ДОЛОО: БИ ХАМГААЛЖ ЧАДАХГҮЙ ЮМ БАЙНА.

6.9K 569 2
                                    

  Тэхёнд тэврүүлэн зогсох энэ мөчид би өөрийгбб түүнд сайн болчихсон гэдгийг ойлголоо. Түүнийг тэвэрч зогсох тэрхэн цаг хугацаа тэр чигтээ зогсчихсон юм шиг. Хичнээн хором өнгөрсөн юм бүү мэд. Тэгсэн ч бид удаан тэврэлдсэн гэдгээ л мэдэж байна. тэр бага багаар чичирхээ больж, би ч түүнийг хамаг л чангаараа тэвэрч эхэлсэн.
Гэнэтхэн өрөөнд гэрэл асч Жимин Гүүги 2 шал нойрмог хэрнээ бид 2г хараад бүлтийчихсэн байх үед л бид нэгнээсээ холдлоо. Нөгөө 2н харцнаас ичсэндээ би шуудхан өрөөрүүгээ гүйв. Өрөөндөө орж ирээд хаалга хаасныхаа дараа дэлбэрчих шахсан зүрхээ даран хэсэг зогсох. Амьсгал дээрдээд би яг үхэх гэж байгаа юм шиг санагдана. Хусогтой үерхэж байхдаа би хэзээ ч ингэж догдолж байгаагүй. Ердөө л баяртай байдаг байсан бол одоо гомдож, баярлаж, догдолж, бас ингэтлээ жаргалтай болж байна. ичсэндээ нүүрээ даран орон дээрээ доошоо харж унаад баахан тийчигнэв.
*
Хёнсоныг явсны дараа Гүүги, Жимин 2 алмайрсан чигтээ тэхёны дэргэд ирэв.
Гүүги: ахаа, та зүгээр үү? *харсан зүйлдээ итгэж ядсан*
Жимин: би ийм юм болно гэж мэдээд байсан юм аа *инээх*
Тэхён: юу? яасан гэж? *бантчихсан*
Жимин: золиг чинь. Сайхан байна уу?
Тэхён:юу балайраад байга юм? Больж үз *шал худлаа муухай харах*
Жимин: намайг айна гэж санаа юу? горьд. Би ах нарт хэлнэ дээ. *инээд алдах*
Тэхён: хөөе!! *гуйсан харц* --гуйх юм байна. бүгдэнгээс нь. *үнэхээр чухал*
Маргааш өглөө нь Хёнсоноос бусад нь Кафед цугларчээ. Тэд нар Хёнсоныг ганцааранг нь 3 давхрын шал угаа гээд хөөчихсөн.
Жин: ярих юм гэж юу юм?
Тэхён: тэр—
Гүүги: урьд шөнийн явдал уу?
Тэхён: дуугуй бай л даа чи *муухай харах* -- би дахиад хулчийхгүй байхаар шийдлээ. Би өөрийгөө, бас та нарыг. Тэгээд бас Хёнсоныг хамгаална. Тийм болохоорр та нар ч гэсэн надад туславал би их баярлана.
Юнги: *инээх* --хөөе. Юу яриад байгаа юм? Бид нар чамайг хамгаална.
Жин: бид чинь гэр бүл шүү дээ.
Намжүүн: өөдгүй амьтан энүүгээр дахиад ирдэг л юм бол би сургаад өгчихнө. *инээмсэглэх*
Жимин: чи өөрөө бидэнд найдаад, ганцаараа айж суулгүй энгийнээрээ л бай.
Гүүги: бас тэр Хёнсоныгоо халамжил
Тэхён: юу---*ичих*
Юнги: надаас булаачихаж байгаа юм уу?
Гүүги: би өчигдөр шөнө харсаан энэ ах хөөсөн мантууг
Түүнийг үгээ хэлж дуусаагүй байхад Тэхён амыг нь даран шал худлаа инээмсэглэв.
Олон жилийн өмнө гэр бүлийг нь хүйс тэмтэрсэн алуурчин түүний эргэн тойронд байгааг мэдсэн ч Тэхёны хувьд одоо хамт байгаа энэ гэр бүл нь ч гэсэн хамгаалах ёстой маш үнэтэй зүйл байлаа.
*
Бүгд л дор бүрнээ ажлаа хийнэ. Би ширээ арчиж, Гүүги хүмүүст үйлчилнэ. Харин Намжүүн Жин ах 2 гаднаас ундаа зөөнө. Тэхён өнөө л ширээндээ суугаад ном уншина. Гэхдээ үе үе бидний харц тулгарахад хацар минь халуу оргин тэрхэн дороо харц буруулах ч дахин түүнрүү харах үед тэр ч бас надруу харж байна. зүгээр ч нэг хараагүй инээмсэглэж байна.
Үүнээс өөр жаргалтай зүйл байхгүй юм шиг сэтгэл минь баяслаар дүүрэн ширээгээ арчиж дуусаад эргэтэл хаалгаар өнөө Хусогын найз охин өөр 2 эмэгтэй дагуулсаар орж ирэв. Би байсан газраа хөшиж орхив. Тэднийг анзаарсан Тэхён ууртай нь аргагүй номоо ширээрүүгээ чулуудаж гүүги харин юу болох нь вэ гэсэн шиг үйлчлүүлэгчдэд үйлчлэнгээ харц чулуудна.
...: сайн уу? 3уулаа явж байна. *ширээнд суулга гэх шиг*
Би: аа. ийшээ сууна уу?
...: сандал татаад өгөөч *инээмсэглэх*
Би түүнд сандлыг нь татан өгөхөд тэр их л маягтайгаар суув.
...: буруугаар битгий ойлгоорой. Би эртээд дэндүү муухай ааш гаргачихсан байна билээ. Одоо их харамсаж байна. намайг На Ёнхэ гэдэг. *гараа сунгах*
Би түүний гараас барьсангүй.
Ёнхэ: за яахав. Мэдээж би буруутай учир чи ингэж аашлах нь зөв л дөө.
Хамт яваа эмэгтэй: удахгүй миний төрсөн өдөр болно. Би танайд тэмдэглэмээр байна. *эелдэгээр инээмсэглэх*
Би: би тэгвэл менежерээ дуудчихья. *ёслох*
Жин ах тэдэн дээр дуртай дургүй очин удтал ярилцав. Эргэн тойрон үйлчлүүлэгч их байсан тул өмнөх шигээ хөөж гаргаж болохгүй бас дээр нь өөр 2 хүнтэй байгаа. Бид нар муухай аашилвал манай нэр хүндэд муугаар нөлөөлнө гэж намжүүн амандаа үглэн намайг тайтгаруулж байлаа.
Үнэндээ би Тэхёнд сайн болчихсон. Одоо Хусог надад хамаагүй гэж бодсон ч иймэрхүү байдал намайг шаналгаж байв. Би гал тогооны үүдэнд зогсоод тэдэнрүү харж байтал Юнги ах жижиг цонхоор толгойгоо цухуйлгаад гараад ирэв.
Юнги: нөгөө чавганц байна. *эгдүүтэйгээр*
Би: хүн цочоочих юм даа *инээхчээ аядах*
Юнги: чи зүгээр үү?
Би: зүгээр дээ. Яав л гэж...
Юнги: хэрвээ хэцүү эсвэл төвөгтэй байвал зугатаачихаж болно шд. Би бол байнга л зугатаадаг. Тэр тулдаа одоо ингээд инээмсэглээд амьдарч байна. *инээх*
Би: зугатаах гэж –
Юнги: гэхдээ чи зоригтой шудрага охин. зугатаах чамд зохихгүй л дээ. *инээмсэглэх* --чи шалт наадам үзмээр байна уу? Удахгүй ... хамм.. 2 өдрийн дараа нэг буддын зэн сүм галт наадам хийнэ гэсэн. Тийшээ явж зугаацах уу? Бөөнөөрөө?. *Нүдээ ирмэх* -- бүгдээрээ явбал гоё доо .
*
Хоёр өдрийн дараа төрсөн өдрийн үдэшлэг болох болжээ. Маш яаруу бэлдсэн ч гэсэн бид цагтаа амжив. Зочид нь цугларч хүмүүс бужигнаж эхлэх үед төрсөн өдрийн эзэн нөгөө эмэгтэй биш харин На Ёнхэ болж таарав. Бид бүгд гайхаж байсан ч нэг их ач холбогдол өгсөнгүй.
Намайг хүмүүст уух зүйлс өгөн амттат аяган бялуунуудыг өрж байх үед На Ёнхэ миний өмнө ирэв.
Би: төрсөн өдрийн мэнд. *ёслох*
На ёнхэ: баярлалаа. Бид хичнээн анх тийм ч сайхан уулзаагүй ч гэсэн Хусогаас чиний тухай үнэхээр сайхан зүйлс сонсож байсан. чи их сайн охин гэсэн. Тиймээс өмнөх явдлыг мартаад надтай найзууд болж болохгүй юу? *инээмсэглэх*
Үнэндээ түүний үг үнэмшилтэй байгаагүй ч би инээмсэглэн толгой дохив.
На ёнхэ: тэгвэл найз аа *гарнаас барьж авах* --гуйх зүйл байна. *нүд нь гэмгүйхэн гэрэлтэх*
*
Жин: заавал ингэх хэрэгтэй юм уу? *санаа зовсон байртай*
Би: зүгээр дээ. Тийм хэцүү гэж үү? Та битгий санаа зов доо.
Жин: тэгсэн ч гэсэн. Балай юм. Хуучин найз залуунгынхаа шинэ найз охинд—
Би: зүгээр ээ. Ахаа. *инээмсэглэх*
Би томоос том бамбаруушны хувцас өмсөв. Тэгээд 3 давхар шоколадтай бялууг түрэн үдэшлэг болж байгаа каферуу орлоо. Хүмүүс надад зам тавьж өгөөд л 10 гаран хүн л ирсэн ч гэсэн шуугиан гэж дийлдхээргүй байлаа. Зузаан хувцасны цаанаас зам тун бөглүү харагдах бөгөөд төрсөн өдрийн гол ширээний ард ирэхэд На ёнхэ надруу нүд ирмэв. Би ч хоолойгоо засаж байгаад төрсөн өдрийн дуу дууллаа. Дуугаа дуулж дуусаагүй байтал ардаас хэн нэгэн нь миний толгойд байсан бамбаруушны толгойг суга татан авав.
Яг нүдний минь өмнө На Ёнхэ Хусог 2 үнсэлцэж байлаа. Хусогын нүдийг хар даавуугаар боосон байх бөгөөд тэр хаана байгаагаа мэдэхгүй байх шиг. Бүгд л орилолдож би харин хөлсөнд норсон үсээ нүднийхээ өмнөөс холдуулах гэж хичээнэ. Надад ийм юм харуулах гэж л их хичээж дээ хөөрхий, инээд хүрмээр юм. Одоо хусог надад сонин биш байгааг ойлгодоггүй юм байх даа. Тэд үнсэлцхээ болиход Хусог намайг хараад нүд нь бүлтрэх шахан нүүр нь барайв. Харин На Ёнхэ гэмгүйхэн инээмсэглэнэ. Гэнэт миний ардаас өчигдөр На ёнхэтэй хамт ирсэн эмэгтэйчүүдийн нэг нь түлхэхэд би 3 давхар шоколадтай бялууг нүүрээрээ даран газарт өнгөрөн унав.
Уур хүрсэн ч олон хүний өмнө нүүрээрээ дүүрэн шоколадны крем нялуулаад тарган хувцаснаасаа болж босч чадахгүй тэрүүхэндээ өнхөрөх намайг хүмүүс шоолон инээлдэнэ. На Ёнхэ бүр нэг бах нь ханасан янзтай гэхдээ Хусогын өмнө шал худлаа сандарч, санаа зовсон дүр эсгэж байв. Хусог маш хурдан миний өмнө ирээд намайг гараас чинь татан босголоо.
Хусог: зүгээр үү?
Би: тийм ээ. Уучлаарай. *ёслох* --бялууг сүйтгэчихлээ.
Хусог: Хёнсон аа.--- боль. *намайг ёслохыг болиулах* --яагаад ингээд байгаа юм? *ууртай*
Би: үйлчлүүлэгчээ, уучлаарай. *на Ёнхэрүү*
Хусог: Хёнсон—
На ёнхэ: Хусог аа, таньдаг хүн чинь юм уу? *хажуунаас нь ирж гараас нь барих* --хэн юм бэ?
Хусог: тэр—
Тэр тайлбар хэлж чадахгүй байна. намайг хуучин найз охиноо гээд хэлээч. Яг одоо нүднийх нь өмнө хачин баавгайн хувцастай, нүүр нь шоколадны креэм болсон намайг 3 жилийн өмнөөс үерхсэн найз охиноо гээд хэлчихэж чадахгүй нь үү? Хэмээн бодон уур хүрсэндээ нулимс гоожих шахна. Шал дэмий тэр сэтгэлдээ харамссандаа. Бас яг одоо амсаж байгаа энэ доромжлолдоо уур хүрч байв.
Нүдний минь өмнө өнөөх На Ёнхэгийн нүүр ам, хувцас хунар тэр чигтээ шоколаданд будагдав. Тэхён түүний дээрээс гүцтэй хайлуулсан шингэн шоколад гоожуулаад зогсож байв. Үнэхээр ууртай харагдана.
На ёнхэ: ээжэээ--- юу вэ? Аааа *орилох*
Тэхён: өө, уучлаарай үйлчлүүлэгчээ, гар хальтирчихлаа *хорноор жуумалзах*- хөөе баавгай. Чи үнэхээр хөөрхөн юм. Явж зугаалцгаая.
Тэр намайг ямар байсан тэр чигт нь хөтөлсөөр кафегаас гарлаа. Түүний гар миний гараас зөөлхөн атгах бөгөөд маш дулаахан, дээр нь зөөлхөн байв.
*
Бид 2 явж явж нэг жижигхэн тоглоомын талбайд ирэхэд тэр хажууханд байсан сүпермаркетаас баахан нойтон алчуур, хуурай алчуур авчирав. Тэгснээ намайг хүүхдийн дүүжин дээр суулгаад өөрөө өмнөөс минь харан явган суугаад гаранд наалдсан шоколаднаас эхлүүлээд нүүрэнд наалдсан шоколаднуудыг маш анхааралтайгаар арчиж эхлэв. Намайг уурлаж загнах байх гэж бодсон ч тэр ганц ч үг дуугарсангүй. Бүр муухай ч харсангүй. Яагаад ч юм яг одоо яриа эхлүүлэх нь миний үүрэг юм шиг санагдаад юу гэж хэлэх тухай бодол хэсэг өмөлзсөнөө аяархан дуугарлаа.
Би: чи уурлаж байна уу? Уучлаарай. Би зүгээр л—
Тэхён: би уурлаж байна. гэхдээ чамд биш. *хацар арчих* --тэр хүмүүст уур хүрч байна.
Би: тийм үү? *инээхчээ аядах.* Би яг тэнэг хүн шиг байсан байх даа. Хөөсөн мантуу царайлчихаад... *доошоо харах* -дандаа өөрийгөө тэнэг байдалд оруулж явах юм.
Тэхён: тийм биш ээ. Зүгээр л чамтай таарсан зарим зүйлс чам шиг сайн биш байгаа юм.
Ингэж хэлээд тэр хөдөлгөөнгүйгээр надруу ширтэв. Түүний үгс хэзээ нэгэн цагт түүнээс сонсож болох хамгийн сайхан үгс мэт санагдаж надруу ширтэх харцнаас нь бага зэрэг ичиж, хажуугаар нь догдолж байна.
*
Тэхён өөдөөс нь харан суух Хёнсоны нүүрийг бараг тэр чигт нь цэвэрлээд дуусчихсан ч гэсэн хамар дээр нь жижигхэн крем үлдчихсэн Хёнсон яг л туулай шиг хөөрхөн харагдаж байлаа. Хёнсоны өөрийгөө л буруу юм хийчихсэн юм шиг ярих нь түүнд таалагдаагүй учир "тийм биш ээ. Зүгээр л чамтай таарсан зарим зүйлс чам шиг сайн биш байгаа юм." Гэж хэлчихээд өөрлүү нь сэтгэл татам ширтэх Хёнсонруу аажмаар ойртов. Түүнийг өөрлүү нь ойртох см бүрээр биеэ барин нүд нь бүлтэлзэх Хёнсон үнэхээр эгдүүтэй байлаа. Тэхён нэг гараараа дүүжингийн бариулаас бариад, нөгөө гараараа Хёнсоны ирүүнээс хөнгөхөн өргөв.
Гудамж харанхуйлж хүмүүсийн хөл татарсан ч хажуугаар нь зөрөх 3 эмэгтэй тэдэнрүү харан инээлдэж /жаргалтай хосууд байна гээд/ --эргэн тойронд нь машины чимээ мэтийн жаал жуухан чимээнээс өөрөөр аниргүй. Хёнсон өөрлүү нь ойртох Тэхёныг харж байснаа тэсэхээ болин нүдээ тас аниад уруулаа багахан цорвойлгов. Тэхёнд энэ үйлдэл нь байж болох хамгийн хөөрхөн зүйл шиг санагдсан тул нүүрэнд нь инээмсэглэл тодроод хамар дээр нь зөөлхөн үнсэхдээ өнөөх үлдсэн жаахан кремийг авав.
Уруул дээрээ биш, хамар дээрээ үнсүүлсэн Хёнсон тэрхэн зуур нүд нь бүлтийтлээ нээгдэв.
Тэхён: юу бодоод байгаа юм? Кремийг чинь цэвэрлэж байна. *дооглонгуй*
Хёнсон: тэр нөгөө—ойртоод байхаар чинь... *бүлтэлзэх*
Тэхён: ухаан муут. *уруул дээрээс нь үнсэх*
Энэ удаад Тэхёны дулаахан уруулаас мэдрэгдэх зөөлөн үнсэлт уруулан дээр нь буусанд Хёнсон хамаг байдгаараа нүдээ тас анин гараа атгав. Тэнгэрт галт наадам буудаж тэрүүгээр өнгөрсөн хүмүүс дуу алдацгаав. Өнгө өнгийн галт наадам тэнгэрт дуугаа хадаан байхад Тэхён Хёнсон 2 тэрийг огт анзаарсан шинжгүй байсаар.
*
Тэхён энд тэндээс нь дэлгүүрүүдийн гэрэл туссан гудамжинд гараа өмднийхөө халаасанд хийн нүүрэндээ инээмсэглэл тодруулан алхана. Тэр үнэхээр сэтгэл хангалуун байх шиг.
Хэд алхаад эргэж харвал бүдүүн баавгайн хувцас өмссөн Хёнсон хойноос нь даган алхаж байснаа эргэж харахтай нь зэрэгцэн гишгэсэн газраа зогтусаад доош харан ичингүйрэх нь бүр хайрыг нь хүргэж гүйцэж байлаа.
Тэхён: чи хурдан явахгүй юм уу? *худлаагаасаа ууртай дугарах*
Хёнсон: явнаа. *толгой дохих*
Тэхён: хурдан, энд ирээд, зэрэгцээд алх. *долоовор хуруугаараа дуудах*
Хёнсон: юу- аан- за *бондогнон гүйх*
Тэхёний нүүрэнд асар их жаргалтай инээмсэглэл тодрон зэрэгцэн ирэх Хёнсоны гараас нь шүүрэн авав. Харин Хёнсон ичсэндээ гараа татах гэж оролдон бүлтэлзэнэ.
Тэхён: ингээд яв. Чи ард хоцроод төвөгтэй юм. *инээмсэглэх* --явцгаая.
Хёнсон толгой дохин хөтлүүлэн алхана. Тэр ч бас үнэхээр жаргалтай байгаа ч дөнгөж саяхан болсон үнсэлтээс болоод ичсэндээ Тэхёнруу харж ч чадахгүй байв.
*
Кафены үүдэнд ирснээ Тэхён гэнэт зогсов. Тэгснээ надруу үнэхээр чухлаар харна.
Би: яа—яасан бэ?
Тэхён: гар утас? Чиний гар утасны дугаар хэд юм?
Би: Сөүлд ирдэг өдрөө цүнхтэйгээ алдчихсан шд *урвайх* -тэглээ ч 2006 онд үйлдвэрлэсэн утас байсан юм дөө.
Тэхён: тийм үү? Май *өөрийнхөө утсыг өгөх* --надад дахиад 2 байдаг болохоор наадхаа чи хэрэглэ. Хэрвээ --*санаа нь зовсон байдалтай* --хэрвээ тэр алтан шүдтэй хүн дахиж гарч ирвэл надруу залгаарай. Ойлгов уу?
Би: за *утсыг нь их л хүндэтгэлтэйгээр гардан авав*
Тэхён: чи наадхаа тэгээд хэрэглэж чадах юм уу? *их л доогтой*
Би: чадаж ядах юу байгаа юм. *муухай харах* --намайг арай л дэндүү тэнэг гэж бодоод байх шиг байна. тэгсэн ч би 21р зуунд амьдарч байгаа шүү. *түрүүлэн орох*
*
Өрөөндөө орж ирээд нөгөө утасруу удаан гэгч нь ширтэв. "ухаалаг утас"... ухаантай утас. Би хэрэглэж чадаж л таараа. Ядах юу байхав. Кинон дээр зөндөө гардаг. Хуруугаараа дэлгэцийг нь илтэл түгжээ нь тайлагдав. Дэлгэцэн дээр нь амттай шоколатны бялууны зураг байна. гүн амьсгал аваад дахин нэг удаа хүрч үзэхээр гараа сунгатал гэнэт Юнги ахын зураг нүүрэн дээр нь гараад ирэв. Доор нь улаан ногоон 2 товч бас байна. ногоонд нь хүрэв. Тэгтэл гэнэт Юнги ах өөдөөс инээгээд гараад ирэв. Бас юм ярьж байна "Тэхён аа" гэснээ царай нь их л гайхсан бололтой хувирав.
Юнги: Хёнсон аа? юу хийж байгаа юм?
Би: намайг гэж яаж мэдэж байна аа? *нүд бүлтийх*
Юнги: видео дуудлага хийж байна шдээ *инээх* --яагаад Тэхёны утас чамд байгаа юм? *гайхсан байртай ширтэнэ*
*
2 давхрын зочны өрөөний буйдан дээр Юнги ах бид 2 их л чухал төрхтэй сууцгаана.
Юнги: тэгэхээр байна аа. энэ товчин дээр дарвал дуудлага хийгдэнэ. 1 дээр удаан дарвал Тэхёнруу залгана. 2 дээр дарвал надруу *нүдээ ирмэх* --тэгээд дээр дарвал Каферуу залгана. Ойлгов уу?
Би: тийм ээ. Ойлголоо. *инээмсэглэх*
Юнги: тэгээд одоо зурагт мэссэж явуулахыг зааж өгье. Алив нааш ир. *ойртож ирээд хамтдаа зураг дарах* --харав уу? Ингэж зургаа дарна. Тэгээд *чөтгөрийн инээд* --ингээд явуулна *үзүүлэх*
Би: хөөх, ингээд зурагт мэссэж явчихаж байгаа юм уу? Сонирхолтой юм аа. *соёлын шок*
*
Тэхёныг өрөөндөө ном уншаад сууж байтал утсанд нь мэссэж ирсэн нь Юнги, Хёнсон 2н их дотноор инээсэн зураг байв. Араас нь баахан Юнгигийн инээсэн зураг. Хёнсоны тал дутуу сарнисан зурагнууд цуврав.
Тэхён: энэ одоо Юнги ахтай ямар юмаа хийгээд байгаа юм? *хардах*
Өрөөнийхөө хаалгыг хүчтэй савсаар гарж иртэл Юнги яг л төлөвлөгөөгөөр боллоо гэсэн шиг инээмсэглэж харин Хёнсон чөтгөр харсан юм шиг болов.
Тэхён: юугаа хийгээд байгаа юм? Энэ одоо юу вэ? *утсаа гаргаж ирэх*
Юнги: би Хёнсонд ухаалаг утас ашиглахыг зааж өгсөн юм *гэмгүй инээмсэглэх*
Тэхён: хөөе. Чи мэднэ гээ биз дээ?! *муухай харах*
Хёнсон утсаа аваад юу ч дуугаралгүй ичсэндээ хацраа дарсаар дээшээ гүйчихэв.
Тэхён "тэгтлээ л мэдэхгүй байсан юм бол надаар заалгахгүй" гэж амандаа бувтнаап Юнгирүү харахад нөгөөх нь чамайг нэг чадлаа даа гэсэн шиг шоглонгуй инээгээд өрөөрүүгээ оров.
*
Хэдэн өдрийн дараа.
Хёнсон орой харанхуй болсон хойно гэрлүүгээ шуудан авуулахаар гарав. Шуудангаа хайрцаганд хийчихээд инээмсэглэн 99% хар шоколадруу буцах гэсээр байтал цаг 9 өнгөрөөд гудамж талбай тас харанхуй болчихжээ.
Тэхён болон нөгөө хэд Кафегаа хаах үеэр Хёнсон байхгүй байгаад санаа зовон бүгд л байн байн цонхоор харан үүдээр шагайцгаана.
Хёнсон гэр хүрэх замдаа дэлгүүрээс зайрмаг аваад нөгөөхөө амтархан долойх бөгөөд яагаад ч юм гэнэт хэн нэгэн араас нь дагаад байгаа юм шиг санагдаж эхлэв. Кафе хүрэх замаа товчлоод хүнгүй нарын гудмаар алхсандаа харамсан тэрхэн зуур түүнийг айдас бүрхэн авлаа.
Ургашаа алхах бүрт нь ардаас нь хэн нэгэн алхаад байгаа нь мэдрэгдэж байв.
Тэр бага зэрэг хурдаа нэмтэл ардаас нь өөр нэгний гүйх чимээ сонсогдож эргэн харах үед нь түүнийг том бэйсболлын цохиураар цохин газарт унагаахад харсан зүйл нь алтан шүд ярзайлгасан инээмсэглэл байлаа.
Яг энэ үеэр гудамжны үзүүрт зогсон Хёнсонтой ярилцахаар хүлээж байсан Хусог түүнийг олж хараад хамаг хурдаараа гүйн ирж байлаа. Тэр өнөөх алтан шүдэттэй барилцаж аваад өөрөө ганц цохив уу үгүй юу том цохиуранд нь 2-3 удаа цохиулан газарт уналаа. Тэгсэн ч түүний алтан шүд, сохорч цайрсан нүд 2г нь маш сайн тогтоож авав. Аз таарч ойрхон өнгөрч явсан цагдаагийн эргүүлийн машин тэднийг олж харахад алтан шүдэт хар хурдаараа зугатаан алга болов.
Хусог өөрийнх нь толгойноос цус гарч байгааг ч тоолгүй ухаан алдан газарт унасан Хёнсоны зүг хурдлав.
*
11 цаг өнгөрч бүгд Хёнсонд санаа зовон байж суух газраа олж ядсан байлаа. Хаалгаар Гүүгий урамгүйхэн орж ирээд "ирээгүй юу?" гэхэд бүгд толгой дохив.
Энэ үед Тэхёны утсанд дуудлага ирэв. Тэр дуудлага аваад 10 хором орчим үггүй гацаж орхисоноо кафегаас гүйн гарав. Нөгөө хэд нь ч бас хойноос нь дагалаа.
Тэд гүйсээр эмнэлэгт ирэхэд толгойг нь боосон ухаангүй Хёнсон болон цагдаад мэдээлэл өгч байгаа Хусог харагдав.
Цагдаа: тэр хүний талаар хэлээч
Хусог: өрөөсөн нүд нь сохор. Тэгээд дээд үүдэн шүднүүд нь алтадмал.
Цагдаа: баярлала. Бид тэр хүнийг барьнаа.
Энэ яриаг сонссон Тэхён Хёнсонруу дахин нэг харснаа шууд эмнэлэгийн хаалгаруу алхав.
Жин: Тэхён аа...
Тэхён: би хамгаалж чадахгүй юм байна. *хөндий хоолой*
Ганц ч эргэлзээгүйгээр, эргэж ч харсангүй. Нүүрэнд нь айдас ч биш, сандрал ч биш. Шийдэмгий байдал тодорч байв.  

99% ХАР ШОКОЛАД  (дууссан)Where stories live. Discover now