ЗУРГАА: БИ ТЭХЁНД САЙН БОЛЧИХСОН ЮМ ШИГ БАЙНА.

6.7K 595 4
                                    

  Юнги: үнэндээ би Хэрантай уулзсан.
Бүгд ам нь ангайв. Харин Жин ах хурдхан шиг кафегаа дотроос нь түгжээд "хаалттай" гэсэн бичиг эргүүллээ. Надаас бусад нь бүгд л ямар нэгэн маш чухал зүйл сонссон мэт болцгоож Тэхён шатаар буцан уруудав.
Намжүүн: нээрээ яриад байгаа юм уу?
Жимин: ахаа *хормогчоо тайлаад гарч ирэв*
Юнги: аанхаа. *инээмсэглэх* --би үхээгүй гэж хэлсэн биз дээ.
Юнги ахыг ширээнд суухад бүгд л яриаг нь чагнах гэсэн мэт чимээгүйхэн сандал татан сууцгааж кафед зөвхөн хөнгөн хөгжмийн дуу л үлдэв. Би ч гэсэн суух гэснээ болиод гал тогооноос бүх хүмүүст уух зүйл авчирж өгөхөд бүгд л "баярлалаа" гэцгээв..
Юнги: хагалгаа нь амжилттай болсон юм байна. америкт 3 жил эмчилгээ хийлгээд ирсэн. Одоо бол цоо эрүүл. *инээмсэглэх нь яагаад ч юм гунигтай* --гэхдээ.
Тэхён: гэхдээ? *амруу нь орчих шахна*
Бүгд л шүлсээ залгих мэт анир чимээгүй хэдэн хором ноёллоо.
Юнги: хавдрыг нь авах хагалгаанаас болоод ой санамжаа алдчихсан гэж байна. энэ эрсдэл бүх өвчтөнгүүдэд байдаг ч тэр бүх тохиодоггүй. 100-аас 3т л тохиодог.
Намжүүн: ахаа—
Юнги: би зүгээр дээ. Намайг танихгүй байсан ч яахав. Үхсэн гэж бодож амьдарч байснаас намайг танихгүй ч гэсэн амьд байгааг нь хараад баяртай байна. одоо хамаагүй дээрдчихлээ *санаа алдан инээмсэглэх*
Жин: чи—чи тэгээд яах юм? Хэран амьд байгаа юм бол чи?
Юнги: би бодож байгаа. Өчигдөр сайн амарч чадсангүй. Өнөөдөр жаахан амарч болох уу? *тэхёноос асуух*
Тэхён: тэг дээ. *толгой дохих*
Юу болоод өнгөрсөнг би хувьдаа ойлгоогүй ч бүгд бага зэрэг баярласан хэрнээ бага зэрэг гунигтай, санаа зовсон харагдсан юм.
*
Хэдэн өдрийн дараа
Намайг ширээ янзалж байтал Тэхён хажууд ирээд хамт янзалж эхлэв. Би түүнийг хажууд ирэнгүүт сандран биеэ барьж эхэллээ. Эртээдээс хойш Тэхёнийг надад ойрхон ирэх бүрт цээж нэг л сонин болж бие хөшөөд байдаг болчихсон юм.
Юнги ах гал тогооноос үнэхээр сандарсан байртай гүйн гарч ирэв. Кафе хаах цаг дөхсөн тул бүгд цэврэлгээгээ эхэлчихсэн үйлчлүүлэгч байхгүй байв. Жин ах түүний сандарсан байдлыг гайхан харахад Юнги "баларсаан" гэж их л сүртэй хэлэв. Ардаас нь Жимин ч бас сандарсан гүйн гарж ирлээ.
Тэхён: яасан бэ? *сандал ширээ янзалж байснаа зогсох*
Юнги: дуусчихсан... дуусчихсан.....
Жимин: юу ч үлдсэнгүй. Одоо яах вэ?
Жин: юу? *гайхах*
Гүүги: арай? *итгэж ядах* --за арай ч дээ
Юнги: үнэхээр дуусчихсаан. *нүд нь бүлтэлзэх*
Тэхён: тоглоод байна уу? Одоо тэгээд яах юм? *ууртай*
Намжүүн: явах л хэрэгтэй дээ. Тэгээд хэн явах юм? *үнэхээр явахыг хүсэхгүй байна гэдэг царай*
Би: юу болоод байгаа юм бэ? *жин ахаас асуух*
Жин: шоколад. Шоколад дуусчихаж. *үнэхээр зовсон царай*
Би: тэгээд очоод явчихвал болоо юм бишүү? Яагаад ингэж сүр бадраагаад байгаа юм?
Жин: чи явах юм уу? *гэнэт санаа төрсөн төрх* --үнэхээр Хёнсоныг вуулбал ямар вэ? *нүд нь гэрэлтэх*
Тэхён: бодоод байсан чинь--- наадах чинь эмэгтэй биз дээ?
Гүүги: аврагч. Бидний аврагч *сөгдөн мөргөх*
Би юу болоод байгааг ойлгосонгүй. Гэхдээ үнэхээр надаас өөр явах хүн байхгүй бололтой. Явахаас.
*
Намжүүн жолоо барин би хажууд нь суулаа. Жижиг оврын ачааны цагаан машинаар явсаар нэгэн 24 цагын дэлгүүрийн үүдэнд ирсэн нь бүх төрлийн шоколадны материал, ховор шоколад зардаг хэрнээ хүний хөлөөс зайдуу, хуучирсан ноорхой дэлгүүр байлаа. Намжүүн машинаа дэлгүүрийн замын эсрэг талд зогсоов. Тэгээд надруу яг л дэлхийг аврах сүүлийн найдварлуу харж байгаа юм шиг харснаа "чи л чадна" гэж хэлээд гараа атган зоригжуулав. Би машинаас буугаад гүн амьсгал аваад нөгөө дэлгүүрийн зүг алхлаа.
Хаалгаар нь орвол бага зэрэг том биетэй эмэгтэй цаашаа хараад суучихсан шоколаднуудыг тавиуруудад өрж, өөр нэг эмэгтэй нүүрээ сэтгүүлээр халхалчихсан кассны ард сууж, дахиад нэг эмэгтэй хананд шинэ сурталчилгааны самбар хадаж байлаа.
Би: сайн байна уу? 99% хар шоколадаас явууллаа. Байнга авдагаа авья. *маш эелдэгээр*
Нөгөө эмэгтэйчүүд нэгэн дуугаар маш жаргалтайгаар ингэж хэлцгээв. "99% ХАР ШОКОЛАД ГЭНЭЭ!!!!". Тэдний хоолойнд ямар ч эмэгтэйлэг чанар байсангүй. Нүүрээ хаасан сэтгүүлээ доош тавьж, эргэн харах тэр хүмүүс дунд жинхэнэ эмэгтэй ганц ч байсангүй. Бүгдээрээ тарчигхан сахалтай, үнэхээр царай муутай дээрээ дарвайтлаа будсан эрчүүд байв. Би шууд шоконд орон хойшоо нэг алхам ухархад тэд намайг хараад ихэд гонсойсон харагдав.
Касс: юу вэ? Энэ эмэгтэй хүн үү?
Зарлал хадагч: манай Жин ах хаана байна? *маягтайгаар гүйж гараад эргэн тойрноо харах*
Бараа өрөгч: миний намжүүн хаана байна. *надруу муухай харах*
Яагаад тэд нарыг ийшээ ирэхгүй гэж тэгж үхэж хатаад байсныг одоо л ойлголоо. Тэдний ярианаас бол энэ дэлгүүр нь солонгостоо л хамгийн сайн шоколад, болон шоколадны туслах бүтээгдхүүн зардаг дэлгүүр бөгөөд 99% ХАР ШОКОЛАД эндээс материалаа татдаг болоод 3 жилийн нүүр үзсэн гэнэ. Бас мэдээж тэд "ах нар" гэж дууддаг 99% хар шоколадынхантай маш дотно гэцгээв. Тэхён ахыг бүр хар багаас нь мэддэг, харин Жин ахыг бараг өөрсдөө өсгөсөн маягын юм ярьцгаав. Би тэднийхээс бүтэн 4 хайрцаг материал аваад машинруугаа ганцаараа яаж ийгээд зөөлөө. Намжүүн яасан ч машинаасаа буухгүй гээд нуугдчихсан учир өөр арга байсангүй. Бас тэр эмэгтэй ах нар надад Тэхёныг сайн харж хандахыг дахин дахин захив. Нөгөө хэд л айгаад байгаагаас муу хүмүүс биш юм шиг байлаа.
*
Кафедаа эргэн ирэхэд нөгөөдүүл чинь бүр дайнаас эсэн мэнд ирж байгаа хүмүүс шиг л сүр дуулиантай угтан авав. Бөөн баяр болцгоож байлаа.
Би: тэр эмэгтэй ах нар та нарт уг нь их сайн юм билээ.
Тэхён: хүний хувьд тэд нар сайн хүмүүс. Харин эгч нарын хувьд бол *биеэ сэгсчих* --бодмооргүй байна аа.
Жин: бурхан минь. *толгойгоо сэгсрэх*
Юнги: за тэгээд өнөөдөр унтахгүй байхдаа бэлэн үү та нар? *зоримог*
Гүүги: би бэлэн биш. Явж унтлаа *зугатаах гэж оролдох*
Жимин: хөөе. *цамцных нь захнаас татан авах* --тэгж ярихгүй шүү.
Намжүүн: за яахвээ. Хийцгээе
Бид бүгд шоколадны хөрөнгө бэлтгэх ажилдаа орцгоолоо. Бүтэн шөнийн туршид бид какао, сүү, ванил зэргийг янзан бүрээр хольж хутгах ажил хийцгээв. Заримдаа уйдхаараа нэг нэгнийхээ нүүрэнд хайлсан шоколад наан тоглож, хүнсний гурил нэг нэгэнрүүгээ цацна. Үүрийн 4 цаг болоход гүүги гал тогооны шалан дээр эвхрээд унтчихав. Намжүүн ч ялгаагүй нэг мэдсэн гүүгигийн хажуугаар хэвтчихсэн байлаа. Харин Юнги, Жимин 2 ухаан жолоогүй ажлаа үргэлжлүүлсээр. Жин ах өглөө хэрэг болох Жимснүүдийг хөшиглөн бэлдэх зуур би 99% хар шоколадны бэлэг тэмдэг болсон цэвэр хар шоколадыг хайлуулан хутгаад зогсож байлаа. Анх удаа учраас бага зэрэг айж байсан ч түлэхгүйн тулд хамаг байлгаараа чангаар хутгаж байтал гэнэт Тэхён миний ард ирж зогсоод 2 гарыг минь барьж аван нөгөө хутгаж байсан гарыг минь өөрийнхөөрөө удирдаж эхлэв.
Тэхён: ингэж чанга хутгаад байвал дотроо булцуу үүсч магадгүй. Аль болох тайван, жигд хутгах хэрэгтэй. Ингээд
Түүний яриа, чихрүү үлээх амьсгал нь миний хамаг биеийг хөшөөж орхилоо.
Би: аа--- з-за *ээрч муурах*
Тэхён: болчихож. Одоо хөлдөөцгөөе *миний гарыг тавин холдох*
Би: ойлголоо.
Шоколадаа тавцан дээр жигд тараагаад хөлдөөгчинд хийхээр явлаа. Кафений гал тогоонд бүтээгдхүүн хөлдөөх томхон хөргөх өрөө байдаг бөгөөд тийшээ орох үед Тэхён ч бас гартаа тавцантай шоколад барин дагав.
*
Тэр 2г хөлдөөгчрүү орох үед хаалгыг хаахгүй тээглэж байх ёстой байсан сандлыг Жин өндөр газраас юм авахдаа ашиглахын тулд аваад цааш яввчихаж хаалга хаагдаж орхив.
*
Би тавцантайгаа зориулалтын шургуулганд хийгээд эргэхэд Тэхён ч бас хийгээд эргэж байв. Хаалгаар гарах гээд бариулаас нь түлхтэл харин онгойсонгүй.
Би: үгүй-- *гайхах*
Тэхён: яасан бэ *ард ирчихсэн*
Би: онгойдоггүй ээ.
Тэхён: яасан гэнээ? *өөрөө оролдож үзэх* --юу вэ? Түгжигдчихсэн юм уу? *гайхах*
Би: түгжигдэх гэнээ *сулхан дуугарах*
Тэхён: хөөе, онгойлогоорой *хаалга балбах*
*
Гадаа дотроосоо агаар байтугай дуу нэвтрэхгүй зориулалтаар хийсэн хөлдөөгчий хаалгыг нүдэх чимээг хэн ч сонссонгүй. Сэрүүн байгаа 3 урд урдах ажлаа хийсээр
*
Тэхён бид 2 хөлдөөгчний ханыг налан сууцгаана. Бага зэрэг хүйтэн ч гэсэн арай ч хүн осгочихоор хүйтэн биш нь яаамай гэж бодон биеэ үрнэ. Бас хажууд Тэхён ийм ойрхон, 2уулахнаа байгаа нь намайг үг ч дуугарах зориггүй болгочих шиг.
Тэхён: даарч байна уу?
Би: жаахан л *инээмсэглэнгээ аядах* --чи?
Тэхён: үгүй ээ. *худлаа жүжиглэх*
Бид 2 бараг 30 минут суулаа. Одоо үнэхээр хүйтэн санагдаж байна. бараг л хөлдчихмөөр. Би хамаг байдгаараа өвдгөө тэврэн, биеэ хураана. Амнаас хүртэл цагаан уур гарч хамаг бие хүйт дааж байлаа.
Гэнэтхэн Тэхён надад өөрийнхөө өмсчихсөн байсан бэлтгэлийн цамцаа нөмөргөв. Өөрийнх нь хацар, хамар нь улайж уруул нь хөхөрсөн хэрнээ яагаа ч үгүй юм шиг жүжиглэж байлаа.
Би: хэрэггүй ээ... *найтайх*
Тэхён: ухаан муутай болхоороо хурдан даарах юм аа. *тэнэг инээх*
Би: даарахад ухаан муутай байх ямар хамаатай юм? * ирүү тачигнан чичрэх хэрнээ хэрүүл хийн цорволзох*
Тэхён: хөлдлөө шдээ чи.. *санаа алдах* --алив нааш ир. *намайг угз татаад өөрийнхөө урд аваад ирэв*
Яг одоо тэр намайг ардаас тэврээд би харин байдгаараа хөшсөн байдалтай сууцгааж байна. хичнээн хөлдөөгчинд байгаа ч тэр үнэхээр дулаахан байлаа. Харин би тачигнатал чичрэх дээрээ сандран биеэ барина.
Тэхён: чи хүний бие хэдэн хэм байдгийг мэдэх үү?
Түүний хоолой яг чихний ардаас баргил хэрнээ зөөлөн сонсогдоход хамаг биений шар үс босох шиг болов.
Би: мэдэхгүй ээ... *сулхан*
Тэхён: 37 хэм. 37 хэм шоколад хайлуулахад хангалттай хүрэлцээтэй. Бид 2 шоколад л хөлдөөх зориулалттай хөргөгчинд байна. битгий ай. Хөлдөөд үхчихгүй. Тэгээд ч удахгүй нөгөө хэд хаалга онгойлгоно.
Тэр намайг айж байна гэж бодоод тайвшируулах гэж оролдож байгаа бололтой. Би түүний энэ сэтгэлд нь баярласандаа бас биеийнх нь дулаанд бүлээцсэндээ инээмсэглэлээ. Зүгээр л баяртай байгаа болохоороо инээсэн ч байж магадгүй юм.
*
Юнги Жимин 2 тавиуртай шоколадны бялуунуудаа хөлдөөхөөр хөргөгчнийхөө хаалгыг онгойлоготол үүдэн хавьд нь нэг нэгэндээ байдгаараа наалдаад унтчихсан Тэхён, Хёнсон 2г олж харав. Тэхён Хёнсоныг яг л хэзээ ч тавихгүй юм шиг ардаас нь тэвэрч харин Хёнсон түүний тэвэрсэн гарнаас нь зөөлхөн атгажээ. Царай нь үнэхээр амгалан харагдах тэр 2т даарсан шинж огт байсангүй.
*
Энэ явдлаас хойш 2 өдөр халуурч хэвтэв. Би ч тэр Тэхён ч тэр. Хэн хэн нь орноосоо босч чадахааргүй болтлоо халуурлаа.
Жин эгч намайг асарч, эм тан өгч, харин бусад маань халуун уух зүйл, амин дэмтэй жимс, амттан зөөгөөд л 2 өдөр ёстой эрхэлж өгөв.
3 дахь өдрөө арай гэж гайгүй болоод орноосоо бослоо. Үүр дөнгөж хаяарч байсан учир /6 цаг өнгөрч байгаа/ хонгилд бүүдгэрхэн гэрэл тусна. 2 өдөр өвдөж зовоосныхоо хариуд нөгөө хэддээ амттай хоол хийж өгөхөөр шийдэн 2 давхарын гал тогоонд орлоо. Хөргөгчийг нь онгойлгоод сэтгэлээр унав. Хов хоосон. Ганцхан аяга будаа, нэг уут далайн хатаасан байцаанаас өөр юм үнэндээ байсангүй. Өрөөндөө буцаж ороод гадуураа нэг жижиг цамц өмсөөд хэтэвчээ авав.
Өглөөгүүр онгойдог хүнсний зах ойролцоо байдаг тул тийшээ явж 2 тор дүүрэн хүнс авлаа. Тэгтэл замд төмс маш хямдхан зарж байгаатай таарчихав. Уг нь авчихвал сайхан төмстэй шөл хийж болох юмсан гэж бодоод шуналдаа хөтлөгдөөд 5кг-г авч орхив.
Ингээд ачаагаа дааж ядан явтал нэгэн ах миний өөдөөс ирэв. Тэр ах хар нарны шил зүүсэн ч их л эелдэгээр инээмсэглэхэд шүд нь алтан юм шиг харагдлаа. Анх удаа ийм юм харсан учир үнэхээр гайхмаар байв.
Ах: миний дүү ямар хүнд юм өргөө вэ? Ах нь туслах уу? *элэгсэгээр*
Би: болох юм уу?
Ах: алив ээ. Хаашаа явах юм? *2 тортой зүйлийг авах*
Би: энүүхэн ойрхон. Та 99% Хар Шоколадыг мэдэх үү?
Ах: мэдэлгүй яахав. Энэ хавьдаа л хамгийн алдартай кафе шүү дээ. *инээмсэглэх*
Би: тийм шүү. *алхах* - би тэнд ажилладаг юм. *бахархалтайгаар*
Ах: танай захирлыг хэн гэдэг юм?
Би: Ким Тэхён. Муухай ааштай ч гэсэн сайхан сэтгэлтэй хүн бий. *инээмсэглэх*
Ах: наад инээмсэглэл чинь юу вэ? Чи арай тэр захиралдаа сайн юм биш биз дээ?
Би: юун сайн *ичих* --үгүй ээ, би сайн биш.
Ах: тэгвэл тэр захирал чинь чамд сайн уу?
Би: үгүй ээ, намайг дандаа "ухаан муут" гэж загнадаг юм. Гэхдээ – бодоод байхад надад их тусладаг юм байна. *инээмсэглэх*
Ах: тийм үү? *инээмэсэглэх* --бараг ирчихлээ. Ах нь одоо ажилтай болохоор үүд хүргэж өгч чадахгүй нь. Ганцараа явчихаж чадна биз дээ?
Би: баярлалаа. Чаднаа. *ёслох*
Тэр ахыг гуламж уруудан яаруухан алхахыг хараад саяны яриаг хальтхан бодов. Би лав муухай ааштад сайн биш. Ингэж бодох үед гэнэт цээж дахиад л нэг л хачин давчидах нь мэдрэгдлээ. Нэг л сонин жаргалтай ч юм шиг, гунигтай ч юм шиг.
*
Бүр орой боллоо. Кафегаа хэдийнэ хаачихаад 2 давхарт бүгд зурагт мэтхэн үзэн сууцгаана. Би 2 давхарын цонхны дэргэд суугаад урагдсан хормогчоо оёож байтал гудамжны гэрлийн шон доор өглөөний ах зогсож байх шиг харагдав.
Би: аа, өглөөний ах. *өндийх*
Гүүги: юун ах?
Би: өглөө надад тусласан алтан шүдтэй ах. Тэр доор зогсож байна. манайхаар үйлчлүүлхийг хүсдэг ч ерөөсөө болдоггүй гэсэн. Хөөрхий хаачихсан байхад ирчихэж дээ
Жин: алтан шүд гэнээ? *царай нь цонхийх*- хаана байна?
Би: тэнд *доошоо хартал өнөө ах байхгүй болчихсон байв.*
Тэхён хөргөгчний тэнд хөдөлгөөнгүй гацаж царайнд нь айдас хүйдэс тодрон харин Жин ах ухас хийн цонхны дэргэд ирлээ. Бусад нь ч бас нэг л айсан байдалтай надруу харцгаана.
Жин: алтан шүд гэж үнэн үү? *намайг 2 мөрнөөс барин их л чухлаар асуух*
Би: тийн... алтан шүдтэй ах. *гайхан бүлтэлзэх*
Юнги: нүд нь—нүд нь ямар байсан? *сандарсан байдалтай миний хажууд ирэв*
Би: мэдэхгүй ээ. Нарны шилтэй байсан. юу болоод байгаа юм бэ? *бага зэрэг айж эхлэв*
Тэхён: юу гэж байна? *сулхан дуугаар*
Би тэдэнд ахтай ярьсан яриагаа ярив. Гэхдээ мэдээж Тэхёнд намайг сайн уу? Эсвэл Тэхён надад сайн уу? Гэж асуусан хэсгийг нь ярьсангүй. Ичмээр болохоор.
Бүгд л түгшсэн байдалтай миний яриаг сонсов. Тэдний царайг харсан би хүртэл айж эхэллээ.
Жин: дахиад тэр хүнтэй таарвал аль болох өөр хүн дуудах эсвэл зугатаах хэрэгтэй шүү...
Тэхён: битгий тийм юм яриад бай. Наадхыгаа айлгачихаа. Алтан шүдтэй хүн Солонгост ганцхан байдаг гэж бодоо юу?
Жин: гэхдээ л—
Гүүги: би одооноос эхлээд Тэхён ахаас ганц ч алхам холдохгүй ээ.
Би: тэр хүн ямар учиртай хүн юм бэ?
Намжүүн: тэр—
Юнги: Намжүүн аа. *толгой сэгсрэх*
Жимин: чи битгий тоо доо. Одоохондоо баттай биш болхоор дэмий юм сонсож айх хэрэг байхгүй.
Намжүүн: тийм дээ... гэхдээ Хёнсонтой яах гэж уулзсан юм бол?
Тэхён: би явж унтлаа. Сайхан амарцгаагаарай. *өрөөрүүгээ алхах*
Бүгд л тэр үед дор дороо зовнисон бөгөөд Тэхёнд маш ихээр санаа зовсон харагдаж байлаа. Гэхдээ би л юу болоод байгааг ойлгохгүй. Яг л гадны хүн шиг.
*
Шөнө орондоо орох үед дахиад л Тэхёны тухай бодлууд толгойд эргэлдэв. Өнөө л хачин мэдрэмж. Яг л дурлал шиг. Үгүй ээ, үгүй. Дурлал биш байх. Зүгээр л байнга хамт байгаад бас их олон зүйлс болсон болоод тэр байх.
Шөнийн 2 цаг болсон ч нойр гэдэг зүйл намайг тоож ирсэнгүй. Аргаа бараад амттай юм ч болов олж идэх санаатай өрөөнөөсөө гаран доошоо буув. 2 давхарт иртэл гэрэл унтраалттай хэрнээ зурагт асаалттай, дууг нь хаачихсан Тэхён буйдан дээр сууж байв. Тэр намайг ирснийг ч анзаарсангүй. Би бүр ойртож очсон хойноо л хоолойгоо засахад тэр намайг анзаарлаа. Нүд нь үнэхээр ядарсан харагдана.
Тэхён: юу хийж байгаа юм? *сулхан хоолой*
Би: нойр хүрдэггүй ээ. Тэгээд юу ч юм идэх гээд. Чи өөрөө?
Тэхён: нойр хүрдэггүй ээ. Тэгээд өглөө хүртэл сэрүүн байх гээд.
Би: айн? *гайхах*
Тэхён: битгий тоо доо. Хийх гэж байсан зүйлээ хий.
Түүний үгэнд гайхсан ч би хөргөгчрүү эргэлээ. Онгойлгоод дотроос нь зайрмаг гаргаж ирээд эргэтэл тэр яг сүнстэй кинон дээр гардаг шиг ард ирчихсэн зогсож байв.
Би: цочих гэж *цочих*
Тэхён: гуйх юм байна.
Би: юу?
Тэхён: чи Жэжүрүүгээ буц. *нүд нь намайг гөлрөнө.. ямар ч сэтгэл хөдлөлгүйгээр*
Би: айн? Яагаад? Надад мөнгө байхгүй шдээ *худлаа инээх*
Тэхён: зүгээр л өөрийнхөө төлөө гэж бодоод маргааш ч хамаагүй буц –
Би: тэгтлээ намайг явуулмаар байгаа юм уу? Би тийм төвөгтэй байна уу? *нүдэнд нулимс цийлэгнэх*
Түүний намайг яв гэж хэлж байгаа нь дахиад би энд ирэхгүй, дахиад түүнтэй уулзахгүй, дахиад 99% хар шоколадны нэг хэсэг байхаа больно гэсэн үг. Би үнэхээр хүсэхгүй байна. гэхдээ тэр намайг яваасай гэж чин сэтгэлээсээ хүсэж байгаа мэт санагдаж байлаа.
Тэхён: тийм биш ээ...
Би: явна. Явчихвал болоо юм биш үү? Өөдгүй амьтан минь *уйлчихав*
Би нулимсаа арчаад түүний дэргэдүүр зөрөн өнгөрөх гэтэл тэр гэнэтхэн намайг тэврээд авав. Нэг гараараа мөрөөр минь өрөөн тэвэрч, нөгөө гараараа толгойны минь араас барин энгэртээ наалаа. Одоо л мэдэрч байна. тэр салагнан чичирч байгааг. Айчихсан жаахан хүүхэд шиг. Би гартаа байсан зайрмагыг газар унагааж орхиод хэсэг эргэлзсэн ч гэсэн түүнийг билхүүсээр нь тэвэрлээ. Нөгөө хачин мэдрэмж яг одоо цээжийг нь цөмлөөд гараад ирэх гэж байгаа юм шиг санагдана. Би Тэхёнд сайн болчихсон бололтой.   

99% ХАР ШОКОЛАД  (дууссан)Where stories live. Discover now