ТАВ: АЛТАН ШҮД

6.7K 615 3
                                    

  Гудамжинд зогсох Хусог Хёнсоныг харан инээмсэглэнэ. Үнэхээр баяртай харагдах ч цаанаа л түүний өмнө гэмшиж байгаа нь мэдэгдэж байлаа.
Хёнсон: чиний тайлбарыг сонсохоор шийдлээ. *тайвнаар*
Хусог: нэг газар орж суух уу?
*
Тэр хоёр 99% ХАР ШОКОЛАД-с холгүй гудамжны эсрэг талд байх ундааны газарт оров. Хусог Хёнсонд болон өөртөө гүзээлзгэний шэйк авчирч ширээнд суухад Хёнсон бага зэрэг гунигтайгаар ширээ ширтэн толгой гудайлгасан сууж байлаа.
Хусог: Хёнсон аа, энэ их амттай. *аргадсан өнгөөр*
Хёнсон: баярлалаа. *шэйкнээс амсах* --амттай юм аа *хүчилсэн инээмсэглэл*
Хусог: чи их өөрчлөгдчихөж. Эхлээд би чамайг таниагүй шүү. Сөүлд ирээд хир удсан юм?
Хёнсон: гол юмаа ярь. *тэвчээр нь алдагдсан байртай* --чи намайг сургуулийнхаа үүдэнд харсан биз дээ? 7 хоног ч өнгөрөөгүй байна. миний Сөүлд ирсэн нь чамтай л уулзах гэснийх байсан. чи яагаад захидал бичихээ больчихсон юм? Би чамруу бараг 100 удаа бичсэн. Яагаад амралтаараа ирнэ гэж амладаг байсан хэрнээ ганц ч удаа ирээгүй юм? Тэр эмэгтэй--, чиний хөтлөөд явж байсан эмэгтэй хэн юм? *сэтгэл нь хөдөлсөн байдалтай*
Хусог: би бүхнийг тайлбарлах болно. Эхнээс нь дуустал. Гэхдээ чи дахиад жаахан хүлээвэл болохгүй юу? одоо ихдээ л 3 сар, үгүй ээ нэг сар. Тэгээд би бүхнийг тайлбарлья. Тэгж болохгүй юу?
Хёнсон: миний хүлээлт хангалтгүй байна уу? *босох* --хараад байсан чинь Сөүл чиний хэлсэн шиг сайхан газар биш юм билээ. Ирсэн өдрөө л суу хүмүүстэй таарч балрах шахсан. Чамд итгэж ирсэн өөртөө дургүй хүрмээр. Явлаа. Жон Хусог *үүдрүү алхах*
Хусог: Хёнсон аа -*үүдээр хойноос нь гүйж гарч ирээд гараас нь барьж авав*
Хёнсон: тавиач *гараа татах*
Хусог: надад ч бас асуултууд байна. чиний одоо байгаа газар юун газар юм? Яагаад энд байгаа юм? Бас тэр залуу хэн юм?
Хёнсон: юу гэнээ *итгэж ядсан харц* --чи надаас юу асуугаад байгаа юм? *нүдэнд нь нулимс цийлэгнэх*
Хусог: тэр хэн юм бэ? Хэн юм гэж байна *дуу нь өндөрсөх* --чи намайг хүлээ, дахиад жаахан л хүлээчих гэж байна.
Хёнсон: боллоо. Чамаас сонсох үгээ сонсчихлоо. Одоо тавь. *гараа татаж аваад цааш явах*
*
Хёнсон хөлөө чирсээр кафений хаалгаар отрол бүх гэрэл нь унтраалттай байлаа. Эргэж харан хаалгаа түгжчихээд шатны зүг бүдчин явах зуураа Хусогын хэлсэн үгсийг бодон уур нь хүрэх хэрнээ сэтгэл нь шаналж байлаа. Магадгүй үнэхээр түүнд шалтгаан байгаа, тэр нь одоогоор хэлэхэд хэцүү зүйлс юм болов уу? Эсвэл зүгээр л худлаа ярьж байна уу? Намайг Тэхёнтой хардаад байгаа юм уу? Ер нь ямар эрхтэй гэж? Өөрөө өөр эмэгтэйг хөтлөөд хажуугаар танихгүй хүн шиг зөрсөн хэрнээ.
Ядарч цөхсөндөө шатны үзүүрт суугаад бариулыг нь толгойгоороо түшив. Өвдсөн хөлөндөө тэхёны наасан наалтнуудыг харан Сөүлд ирсэн шийдвэртээ харамсан Хусогын бодлоор толгой нь дүүрэх үед гомдлын нулимс өөрийн эрхгүй асгарлаа.
Гэнэт шатны гэрэл хурцаар асан яг өмнө нь Тэхён зогсож байв. Тэр Хёнсонруу их л суухай харан зогсоно.
Хёнсон хурдхан нулимсаа арчаад год үсрэн босов.
Тэхён: юу хийгээд байгаа юм? *ширүүн хоолой*
Хёнсон: тэр—
Тэхён: энэ хар даа, ийм заваан байхад чи цэврэлгээгээ хийгээч *кафенийхаа заалруу заах*
Хёнсон: заваан? *гайхах*
Кафе үнэндээ цэмцгэр байлаа.
Тэхён: чамд заваан санагдахгүй байна уу? Надад бол заваан л байна. яг одоо цэвэрлэгээ хий! *нүүрээ Хёнсоны нүүрэнд тулгах* --би яг одоо гэсэн шүү
Хёнсон: за *хурдхан шиг нүүрээ холдуулан цэврэлгээ хийхээр явав*
Хёнсоныг хөлсөө дуслуулан шалан дээгүүр мөлхөхийг Тэхён бахдалтайгаар харан худлаа ном уншсан дүр эсгэн сууна. Нүднийхээ булангаар Хёнсоныг хэрхэн шал угааж, шил арчиж, цонх цэвэрлэх зуураа өөрийг нь хараан амандаа бувтнахыг хараад инээд нь хүрч байлаа.
Тэхён: хөөе хөөе *дуудах*
Хёнсон: яаав *залхаж ядарсан байдалтай* -
Тэхён: энэ ширээг арч. Заваан санагдаад зүгээр сууж чадахгүй нь. *маягтайгаар*
Хёнсон: цэвэрхэн л байна шд *цорволзох*
Тэхён: заваан байна *муухай харах*
Хёнсон: арай ч дээ *муухай харсаар ширээг нь хэд шудрах*
Тэхён: битгий уйлж бай. Уйлна гэдэг дорой хүмүүсийнх. Дорой хүмүүс миний уурыг хүргэдэг юм. *номоороо нүүрээ хаангаа*
Хёнсон түүнрүү хэсэг анхааралтай харснаа бага зэрэг инээмсэглэв. Бодоод байхад энэ муухай ааштын хэлснээр цэврэлгээ хийж завгүй явсаар байгаад шаналж барих ч зав гараагүй юм байна. ширээг нь арчиж дуусчихаад хажуугаар нь зөрөн өнгөрөх үедээ саяхан угаасан нойтон шалан дээрээ хальтиран савж унах үед Тэхён түүнийг яг л үлгэрийн ханхүү шиг 2 гар дээрээ тосон барьж авав. Тэрхэн үед Хёнсоны нүд нь Тэхёны нүдтэй тулгаран хэдэн хором цавчилтгүй ширтэлцэв. Хёнсонд Тэхёны урт сормуус гүн хүрэн нүд нь яг л өөрийг нь сороод авчих шиг санагдаж харин Тэхён юу бодох ёстойгоо ч мэдэхгүй хөшиж орхив.
Хёнсон: юу-- *тормолзох*
Тэхён: нэг юм асууж болох уу? *зөөлхөн хоолой*
Хёнсон: за-
Тэхён: *бага зэрэг ойртох* --ийм байхад авьяас шаардлагатай юу?
Хёнсон: ямар *шүлсээ залгих*
Тэхён: ийм болхи байхад *гараа тавин Хёнсоныг газарт унагаах*
Хёнсон: яаяяя
Тэхён: юу хийгээд байгаа юм босооч *инээдээ барьж ядан худлаа ширүүн дуугарах*
Хёнсон: за *муухай царайлан босох*
Тэхён: нааш ир *гараас нь хөтлөн шатаар өгсөх*
Хёнсон: хаашаа? Цэврэлгээ дуусаагүй байна шдээ
Тэхён: дууссан. Гоё цэвэрхэн байна. *инээмсэглэх*
Тэр 2 давхарын буйдан дээр Хёнсоныг суулгаад жижигхэн саванд бүлээн ус хийн авчирав. Тэгээд хажуудаа эмийн хайрцаг алчуур бэлдээд "урьд нь гүүги дандаа зодоон цохион хийж ирээд би тэрийг нь цэвэрлэж өгсөөр байгаад бүр сурчихсан юм" гэснээ Хёнсоны хөлийг өнөөх бүлээн усандаа дүрэн зөөлнөөр шавшин угааж эхлэв. Хёнсоны хувьд сандарсандаа хамаг байдгаараа биеэ чангалан бүлтэлзэж, жижигхэн үсээ чихнийхээ араар хийнэ.
Тэхён түүний хөлийг бүлээн усаар шавшиж дуусаад хуучин наалтнуудыг нь хуулж зөөлөн цагаан алчуураар эвтэйхэн арчив. Тэгээд өөрөө буйдан дээр сууж 2 хөлийг нь өвөр дээрээ тавиад өвтгөхгүй гэсэндээ тун аяарханаар цэвэрлэх эмээр арчина. Түүний энэ байдлыг харин Хёнсон нүд салгалгүй ширтэж, үс, хөмсөг, хамар, уруул, хацар, ирүү гээд анхааралтайгаар ажиглана. Тэгж байгаад зүүн чихнээс нь хүзүүг нь хүрсэн 6см орчим нарынхан сорви олж харлаа. Яагаад ийм газарт ийм сорви байдаг билээ? Гэж бодон гараа аажимаар түүнрүү сунгав. Энэ үед тэхён түүний хөлд эмтэй наалт наагаад дуусаж байлаа. Өөрийг нь чиглэн ирэх Хёнсоны гарыг гайхан харж байснаа чихнийх нь арын сорвинд хүрэх үед хамаг бие нь хөшиж орхив. Тэр Хёнсонруу асуусан харцаар ширтэж Хёнсон харин яагаад тэнд нь хүрснээ ч мэдэхгүй гайхан ширтэнэ.
Тэхён: яасан? *зөөлөн хоолой*
Хёнсон: юу—тэр *гараа хурдхан татаж авах*
Тэхён: би нэг зүйл сануулах хэрэгтэй бололтой. Би чиний биед дураараа хүрдэг байх. Яг одоо ч гэсэн. *хөлрүү нь харах* --бас бусад хүмүүс ч гэсэн. Гэхдээ надад дураараа хүрэхэд хамгийн дургүй
Түүний дууны өнгө үнэхээр ширүүн сонсогдов. Хичнээн тэхёны дуу чангараагүй ч гэсэн үнэхээр уурлаж байгаа нь Хёнсонд мэдрэгдэж байлаа. Тэхён түүний хөлийг өвөр дээрээсээ хүчтэйхэн түлхэж холдуулаад босч эмний сав, ус зэргийг буцаан эмхэлж эхлэв. Түүний царай үнэхээр хүйтэн хөндий, өдийг хүртлэхээс ч аймар хэрнээ Хёнсонруу муухай харж, уурлахгүй байгаад тэр бага зэрэг айж байлаа.
Хёнсон: уучлаарай –
Тэхён: явж амар. *гартаа нөгөө зүйлсээ барин угаалгын өрөөрүү явах*
Хёнсон яг л гэм хийчихсэн хүүхэд шиг урвуу царайлан буйдан дээрээс босон өрөөрүүгээ алхав.
*
Тэхён орондоо унтаж байна. хамаг хар хөлс нь цувж, нүднээс нь нулимс гоожино. Түүний зүүдэнд 8 настай Тэхён байлаа. Эргэн тойрон нь гал дүрэлзэж "ээжээ, ааваа" гэж тэхён орилно. Гэсэн ч галт автсан унтлагын өрөөнд түүнээс өөр хэн ч алга. Тэр уруул нь өмөлзөн уйлан суухдаа өрөөний хаалга онгойход баярлан харсан ч гартаа цустай хутга барьсан том биетэй эрэгтэй орж ирэв. Түүний царай бараг үзэгдэхгүй боловч дээд талын шүднүүд нь алтадмал бүрмэлтэй нь инээмсэглэх үед галын дөлд гялалзан харагдана.
Тэхён тэр хүнээс зугатаан өрөөний хаалгаар гарч гүйхдээ маш их айдсыг мэдэрч байлаа. Өрөөнөөсөө доошоо шатаар уруудан гүйх үедээ зочны өрөөний шалан дээр цусандаа хутгалдан амьсгал хураасан ээж аав 2гоо олж харав. Тэд нэг нэгнээ хамгаалах гэсэн мэт тэврэлдсэн байлаа. Тэхён "ээжээ.... ааваа" гэж хүүхдийн сулхан дуугаар тэднийг дуудсан ч хэн нь ч сэрж хариу хэлсэнгүй. Харин эргэж харах үед нь өнөө аймар шүдтэй хүн түүнрүү хутга далайн зогсож байв.
Тэр нойрноосоо сэрэх үед түүнийг Жин сэгсэрч байлаа. Өрөөнийх нь гэрэл асаалттай, 99% Хар Шоколадын бүх хүмүүс /юнгигээс бусад/ нь түүнийг тойрчихсон зогсож байв. Хёнсоноос бусад нь үнэхээр санаа зовнисон байртай харин Хёнсон юу болсныг ойлгох гэж яядсан харагдана.
*
Шөнө дунд хэн нэгний чангаар айсан байдалтай орилох чимээнээр сэрлээ. Яаран өрөөнөөсөө гартал Гүүги, Намжүүн 2 бас өрөөнөөсөө гарч ирсэн байлаа. Жин ах хэдийнээ доошоо гүйчихжээ. Яаран орилоон сонсогдсон Тэхёны өрөөнд ортол тэр хар дарж зүүдлээд сэрж чадахгүй орондоо орилон уйлж, Жин ах түүнийг сэрээх гэж оролдон нэг сэгсэрч, нэг алгадан үнэхээр санаа зовсон байдалтай байв. Бүх хүн Тэхёны өрөөнд цурларч сандралдан байх зуур тэр арай хийн нүдээ нээв. Яг л шөтгөртэй таарсан бяцхан хүүхэд шиг айсандаа чичрэн уйлж байв. Би түүнийг ингэж уйлна чинээ огт төсөөлөөгүй билээ.
*
Тэхён: ахаа, *жинийг тэврэн уйлах*
Жин: зүгээр дээ, зүгээр, зүгээр л зүүд. Чи эргээд ирсэн. Энэ ердөө л зүүд. *аргадан үсийг нь илнэ*
Гүүги: дахиад л нөгөө зүүд *намжүүнд шивнэх*
Намжүүн: ямар хэцүү юм бэ? *санаа зовсон байртай*
Жимин: би халуун юм бэлдээд ирье. *гүйн гарах*
Жин: зүгээр дээ. Зүгээр. Битгий уйл. *аргадах үгс урсгасаар*
Би харин юу болоод байгааг ойлгохгүй зогсоор. Тэхён яг л бяцхан хүүхэд шиг эхэр татуулан уйлж, Жин түүнийг тэврэн аргадаж байна. харж байгаа зүйл минь миний хэзээ ч төсөөлөөгүй зүйл байлаа.
Жин: Хёнсон аа *намайг зөөлөн дуудах*
Би: за. *комманд сонссон мэт*
Жин: би эм авчирах хэрэгтэй байна. чи Тэхёны дэргэд байж байгаач
Би: аан. За. *тэхёны орны дэргэд очих*
Жин ах Тэхёныг тайвшир гэж дахин нэг хэлчихээд хурдхан өрөөнөөс гарахад намжүүн гүүги 2ч бас даган гарлаа. Би түүний дэргэд суугаад толгойгоо гудайлган уйлах түүний нулимсыг нь арчив.
Тэхён: надад битгий хүр гэж хэлсэн байх аа *уйлж байж бас муухай аашлах*
Би: хүрнүү байна уу миний дур. *хацрыг нь 2 гараараа барин царайг нь өөрлүүгээ эгцлүүлэх* --муухай ааштай Тэхён бас ингэж уйлдаг юм байж ээ. Саяхан л юу юу гээд байлаа. "уйлна гэдэг дорой хүмүүсийн хийдэг зүйл" гээгүй юу? *инээмсэглэх*
Тэхён: хэн уйлаав. Тэнэг *нусаа татан буруу харах*
Би: гэхдээ заримдаа уйлж болно шд. Юу зүүдэлж ингэж их уйлаад байгааг чинь мэдэхгүй ч одоо бодит байдал учраас жаахан тайвширахыг хичээ. Мм *аргадан ярих*
Тэхён: чи өөрөө уйламхай юм байж -- *хамраа гараараа шудран яг хүүхэд шиг хошуугаа унжуулна*
Би: би чамд дуу дуулаад өгөх үү? Намайг морьноос унаад уйлах бүрт аав дуулж өгдөг байсан юм. Үнэхээр тайвшируулдаг юм шүү.
Тэхён юм хэлэлгүй хошуугаа унжуулсан чигтээ толгойгоо дохив. Үнэхээр эгдүүтэй харагдлаа.
"уйланхай жаалуудад өгөх чихэр
Өнөөдөр халаасанд минь байхгүй шүү
Сэргэлэн цовоо жаалууд л
Амтат чихрээр шагнуулна шүү"
Намайг солгой хоолойгоор дуулах зуур Тэхён уйлахаа болиод шоолон инээж эхлэв.
Тэхён: чам шиг мангаруудыг аргадахад яг таарсан дуу байна.
Би: хүн өөрт нь гээд дуулж байхад даа
Тэхён: баярлалааа *инээмсэглэх* --одоо тайвширчихлаа.
Түүний инээмсэглэж байгаа нь ч үнэхээр хөөрхөн харагдаж байгаа ч юунаас болж ингэтлээ уйлсан нь сонин байв. Гэхдээ хэрвээ одоо асуувал дахиад уурлах байх гэж бодоод асуусангүй. Гаднаас Жин ах эм, ус 2 барьсаар орж ирэхэд араас нь Жимин халуун шоколад барин орж ирэв. Гүүги Намжүүн 2 ч ялгаагүй. Тэднийг даган жимс, чихэр барьсаар ирлээ.
Тэхён: юу вэ? Би эм уухгүй ээ.
Жин: уух хэрэгтэй шд... одоо дахиад унтаж чадахгүй бол яах юм?
Тэхён: чадах юм шиг байна аа *надруу харан инээмсэглэх* --бүгдийг нь сэрээсэнд, бас санааг нь зовоосонд уучлаарай.
Гүүги: нээрээ юу?
Намжүүн: ашгүй дээ. Энэ удаад гайгүй өнгөрч байх шиг байна. *санаа нь амарсан*
*
Бид Тэхёны өрөөнөөс гараад өрөө өрөөрүүгээ алхах зуур Жин ах миний дэргэд ирэв.
Жин: гайхсан уу?
Би: жаахан л—
Жин: энэ гэрт амьдардаг бүх хүнд өргөрсөнд нь тохиосон зүйлс бий. Гэхдээ бүгд тэрийгээ хуваалцаад хамтдаа даван туулах гэж хичээж байгаа. Чи ч гэсэн одоо бидний нэг. Маргаашнаас Тэхёныг сайн халамжлаарай *инээмсэглэх*
Би: за *ёслох*
Жин: сайхан амраарай *өрөөндөө орох*
Би өрөөндөө орсон хойноо орондоо орсон ч хэсэгхэн зуур Тэхёний тухай бодох төдий цээж давчдах шиг болж нойр сэргээд ирэв. "юу билээ?" "яагаад байгаа юм бол" "цээж нэг л биш". Хөрвөөсөөр шөнийг өнгөрөөв.
*
Маргааш кафе нээгдэв. Гэхдээ Юнги ирээгүй л байлаа. Жин эгч кассныхаар ард ажилдаа бэлдэн гүүги Намжүүн бид 3 ширээ сандалнуудаа цэгцлэн харин Тэхён суудаг газраа суугаад ном уншиж байлаа.
Гүүги: Хёнсон аа, Юнги ах үнэхээр "Хэран" гэж хэлсэн юм уу? *нүд нь бүлтэлзэн*
Би: тийм ээ...
Намжүүн: ирчихсэн юм байх даа? *санаа нь зовсон байртай*
Жимин: *гал тогооноос* --хаанаас? Нөгөө ертөнцөөс үү? Нас барчихсан биз дээ?
Гүүги: Юнги ах оршуулганд нь яваагүй шд.
Тэхён: дэмий яриагаа больцгоо *зандчих*
Бид бүгд чимээгүй болцгоолоо. Өнөөдөр тэр нэг их юм яриагүй ч ууртайн хувьд ууртай байх шиг. Эсвэл ямар нэгэн байдлаар санаа нь зовсон.
Би харин Хэран гэж хэн болох тухай юу ч ойлгосонгүй. Үйлчлүүлэгч орж ирэхэд бүгд ёслон "тавтай морил" гэсээр угтав.
Өндөр өсгийтэй тансаг гутал, загварлаг хувцаслалтай үнэтэй цүнх барьсан эмэгтэй орж ирээд кафег тойруулан харснаа нарны шилээ авав. Би түүнийг хараад л шууд таньлаа. Хусогтай хамт явж байсан нөгөө эмэгтэй.
Тэр мууран алхаагаар алхсаар кафен бараг голд нь ирж зогссоноо их л маягтайгаар жуумалзав.
....: энд Кан Хёнсон гэж байна уу?
Бүгд гайхан надруу харцгаав. Харин өнөө хүүхэн Жин эгчийг харснаа "чи юу?" гэж үнэхээр хүндэтгэлгүй дуугарав.
Жин: чи? Чи гэнээ? *уураа тэвчсэн байртай*
....: хүний сүйт залуугын толгой эргүүлээд байгаа амьтан мөн үү? *үнэхээр ихэмсэг их зантайгаар*
Би: би—би Кан Хёнсон *сулхан дуугараад гараа өргөх*
Нөгөө эмэгтэй намайг дээрээс доош хэд хэд гүйлгэн харснаа чангаар инээд алдав.
...: юу вэ? Ийм хачин хөдөөний амьтан. Чи манай Хусогыг хайж Сөүлд ирээ юу? *надруу алхах* --хусог чам шиг юманд арай л гоёдоно. Чи өөрийгөө нэг толинд хар л даа. Ямар гээчийн шорооноос ухаад гаргаад ирсэн юм шиг амьтан бэ?
Би: юу?
Нөгөө хэд маань уурласан байртай биднийг харж зогсох бөгөөд Тэхён бүр суудлаасаа босчихжээ.
...: би ганцхан л удаа сануулья. Манай Хусогоос—
Юнги ах хаалгаар орж ирээд шууд тэр эмэгтэйг надаас холдуулан хойш нь түлхэв. Тэгснээ "ЭНЭ ЮУН ЧАВГАНЦ ВЭ?" гэх нь тэр.
...: ча-чавганц гэнээ? *сонссон үгэндээ итгэж ядах*
Гүүги: мэдэхгүй ээ. Сонин авгай орж ирчихээд л олон юм яриад байна.
Тэхён: Жин эгчээ, давс цац
Намжүүн: манай дэлгүүр одоо хааж байна. та гарна уу *инээмсэглэх*
Жимин: миний хийсэн зүйлийг идвэл авгай та таргалчих байх. Угаасаа ийм аймар тарган дээрээ. *гал тогооноос толгойгоо цухуйлгаад*
Жин: жинхэнэ эмэгтэй юм байж надаас ч дор царайтай юм. *басамжилсан байдлаар алхсаар урд нь ирэв*
Нөгөө эмэгтэй тал талаасаа хийгдсэн довтолгоонд хариу хэлж чадахгүй гацаж орхив. Ам нь дэмий ангалзана.
Юнги: тэр Хусогтоо хэл. Манай Гүнжийг тайван байлга гэж.
Тэхён: одоо тэрэнд би гэдэг сайхан найз залуу байгаа. *миний мөрөөр тэврэх*
Юнги: бас би гэх нууц амраг. *нөгөө талаас мөрөөр тэврэх*
Гүүги: над шиг хөөрхөн дүү.
Намжүүн: над шиг сайн найз.
Жимин: над шиг эгдүүтэй ивээн тэтгэгч
Жин: над шиг үзэгсгэлэнтэй эгч.
Тэд бүгд намайг хамгаалан өнөө эмэгтэйг хэлэх үггүй болгож орхиход Жин эгч түүний улаан нүүрлүү нь давс цацаж орхив. Өнөө хүүхэн хэлэх ч үггүй давс цацуулаад орилсоор манайхаас гарч явлаа. Кафегаас тэгж ичгүүртэй хөөгдөж гарчныхаа дараа гудамжинд нүүр амандаа наалдсан давсыг гөвөн доороо дэвслэн орилж байгаа нь цонхоор маш тод харагдан миний инээд хүрэв.
Би: та нар --*талархлын харцаар харах*
Тэхён: төвөгтэй амьтан *намайг түлхэх*
Юнги: би ирлээ *юу ч болоогүй юм шиг инээмсэглэх*
Тэхён: та надтай уулзаач. *дээшээ шатаар өгсөх*
Юнги: юу ч болоогүй дээ. *инээмсэглэх*
Бусад нь бүгд түүнрүү санаа зовсон харцаар харцгааж байлаа. Би ч бас түүнийг гэнэт тэгж яваад гэнэт ингэж ирсэнд гайхаж байсан юм. Юнги ах эцэст нь заавал тайлбар хийх ёстойгоо ойлгоод шилэн хүзүүгээ илэв. "дээшээ гаралгүй эндээ ярья даа" гэхэд Тэхён шатан дээр зогслоо.
*
Сөүлээс холгүйхэн байх хорих ангийн хаалгаар өнөөдөр суллагдаж байгаа 6 хоригдол гарч ирэв. хамгийн сүүлд гарч ирсэн юүдэндтэй малгайтай 40 гарсан эр үрчлээтсэн хүрэн нүүрээ нарны гэрэлд ээх мэт хэсэг нүдээ анин зогссоноо "би ирлээ" гэж хэлээд инээмсэглэн нүдээ нээхэд өрөөсөн нүд нь сохорч цайрсан бас дээд үүдэнд шүднүүд нь алтан бүрмэлтэй нь тодоос тод харагдав.  

99% ХАР ШОКОЛАД  (дууссан)Where stories live. Discover now