёслох*
*
Үнэндээ Тэхёныг харах бүрт үснийхээ ардаас харамсан уур хүрч байлаа. Гэсэн ч харих зардал олох хүртэлээ энд байхаар шийдсэн тул хичээх хэрэгтэй. Гэхдээ Тэхён зөөгчийн хувцас өмсөөд гарч ирэхдээ өмнөхөөсөө тэс өөр харагдав. Үсээ тайруулснаас болоод нүүр нь бүтнээрээ харагдах бөгөөд цагаан цамц, хар жилекка, эрвээхий зангиа зүүгээд урт хормогч өмссөн нь яг л кинон дээр гардаг butler-шиг харагдуулж байлаа. Өөрлүү нь гөлрөн зогсох миний өмнө ирээд их л ихэмсэгээр хоолойгоо засав.
Тэхён: чи одоо ойлгож эхлээ биз. Манайх шоколадан бүтээгдхүүний кафе, би эзэн нь, Жин эгч, ах бол менежер. Харин Юнги ах ахлах патишиэр, жимин бол туслах нарийн боовчин. Би гүүги, Намжүүн ах бид 3 ихэнхидээ зөөгч хийдэг. Чи ч гэсэн тэрийг хийнэ. *үнэхээр ажил хэрэгч өнгөөр ярьна* --одоо сайн хараад ав. *үйлчлүүлэгчид кофе өгч байгаа намжүүнрүү заах* --Намжүүн ах. 24 настай. Өндөр, ухаалаг, сэтгэл татам инээмсэглэдэг учир дунд насны үйлчлүүлэгч эмэгтэйчүүд их дуртай. Намжүүн ахын хамгийн том давуу тал нь үйлчлүүлэгчдийг маш сайн хүндэлж чаддагч байгаа юм. Харин тэр *гүүгирүү заах* --сахилаггүй. Гэхдээ үнэхээр цоглог. Тэгээд зогсохгүй маш царайлаг. Зөвхөн түүнийг харах гэж манайхаар ахлах сургуулийн охин цувдаг юм. Би харин байнгийн үйлчлүүлэгч гэж байхгүй, хэрэгтэй үед л ажиллдаг. Чиний хийх зүйл маш амархан. Хараад сурч ав.
Тэр хаалгаар орж ирэх үйлчлүүлэгч 3 эмэгтэйг угтан авав. Үнэхээр найрсаг инээмсэглэн ширээнд суухад нь сандалыг нь татан өгөөд менюгээ маш сурамгай хэр нь урлагтайгаар тэдэнд өгнө. Энэ хугацаанд тэр үнэхээр сайхан инээмсэглэсээр л байлаа. Би хүртэл түүнийг сайхан ааштай хүн гэж хууртмаар тийм инээмсэглэл. Үйлчлүүлэгч эмэгтэйчүүд сүүлдээ Тэхёноос ичиж, улайж, улайм цайм хандархаж эхлэхэд тэрийг тоосн шинжгүй Тэхён инээмсэглэсээр л байлаа.
Энэ үеэр Жин эгч миний дэргэд ирээд зогсчихсон эрхий хурууныхаа хумсыг хазлан Тэхёнруу санаа зовсон байртай харж байснаа "сайн байгаа биз?. Энэ хүүхэд үнэхээр чадвартай шүү" гэлээ.
Би: энгийн үед байдгаасаа тэс өөр юм. *итгэлгүйхэн*
Жин эгч: энэ хүүхдийг битгий муугаар бодоорой. Уг нь цайлган амьтан. *нүдээ ирмэх* --одоо удахгүй үдэшлэг эхлэх болохоор Тэхёноос сайн суралцаад аваарай *инээмсэглэв*
*
Бага сургуулийн хүүхдүүдийн аймшигтай шуугиантай, замбараагүй, томоогүй үдэшлэг өрнөв. Юнгигийн хамаг ур чавдараа гарган хийсэн аврага том динозаврын хэвбэртэй шоколадан баримал хэлхэн хормын дотор алга болж, Намжүүн, Гүүги 2 хүүхдүүдийн арга эвийг олохдоо муу гэдэг нь батлагдлаа.
Би ч ялгаагүй, хүүхдүүд намайг тойрон дэггүйтэж, зарим нь "эмэгтэй юм байж эрэгтэй хүн шиг жижигхэн үстэй" гэж шоглож хүртэл үзэв. Жэжүдээ байсан бол золигнуудыг нэг сайн хашраах байсан ч даанч болохгүй юм даа. Харин Жин эгчид бүгд маш сайхан хандаж байлаа. Хамгийн гайхмаар нь Тэхён хүүхдүүдтэй хамт тоглож, инээлдэж, замбараагүйтлийг нь маш хөөрхөнөөр зохицуулан яг л бага сургуулийн сайхан ааштай багш шиг байв. Хүүхдүүд түүнээс бүр салахгүй наалдчихсан байлаа. Түүний хүүхдүүдтэй тоглон инээлдэж байгаа нь өөр үйлчлүүлэгчидтэй харьцдагаас нь бүр тэс өөр, чин сэтгэлийнх гэдэг нь харагдаж байсан юм.
Үдэшлэг орой 19 цагт дуусахад аймшигтай замбараагүй болсон кафедаа ядарч туйлдсан хэдэн хүмүүс үлдсэн ч тэр дунд Тэхён л харин зүв зүгээр байв. Харин ч бүр эрч хүчээр бялхаад сайхан ааштай болчихсон байлаа.
Тэхён: өнөөдөртөө цэврэлгээгээ хийчихээд амарцгааяяяя -*баясгалантайгаар*
Жин эгч: болох юм уу? *баярлах*
Намжүүн: сайхан даа – жаахан ядарчихаад байлаа.
Гүүги: тэгвэл эрт дууссанаа тэмдэглээд хэдүүлээ жаахан ууцгаах уу?
Жимин: чиний амнаас ганц удаа зөв санаа гарлаа
Тэхён: болж байна. мах ч идэцгээе. Би дайлнаа *инээд алдах*
*
Цэврэлгээ дуусаад кафедаа цугларав. Бидний урд дүүрэн мах, хайруулын тавга, амттай ногоонууд. Бас зөндөө их архи. Юнги, Намжүүн, Гүүги, Жимин, Тэхён бас би.
Тэхён: менежер хаачив *жинийг хэлж байна*
Гүүги: мэдэхгүй ээ. *мөрөө хавчих*
Жимин: хурдан эхэлмээр байхад яачихваа--*гонсгор царай*
Тэхён: хөөе ухаан муутаа *хажуудаа сууж байсан намайг ёврох*
Би: яасан?
Тэхён: яваад олоод ир. *тушаангуй*
Би: зөө *дуртай дургүй босох*
3 давхарт байх Жин ах, жин эгч хэн нь амьдардаг нь үл мэдэгдэх өрөөний үүдэнд очлоо. Хүрэн өнгийн модон хаалгыг эхлээд зөөлөн тогшсон ч хариу байсангүй. Дахиад тогшлоо.
"жин—менежер ээ" гэж дуудсан ч хариу байсангүй. Хаалгыг нь түлхээд үзвэл онгорхой байна. хаалгыг жаахан онгойлгоод толгойгоо цухуйлгавал өрөөнд хүн алга. Харин орон дээр түрүүхэн Жин эгчийн өмсөж байсан даашинз, гутал 2 харагдав. Дотогш орвол минийхийг бодвол хамаагүй том, их цэвэрхэн өрөө. Гэнэт өрөөний угаалгын өрөөнөөс хагас нүцгэн /дээгүүрээ шалдан/ --хиймэл үс нь далийчихсан, эрэгтэй өмдтэй, нүүрний будгаа арилгачихсан Жин эгч, эсвэл ах гараад ирэв. Би гайхсандаа тэр дороо хөшиж орхилоо.
Жин эгч/ах: хөөе, хүний өрөөнд юу хийж байгаа юм? *тоосон шинжгүй*
Би: харин нөгөө--- эгчээ, бишээ ахаа—Тэхён дуудчих гээд *самгардах*
Жин эгч/ах: *инээмсэглэх* --гайхсан уу? Битгий буруугаар ойлгоорой *хиймэл үсээ авах* --би үнэндээ эрэгтэй хүн.
Би: үгүй ээ, -- гэхдээ яагаад-
Жин: тайлбар сонсмоор байна уу? *шүүгээнээсээ эрэгтэй цамц гаргаж ирээд өмсөх* --би 8 хүүтэй айлын хамгийн бага нь. Ээж маань охин хүүхэд дэндүү их хүссэнээсээ болоод намайг дандаа эмэгтэй хувцас өмсүүлж, үс зүүдэг байсан юм. Яахав тэр нь одоо миний хувьд хобби болчихсон гэхүү дээ? Аа битгий буруугаар ойлгоорой. Би эмэгтэй хүн сонирхдог. Тэгээд ч найз бүсгүйтэй. *нүдээ ирмэх*
Би: тийм байх нь ээ. Би таныг ихэр юм болов уу гэж бодсон. *үсээ илэх*
Жин: гэхдээ эмэгтэй би ч гэсэн дажгүй л байгаа биз дээ. Явцгаая *мөрөөр тэврээд өрөөнөөс гарах*
Жин ах намайг мөрөөр минь тэвэрсээр нөгөө хэд дээр очиход тэд нар хүлээж тэсэлгүй эхэлчихсэн байлаа.
Тэхён бас ямар засал нь буруу өрөгдчихөв гэдэг шиг надруу муухай харан угтав.
Жин: эхэлчихээ юу? золигнууд чинь.
Гүүги: та яасан баригдчихсан уу? *инээх*
Жин: аанхаа. Уг нь дахиад жаахан тоглож, толгойг нь эргүүлэх байсан юм. *миний толгойг илэх*
Би: хэдий хүрж байж надад хэлэх байсан юм? *хошуугаа унжуулан ширээнд суув*
Юнги: чи их гайхсан уу? Энд ер нь энгийн хүн байхгүй дээ. Чи мэдээд эхэлбэл.
Би: яагаад? *гайхах*
Тэхён: суугаач. Зогсоод байлгүй *зандрах*
Би: за. *гялс суух*
Ширээний хойморт Тэхён, зүүн талд нь Жимин, гүүги, намжүүн. Нөгөө талд нь би, Юнги, Жин эгэсн дараалалаар сууцгаасан байв.
Юнги: чи мэдмээр байна уу? *ёжтой инээх*
Жин: гайхна даа -*инээсээр*
Гүүги: дараа нь надаас айхгүй гэж амла! *чухал төрх*
Би: би та нарын тухай мэдмээр байна. та нар намайг хангалттай мэднэ шдээ *инээх*
Юнги: *мөрөөр тэврэх* --тэгэхээр байна аа. *жиминрүү заах* --энэ хүүхэд уг нь маш баян айлын өв залгамжлагч. Гэхдээ ээж аавынхаа дарамтнаас болоод гэрээсээ зугатаачихсан.
Жимин: манайх аймар баян *инээх*
Юнги: харин тэр *намжүүнрүү заах* --уг нь кино од болох гэж байсан юм. Даанч хөөрхий муу хүмүүстэй таараад хүчээр шахам насанд хүрэгчдийн кинонд тоглодог байсан.
Намжүүн: тэрийг яах гэж яриад байгаа юм бэ *ичсэн байдалтай*
Би амаа дарав. Үнэхээр энэ хүн тийм кинонд гэж үү?
Юнги үргэлжлүүлэн ярих: харин Гүүги. Гэмгүй энэ жаал танхай эдгээд байсан юм. Аав нь маш том бүлгийн толгойлогч. Энэ өөрөө аймар танхай. Манай жин ах бол заримдаа Жин эгч болж хувирдаг эсрэг хувцаслагч гэдгийг нь ойлгосон уу? Нээрээ---*инээдээ барьж ядах*
Жимин: тэрийг ярихгүй биз дээ? Битгий ярь л даа *сандрах*
Жин: ярьчих аа, хөгжилтэй шдээ. *инээх*
Юнги: Жимин анх энд ирээд Жин эгчид дурлаад захидал хүртэл бичээд, нэг удаа бүр үнсэж байсан. анхны үнсэлт нь
Бүгд нэрх хийтэл инээлдэв.
Жимин: боль л доо. Ичиж үхмээр юм *нүр нь улайн доошоо харах*
Юнги: хөгжилтэй байгаа биз дээ?
Би: тийм ээ, үнэхээр.
Юнги: би—би бол яахав. Энэ залуу намайг аварсан юм. Ер нь энд байгаа бүх хүнийг энэ залуу аварсан юм даа. *техёнруу заах*
Бүгд л Тэхёнруу талархсан харцаар харцгаахад би ч бас авруулсан гэдгээ санав.
Тэхён харин бага зэрэг ичсэн байртай ууж байсан пивондоо хахах шахсанаа ширээн дээр тавиад "ДЭМИЙ ДАЛАЙ ЮМ ЯРИХАА БОЛИОД ХООЛОО ИДЭЦГЭЭ Л ДЭЭ" гэж шал худлаа зандчив.
Хараад байхад энэ муухай аашт ёдор зангаа л засчихвал уг нь дажгүй ч юм шиг.
*
Бүгд ууж, идсээр шөнийн 12 хүргэв. Тэднийг унтахаар өрөө өрөөндөө орсны дараа Юнги ах, Тэхён бид 3 кафед үлдсэн байлаа.
Би: би хогоо хаячихаад ирье. *ууттай хог барин үүдрүү алхах*
Юнги: бид 2 ч бас туслья. Зөндөө их хог байсан биз дээ. Эхлээд гарч бай. Араас чинь очьё.
Би: заа -*инээмсэглээд гарах*
Гадаа харанхуй ч гудамжны гэрэл үнэхээр сайн тусаж, бас манай кафенэий цонхоор тодоос тод гэрэл тусдаг учир айх юм байсангүй. Кафений хажуу жижиг гудманд байх хогын цэгрүү 2 ууттай хогоо хаячихаад буцаад алхах үед нүдний өмнө хэн нэгэн зогсож байлаа. Хэн нэгэн ч гэж. Миний найз залуу Хусог. Түүнийг хараад би эхэндээ самгардан, өнөөх гомдчихсон байсан сэтгэл дахин сэдрэв.
*
Юнги Тэхён 2 ууттай хогоо аван гартал кафений үүдэнд зогсох залуу, бас Хёнсонийг харав. Хёнсон үнэхээр гомдсон харцаар өнөөх залууг харж харин нөгөө залуу хэлэх үгээ бодон дотроо шаналсан харагдана.
Хусог: Хёнсон аа, би—
Хёнсон: Хусог аа. чи намайг яаж олоов?
Хусог: яаж ийгээд л—
Хёнсон: надад чамайг олох үнэхээр хэцүү байсан. харин чи их амархан олоод иржээ. *хоолой нь зангирах*
Хусог: би тайлбарлаж чадна. Миний тайлбарыг сонсооч
Хёнсон: надтай болзоно. Сөүлийн гудмаар хөтлөлцөж алхана гэсэн яасан? Үзүүлэх харуулах юм тийм их, ингэж л зугаална, тэгж ч амттай юм иднэ. -*амьсгал авахгүй угсруулах ярих* --тэр болгон чинь яасан!!!
Хусог: тэр—
Тэхён: хөөе. КАН ХЁНСОН. *ууттай хогоо газарт хаяад Хёнсоны гараас чирэн шууд цаашаа явав*
Юнги: Тэхён аа—
Хусог: Хёнсон---
*
Тэхён намайг чирсээр нэг мэдсэн мухар гудамжинд ирчихсэн байв. Тэр гудманд нь тусах гэрэл үнэхээр бүдэгхэн бас нэг л жихүүдэс төрмөөр. Нэг л танихгүй газар ирсэн мэт Тэхёны царай ч гэсэн бага зэрэг барайсан харагдана. Гэсэн ч тэр миний гараас тас атгасан хэвээрээ байгаа нь намайг айлгахгүй гэсэндээ гэж санагдав.
Би: хаана ирчихвээ-*сулхан дуугарах*
Тэхён: хэн мэддэг юм. Чи яасан гэж тэр муу өөдгүй амьтантай юм яриад байгаа юм *гэнэт эргэж хараад уурлаж эхлэх*
Би: тэр—
Тэхён: чи ёстой ухаан муутай юм аа. өөр хүүхэнтэй явж байсан биз дээ *өндөр дуугаар*
Би: тэгээд намайг яа гээв. Миний хайж ирсэн залуу мөн нь мөн л юм чинь. Тэгээд ч – миний анхны хайр. Юу ч ярихгүй байх нь харин хачин биш үү? *биеэ өмөөрөх*
Тэхён: сайн юм болж дээ. ОДОО ТЭГЭЭД ТЭРЭНРҮҮГЭЭ ЯВААД ОЧООД ЮМАА ЯРИАЧ ЧИ!!
Би: чадахгүй эгж бодоо юу. оччихьё. *цаашаа эргэх*
Гэсэн ч миний гарыг атгасан байсан Тэхёны гар намайг тавьсангүй.
Би: тавиач. Явж юм ярь гээ биз дээ. Очиж жаахан буу халж байгаад ирье. *муухай харах*
Тэр энэ удаа харин жинхэнээсээ уурлах шиг болов. Нүд нь улаанаараа эргэлдэх шиг болсноо намайг төмөр хашааруу хүчтэй нь аргагүй түлхээд 2 гараараа хаан зогслоо. "Би бол чиний амьдарч байгаа байрны эзэн. Дээхэн үед бол энэ нь эзэн боолын харилцаа байх байсан юм. Тэгэхээр юу гэсэн үг вэ? миний үгнээс зөрөхөө болиод хэлснээр байхгүй бол шийтгэнэ гэж мэдээрэй" гэж шивэгнэх хоолойгоор хэлчихээд надруу харсан харц аймшигтай ширүүн хэрнээ нүд бурууламгүй байсанд би айх биш харин ч догдолж байлаа. "дахиад тэрэнтэй уулзаж, ярьж болохгүй. Мэдэв үү" гэхэд нь би шүлсээ залгин бүлтэлзсээр толгой дохив. Тэхён бах нь ханасан байртай "сайн байна" гэснээ нэг л хорноор мушилзаад нөгөө гудамжнаас гарахаар алхаж эхлэв. Би харин байсан газраа хөдөлгөөнгүй зогссоор. Тэр бараг 10 алхсныхаа дараа эргэж харснаа гараа даллан дуудав. "юугаа хийгээд байгаа юм? Харьцгаая". Инээмсэглэж байна. яг л сахиусан тэнгэр шиг.
*
Тэхён бид 2 кафедаа эргэж ирэхэд Юнги биднийг хүлээгээд сууж байв. Их л санаа нь зовсон байртай харагдах Юнги биднийг орны дараа кафенийхаа хаалгыг түгжив.
Юнги: хааччихаад ирэв ээ? *ээлжлүүлэн харах*
Тэхён: хаачсан ч үгүй. Би унтлаа *шатруу алхах*
Юнги түүнрүү харж байснаа надруу инээмсэглэв.
Би: санааг тань зовоосон бол уучлаарай...
Юнги: зүгээр дээ. Зүгээр байгаа бол боллоо. *толгой илэх* --чи Сөүлээр болзмоор байна уу? Би чамайг дагуулаад тэр болзоонуудад чинь явья. Саяны найз залуутай аааа—бишээ. Хуучин найз залуутайгаа болзоно гэсэн бүх газруудаар чинь хамтдаа явцгаая. Энэ амралтын өдрөөр *эелдэг инээмсэглэл*
Түүний үгийн сонссон Тэхён шатан дээр зогтусав.
Би: тэгж болно гэж үү? *итгэлгүйхэн*
Юнги: яахав. Би тэр залууг чинь орлож чадахгүй л байх. Гэхдээ би нэлээн дажгүй залуу шд.
Би: гэхдээ надад мөнгө байхгүй *урвайх*
Юнги: яахав. Тэр ганц өдөр би чиний найз залуу болоод өгье. Болж байна уу? *нүүрээ ойртуулан инээмсэглэх*
Тэхён: ямар—юун болзоо. Энэ амралтын өдрүүдээр ажилтай биз дээ*санаанаасаа зохиох*
Юнги: ямар ажил? Байхгүй шд. Амралтын өдөр амардаг юм. *мэлзэх*
Тэхён: тэгвэл би—би ч гэсэн явна. *хүүхэд шиг хошуугаа унжуулах*
Юнги: нээрээ юу? болж байна. *миний мөрөөр тэврэх* --тэгвэл гурвуулаа болзоонд явцгаая. Чи ч азтай юм аа. ийм царайлаг 2н хоёр найз залуутай.
Тэхён: Юун найз залуу *муухай харах* --наадхаа яах гээд тэврээд байдын. Хөдөөний зан нь халдчихна. Холдооч--*Юнгиг надаас холдуулах*
Яахав. Муухай аашт жаахан тиймхэн ч гэсэн Сөүлтэй танилцах боломж гарах нь. Бас цагаан ханхүү, Юнги ч хамт явах юм чинь. Амралтын өдөр гоё болох байх.
Би: тэгвэл болзоцгоох уу? *инээмсэглэх*  

99% ХАР ШОКОЛАД  (дууссан)Where stories live. Discover now