АРВАН НЭГ: 100% ХАР ШОКОЛАД -төгсгөлийн хэсэг.

9.9K 979 53
                                    

  Олон хүмүүс шуугилдсан үзэгсгэлэнгийн тэнхимд энд тэндгүй шоколадаар хийдгсэн урлагын бүтээл гэмээр амттан өрөөстэй. Хажуугаар зөрөн өнгөрөх хэн ч гэсэн гартаа шоколадны орцтой амттан барин инээд алдан зөрөх үзэгсгэлэн юу юугүй хаах гэж байлаа. Бүтэн 3 өдөр энд болж өнгөрсөн үзэгсгэлэнгийн сүүлчийн өдөр нь өнөөдөр гэнэ. Зарим лангуунууд бүр тэр чигтээ хураагаад явцгаачихсан харин зарим нь үлдсэн бүтээгдхүүнүүдээ зарж, зарим нь зүгээр л хүний хөл тасархыг хүлээх шиг.
Би асар том үзэгсгэлэнгийн тэнхим дотуур нааш цааш гүйнэ. Ганцхан нь таних царай, таних хоолой хайх миний нүдэнд эзгүй болоод хураачихсан лангуу тусав. Тэр лангууны дээд талын лоозон дээр нь "99% хар шоколад" гэж томоос томоор биччихсэн байлаа.
Хөлөө зөөн ядсаар урд нь очиж хоосон тэр лангууны ард хэн зогссон юм бол? Амттай шоколад хэн хийсэн бол? Хэмээн бодож байтал хажуунаас нэгэн залуу "наадуул чинь энэ үзэгсгэлэнгийн гранфриг хамчихаад аль түрүүн бараа нь дуусаад явцгаачихсан" гэлээ.
Би: хэзээ?
Залуу: арав орчим минутын өмнө. *бодож байгаад хэлэх*
10 минут гэхээр нэг их холдож амжаагүй байх гэж бодон тэрүүгээр дахиад баахан хайсан ч 99% хар шоколадны хэнийг ч олж чадсангүй.
*
Гадаа харанхуй болж би гэрийн зүг алхана. Яагаад ч юм өнөөдөр үзээгүйгээрээ ядрах шиг. Гэрийн зүг алхана гэхэд дэндүү хол мэт. Яг одоо миний байгаа газар Жэжү арлын төв хэсэг байхад манай гэр бүр Халла уулаас ч цаана. Бодох төдий хамаг бие сулбайх шиг болон жинсэн хүрэмнийхээ энгэрийн хумиад нусаа татан автобус олдох эсэхд эргэлзэн төв замруу алхлаа.
Энэ үед манай цаахан талд жүрж тариалдаг Жан өвөө комбайнтайгаа явж таарав. Тэр наранд борлосон нүүрээ үрчийлгэн инээмсэглээд "Хёнсон охин хаа хүрээд явж байгаа юм бэ?" гэлээ. Би түүнд зугаалж яваад энэ хүртэл ирчихлээ гэж учирлаад комбайных нь ард суун гэр дөхөхөөр болов. Хичнээн өөрөө алхахгүй биед амар ч гэсэн өвс ачсан комбайн гэр хүрэх өгсүүр зам бараг алхснаас ч удаан явах нь хэцүү. Ачаатай өвсийг дэрлэн хойшоо хэвтээд тэнгэр өөд ширтэв. Одод түгээд эхэлчихсэн харанхуй тэнгэр надад дахин Тэхёны тухай дурсамжуудыг сануулан урт гэгч нь санаа алдлаа. Өнөөдөр тэд нар ирсэн байх. Тэгээд явчихсан. Намайг зүгээр л хэрхэн олох ёстойгоо мэдээгүй байх
Жан өвөө: Хёнсон охин минь. Даарч байна уу?
Би: жаахан л. Өвөл юм чинь . *инээмсэглэх*
Жан өвөө: энийг нөмөрчих *хүрэм өгөх*
Түүний өгсөн хүрэм яавч түүнийх баймгүй шинэ загварын эрэгтэй хүрэм байлаа.
Би: өө, өвөө та ийм загвар сонирхдог юм уу?
Жан өвөө: үгүй ээ, өдөр би нэг залууг чам шиг ингэж суулгаад явсан юм. Тэр мартаад буучихсан байна билээ. Чиний үеийн царайлаг залуу. Сөүлийнх бололтой. Саяхан энд болоод байсан шоколадны фестивалд оролцсон одоо нэг зүйл хайж байгаа гээд л байсан.
Би: мм... *дахин тэнгэр өөд ширтээд өнөөх хүрмийг нөмрөв* --Жан өвөө
Жан өвөө: за? Охин минь?
Би: та Спика гэж мэдэх үү? *оддыг ширтэнгээ*
Жан өвөө: юу гэнээ? Мэдэхгүй юм байна.
Би: тэр бол охины ордны хамгийн тод од. Уг нь 2 од ч гэсэн яг нэг юм шиг давхралдан харагддаг. Миний Спика хаана байгаа юм бол? *санаа алдах* --өө манайд ирчихсэн байнашд. Би ингээд бууя даа. *үсрэн буух* --баярлалаа *ёслох*
Жан өвөө: за. Охин минь болгоомжтой хариарай.
*
Хёнсоныг гэрийн зүг гүйхийг харсан жан өвөө гэнэт санав. "нээрээ өдрийн залуу "өөрийнхөө спикаг хайж ирсэн юм" гээд байлуу?" хэмээн бодоод цааш явлаа.
*
Гэрлүүгээ зүгээр яваад орох юм бол ээж аав 2 ийм орой болтол хаагуур тэнэв гээд үглэнэ гэхээс яяс хавталзаж нууцаар орохоор шийдэн байшингынхаа араар тойроод өөрийнхөө цонхны дэргэд ургасан том тоорын модруу авиран аль болох чимээ гаргахгүй явсаар 2 давхарын хавьд ирэхэд тэнд байдаг өрөөний гэрэл асав. Бурхан минь уг нь эзгүй өрөө юмсан. Яахаараа асдаг билээ? Хэсээн амьсгалаа түгжин хөдөлгөөгүй хэсэг хүлээвэл хөшигний завсраар эрэгтэй хүн цамцаа тайлан хувцасаа сольж байгаа үзэгдэв. Ажилчдын нэг нь энэ өрөөнд байхаар болсонюм байх даа гэж бодоод дахин болгоомжтойгоор авирч эхэллээ. өрөөндөө ороод гадуур хувцасаа тайлах гэснээ Жан өвөөгийн өгсөн хүрмийг өмсчихсөн байгаагаа анзаарав. Марчтихаж дээ гэж бодоод өөрийнхөө хүрэмтэй хамт тайлан шүүгээнийхээ буланруу шидчихээд орон дээрээ суун цонхоор гадагшаа харав. Адууны зүчээний гэрэл тодрон харагдаж зүлэгт талбай нь өвлийн хүйтнээс болсон уу нэг л эзгүй харагдана. Санаа алдан хойшоо хэвтэх үед доод өрөөнд нэлээн хэдэн хүн шуугилдаж ээжийн дуу ч гарах шиг боллоо. Их л хөгжилтэй байх шиг. Дан эрчүүд байгаа бололтой. Шинэ ажилчид ирнэ гээд байсан нь ирсэн байх гэсэн бодол төрөх ч яагаад ч юм нэг л сэтгэлд дотно инээд хөөр шиг санагдаж байв.
*
Нүдээ нээх үед хэдийнэ өглөө болчихож. Нэг л танил үнэр үнэртэх шиг. Нарын боов? Шоколад? Ээж дахиад ямар нэгэн амттан хийж байгаа юм байх даа. Орноосоо босоод углааш өмсөн дээгүүрээ том юүдэнтэй цамц углав. Үсээ ардаа хамж боогоод усны өрөөнд орж нүүрээ хүйтэн усаар шавшин толь өөд харав. Царай минь нэг л гунигтай харагдаад байх шиг. Би уг нь ийм охин байгаагүй дээ. *санаа алдах* - шүдээ угаачихаад өрөөнөөсөө гарлаа. 2 давхарын шатан дээр явж байхад нөгөө өрөөний хаалга онгорой дотор 2 2 хүн байх шиг сүүдрүүд нь нааш цааш хөдлөнө. Нэг их тоолгүй доошоо буувал ширээн дээр шоколадтай бялуу тавьжээ. Надаас өөр хүн байхгүй гал тогооны өрөөнөөс орж балга сүү уучихаад өнөө бялуунаас нэг зүсмийг цаасан уутанд хийж аваад түрийтэй гутлөө өмсөн гэрээс гарахаар хаалгаа онгойлгох үед ээжийн хөхрөх сонсогдов "манай охин одоо болтол унтаад байгаа юм байх даа, ёстой бүтэхгүй хүүхэд шүү" гэхэд цаана нь эрэгтэй хүний хальтхан инээвхийлэх сонсогдон би хаалгаа хаалаа.
Шуудхан алхсаар адууны зүчээрүүгээ оров. Ажилчид хэдийнэ ирчихсэн өвс тавиад зогсож байгааг харан шинэ хүн байгаа эсэхийг сонирхвол огт шинэ хүн харагдсангүй. Мөрөө хавчаад зүчээний дээд талийн хянахруу гаран өглөөний нарний өөдөөс харан хэсэг зогслоо. Тэгж их унтчихаад ханадаггүй нойр юм байх даа гэж бодон эвшээлгэсээр эргэн тойрноо харвал яг зүчээний доор хар малгайтай куртк өмссөн хүн цаашаа хараад зогсож байв. Тэр хүн хэн нэгнийг хайх шиг ийш тийш харна. Нөгөө шинэ ажилтан нь юм байх даа гэж бодон халааснаасаа өнөөх цаасан ууттай бялуугаа гаргаж ирээд хазах үед өчигдөрийн Жан өвөө манайд өвс авчирч өгөөд гарч байгааг харав. Өвөө нөгөө залууг харснаа ихэд танимхайран инээмсэглэв. Тэгснээ "чи хайсан зүйлээ олсон уу" гэж асуув
Залуу: хараахан олоогүй л д байна *нэг л танил хоолой*
Өвөө: юу билээ? Би хөгшин хүн болохоор мартчихаад байх юм.
Залуу: Спика. Миний Спика
Өвөө: аан нээрэн тийм. Нээрээ эдний охи Хёнсон бас Спика хайгаад байсан. тэр тийм чухал зүйл үү?
Залуу: тийм ээ. Үнэхээр чухал.
Амандаа үмхчихсэн байсан шоколадтай бялуунаас танил амт амтагдаж өмнө зогсох залуугаас танил хоолой сонсогдож, хайж байгаа зүйл нь минийх шиг Спика байж би бодох тэнхэлгүй болох хэсэг зуур хөшиж орхилоо. Бодсон зүйлдээ итгэж ядан зогсох зуур өнөөх залуу эргэн харав. Яг надруу эгц ширтэх нүдэнд нь миний хүлээсэн бүхий л тайлбар гараад ирэх шиг. Тэр Тэхён байна. муу тэнэг мангар, муухай ааштай тэхён байна.
Тэхён: би Спикагаа олчихлоо. *инээмсэглэх*
Өвөө: олсон гэнээ? Тэр чинь од гээ биз дээ? Өдөр яаж олдог юм?
Тэхён: тийм ээ. Од. Яг одоо миний өөдөөс хараад нүд гялбуулам гялбаж байна.
*
Тэхёны дурсамж
Хёнсоныг явсны дараа тэр Алтан шүдэтийн шүүх хурал, хорих асуудлуудыг зохицуулж дуусахыг хүлээн хажуугаар нь өөрөө дахин сэтгэл зүйн эмчилгээнд явах болжээ. Түүний бага насны айдас дээр нь саяхан болсон үйл явдлаас болон шөнө унтаж чадахгүй байнга хар дарж зүүдэлдэг болсон бөгөөд шүүх хурал, цагдаад өгөх мэдүүлэг зэргийн дараагаар энэ нь улам даамжирч унтаж чадахаа ч болих шахсан байна.
Бүтэн 6 сар үргэлжилсэн шүүх хурлын үр дүнд Алтан шүдтийг дахин 16 жил хорих ял аван Тэхёнд 300м-с дотогш радиуст ойртох төдий баривчлах шийдвэр гарсны дараа Тэхён 99% хар шоколадыг хаахаар шийдэв.
Бүгд энэ шийдвэрт гайхаж байсан ч Юнги америкруу хагалгаанд орохоор явах, түүнийг асрахаар Жин явах, Тэхён сэтгэл зүйл эмчилгээ авахаар явах гээд олон зүйл болсон учир гарцаагүй хаагдахаас өөр аргагүй болж. Тэр 3 хамт америкт очиж эмнэлэг бараадан бүтэн жилийн нүүр үзэв. Мэдээж энэ хугацаанд Тэхён Хёнсоны тухай огт мартсангүй. Харин ч энэ бүгд дуусах үед Хёнсоныг хамгаалж чадах нэгэн болоод эргэн ирнэ гэсэн итгэлтэй байж.
*
Надруу хараад байна. жинэхнээсээ надруу хараад байна. нүд минь зогсоо зайгүй цавчилан харж байгаа зүйлдээ итгэж ядна. Байж боломгүй юм. Яаж!
Доошоо суун хаалтан доогуур нуугдаад амандахаа зажилалгүй залгитал хуураа бялуундаа хахаад үхэх шахав. Цээжээ цохин ханиалган, амьсгал давчидан ханиалгангаа мөлхсөөр хажууд байдаг жижигхэн усны цоргыг нээр гараараа ус тосон хэд балган ханиалгаж хахаа арай хийн болиод буцан доошоо харвал доор хүн алга. Жан өвөө цаашаа комбайнаа уначихсан явж байгаа харагдав. Би буруу харсан юм байх даа. Тэгсэн л байх. Буруу харсан байх хэмээн амандаа үглэж байтал ардаас "юу буруу харсан гэж" гэх Тэхёны хоолой сонсогдов.
Эргэж харж чадахгүй нь ээ. Би Жэжүд ирээд яг хуучин хэвэндээ орчихсон. Өнөөх л түрийтэйй гутал, бүрх малгай, жинсэн хүрэм. Ийм байдалтай түүнд харагдмааргүй байхад энэ одоо юу вэ? Нүүрээ ч өргөж чадахгүй нь.
Тэхён: намайг харсан байж ингээд буруу хараад зогсоод байх юм уу?
Үнэхээр эргэж хармааргүй байна. хармаар байгаа ч гэсэн хармааргүй байна. эмэгтэй хүн чинь арай жаахан өөрөөр уулзмаар байна шд. Ус цасанд орж үс гэзгээ самнаад уулзмар байна шүү дэээ Тэхён аа *дотроо орилох*
Тэхён: арай надад гомдчихсон юм уу? Мэдээж гомдсон байх л даа *санаа нь зовсон байртай* --гэхдээ Хёнсон аа, би одоо итгэлтэй байна. одоо юу ч тохиолдсон би чамайг хамгаалж чадна. Би бүр таквондогоор хичээллэсэн.
Эргэж хармаар байгаа ч гэсэн... би чамтай уулзахдаа хөөрхөн царайтай уулзмаар байна шүү дээ тэхён аа *нүдээ тас аних*
Тэхён: мэдээж чамайг ингэж удаан хүлээлгэсэн... үгүй бүр анхнаасаа чамайг хүчээр Жэжүрүү буцааж чамд муухай хандсан. Гэхдээ тэр чиний л төлөө. Миний хийж чадах зүйл өөр байгаагүй ээ. *тайлбарлах гэж хичээх* --би үнэхээр—би үнэхээр *хэлэх үгээ олж ядах* --ердөө л чамайг хамгаалахыг хүссэн юм
Би бөгтийн зогсохоо болиод биеэ эгцлэв. Одоо яаая гэхэв. Ийм л байх ёстой юм байлгүй. Хөдөөний хөөсөн мантуу чигээрээ л уулзах ёстой юм байгаа биз. *гүн амьсгал авах*
Тэхён: би өнгөрсөн хугацаанд чамайг үнэхээр их санасан. Бүр галзуурах гэж байгаа юм шиг их санасан. Гэхдээ хэрвээ одоо чамайг надруу ирэхгүй гэвэл би ойлгоно оо. Надаас болж чи их зовсон гэдгийг мэдэж байна. *гэмшингүй*
Би: хөөе. Тэнэгээ. *эргэн харах*
Тэхён: тэнэгээ гэнээ? *гайхах*
Би: тэнэг . *муухай харах гэж хичээх* --ингээд ирэхлээр чинь инээгээд угтана гэж санаа юу? яаж ч бодсон уур хүрнэ биз дээ? Чамайг тэгээд хөөгөөд явуулчихвал, тэгснээ ямар ч сураг чимээгүй 522 хоног. Үгүй ээ. 521 хоног юм байна. өчигдөр би шоколадны фестивал дээр очиж та нарыг сургийг гаргасан. --- тэгээд алга болчихож болдог юм уу? Намайг яа гээв. Буцаад очих уу? Очоод буцаад хөгдөх байх даа? Зүгээр мартаад өөрийнхөрөө амьдрах уу? Тэгсэн хүрээд ирвэл яана? Хүлээх үү? Хүлээлээ гэхэд хэр удаан хүлээх бол? Гээд—хичнээн их зовсныг мэдэж байна уу чи? Муу УХААН МУУТ. Намайг хамгаалаад өг гэж чамаас би гуйсан удаатай юу? зүгээр надтай хамт байж болдоггүй юм уу? Тэгвэл л би жаргалтай байх гээд байхад.
Тэхён: уучлаара—
Би: юу уучлаарай гэж. Наад уучлаарайгаар чинь би хоол хийж идэх юм уу?
Тэхён яг л багшдаа загнуулсан бага сургуулийн хүүхэд шиг 2 гараа урдаа барьчихсан гэмшингүй зогсоно.
Би: хэзээ--*инээмсэгллээ дарж ядан* --хэзээ ирсэн юм?
Тэхён: жэжүд ирээд 4 хонож байна. өчигдөр фестивал дуусаад чамтай уулзах гээд ирсэн чи байхгүй. Ээж аав чинь бид нарыг гэртээ хон гээд хонуулсан. *хошуугаа уншуулан доошоо харан ярьна*
Би: тэгээд?
Тэхён: юу?
Би: Жэжүгээр зугаалж амжсан юм уу?
Тэхён: үгүй ээ *толгой сэгсрэх* --намайг дагуулаад яваач *хүүхэд шиг инээмсэглэл*
Би: чи морь унаж чадах юм уу?
Тэхён: үгүй ээ...
Би: аргагүй дээ. Сөүлийн хүүхэд *ихэрхүү* --яахав заагаад өгье. *гараас нь барьж авах* --алив наашир. Би чамд зүчээгээ үзүүлье.
Түүний гараас хөтлөн шатаар доош буух гэтэл тэр гараас минь угз татан намайг тэврэв. Өнөөх нь танил дотно үнэр, дулаахан энгэрт нь би гэдэг хүн үнэхээр жаргалтай байлаа. Хүлээсний эцэст ингэж нэг юм.
Тэхён: жаахан л—жаахан ингээд байчихья. *тэврэлтээ чангалах*
Би: за *нүүрээ энгэрлүү наах* --би ч гэсэн санаад үхэх шахсан.
Тэхён: мэдэж байна аа. мэдэж байна. *үсийг минь илнэ*
Тэврэлдэн зогсох бидний хажуухнаас "хайрын шувуухайнууд" гэх Юнги ахын дуу гарч ардаас нь нөгөө хэдийн инээлдэх дуулдав.
Бид 2г бие биенээсээ холдон нөгөө хэврүү харвал өмнөхөөсөө хамаагүй чийрэг харагдах Юнги ах, үнэхээр хөөрхөн Жин эгч, яг хэвээрээ Намжүүн, арай илүү өндөр болчихсон юм уу гэмээр гүүги, бас арай илүү том *эрэгтэйлэг* болчихсон Жимин, тэгээд юу билээ гэж гайхмаар Хусог инээд алдчихсан зогсож байв. Бас өөр нэг залуу байгаа нь Жин эгчийн билхүүсээр тэвэрчихсэн гэхдээ түүнээс хамаагүй намхан, аймар царайлаг залуу байв.
Гүүги: хөөсөн мантуу сайн уу?
Жимин: зөндөө удаан уулзсангүй шүү.
Намжүүн: чи бүр буцаад хөөсөн мантуу болчихжээ.
Юнги: юу яриад байгаа юм? Хөөрхөн л байна шд. Надад хөөсөн мантуу байхдаа хамаагүй хөрхөн санагддаг байсан юм. Шороо үнэртүүлээд яг байглаараа *инээд алдах*
Жин: үнэхээр их санасан байна шүү.
Хусог: сайн уу? *гар даллах*
Тэхён: бүгд хамт ирсэн юм аа. *инээмсэглэх* --тэр харин Жин ах аа бишээ, жин эгчийн найз охи—бишээ найз залуу. Үнэхээр төвөгтэй юм аа
Би: юу-- *очин гар сунган мэндлэх* --Кан Хёнсон.
...: би Гү Мира. Жиний найз залуу. Бас найз охин *эмэгтэй хоолой*
Жин: би хэлээ биз дээ? Бүр анх. Найз охин байгаа гэж. Яахав адилхан сонирхолтой. Намайг эмэгтэй болох үед тэр эрэгтэй. Намайг эрэгтэй болох үед тэр эмэгтэй болдог юм.
би: ааннннн *толгой дохин ойлгосон царайлах*
Тэхён: та нар одоо явцгаа *бүгдийг нь хөөх* --бид 2 зугааллаа *миний гараас татан ардаа хийх*
Хусог: золиг чинь. Тэгэхгүй юу тэгээд. Бид нар угаасаа доошоо бууж морь унах гэж байсан юм. Хёнсоны аав зааж өгнө гэсэн. Явлаа. *инээмсэглээд доошоо буух*
Тэднийг явсны дараа би дахин Тэхёны энгэрт наалдав.
Би: гэхдээ Хусог та 2 бүр салахаа больжээ. Найз охиныхоо хуучин найз залууг яахаараа ингээд дагуулаад явдын?
Тэхён: яасан? Чамд эвгүй байга юм уу? Одоо очоод хөөчихье *ухас хийх*
Би: үгүй эээ *гараас нь татах*--зүгээр сонирхолтой санагдаад
Тэхён: энэ золиг их тус хүргэсэн болохоор... одоо бид нар ер нь найзуудархуу нэг тийм болчихсон. Гэхдээ муу золиг чамруу нүдээ унагаавал би болгоод өгнө. *хүүхэд шиг тэнэгтэх*
Би: за даа за. Тэгвэл явж зугаалах уу? *инээмсэглэх*
Тэхён: тэгье.
*
Тэхён цоо шинэ зөөгчийн дүрэмт хувцастай үнэхээр сайхан харагдана. Гүүги ч тэр Намжүүн ч тэр гадуураа хар өнгийн жижигхэн жилеткатай цагаан цамц, туузан зангиа, урт хар хормогчтой үнэхээр яг л ханхүүд шиг харагдаж харин Жин эгч яг минийхтэй адил дэвэгэр юбка бүхий бор хүрэн даашинзтай цагаан хормогч хослуулан зүүгээд үнэхээр хөөрхөн харагдаж байлаа.
Би тольны өмнө зогсон туузан зангиагаа янзалж өөрийгөө нэг харав. Үсээ буцаагаад жижигхэн болгон тайраад нүүрээ жаахан будаж хацраа ягааруулан уруулаа өнгөлсөн би өөрлүүгээ жаргалтай гэгч нь инээмсэглээд кафенийхаа заалруу гарав. Хуучин 99% хар шоколад гэсэн хаягаа хуулж аваад шинээр 100% хар шоколад болгон өөрчилсөн шоколадны кафе маань өнөөдөр шинээр нээлтээ хийж байгаа бөгөөд хаалгаа нээх мөчийг хүлээсэн үйлчлүүлэгчид цонхны цаана дугаарлан харагдана.
Тэднийг харан сандарч зогсох миний ардаас гал тогооны цонхоор толгойгоо цухуйлгасан Юнги, Жимин 2 зэрэг 2 мөрөн дээр минь гараа тавив.
Юнги: сандрах юм юу байна? зөндөө л хийсэн биз дээ?
Жимин: бид 2н гараа гаргаж хийсэн амттанг дуустал нь зараад орхиорой *нүдээ ирмэх*
Би: за *толгой дохин инээмсэглэх*
Тэхён дэргэд минь ирээд гараас минь атгав. Нүд нь хайраар дүүрэн харагдах тэр надруу ойртон "чи үнэхээр хөөрхөн, шоколад байсан бол идчихмээр харагдаж байна" хэмээн шивнэв.
Би: мангар *инээмсэглэх*
Тэхён: чи намайг яагаад кафегаа 100% болгож өөрчилсөн гэж бодож байна?
Би: харин л дээ, урьдынхаасаа илүү амттай болсон юм уу?
Тэхён: үгүй ээ. Одоо миний амьдрал 100% бүрэн дүүрэн болсон болохоор. Чиний ачаар *хацар дээр зөөлөн үнсэх*
Сөүлд ирсэн минь, Тэхёнтой таарсан минь, энэ газарт ирсэн минь, муухай ааштай, сайхан сэтгэлтэй, хорон үгтэй ч хүчтэй, халамжтай Тэхёнд дурласан минь, энэ олон сайхан хүмүүстэй уулзсан минь тэр чигтээ хувь тавилан байх. хэрвээ шоколадны бурхан гэж байдаг бол тэр бурханд би баярлалаа гэж хэлэхийг хамгийн их хүсэж байна.
Гүүги намжүүн 2 хаалга нээхээр 2 талд нь очин зогсоод бариулнуудаас нь барив. Бүгд нэг нэгэнрүүгээ харан бэлэн болсон эсэхээ шалгаад хаалгаа нээлээ.
"100% ХАР ШОКОЛАДАНД ТАВТАЙ МОРИЛ"  

99% ХАР ШОКОЛАД  (дууссан)Where stories live. Discover now