НАЙМ: АМЛАЛТ

6.4K 602 4
                                    

Хёнсоныг ухаан орох үед түүний дэргэд Хусог сууж байснаа нүдээ нээхтэй нь зэрэгцэн баярлан өндийв.
Хусог: Хёнсон аа, зүгээр үү?
Хёнсон: хусог аа? би хаана? *эргэн тойрноо харах*
Тэр маш тансаг эмнэлэгийн тусгай өрөөнд хэвтэж байв. Эргэн тойронд нь цэцэгсийн үнэр ханхалсан өрөөний голд байх буйдан дээр сууж байсан Жимин, Гүүги 2 ухас хийн босч ирлээ.
Гүүги: хөөсөн мантуу. Намайг таниж байна уу?
Хёнсон: гүүги... *сулхан* --Жимин аа. би дахиад Тэхёнд загнуулах байх даа. Алтан шүдтэй хүн надруу дайрсан.
Гүүги: тэр тэнэг ах чамайг буцаана гэсэн *цорволзон хэлэх*
Хёнсон: буцаах гэнээ?
Жимин: үнэндээ *санаа алдах* --тэр алтан шүдтэй хүн чинь Тэхён ахын ээж аавыг нь алсан хүн байхгүй юу.
Жиминий ярьснаар бол тэр алтан шүдтэй хүн нэр нь Жан Ёнжү гэдэг. Тэхёныг тай байхад гэрт нь хулгай хийхээр ороод ээж аавд нь баригдаж, улмаар алаад, дараа нь ул мөрөө арилгах гэж гэрт нь гал тавьсан гэнэ. Харин Тэхён өөрийгөө хамгаалж түүний нүдрүү шөвөг зоогоод сохолчихсон. Тэхёны чихний ард байдаг сорив тэр хүний хутганаас үлдсэн. Шоронд хоригдож байгаад саяхан суллагдсан. Нүдээ сохлуулсан хариугаа ч юм уу авах гэж байгаа байх гэв.
Хёнсон: би Тэхёнтой уулзах хэрэгтэй *өндийх*
Хусог: галзуурчихаа юу? сонсоогүй юу? чи тэрэнтэй дахиад уулзвал алуулж ч мэдэх нь. Тэр хүн чамайг тэр залуутай дотно гэж мэдээд албаар чамруу дайрсан байгааг ойлгохгүй байна уу?
Хёнсон: хамаагүй ээ *орноосоо босон углааш өмсөх*
Жимин: Хёнсон аа...*мөрөн дээр нь гараа тавин доош суулгах* --эхлээд жаахан тайвшир даа.
Гүүги: тийм ээ, тайвшир. Чи ингээд толгойндоо боолттой, ийм дорой төрхтэй Тэхён дээр очоод юу гэх юм?
Жимин: чиний үгийг тоож ч сонсохгүй. Бүр өөрөө чирээд онгоцонд суулгах байлгүй.
Хусог: та нар энийг тэр хүнтэй уулзуулах нь уу? *ууртай* --амь нас нь аюултай. Би ч гэсэн гэмтсэн. Цагдаа болох гэж сурч байгаа хуулийн ангийн оюутан залуухан эр ганц цохиж чадуулалгүй гэмтээд эмнэлэгт ирчихээд байхад энэ жижигхэн хөдөөний охин тэр алуурчинд хормын дотор л алуулна. Хёнсоныг бодсон тэр залуугын явуулна гэдэг шийдвэр зөв.
Гүүги: тэгсэн ч гэсэн ингээд явчихвал овоо гайгүй болж байсан тэхён ахын байдал буцаад муудах болношд.
Жимин: үнэндээ Хёнсоныг ирснээс хойш Тэхёны хар дарж зүүдлэх нь багассан. Өмнө нь бараг шөнө бүр аймшигтай зүүдэлж сэрдэг байсан юм.
Хусог: тэгээд энэ охиныг үхсэн ч хамаагүй гээ юу?
Жимин: хэн тэгсэн юм? Бид нар хамгаална.
Хусог: яаж?
Тэр 3 хоорондоо үнэхээр ширүүхэн маргалдав. Харин Хёнсон одоо Тэхёнд ямар байгаад л санаа зовж байлаа.
Хёнсон: та нар маргалдахаа боль л доо. Би явахаа больлоо. *буцаад хэвтэх* --болсон уу?
Хусог: сайн байна.
Жимин: өнөөдөртөө амар. Яахаа дараа ярьлцья. Гэхдээ амлаж байна. бид нар чамайг хамгаална за юу? *нүдээ ирмэх*
Гүүги: одоо ч гэсэн чиний өрөөг манай аавын залуус хамгаалж байгаа.
Жимин: энэ манай аавын эмнэлэг болохоор чамд хамгийн сайн үйлчилгээг үзүүлнэ. Битгий санаа зов. Өнөөдөртөө зүгээр л амар. Бид явлаа
Тэр 2 гарахдаа Хусогыг 2 талаас нь чирэв.
Хусог: би яагаад явах ёстой гэж. Би Хёнсонтой ярих зүйл байна.
Гүүги: галзуурсан биш, чамайг юу гэж үлдээж байдаг юм.
Жимин: Хёнсоныг аварсанд талархаж байгаа ч сахиж үлдэнэ гэдэг шал өөр асуудал. Явцгаая.
Тэр 3 зунгааралдсаар гарч явсны дараа өрөөнд аниргүй ноёлов.
Утсаа хайвал орны дэргэдэх ширээн дээр байж байна. 1 дугаар дээр удаан дарлаа. Дуудах чимээ чихэнд сонсогдож байгаа ч хариу байхгүй хэвээрээ. Бараг 10 удаа залгасан ч ганц ч хариу алга. Намайг үнэхээр явуулах гээд байгаа юм уу? Гэх бодол Хэнёоны тархинд эргэлдэнэ.
"би чамтай уулзмаар байхад" гэж аярахан хэлээд утсаа аваагүйд нь гомдсон нулимс нүдийг нь бүрхэн авч юу юугүй жижигхэн нулимсан дуслууд хацрыг нь даган урсаж эхлэв.
*
Тэхён өрөөндөө ганцаараа хөнжилөө толгой дээгүүрээ нөмөрчихөөд ширээний чийдэнгийн гэрэлд утасруугаа үиртэн сууна. Утас нь дуугарах бүрт Хёнсоны мангар хүн шиг инээсэн тал зураг гарч ирээд удтал дуудаж байгаад тасрана.
10 удаа ирсэн дуудлагын дараа Тэхён дахин дуудлага ирэхгүй болсонд сэтгэлээр унав. Хичнээн утсаа авмаар байсан ч авчих юм бол Хёнсоныг явуулахаа больчих юм шиг санагдаад чадахгүй байлаа. Утасруугаа гомдолтой ширтэн хошуугаа унжуулаад "буугаад өгчихөж байгаа юм уу" хэмээн авандаа бувтнан утасныхаа дэлгэцэн дээрх Хёнсоны мангар зургийг ширтэн байтал утсанд нь мэссэж ирэв.
Эмнэлэгийн өрөөнд эрч хүчтэйгээр инээмсэглэн суугаа Хёнсоны зураг байлаа. "би дэндүү их эрч хүчтэй байгаа болохоор нойр хүрдэггүй ээ, өвдсөн юм ч алга. Надад зайрмаг аваад өгөөч" гэсэн тайлбартай бас хэд хэдэн эможи ч явуулж. Хэзээдээ ингээд сурчихав гэж бодсон Тэхёны царайнд тодорсон инээмсэглэл хоромхон зуурт сарнин мэгшин уйлж эхлэв. Толгойных нь боолны цаанаас багахан нэвтэрсэн цусыг харуутаа гэмтсэн Хёнсоны өмнө өөрийгөө буруутгаж байлаа.
*
Мэссэж биччихээд хариу хүлээн тэнэг хүн шиг утасруугаа хичнээн ширтсэн ч 15 орчим минут ямар ч хариу алга. Санаа алдаад дэрээ налан хойшоо хагас суулаа. Гэнэт утсанд нь дуудлага ирэв. Нөгөө хүлээж ядсан Тэхён нь байлаа. Хёнсон самгардаг үсээ чихнийхээ араар хийж, нулимсаа арчин хоолойгоо засаад утсаа авав.
би: байна уу?
Тэхён:....
би: Тэхён аа. байна уу?
Тэхён:....
би: би бараг эдгэрчихсээн. Эдгэрсэн ч гэж ерөөсөө гэмтээгүй. Өвдөхгүй байгаа. Яагаад эмнэлэгт байгаагаа ч мэдэхгүй юм. Би хурдхан эндээс гараад кафедаа ажилламаар л байна. *хүчилсэн инээд*
Тэхён юу ч дуугарахгүй хэвээрээ л байлаа. Түүний ийм дуугуй байдал намайг хамгийн ихээр айлгаж байв.
Би: би Жэжүрүү буцахгүй ээ.
Тэхён: Хёнсон аа.
Би: буцах үгүйгээ би өөрөө шийднэ. Чи миний ээж аав юм уу? Яахаараа миний өмнөөс шийддэг юм.
Тэхён: маргааш өглөө Жин ах чамайг эмнэлэгээс очиж авна. Тэгээд шууд нисэх буудал явна. Тэгж бодоод бэлдээд байж байгаарай.
Би: хүссэнээрээ л бол. *утсаа таслах* -муухай амьтан. Ядаж өөрөө ирээд онгоцны буудал хүргээд өгнө гэчихэж болдоггүй юм байх даа.
Утсаа тасалчихаад шууд орноосоо үсрэн бослоо. Угаалгын өрөөнд орж толгойгоо боосон боолтыг тайлан гартаа зоосон уян зүүг сугалан авав. Эмнэлэгийн хувцасыг тайлж өөрийнхөө өмсөж байсан хувцасаа сольж өмсөөд гадуур нь эмнэлэгийн халатаа нөмөрч, малгайг нь өмсөв. Утсаа ширээн дээр орхиод өрөөнийхөө хаалгаар толгойгоо цухуйлгавал 2 танхай этгээд бололтой ах нар өрөөний үүдэнд нам унтацгааж байлаа. "чамайг хамгаалнаа бла бла" гээд байсан яасан. Ногоортлоо унтаж байх шив дээ. *инээх*
Шөнийн 2 өнгөрч байсан учир эмнэлэгт ганц нэг сувилагч нар л энд тэнд сэрүүн харагдахаас өөр амьдын шинж алга. алхсаар эмнэлэгээс гарах үед түргэний тэрэгнээс өөр чимээ огт сонсогдохгүй түнэр харанхуй Сөүлийн шөнө намайг угтлаа.
"тэгээд одоо хаачих юм? Чамд очих газар байгаа билүү?" гэж бодсон ч лав л ийм байдалтай Жэжүрүү буцахгүй гэж бат шийдсэн хэвээрээ байв.
*
Би алхсаар ганц мэддэг газраа ирлээ. Муу хүмүүс биш юм шиг байсан. надад туслах байх. *гүн амьсгал авах*
Эртээд ирж байсан 24 цаг ажилладаг шоколадны дэлгүүрийн хаалгаар итгэлгүйхэн орвол өнөө 3 эгч солонгос хөзөр тоглоод сууцгааж байснаа намайг харан баярлан дуу алдацгаав. Надтай хамт өөр /99% хар шоколадын хөвгүүд/-хүн байна уу гэж нүд нь гэрэлтэн хайх ч хэн ч байхгүй байгаад урам нь хугарсан байдалтай болцгоов.
Эгч ах 1: охин минь ийм хар шөнөөр яагаад ганцаараа явж байдаг билээ?
Эгч ах 2: айдаггүй юм уу? Ийм аюултай нийгэмд
Би: харин... үнэндээ би зугатаачихсан. Тэгээд Сөүлд 99% хар шоколад бас танайх гэсэн 2 газар л мэддэг болохоор. *сулхан*
Эгч ах 3: яанаа, яанаа, яанаа, энэ охин чинь гэмтчихсэн байна ш дээ *амаа дарах*
Эгч ах 1: бурхан минь. Алив нааш ир.
Тэд үнэхээр санаа зовж сандарсан байдалтай байлаа. Юутай ч энэ эгч ах нарт итгэж болно гэдгээ мэдрээд байсан юм. Ашгүй дээ.
*
маргааш өглөө нь Кафед нисэх буудал явах ёстой байсан Жин аахилсаар орж ирэв.
Жин: Хёнсон байхгүй, алга болчихсон байна.
Тэхён: ЮУ!! *босох*
Гүүги: манай аавын хүмүүс хамгаалж байх ёстой биз дээ?
Жин: би камерын бичлэг үзсэн. Тэр хүүхэд шөнө өөрөө гараад зугатаачихаж. Энэ утас нь байна.
Тэхён: тэр муу тэнэг *үнэхээр санаа зовсон царай*
Жимин: болохгүй юмсан. Нөгөө алуурчин баригдаагүй байхад.
Энэ үеэр яг гаднаас Хусог орж ирж байж таарав. Тэр тэдний яриаг сонсоод шууд үсрэн дэргэд нь ирлэ.
Хусог: Хёнсон яасан гэнээ?
Намжүүн: чи энд юу хийж байгаа юм? *муухай харах*
Юнги: тэр яах вээ? Одоо яах вэ?
Хусог: хайх хэрэгтэй биз дээ? Өөр яана гэж.!! *санаа зовсон байдалтай*-тэр хүүхдэд Сөүлд надаас өөр мэддэг хүн байхгүй. Гэхдээ над дээр ирээгүй. Өөр мэддэг хүн байгаа юу?
Жин: байхгүй байх. Эндээс бараг гардаггүй байсан.
Жимин: мөнгө ч байхгүй тэр хааччихсан юм бол оо?
Тэд сандралдан зогсох зуур Тэхён ширээн дээрээс утсаа шүүрч аваад гүйн гарав.
Бүтэн өдрийн турш тэхён утсан дээрх Хёнсоны зургийг хүмүүст харуулан энэ тэрүүгээр хайн гүйв. Хамтдаа зугаалсан газрууд, үнсэлцсэн жижигхэн тоглоомын талбай, дандаа ордог дэлгүүр гээд бүхий л газраар гүйсэн ч хичнээн хүнд зургийг нь харуулсан ч таних хүн ганц ч таарсангүй.
Тэхёны хамаг арга нь барагдсан төрхтэй амьсгал нь давчидан хөмсөг нь зангирч цээж нь бачуурч байлаа. Яахаа ч мэдэхээ байсандаа гудамжинд хамаг байдгаараа хашхиран утсаа газарт хага шидэж орхив. Тэр үнэхээр аргаа барлаа. Хёнсонд санаа нь зовж, дахиад нөгөө муу хүнтэй таарчихсан бол өөрийгөө яах ёстойгоо ч ойлгохгүй, гомдоох үг хэлсэндээ харамсан зүгээр л эрүүл саруул байгааг нь харахыг хүссэндээ галзуурах шахаж байлаа.
Хөлөө чирсээр кафедаа эргэн иртэл нөгөө хэд нь ч ялгаагүй ядарсан байдалтай сууцгааж байснаа бүгд Тэхёныг хараад олоогүй гэдгийг нь ойлгон сэтгэлээр унацгаав. Бүтэн 3 өдөр өнгөрсөн ч Хёнсоноос ямар ч сураг чимээ байхгүй хэвээрээ байлаа. Бүгд л санаа зовсондоо унтаж ч чадахгүй, идэж ч чадахгүй баахан зовов.
Кафегаа ч ажиллуулахгүй бүглд гадуур Хёнсоныг хайгаад бүр орой болсон хойно цуглацгаах боллоо.
Оройн 9 цаг. Хамгийн сүүлд гаднаас Тэхён орж ирээд бас л сайн мэдээгүй учир суудаг ширээндээ очиж суугаад хүчтэйгээр ширээгээ балбав. Энэ үед гаднаас Хусог ч бас ядарсан байдалтай орж ирээд "ирсэн үү?" гэхэд бүгд толгой сэгсрэв.
Хусог: яах вэ? *нэг ширээнд суух* --ахаа надад ус өгөөч *жинд*
Жин: за *ус хийж өгөх*
Гүүги: энэ бүр энүүгээр байнга орж гардаг болох нээ *дургүйлхсэн*
Жимин: Хёнсоныг хайж байгаа юм чинь. Тэгээд ч энэ байгаагүй бол Хёнсонд бүр ч муу юм болох байсан юм.
Гүүги: тэгсэн ч гэсэн... арай үнэхээр Хёнсонтой буцаж нийлэх гээд байгаа юм уу?
Хусог: нийлмээр байна.
Бүгд дуугаа хурааж харин Тэхён "энэ юу гэнэ вэ" гэдэг харцаар түүнрүү харан сортолзов.
Хусог: би нийлмээр байна. гэхдээ Хёнсон надруу ирэхгүй байх л даа. Үнэндээ жилийн өмнөөс аавын бизнес хэцүүхэн байдалд ороод би би бараг хүчээр шахам нэг хөрөнгө оруулагчын охинтой сүй тавьсан юм. Тэгж ингэж байгаад салчихна. Тэгээд Хёнсон дээр очоод уучлалт гуйчихна. Тэр намайг ойлгоод уучилчихна гэж бодоод явтал нэг мэдсэн *тэхёнруу муухай харах* --өөр өлөн чононд бариулчихсан байсан.
Юнги: чоно гэнээ *инээх*
Тэхён: чи хэнийг хэлээд байгаа юм? *ичиж бантсандаа уурлах*
Хусог: тэр ч яахав. Одоо миний хувьд хүсэх зүйл бол Хёнсоны аюулгүй байдал. Олдог л юм бол ямар ч үнээр хамаагүй хамгаалмаар байна. *санаа алдах*
Тэхён түүний үгийг сонсоод адилхан бодолтой байгаагаа ойлгон тэрүүхэндээ чимээгүй газар ширтэн сууна.
Жимин: халуун шоколад уух уу? Сэтгэл санаа дээрдэх ч юм билүү?
Намжүүн: шоколад гэнээ? Сайхан санаа байна. *инээмсэглэх*
Юнги: шоколад... ШОКОЛАД *нүд нь гэрэлтэх*
Жин: юу вэ?
Тэхён: арай --*гэнэт санах*
Бүгд хаана байгааг нь ойлгох шиг болон хийж байсан бүх зүйлсээ орхиод гүйлдэн гарахад Хусог ч бас дагав.
*
Тэд өнөөх дэлгүүрийн замын эсрэг талд ирээд машиныхаа цонхоор шахцалдан харцгаана. Өнөө хэргийн эзэн шоколадны дэлгүүрийн эгч ах нартай хамт жантай гоймон идээд дарвайтлаа инээчихсэн сууж байх юм. Өдвөж, шаналж, санаа нь зовсон шинж огт алга. Хэдэн өдрийн турш өөрийг нь хайж сандарсан хүмүүсийн тухай бол бүр ч бодохгүй байгаа аятай хөгжилтэйгээр инээн идэж байгаа гоймонгоо ам хамартаа наан байлаа.
Намжүүн: арай ч дээ
Жин: энэ хүүхэд ёстой нэг...
Гүүги: харьж унтлаа *уурлах*
Юнги: зүгээр байгаа нь яамай даа. *өхөөрдөн инээх*
Тэхён харин юу ч хэлсэнгүй. Санаа нь амарсан байдалтай түүнрүү ширтэнэ. Инээж байгааг нь хараад баяртай байгаа ч одоо ч түүнд аюул тулгарч байгааг санах төдий хамаг бие нь айдаст автаж байлаа.
*
Маргааш өглөө Тэхён эртлэн өнөө дэлгүүрийн замын эсрэг талд ирэв. Удалгүй Хёнсон нөгөө дэлгүүрээс гарч ирэхэд өндөр биетэй эгч ах түүний гарт эко уут, бас мөнгө атгуулж харагдлаа. Бас ч үгүй болгоомжтой яваарай гэж захихад нь Хёнсон за гээд хөөрхөн инээж байв.
Тэхён Хёнсоны ардаас даган алхана. 10 орчим алхамын хойноос удаанаар даган алхахдаа хийж байгаа үйлдэл бүрийг нь хайрлан ажиглаж байлаа.
Хёнсон явсаар ойролцоо байх жижигхэн хүнсний захад ирээд өндөг, сонгино, гүнжидын тос, баахан байцаа, улаан чинжүү авав. Авсан зүйлс нь нэмэгдэх бүрээр барьж яваа тороо дийлэхээ больж байгаа нь харагдана. Очоод торыг нь өргөөд өгмөөр санагдах ч Тэхён өөрийгөө барьж байлаа.
Хёнсон таарсан хүн болгонтойгоо сайхнаар инээмсэглэн ярилцаж байгаа нь үнэхээр сэтгэл татам харагдана. Зарим худалдагч нар түүнд бүр урамшуулал гээд үнэгүй зүйлс ч нэмж өгч байлаа. Замдаа ядарсандаа хүнсний дэлгүүрийн урд хэсэг амрангаа зайрмаг идэн, хөлөө савчих Хёнсон яг л зараалд явж байгаа цэцэрлэгийн хүүхэд шиг санагдаж эгч ах нараас зээлсэн болов уу гэмээр дэрвэгэр яагаан даашинз нь яг л бяцхан хүүхэлтэй шиг сэтгэгдэл төрүүлнэ. Хөлөө савчин суусан Хёнсоны зүүн хөлийн нь гутал сугараад 5м орчим газарт шидэгдэж орхив. Нэг гартаа зайрмаг нөгөө талдаа ууттай зүйлээ барьсан байсан Хёнсон гуталныхаа зүг гунигтайгаар харан суух зуур Тэхён түүний гутлыг газраас аван гараараа шороог нь зөөлөн гөвөв.
Тэхёныг харсан Хёнсон идэж байсан зайрмагаа гараасаа алдан унагааж нүүрэнд нь гайхшрал тодроно. Харин Тэхён түүний зүг удаанаар алхсаар өмнө нь өрөөсөн өвдөг дээрээ өвдөглөн суугаад гутлыг нь хөлд нь буцаан углав. Түүнийг уурлаж загнах байх гэж бодсон ч тэгсэнгүй. Харин ч санаа амарч, тайвширсан харцаар Хёнсонруу ширтэнэ.
Хёнсон: би Жэжүрүү буцахгүй ээ. *хоолой нь зангиран яг л жаахан хүүхэд шиг дуугарах*
Тэхён: ммм
Хёнсон: бас дахиад тэр муу хүнтэй ч тааралдахгүй байх гэж хичээнэ.
Тэхён: ммм
Хёнсон: намайг заавал явуулах ёстой юм уу?
Тэхён: Кан Хёнсон. би тийм ч хүчтэй хүн биш. Үнэндээ хорвоогын хамгийн хулчгар амьтан. Чамайг дахиад гэмтэхвий гэхээс айсандаа үхэх нь. Би чамайг дахиад хамгаалж чадахгүй байвал чи дахиад л өвдөнө. Би тэгэхийг үнэхээр хүсэхгүй байна. *гүн баргил хоолой*
Хёнсон: тэгвэл би зоригтой бас хүчтэй байчихья. Тэгээд чамайг өөртэйгөө хамгаалчихна. Тэгж болохгүй юм уу?
Тэхён: болноо. *толгой дохин инээмсэглэх* -тэгээд өгөөч. Намайг хамгаалаад өг.
Хёнсон: тэгвэл би Жэжүрүү буцахгүй байсан ч болох юм уу? *баярлах*
Тэхён: тийм ээ. Битгий буц. Гэхдээ ганцхан зүйл амла.
Хёнсон: юу? --юу юм?
Тэхён: дахиад хэзээ ч ингэж хэл үггүй алга болохгүй гэж. Үргэлж миний нүдэнд харагдах газар байна гэж. *цоо ширтэх*
Хёнсон: би амлаж чаднаа. *чигчий хуруугаа гозойлгох* -би дахиад ингэж зугатаахгүй. Дандаа чиний нүдэнд харагдах газар байя. Харин чи ч бас надад амла. Дахиад намайг өөрийнхөө дураар буцаана гэж зүтгэхгүй шүү.
Тэхён: ойлголоо. Амлья. *чигчий хуруугаа гозойлгох*
Тэр 2 чигчий хуруугаараа амлалт өгөн нэг нэгэнрүүгээ инээмсэглэв.
*
Үдээс хойш болоход Тэхён Хёнсоныг хөтөлсөөр кафены хаалгаар орж ирэхэд бүгд хамтдаа /Хусог ч гэсэн/ --амттан идээд инээлдчихсэн сууцгааж байлаа. Хёнсон их л гэмшсэн төрхтэй Тэхёны ардуур нуугдах шахам зогсох бөгөөд Тэхён харин сэтгэл нь амарсан байдалтай харагдав.
Жин: өө хэргийн эзэн. *ташаагаа тулан зогсох*
Гүүги: муу мангар хөөсөн мантуу. Тэр чигээрээ явах чинь яагаав? *муухай харах*
Юнги: боль л доо. Хёнсон аа, тавтай морил. Бүгд чамд маш их санаа зовсон шүү.
Хёнсон: санааг чинь зовоосонд уучлаарай. Би дахиад ингэхгүй ээ. *90 хэм бөхийх*
Намжүүн: за болсоон. Чамаас болж нойргүй хоносон өдрүүд ямар ингээд нөхөгдөх биш *инээмсэглэх* --оронд нь чи амттай хоол хийж өгөөрэй.
Хёнсон: за.
Жимин: ирээд суу л даа. Бид амттан идэж байна. *даллах*
Тэхён Хёнсон 2 ширээнд суухад өөдөөс нь хараад сууж байгаа Хусогыг хараад ихэд гайхав. Тэр бүр юу ч болоогүй юм шиг нөгөө хэдтэй инээлдэн шоглоом хийж байлаа.
Хёнсон: чи яагаад энд байгаа юм? *гайхах*
Хусог: өдрийн цай уухаар ирсэн юм. *тоосон шинжгүй*
Гүүги: энэ ах энүүгээр гүйдэлтэй болчихсон шд. *ирмэх*
Юнги: за ингээд яг бүгд цугласанг тэмдэглээд тулгацгаая *аягатай ундаагаа өргөх*
Бүгд урд урдахаа өргөн тулгаад жаргалтайгаар инээцгээнэ. Хэдэн өдөр хол яяваад ирэхдээ энэ хүмүүсийг үнэхээр их санасан байснаа Хёнсон мэдэрлээ. Нөгөө хэд нь ч гэсэн гаднаа тоохгүй дүр эсгэх хэрнээ ингээд ирсэнд нь сэтгэл нь амарч арай гэж амьсгал авахтайгаа болцгоов. Харин зэрэгцэн суусан Тэхён Хёнсоны гарнаас бусдад мэдэгдэхээргүй зөөлхөн атгасанд Хёнсон ч бас зөрүүлэн атгав. Хэн хэн нь гаднаа юу ч болоогүй юм шиг царайлах гэж хичээх ч нүүрэнд нь жаргалтай инээмсэглэл өөрийн эрхгүй тодорж харагдана.

99% ХАР ШОКОЛАД  (дууссан)Where stories live. Discover now